Ц.Гарамжав: 21 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхэд 12.7 тэрбум төгрөг зарцуулна

Улсын Их Хурлын  гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг энэ сарын 01-нд  УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг өмнө нь гурван ч удаа өргөн барьсан байсан.   УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан  Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудлыг хөндсөн юм. Энэхүү хуулийн төслийг өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 69 хувь нь дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.

-Таны өргөн мэдүүлсэн Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж,   байнгын хороонд шилжүүллээ. Яг ямар ач холбогдолтой, ямар хүмүүсийн эрх ашгийг хөндсөн хуулийн төсөл юм бэ. Иргэдэд энэ талаарх мэдээлэл хомс байна?

-Энэ хуулийн төсөл ямар учиртай вэ гэхээр,  1990-ээд онд Монгол Улсад нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор маш олон үйлдвэр, аж ахйн газрууд татан буугдаж, өмч хувьчлалын ажил өргөн хүрээтэй явагдсан. Энэ үйл явдлын дараа эрэгтэй, эмэгтэй ялгаагүй маш олон мянган иргэн ажлын байргүй болсон байдаг. Тухайн үеийн төр засгаас иргэдийг ирээдүйн болон тухайн үеийн ажилгүйдлээс хамгаалах зорилгоор наснаас нь эрт дөрвөн хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гаргачихсан.

-Ямар дөрвөн нөхцөл юм бэ?

-Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн эмэгтэй,

-Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй,

-27-оос дээш жил ажилласан, эмэгтэй нас харгалзахгүйгээр,

-32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйг хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна. 

-Яг хэдэн хүн ийм байдлаар тэтгэвэрт гарсан байдаг юм бэ?

- Тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83.3 мянга нь буюу 62.9 хувь нь эмэгтэйчүүд байсан. Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын 1997 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө 1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, нөхцлийг хангаагүй 44.4 мянган иргэний тэтгэврийг түдгэлзүүлсэн. Улмаар  авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор”-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан юм.  Үүнээс хойш 2017 он гэхэд энэ 44.4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжсэн.

-Тэгэхээр 44 мянган иргэний тэтгэвэр нэмэх асуудал яригдаж байгаа гэж ойлгож болох уу?

  -Эдгээр иргэдээс 2019 оны  дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 21.2 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа. Тэдний 14.5 мянга буюу 68.4 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3.8 мянга буюу 17.9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд. Харин 2.9 мянга буюу 13.7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд байгаа юм.

-Тэгэхээр 21 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь. Ирэх оны төсөвт хөрөнгө мөнгө нь тусгагдсан уу?

-Үүнд 12.7 тэрбум төгрөг төсөвлөгдөөд 2020 оны улсын төсөвт суулгасан. Энэ хуулийн төслийг маань чуулганы хуралдаанаар батлах юм бол 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эдгээр иргэдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Ингээд цаашид тэтгэвэр тэтгэмжийн  тухай хуулийн нэмэгдлүүд энэ суурь дээрээ нэмэгдээд явна гэсэн үг. Анх удаа ийм тэтгэврийн нэмэгдлийн хууль зөвшөөрөгдөж байх шиг байна. Хүмүүс надтай их холбогдож байгаа. Ялангуяа манай тойргийн иргэд ордонд орж ирж,   дахин дахин надад санал хүсэлт тавьж байсан. Тэд маань төр засагтаа баяртай байна гэсэн саналаа хэлж байгаа. Эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн учраас энэ хуулийн төслийг оруулж ирсэн юм.

-Энэ хүмүүс одоо яг хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг юм бол?

