О.Эрдэмбилэг: 2020 онд гэхэд “Саарал жагсаалт”-аас гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өчигдөр үдээс хойш сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Парист болсон ФАТФ-ын хуралд оролцоод ирсэн билээ. Тэгвэл хурлын уур амьсгал ямар байсан, бусад орнууд манайхыг юу гэж үнэлсэн талаар түүнтэй ярилцлаа.

-Та Парист болсон ФАТФ-ын нэгдсэн хуралдаанд оролцоод ирсэн. Тэнд ямар үйл явдал өрнөв. Хуралд оролцсон хүний хувьд уур амьсгалыг нь илүү ярих байх?

-Парист болсон ФАТФ-ын нэгдсэн хуралдаанд оролцоод ирлээ. ФАТФ-ын нэгдсэн хуралдаан жилд гурван удаа болдог. Хоёр, зургаа болон аравдугаар сард болдог юм. Энэ нэгдсэн хуралдаанаар Бангкокт болсон манай тайланг дүгнэсэн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг албажуулах асуудал яригдсан. Өмнө нь манайх Тайландад,  Австралид болсон хурлаар манай ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 35-ыг хэрхэн сайн хангасан. Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 7-г нь хангасан гэдгээ тайлагнаж, хамгаалсан. Энэ талаар хангалттай мэдээлэл өгсөн байгаа. Сая Парист болсон хурлын үеэр ямар нэг тайлан танилцуулаагүй. Өөрсдийнхөө хийсэн ажлыг тайлбарлах, үнэлгээ хийснээс хойш нэмж хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнаж, ширээнд сууж үг хэлэх боломж байгаагүй.

Хуралд надаас гадна Санхүүгийн мэдээллийн албан дарга Х.Батчулуун, ТЕГ-ын нэг төлөөлөгч оролцсон. Бид ширээнд сууж үг хэлж чадаагүй ч хоёр талт уулзалтуудыг хийсэн. Хурлын завсарлагаанаар, хоолны цагаар хүмүүстэй уулзаж, өөрсдийнхөө хийсэн ажлыг танилцуулсан. Тухайлбал, Парист хурал болохын өмнө УИХ-аар “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмын эсрэг хуул”-ийг баталсан. Яг тэр долоо хоногт нь Засгийн газраар “Ашгийн бус байгууллагын тухай хуул”-ийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар болсон.  Энэ бүгдийг Ази, Номхон далайн бүлгийнхэнд /APG/  хэлээд, Монгол Улс үнэлгээ хийгдсэнээс хойш ийм ийм ажил хийсэн. Ийм хуулиудыг баталсан гэдгээ ярьсан.

Тухайлбал, АТГ-аас хоёр хэрэг прокурор руу шилжсэн. Прокуороос хоёр шүүх рүү шилжсэн байгаа гэх мэтээр бодит баримттай зүйлсээ л ярьсан. Дээрээс нь 40 зөвлөмжөөс 35 нь хэрэгжсэн. 11 үзүүлэлтээс 7-г нь хангалттай хэмжээнд хангасан. Тийм учраас бидний нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй гэж улс орнуудын төлөөлөлтэй ярьсан. Мөн нэгдсэн хуралдааны үеэр үг хэлсэн гадаадын улсуудын төлөөлөл болгон Монголын сүүлийн хоёр жилд хийсэн ажлыг маш их сайшаасан. Гэвч ФАТФ манайхыг хяналтад байх орон гэж зарлалаа. Өөрөөр хэлбэл, “Саарал жагсаалт”-д оруулсан. Манайхан муутай нь л зүйрлэх юм, Зимбабве гэж. Исланд гээд Европын хөгжсөн орон “Саарал жагсаалт”-д орсон. Манай тайлан Исландынхаас хавьгүй илүү байсан шүү. Гэхдээ бусад улсууд “Танай одоо хийх ёстой 4 ажил их тодорхой,богино хугацаанд хэрэгжүүлээд, хяналтаас гарах боломжтой. Өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлынхаа эрчийг битгий алдаарай. Энэ эрчээрээ яваад, “Саарал жагсаалт”-аас хурдан гараарай гэсэн. Хамгийн сүүлд хяналтаас гарсан Сербийн жишээг бас дурьдаж байсан.

-ФАТФ-ын гишүүн 39 орноос сая нэгдсэн хуралдааны үеэр хэд нь манай эсрэг санал өгсөн бэ. ОХУ, Хятад гэсэн хоёр хөрш манай эсрэг санал өгсөн гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ үнэн үү?

