2019 оны 10-р сарын 25
8 цаг 30 минут

Хар тамхитай нэр холбогдсон  урлаг соёлынхныг  бойкотлоё

Хүн бүхэнд  үүрэг хариуцлага гэж бий.  Түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байгаа нь  үлгэрлэл болж харагддаг. Ялангуяа олны танил, улс төрчид, урлаг соёлынхон, тамирчдын зөв үлгэрлэл нийгмээ эрүүлжүүлж, иргэдээ төлөвшүүлэх  нэг хүчин зүйл мөнөөс мөн. Үг, үйлдэл бүр нь  ил тод байдаг  энэ хүмүүс тодорхой хэмжээний хүрээлэл, дэмжигчид, шүтэн бишрэгчтэй, өсвөр насныхан, залуу үеийнхэн тэднийг даган дууриадаг, тэдэн шиг байхыг хүсдэг. Тийм  үлгэр дууриалтай хүмүүсийн нөлөөгөөр амжилтад хүрсэн хүн олон, энэ тухайгаа дурсамж болгон ярьдаг.

Тэгэхээр олны танил хүмүүсийн сайн үлгэрлэл бусдын хувьд оюун санаа,  төлөвшил соёлынх нь зүтгүүр хүч болдог гэдгийг ямагт бодож  тунгааж байх ёстой мэт.   Монголчууд “Үглэж сургахаас үлгэрлэж сурга”  гэж ярьдаг нь ийм учиртай.

Нийгэмдээ сайн сайхны үлгэр жишээ болж, өрөөлийг саран мэт гэрэлтүүлж яваа олон сайхан хүмүүс бий. Тэр бүхнийг энд дурдах гэсэнгүй. Харин нэгэнт олны танил болсон хэрнээ бүтэлгүй зүйл,  базаахгүй явдалд нэр  холбогдож, дэмжигч фэнүүдийнхээ голыг гонсойлгож яваа зарим нэг “одод”-ын тухай  юм. Олны танил тэр хүмүүсээс зөв үлгэрлэл хүсэх, хүлээх эрх иргэдэд бий. Магадгүй, тэдний хамгийн том үүрэг роль энэ байж мэднэ.

Монголын өсвөр залуу үеийнхэнд нүүрлэж буй аюул бол хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсч, нас нь залуужиж байгаа гэсэн мэдээлэл бий.

Хар тамхи,  мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт хамгийн түрүүнд нэр нь дуулддаг хүмүүс гэвэл  манай урлаг соёлынхон, тэр дундаа поп, рокийнхон. Түүнчлэн бас  олны танил улстөрчид, томоохон компанийн захирал дарга нарын эрх хүүхдүүд.

Хэдхэн хоногийн өмнө  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшин хар тамхины хэргээр баривчлагдсан бол олны хайртай дуучин Б.Амархүүгийн  мансуурсан хэрэг удахгүй шүүхээр шийдвэрлэгдэх тухай яригдаж байна.

Хар тамхины хэрэгт  “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар, дуучин Эгшиглэн, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior,   “Мотив” хамтлагийн Б.Эрдэнэбаяр тэргүүтэй урлагийнхан нэр холбогдсон мэдээлэл бий. Зарим нь бүр ял шийтгэл ч хүлээсэн.  Тэр бүхнийг нь манай хэвлэл мэдээллийнхэн өлгөн авч мэдээлдэг болхоор  олны танил хүмүүсийн олиггүй  нөлөө  өвсөнд ассан түймэр шиг нийтийг хамарч байна. Хамгийн гол нь гэнэн томоогүй, төлөвшиж төгөлдөржиж амжаагүй  өсвөр залуу үеийнхэнд муу жишиг болж үлдэж байгаа нь харамсмаар. Авьяасыг нь биширч, алдар нэрийг нь хүндэлж явдаг ах нарынхаа тэр  буруу үлгэрлэл жишгийг дагаж дууриах гэнэ. Энэ л аюул.