 -Энэ хүмүүс 2018 оны улсын дундаж тэтгэвэр болох 374.8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа. Тодруулж хэлбэл,  зарим нь 280 мянга, тэрнээс өмнө бүр 100-аад мянган төгрөг авдаг байсан юм байна. Харин одоо 300 орчим мянган төгрөг авдаг болсон. Үүнийг нь л 50 мянгаар нэмэгдүүлэхийг зорьж байна. Нөгөө талдаа нийгмийн халамжийн бодлогуудад тэтгэвэрт гарсан гэсэн шалтгаанаар хамрагдаж, орж чадахгүй, хязгаарлагдаж их олон жил  явсан байдаг. Нэмэлт ажил хийж олох өрхийн орлого нь ч хязгаарлалттай хохиролтой байдлаар өнөөдрийг хүрсэн. Эдгээр иргэд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх чиглэлээр удаа дараа санал хүсэлтээ тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, тэтгэврийг нь нэмэгдүүлэх талаар алхам хийгдээгүй байсан юм. Тиймээс энэ хуулийн төслийг МАН-ын эмэгтэй гишүүдийн хамтаар бид өргөн барьсан.

-Уг нь энэ хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард та эмэгтэй гишүүдийн хамт өргөн барьж байсан санагдаж байна. Дахиад ганцаараа өргөн барьсан юм уу?

-Уг нь хавар тавдугаар сард өргөн барьсан. Тэгээд эхний хэлэлцүүлэг дээр эрэгтэйчүүд нь хаягдсан байна гээд эрэгтэйчүүдийг нь нэмж оруулах гэж байтал Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлчихсэн. Ингээд дөрвөн сар алдчихаж байгаа юм. Ингээд сарын өмнө өргөн барихад Засгийн газар төсвийн хууль дотор зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай бидний урьдчилан тохирсон саналаар бас хууль оруулчихсан байсан. Нэг үзэл баримтлалтай, агуулга нэгтэй хуулийг хэдэн ч хүн өргөн барьж болно. Хоёр ба түүнээс дээш орж болдог. Би гурав дахиа сая засаад орууллаа. Эднийг яаж нэгтгэх вэ гэхээр Дэгийн тухай хуулиар олон Хууль тогтоомжийг боловсруулах тухай хуулийн дагуу үзэл баримлал адилхан, агуулга адилхан юм чинь нэгдүгээр хэлэлцүүлэг дээрээ нэгтгээд явъя гэсэн чиглэл хандлагатай болсон.

 

 

62
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

62 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.69.101Зочин   • 10 сарын 27. 22 цаг 56 минут

Энэ авгайг маш их шуналтай, асар их амбицтай, хүнд их дээрэлхүү, байнга мэдэмхийрч явдаг, мөнгөнд их нарийн хирнээ өөрийнгөө хамгаалахдаа мөнгөөр зодох гээд байдаг гээд их хурлын гишүүд нь их дургүй гэх юм.

64.119.17.42Инж...   • 10 сарын 27. 19 цаг 40 минут

Хулгайч авгай өөрөөсөө өгөхээд байгаа юмшиг шоудахаа боль. Наадахийг чинь өгөх өгөхгүйг Засгийн газар шийддэг юм. Сонгууль дөхөөд гишүүдийн солиорлууд эхэллээ

202.21.108.236Зочин   • 10 сарын 27. 15 цаг 01 минут

ГАРАМЖАВ гуай би бүрэн тэтгэвэр тогтоолгохдоо 36 бүү хэл 3 сарын ч мөнгө аваагүй. Энэ ариун явдал мөн үү. Олон жилийн дараа нэг сая төгрөгөөр хуурсан. Энэ шударга явдал мөн үү.

202.21.108.236Зочин   • 10 сарын 27. 14 цаг 52 минут

"ЗАРИМ ИРГЭН" иргэн гэж энэ авгай юу гаргаад ирэв ээ. Сонгууль дөхөөд ирэхээр тэнэг улсууд мөн ч тэнэгтэж өгөх юмдаа. ЗАРИМ ИРГЭН БУС нь гэж нэг хэсэг байж таарах нь. Тэд нь хоосон хоцрох уу. Цөөхөн Монголчуудыг элдэв янзын хууль санаачилах гэж улиарсан эрх ямбатнууд л ингэж алагчилж доромжилж байгаагаа ойлгодог ч болоосой.