-ФАТФ-ын гишүүн 39 орон байдаг, бүх гишүүд нь хурлын үеэр үг хэлнэ гэж байхгүй.  Монголын харилцан үнэлгээний тайлантай танилцаж, ажилласан улсын төлөөлөл илүүтэй үг хэлсэн. Мөн тайланг хамгаалах эрхтэй хүмүүс нь үг хэлдэг. Би нарийн тоог нь санахгүй байна. Ямар ч байсан 6-7 улсын төлөөлөл үг хэлсэн. Тэд бүгд “Монгол Улс сүүлийн хоёр жил асар их ахиц дэвшил гаргалаа” гэж хэлсэн. Үүнийг яагаад онцлоод байна гэхээр, хоёр жилийн хугацаанд ийм их ажил амжуулсан түүх байхгүй юм билээ. Өөр ямар ч улс ийм хурдан хугацаанд өөрчлөлт хийгээгүй гэсэн. Бусад улсууд ямар хугацаанд манайх шиг хэмжээнд хүрч, ажилласан талаар статистик байгаа эсэхийг мэдэхгүй. Гол нь тэд өөрсдөө манайхыг маш сайнаар үнэлсэн. Хурдан хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах боломжтойг ч хэлж байсан. ФАТФ манайд ирж, газар дээр нь ажиллах хүмүүсийнхээ багийг эрт явуулах ч санал гаргасан. Мөн зарим нь хийсэн ажлыг нь үнэлж, Монгол Улсын Засгийн газарт тусгайлан захидал явуулах ч санал гаргаж байсан шүү. 

-Серби хэдэн жилийн хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарсан юм бэ?

-Серби жил гаруйн хугацаанд л “Саарал жагсаалт”-аас гарсан. Манайхыг ч энэ хугацаанд гарах боломжтойг хэлсэн. ICRG буюу ФАТФ-ын үнэлгээг 5 жилд нэг удаа хийдэг. 2017 онд үнэлгээ хийсэн. Түүнээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудыг 2021 онд албан ёсоор үнэлнэ. Энэ хооронд бид ажлаа тайлагнаад, тэднийхээс гаргасан ажлын хэсэгтэй хамтраад ажиллаад явж байгаа. Юу хийж байгаагаа үзүүлж байх ёстой. Нэг сайн үнэлгээ авчихаад, маргааш нь мартчихаж болдоггүй юм. Энэ байгууллага байнгын, тасралтгүй үйл ажиллагааг л шаарддаг. Монгол 40-өөс 35-ыг сайжруулчихлаа, 11-ээс 7-г хангалттай хэрэгжүүлж байна. Гэвч хяналтаас гаргачихвал маргааш нь асуудлаа мартчихвал яах вэ гэж ханддаг. Яагаад гэвэл бусад улсуудад тийм жишээ байгаа юм. Тиймээс ФАТФ бидний хангасан үзүүлэлтийг хэсэг хугацаанд түвшинд нь аваад яв гэсэн шаардлага тавьдаг. Монголын төрийн байгууллагууд тогтмол хийх ёстой ажлуудаа хийгээд. Хоорондоо зохицуулалтуудаа хийгээд, асуудлаа шийдээд явбал хурдан хугацаанд хяналтаас гарах боломжтой.

-“Саарал жагсаалт”-аас хэзээ гарах боломжтой вэ. Тийм төлөвлөгөө бий юу?

-2020 онд гэхэд “Саарал жагсаалт”-аас гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд гурван нэгдсэн хуралдаан болно. Тэгвэл ирэх оны эхэнд болон дунд болох хоёр нэгдсэн хуралдааны өмнө бид тайлангаа өгөх ёстой. Эхний тайлангаа энэ оны арванхоёрдугаар сарын эцэс гэхэд өгнө. Он гараад, хоёрдугаар сард нэг тайлан өгөх ёстой. Бид өндөр түвшинд ФАТФ-ын шаардсан, засах ёстой ажлуудаа хийгээд явж байгаа шүү гэдгийг ойлгуулж чадвал шалгалт хийдэг хүмүүсээ явуулна. Тэр хүмүүс нь ирээд, манай байгууллагуудтай уулзаад, мэдээллүүдээ аваад, байгууллагууд нь хоорондоо хэр нийцтэй ажиллаж байна гэдгийг үнэлэх боломжтой. 