Энэ аюулыг багасгах нэг боломж нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, зарж борлуулсан гэхчлэн нэр холбогдсон  урлаг соёлынхныг  бойкотолдог  болмоор байна. Тухайлбал, тийм хүмүүсийг элдэв арга хэмжээнд урьж дуулуулж хуурдуулдаггүй болох,   дуу хөгжмийг нь радио телевизээр дамжуулахгүй байх, хуурцаг бичлэгийг нь олон нийтэд худалдахыг хориглох гэхчлэнгээр нийтийн зүгээс хариуцлага тооцдог болмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл,  тухайн уран бүтээлчийн карьер нэр хүнд, үлгэр дууриалтайгаа уялддаг тийм л орчинг бүрдүүлэх тухай санаа юм.  

Нөгөө талаасаа тэдгээр хүмүүсийн хар тамхи хэрэглэснийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дуу дуугаа авалцан цацах хэрэг огтоос байхгүй.

 

Г.Тулга

 

 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.163Зочин   • 10 сарын 29. 11 цаг 53 минут

xol ochij xuts

103.229.121.155Зочин   • 10 сарын 26. 10 цаг 05 минут

Halgai tataad suuj baisiimuu? Sudasruugaa shipriz shahtsan suuj baisiimuu? Har tamhi l gehiin yag yu hereglesiin be medmeer baishde.

202.179.27.33Зочин   • 10 сарын 25. 18 цаг 51 минут

1 shirheg yajuur tatsani tuluu shorond hiij baigaam uu????,tegeed ter terbumuur hulgailsan humuus ni bol burhan yum uu???sain oilgohgui bn

202.179.27.33Зочин   • 10 сарын 25. 18 цаг 50 минут

naad dotor chini bas gazar mungu ugaadag hulhiddag geed turiin hulgaichuudtai niil mungu hulgaildag geed hyazgaargui ih yum baigaa bizdee,tegeed tednuus ni yaatsiin hamaagui yum uu,1 joohon tamhi tataad shorond orchij baigaamuu????

202.179.27.33Зочин   • 10 сарын 25. 18 цаг 47 минут

tegeed arhi uuhaar har tamhi tatsan bish bolchdiimuu?yadaj guitarin 5 not darj chaddag bolchood hutsaaa

202.179.27.33Зочин   • 10 сарын 25. 18 цаг 46 минут

heden yadarsan mongolchuudaa duterte shig tamlah yumaa

103.111.68.3zochin   • 10 сарын 25. 13 цаг 09 минут

Ингэж боёкодлох нь зөвөө.

64.119.21.94Зочин   • 10 сарын 25. 12 цаг 42 минут

Хэдэн төгрөгтэй болохоор сагсуурч хар тамхи татдаг нь харамсалтай. Өөрсдийгөө олны танил од гээд бодчихсон үнэндээ ард түмний дийлэнх нь тэднийг танихгүй дуулахыг нь ойшоохгүй. Цөөн тооны залуус л доргиодог байх даа. Харанхуй газар Од олон байдаг. Тэр од нь хар тамхичин. Монголд яг таарч байна. Цөм ядуу байна.Ялангуяа оюуны ядуурал нүүрэлжээ

202.180.216.87хатуу   • 10 сарын 25. 11 цаг 54 минут

өөрсдийнхөө амииг хорлож байгаа хүмүүст цаазлах нь дээр

192.82.68.88Зочин   • 10 сарын 25. 10 цаг 59 минут

дуулахчаан аяддаг дуракууд

64.119.16.183зочин   • 10 сарын 25. 10 цаг 54 минут

Бас л хүчирхийлэл биз дээ.

192.82.68.88Зочин   • 10 сарын 25. 10 цаг 57 минут

ямар юмаа хуцаад байгаа нохой вэ чи

202.9.44.247Зочин   • 10 сарын 25. 10 цаг 39 минут

ix yumaar booj de kkkk uuriin tolgoi deerx uwsiig xaraxgvi bj xvn xeleed yaaxaw xvneer xelvvleltgvi medex blgvi

103.9.90.53Зочин   • 10 сарын 25. 10 цаг 05 минут

Дэмжиж байна. Тоглолтыг нь үзэхээ болчихоё.