202.9.42.3Зочин   • 10 сарын 26. 23 цаг 08 минут

ЖДҮдээгүй бол 200,000 нэмэх байж шүү

109.192.189.181Зочин   • 10 сарын 26. 20 цаг 21 минут

Hucan hamarlasan shunalin tulam avgai bas songuul duhuud ireheer bidend hair zarlaad

211.36.158.105Иргэн   • 10 сарын 26. 19 цаг 10 минут

Солиотой авгайнууд хуцаач 50мянга юу юм бас заагтай болье ээ чааваас луйварчингууд огцроочээ

66.181.161.62зочин   • 10 сарын 26. 18 цаг 46 минут

өөрөө өгч бгаа юм шиг ,ярих юм аа энэ их хурлын гишүүн хэмээх хулгайч, луйварчин бузарууд ,

64.119.17.245zochin   • 10 сарын 26. 13 цаг 33 минут

Ninja bsan avgai hurtel uls tord orchihoor uls toriin medleg bolovsroltoi hun ene ulsad bna uu daa

103.229.123.17Зочин   • 10 сарын 26. 16 цаг 49 минут

ОТ БОЛ ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ‼️ МОНГОЛЫН БҮХ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГАРГАЛГАА БОЛ 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОЮУТОЛГОЙН БАЯЛГАА БУЦААН АВАХ ЮМ #РИОТИНТО 2013 ОНООС ХОЙШ ӨДӨР БҮР ОЮУТОЛГОЙН ИЛ УУРХАЙГААС 5 САЯ$ БУЮУ 13 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХҮДЭР ГАДАГШ ГАРГАЖ БАЙГАА БОЛ ДАЛД УУРХАЙ АШИГЛАЛТАНД ОРОХ 2022 ОНООС ЭХЭЛЖ ӨДӨРТ 20 САЯ$ БУЮУ 54 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ БАЯЛАГ ГАРГАНА‼️‼️‼️ ХАРИН МОНГОЛЧУУДАД 2050 ОНООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭЖ ТОХУУРХАЖ БАЙГАА.

58.122.134.15Зочин   • 10 сарын 26. 10 цаг 57 минут

Хуцалгүй 10 тэрбумаа төл гарамжаваа

202.55.188.88zorigt   • 10 сарын 26. 10 цаг 14 минут

er ni nasaaraa hudulmurluud tetgever garaad baga avch baihad zarim ni nasaaraa ajilgvi tenecheed odoo 310 avaad teneed yvj baigaa hvn olon ene bol shudarga bus bna iim bolhoor ajil hiih sinirholgvi bolchihdog ym bna iimees nas undur bolhoor tetgevereeree amidarna gedeg ene vzel bodliig zaluust sain oilgotol tarhindni suulgamaar ym ajil hudulmur hiigeegvi hvn tetgever avdgvi boloh heregtei

64.119.18.167Зочин   • 10 сарын 26. 9 цаг 25 минут

Өөрсдөд нь хулгайлах мөнгө олдоно тэтгэвэриинхэнд мөнгө олдохгүй юу? Шударга бус бна шүү?

64.119.24.119Иргэн   • 10 сарын 25. 22 цаг 07 минут

Ард олны татварын 10 тэрбум төгрөгийг төрөөр төлүүлсэн энэ авгай одоо тэр мөнгөө буцаагаад энэ үйлсэд зарцуул. Бараг таарах юм байна.

103.229.123.17Зочин   • 10 сарын 26. 13 цаг 15 минут

Ynen. Mash zyb hellee

150.129.142.158ZOCHIN   • 10 сарын 25. 20 цаг 34 минут

TOROOS HULGAI HIISEN 10 TERBUMAA BUZAAJ OG

182.160.33.113Зочин   • 10 сарын 25. 19 цаг 57 минут

Ene avgai munguu tulchihvul dahiad nemj boloh bolomjtoi yum baina sh dee hichneem hunii bolomjiig hulgailsan baihuu

103.57.92.253Зочин   • 10 сарын 25. 19 цаг 57 минут

ӨРӨӨ ТӨЛ

58.122.134.15Зочин   • 10 сарын 25. 17 цаг 34 минут

10 тэрбумаа төлөөч ээ гаравжав батгатай барзгар авгай минь

49.0.212.169зочин   • 10 сарын 25. 17 цаг 32 минут

улсын мөнгийг төл чи

202.179.26.134zochin   • 10 сарын 25. 17 цаг 16 минут

echleed ulsaas avsan olon terbum tofrogiig too esoor n buchaaj og ! Garamjav !!! yaaj ingej chudlaa yrij ,olon nuur gargaj ich churald suuj chaddag bna, chamd uls ornoo uduurlaas gargii gej er bodochgui zovchon ooriin erch ascgiig bododog livarchin buduun avgai schuudee.

64.119.17.145v   • 10 сарын 25. 16 цаг 36 минут

zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaa munguuuu tuluuuuu gishuuneeee

66.181.179.125zochin   • 10 сарын 25. 15 цаг 51 минут

4 huuhed turuulsneer tetgevert garsan ni shiitgel yum shig sanagddag, hamgiin baga tetgever avdag, bur deed meregjleer ajillaj bgaad shuu. Estoi yamar huuli gej iim bdiin, zuvhun mongold l iim aimshgiin shudarga bus huuliig harj bolno. Ard tumnee gesen setgelgui hulgaich, luivarchinguudiig uchnuun jil harlaa, dahiad ed nariig songohgui bhiin shuu gej urialie.

103.10.22.122zochin   • 10 сарын 25. 14 цаг 56 минут

50 menga nemeh baga bn dood hemjeeg 500000 bolgoh heregtei amdrald hn hurehgui hamgin baga tetgever mongol ulsin ahmad bid avch bn

66.181.178.165zochin   • 10 сарын 25. 14 цаг 43 минут

GARAMJAV 10 tr aa erguuleed ulsdaa eg, tetgeberee nem , ydarch bna ZANDANHSATARAA GARAMJAVAA songuuli khamaagyi shuu

66.181.178.165zochin   • 10 сарын 25. 14 цаг 40 минут

UIKH n darga mash muu medlegtei , khurlaa mash muu udirdaj bna

66.181.178.165ender nastan   • 10 сарын 25. 14 цаг 38 минут

TEGTGEBRIIN HKESEGCHLEN , ESBEL ZARIMII NI NEMNE GEJ bAIKHGYI, UCHIR NI BI 40 JIL KHUND NEKHTSELD STAHKILGAAN STANTS EKH d AJILLAAD ULSAD TELSEN DAATGALIINKHAA 45 KHUBIIG L ABSAN ODOO MINII AJLIIG HKIIJ BAIGAAD TEGEBERT GARSAN KHUN !,2 sayiig abch bna BI 100000 r garsan bagaar nemsen Gehdee odoo gants bie bolchikloor mash khestyy bna , IMPLISTIIN ESELTEER / sangiin said khels

73.92.79.253Зочин   • 10 сарын 25. 14 цаг 34 минут

За тэтгэврүүдийг чинь 50 мянгаар нэмлээ. Сонгуульд биднийг сонгоорой. Үгүй бол нэмэхгүй шүү!

31.145.92.244huulich   • 10 сарын 25. 14 цаг 12 минут

negtgej bol bolno.huuuliin ner bol hamaagui shuu.uzel barimtlald zohitsuulj bgaa asuudal neg shuu.gishuund amjilt

203.91.115.46Зочин   • 10 сарын 25. 13 цаг 44 минут

Зах зээлийн нийгэмд шилжиж байгаа нэрээр 1990 оноос бух хумуус наймаа хийгээд улсдаа ажиллах хун бараг угуй болсон, насаараа ходолморлож унэнчээр хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон хумуус нь хохироод ямар ч ажил хийгээгуй, НДШ толоогуй иргэд нь УИХ д дахин сонгогдох гэсэн хумуусийн Лоббигоор тэтгэвэр аваад ингэх байсан юм бол яах гэж 1995 оноос эхэлж НДШ ийн хууль мордсон юм вэ, ажил хийгээгуй хумууст Халамжаараа отдог юм байгаа биз

103.9.88.162Зочин   • 10 сарын 25. 12 цаг 53 минут

10 terbumaar 10 surguuli barinada.iim yum udejde.