202.131.251.250Зочин   • 10 сарын 25. 9 цаг 59 минут

Санлыг дэмжиж байна Эрүүгийн харицлагийг нь чангатгахгүй бол хар тамхи улам газар авна

139.5.217.217Зочин   • 10 сарын 25. 9 цаг 49 минут

лхагваа гэж хар хэрээ шиг гуагласан хар тамхичин алуурчинг цаазлах ёстой

202.55.191.205борис   • 10 сарын 25. 9 цаг 45 минут

бойкотлож болох юм ингэсэнээр шалтгаан нь үгүй болохгүй .Яагаад эд нар ингээд байна вэ? орлого нь хэт өндөр байна уу эсвэл үгүйрээд хоосроод доройтоод байна уу?Эсвэл эрүүгийн элементүүдийн дарамтад өртөөд байна уу? гэдэг учир шалтгааныг нь л олох хэрэгтэй.

202.126.87.221Зочин   • 10 сарын 25. 9 цаг 37 минут

Олны танил хүмүүс зөв үлгэр үзүүлж явах ёстой гэдэгтэй санал нийлж байна. Буруу жишиг нь бүр ч гэмтэй

49.0.137.164Demjizgeey!!!   • 10 сарын 25. 9 цаг 17 минут

Demjij b naa Tegej baij huuhed zaluusd surgamj bolno !!

202.21.97.54Зочин   • 10 сарын 25. 9 цаг 14 минут

Нийгмээрээ жигшээх хэрэгтэй

119.40.98.162.........   • 10 сарын 25. 9 цаг 13 минут

Буруу сурталчилгаа хийж залуусыг хар тамхинд уруу татаж байгаа энэ урлаг соёлын одонцруудыг хатуу шийтгэх хэрэгтэй.

202.72.245.122ч   • 10 сарын 25. 9 цаг 10 минут

Урлагийхан оюуны потенициал тааруу хүмүүс амнаас нь гарч буй хий бологон Уран бүтээл хочтой

182.160.1.229Зочин   • 10 сарын 25. 9 цаг 08 минут

tugjreltei choloot tsagaa zob ongrooh gazar baihgui ene niigemd mansuurhaas oor uy hiih um be odoo amerkid surch baigaa ouytnuud barga ihenhni har tamhi herglej bna gesen shuu ted nar togsood irheer buur budaa boloh um bnalda ireedui hoich uedee sain anhaaraachee naad bogolroloo arilgaachee hotoo teleechee 100 ailaa nuulgeechee narantuulaa hotoos gargaachee mash ih hiih ajil bna yriad baih um ireedui hoich ue chni aimshgiin horond hordoj guitslee shuu

202.72.245.122ы   • 10 сарын 25. 9 цаг 01 минут

Үндэсий үг хэлцэл толгоом наадгай чинь их чухал Соёл гэж баахан эрээн мяраан нөхдийг хэлээд байх ши гхудал сайхан зүйл ярьсан

202.9.45.26Зочин   • 10 сарын 25. 8 цаг 39 минут

хятад шиг цаазын ял өгөх хэрэгтэй

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ11 сар 15. 17:12Бага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө11 сар 15. 17:10Венец хотод онц байдал зарлажээ11 сар 15. 17:05Тэрслүү тэмээчин11 сар 15. 17:00Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:57Хүрэн манжингийн анагаах удидас11 сар 15. 16:55Fact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд11 сар 15. 16:50Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 15. 16:48Кофены ашигтай арван тус11 сар 15. 16:47“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ11 сар 15. 16:45Дю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ11 сар 15. 16:42“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна11 сар 15. 16:40Путин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа11 сар 15. 16:39Саяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ11 сар 15. 16:35Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу11 сар 15. 16:30Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл11 сар 15. 16:25Шүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ11 сар 15. 16:20“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ11 сар 15. 16:18Ц.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна11 сар 15. 16:16Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ11 сар 15. 16:15Байлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан11 сар 15. 16:15Алимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга11 сар 15. 16:15КПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид11 сар 15. 16:10Урт наслуулдаг хүнс11 сар 15. 16:05Дэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ11 сар 15. 16:00"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана11 сар 15. 15:59Сирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа11 сар 15. 15:55Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов11 сар 15. 15:52Тархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг11 сар 15. 15:50“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо11 сар 15. 15:47
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.