58.122.134.15Зочин   • 10 сарын 25. 12 цаг 36 минут

Хуцалгүй 10 тэрбумаа улсад төл гарамжаваа. Уих чамаар дутахгүй зайл

66.181.161.29Зочин   • 10 сарын 25. 11 цаг 11 минут

Wahaha...eniig.....ahiad .....bitii.....songooroi......Halhuud...min

202.9.42.33зочин   • 10 сарын 25. 11 цаг 09 минут

унэнчээр явж тэтгэвэр тогтоолгосон хумуус нь эцсийн эцэст хохирох байдал ажиглагдаж байна даа.Эрт тэтгэвэр тогтоолгосон хумуусийн дийлэнх ажил хийцгээсэн байх гэж бодож байна

103.206.195.28Зочин   • 10 сарын 25. 11 цаг 06 минут

Улсаас хулгайлсан 10 тэрбумаа буцаагаад өгчихвөл л мангар том асуудал шийдэгдэх нь байна ш дээ

103.9.88.162Зочин   • 10 сарын 25. 11 цаг 03 минут

Бас зарим ахмадууд, нас нь болчихоод байхад зөнөг нь залгачихаад ажлын садаа болоод ажилласан нэртэй цалин аваад бусдад дараа болоод байхаа больмоор юм.

192.82.76.177Зочин   • 10 сарын 25. 11 цаг 17 минут

chiii nas ireheer mednedee

103.9.88.162Зочин   • 10 сарын 25. 14 цаг 45 минут

Би насаа болохоор тэтгэвэртээ шууд гарна, Чадварлаг залуучуудад ажлаа зааж, сургаад хариуцуулаад үлдээнэ. 36 сарын цалингаа авна, тэтгэвэрээ авна, хувиараа хөдөлмөр эрхэлнэ, тухайлбал, төмс, нарийн ногоо, жимсний мод тарина, ... гээд зөндөө хийх ажил байна, мөн гадаад, дотоодын аялал хийнэ, ач зээгээ харна.

66.181.184.122Зочин   • 10 сарын 26. 1 цаг 44 минут

36 сарын цалин гэдэг чинь худлаа. Дарга нар авсан байж магадгүй, энгийн олон нийтэд огт өгөөгүйтэй адил юм болсон шүү дээ. Одоо бол бүр байхгүй

202.179.27.228ИРГЭН   • 10 сарын 25. 12 цаг 31 минут

ЧИНИЙ ААВ ЭЭЖ ЧИНЬ УЛСАД АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ АРХИЧИН ЮМ УУ ПАНЗЧИН БАЙСАН БОЛООД Л ЧАДВАРТАЙ АХМАДУУДАД АТААРХАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.ЧИ Ч МӨН АДИЛ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ ЮМ БОЛ ЧАМД Л ЛАВ АЖИЛ ОЛДОХГҮЙ ДЭЭ.

103.9.88.162Зочин   • 10 сарын 25. 14 цаг 47 минут

Миний аав, ээж улсдаа 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарцгаасан. Тэтгэвэртээ гараад мал малласан, дэлгүүр ажиллуулсан, ном бичсэн, одоо ач зээгээ хараад, тааваараа жаргалтай амьдарцгааж байна.

103.9.88.162Зочин   • 10 сарын 25. 11 цаг 00 минут

Тэтгэвэрийн насыг багасгамаар байна аа, настай хүмүүс нь тэтгэвэртээ хурдан гараад залуучуудаа ажилтай болгох хэрэгтэй байна. Настангууд нь тэтгэвэртээ гараад л удахгүй үхэх болчихоод байна, тэрний оронд 36 сарын тэтгэлгээ авчихаад, тэтгэвэрээ аваад ач зээгээ хүмүүжүүлдэг ч юм уу, өөрийн тааваараа дуртай ажлаа хийгээд жаргалтай амьдрах хугацаа хэрэгтэй байна.

202.179.27.228ИРГЭН   • 10 сарын 25. 12 цаг 33 минут

ТЭГЭЭД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ТЭТГЭВЭРЭЭР АМЬДАРДАГ УЛС БОЛОХ УУ? ГАДААДАД ХИЙЖ ЧАДАЖ Л БАЙВАЛ АЖИЛЛАХЫГ Л БОДДОГ ЮМ ШҮҮ.

103.9.88.162Зочин   • 10 сарын 25. 14 цаг 52 минут

Залуучууд нь ажилладаг юм байгаа биз дээ, эрэгтэй 55-60, эмэгтэй 50 байхад л болно, гэтэл одоо 66-75 хүрчихээд ажиллаад байна, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэдэг ч үйлчлэхгүй байна. Тэтгэвэрт гараад хувиараа ажил хийж болно шүү дээ. Тэгээд тэтгэвэртээ гараад маргааш нь үхэх юу нь сайхан байгаа юм.

103.9.88.162Зочин   • 10 сарын 25. 10 цаг 53 минут

Зөв шийдвэр байна аа, одоо янз бүрийн арга чарга хэрэглээд Баабараас эхлээд тэтгэвэрээ 1 саяаас дээш төгрөгөөр тогтоолгосон иргэд маш их байна, гэтэл 280,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа тэр хүмүүсийн тэтгэвэрийг 50,000-аар нэмэгдүүлж байгаа нь зөв, харин ч бага нэмсэн байна, тэдгээр хүмүүс жилээс жилд цөөрч байгаа, анх 132,4 мянга байснаас одоо амьд сэрүүн байгаа нь 21,2 мянга л үлдсэн байна.

202.179.27.228ИРГЭН   • 10 сарын 25. 12 цаг 34 минут

МОНГОЛЫН ТӨРД ХУЛГАЙЧУУД ҮЕИЙН ҮЕД ҮҮРЭЛСЭЭР ХӨГШЧҮҮЛЭЭ ДОРД ҮЗСЭЭР ИРСНИЙ ГОРЫГ АХМАДУУД Л АМСАЖ БАЙНА ДАА.

202.179.25.183irgen   • 10 сарын 25. 10 цаг 27 минут

irgediin ulsad ajillasan unelemjiig ygyi hiij bnash dee

59.153.115.36Зочин   • 10 сарын 25. 10 цаг 13 минут

Бид 280,000 авдаг.Гэхдээ улсаа худалдаагүй,улсаа хохироогоогүй амьдраад болж байна.Чи 11 тэрбумаа улсад минь тушаа.

202.179.27.252Иргэн   • 10 сарын 25. 10 цаг 12 минут

Энэ дампуу, шуналт авгай хаанаас сонгогдсон юм бэ? "Бизнесмен хэзээч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй. Түүний цорын ганц ашиг сонирхол халаасаа зузаатгах болохоос биш ард түмэн огт биш" гэж Франклин Д.Рузвельт хэлсэнийг ард иргэд минь сайн тунгааж бодож бизнесмэн, урлаг, спортынхон, бас хуульч нэртэй хулгайч нарыг бүү сонгоочээ.

202.126.89.163санал   • 10 сарын 25. 10 цаг 10 минут

энэ маш буруу шийдвэр. тэтгэвэрийн тогтолцоог эвдсэн. буруу жишиг тогтоож байна. үнийн өсөлт .ханшний өөрчлөлт л тэтгэвэр нэмэх хуультай. хууль хэрэгжихгүй байгаагаас ижил тэтгэвэр авах настан маш их зөрүүтэй тэтгэвэр авч.үлсад ажилсан үнэлэмж байхгүй болж янз бүрүү хөнгөлт гаргаж тэтгэвэрийн санг хоослож байгаагаа боль

202.179.27.228ИРГЭН   • 10 сарын 25. 12 цаг 38 минут

40-50 ЖИЛ УЛСАДАА АЖИЛЛАЧИХААД ТЭНЭГ ТӨРИЙН БОДЛОГООР ОДОО ХҮРТЭЛ 200-Н ХЭДХЭН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭРЭЭР ГОЛОО ЗОГООЖ БАЙГАА АХМАДУУДЫГ ТӨР ХАЯСАН.ТЭДНИЙ ТЭТГЭВЭРИЙГ ИЛҮҮ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.

103.9.90.53Зочин   • 10 сарын 25. 10 цаг 07 минут

Зөв. Өөрийнхөө авсан 10.0 тэрбум төгрөгөө буцааж өгөөд тэтгэврийг нь тавиулчихая.

122.201.23.210Зочин   • 10 сарын 25. 10 цаг 05 минут

Битгий худлаа шоуд. Хууль санаачилсан нэртэй нэг талдаа өөртөө хэдэн төгрөг төсвөөс цохино. Нөгөө талдаа ирэх жилийн сонгуулийн шоуны бэлтгэл хангаж байгаан. Хэзээч хүний төлөө, ард түмний төлөө таны сэтгэл өвдөж байгаагүй, өвдөх ч үгүй гэдгийг бид одоо мэддэг болсоон.

202.179.27.252Зочин   • 10 сарын 25. 10 цаг 02 минут

Төрийн бодлого иймэрхүү байдлаар явж яав ч болохгүй. Ядуурсан ард иргэд үүнийг сонсоод овоодоо гэж бодовч эцсийн үр дүн нь монгол орныг улам бүр дампууруулж байгааг тэр бүр ойлгохгүй. Ажлын байр бий болгох, сургууль цэцэрлэгийн хүртээмж хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг сахин хамгаалахад хөрөнгөө зарцуулбал ард иргэдийн амьдрал дээшлэнэ. Зөвхөн өнөөдрийн ая тал зассан байдлаар цаашид явцгүй

66.181.188.241zochin   • 10 сарын 27. 19 цаг 47 минут

zov shuu

202.179.31.52зочин   • 10 сарын 25. 9 цаг 54 минут

хувь тэнцүүлсэн тэтгэвэрээ нэмээч маш бага тэтгэвэр авдаг шүү дээ

185.180.221.39Zochin   • 10 сарын 25. 9 цаг 45 минут

Tatbariin mongoo butsaagaad ogchih. Oor zuil hereggui

103.26.194.56лхагва   • 10 сарын 25. 9 цаг 23 минут

мартагнуулж байгаад л нэг хачин хууль санаачлах юм тэр vед бvгдээрээл ажил албагvй хэцvv байсан харин тэр vед хонгололттэй нохцолоор тэтгэвэр тогтоолгосон иргэ сайхан шавшсан дийлэнх хvмvvс ажилгvй орлогогvй байхад эдгээр хvмvvс чинь тэтгэвэртэй тэггэ залуухан болохоор хажуугаар нь юм хийгээд ганзганд болтугай яваад ашигтай л байсан ш дээ хохирсон юм естой байхгvй байлгvй

202.179.25.183irgen   • 10 сарын 25. 9 цаг 21 минут

nugeliin nudiig gurilaar huurna gedeg l bolj bnash dee uuruu uch tuchnuun terbumaar ni tatvariin munguur togolchihood

202.21.108.203Зочин   • 10 сарын 25. 9 цаг 13 минут

БОЛЬЦГОО. Та нарын иргэдээр тоглосон ээлжит тоглолт эхлэж байх шиг. Бидэнд эх орон чухал нөхдөө.

64.119.24.243ах   • 10 сарын 25. 8 цаг 46 минут

Гарамжав эрсдлийн сангаас төлүүлсэн 11 тэр бум төгрөг өө эргүүлээд төлчихөд л наад тэтгэвэр чинь шийдэгдэх юм байна ард түмний татварын мөнгөнөөс луйвардаж идсэн мөнгөө төл Одоо тэтгэвэр нэмүүлэх гэж баатар болж жүжиглэхээн больж үз

103.111.68.3zochin   • 10 сарын 25. 8 цаг 34 минут

sain bna ajliin amjilt husey

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ5 цаг 17 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм5 цаг 22 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ5 цаг 27 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…5 цаг 32 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод5 цаг 37 минутын өмнө"Анхдагч" ах нар5 цаг 42 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ5 цаг 42 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан5 цаг 47 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ5 цаг 52 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 54 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 57 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ6 цаг 2 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ6 цаг 7 минутын өмнөВалютын ханш6 цаг 12 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ6 цаг 17 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"6 цаг 22 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу6 цаг 27 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй6 цаг 32 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна6 цаг 37 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа6 цаг 42 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...6 цаг 47 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо6 цаг 52 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 57 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ7 цаг 2 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно7 цаг 7 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл7 цаг 12 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...7 цаг 17 минутын өмнөМиссээ дэмжих үү7 цаг 22 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ7 цаг 27 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод7 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.