Манай улсын бүхий л байгууллагуудын нэг нь л “Мөнгө угаах асуудал манайд хамаагүй” гэж бодож байгаа бол Монгол “Саарал жагсаалт”-аас гарч чадахгүй. Бид ФАТФ-ын шаардсан, хий гэсэн ажлуудыг нь хийгээд, жилийн дараа гарлаа ч гэсэн дахиад орох аюул ойрхон л байгаа. Одоо “Саарал жагсаалт”-д оруулчихлаа, хариуцлага тооцно гээд яриад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн 15 байгууллагын 100-гаар тогтохгүй албан хаагч зөвхөн энэ асуудалд анхаарлаа хандуулж, зарим нь үндсэн ажлаа ч хийхгүйгээр зүтгэсэн юм шүү. Тиймээс хариуцлага ярихаасаа илүү тэр хүмүүст урмын үг хэлэх ёстой. Бид бүгд нэгэн зорилготой, нэг тийшээ харж байж л улсаараа “Саарал жагсаалт”-аас гарна. Тиймээс асуудалдаа төвлөрөөд, шийдлээ ярих ёстой.

ФАТФ-аас шийдэхийг даалгасан дөрвөн асуудалдаа л анхаараад, бусдыгаа мартаж болохгүй. Бид дөрвөн асуудалдаа төвлөрч ажиллаж, шийдэх нь зөв. Гэхдээ нөгөө хэд чинь сайн гээд байгаа 7 асуудлаа мартаж уу, үгүй гэдгийг шалгадаг. Шалгалтаа давчихаад, маргааш нь асуухаар хичээлээ мартчихсан байдаг оюутан шиг байж болохгүй. Бид сайн гэсэн үнэлгээ авсан үзүүлэлтээ хангалттай сайн болгох хэрэгтэй.

-Хойд Солонгосын иргэдийг Монголоос гаргаж байгаа юм билээ. ФАТФ-тай холбоотойгоор гаргаж байна уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манайд ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэдийн олж байгаа орлогын тодорхой хэсэг нь цэрэг, зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна гэж үзсэн. 2016 оны аравдугаар сард ажлын хэсгийн багийнхан манай ирээд, үнэлгээ хийж эхлэхэд Монголд 2000 гаруй Хойд Солонгосын иргэн байсан. Одоо 200 орчим болж цөөрсөн. Гэхдээ би яг нарийн тоог нь буруу хэлж байж магадгүй. ГХЯ-аас тодруулбал нарийн тоог нь өгөх байх. НҮБ-ын тогтоол гарсан. Тэр тогтоолоор энэ оны эцэс гэхэд Хойд Солонгосын Элчин сайдын яамныхнаас бусад бүх хүнийг гаргасан байх ёстой. Зөвхөн Монголд биш дэлхий даяар улс орнуудад өгсөн шаардлага. Миний ойлгож байгаагаар Засгийн газар энэ оны эцэс гэхэд НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах байх.

 -Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа нь “Саарал жагсаалт”-д орох үндсэн шалтгаан болсон гэж зарим улстөрчид, эдийн засагчид тайлбарлаад байна. Гэхдээ ФАТФ-ын манайхыг хяналтад байлгахаар болсон шалтгаанд ийм үг, өгүүлбэр алга. Тойруу утгаараа энэ асуудал нөлөөлсөн үү?

-Дөрвөн асуудал гээд би яриад байгаа. Монгол Улсын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд багтсан дөрвөн асуудал байгаа юм. Тэнд банктай холбоотой ганц ч асуудал байхгүй. Манай банкууд сайн ажилласан. Гэхдээ тэдний өөрсдийнх нь 100 хувь гавьяа гэж хэлэхэд өрөөсгөл. Манай банкууд гадаадын олон банктай харилцдаг. Гадны банкууд асар их шаардлага тавьдаг. Тийм ч мэдээлэл, ийм ч бланс гаргаж өг. Мөнгө угаахтай холбоотой журмаа гаргаж өгөх хэрэгтэй. Яаж хяналт тавьдаг, хэдэн хүн ажилладаг юм гээд. Бүр зарим гадны банкны төлөөлөл Монголд ирж үздэг. Төлбөр тооцоон дээр нь хэдэн хүн ажиллаж байна. Гурван жил ажиллаж байгаа гэхээр шаардлага хангахгүй гэж үздэг.  Гэх мэтээр маш хүнд шалгуур тавьдаг.  Тийм учраас арилжааны банкуудын мөнгө угаахтай холбоотой стандарт сайн хангагдсан. 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.159Зочин   • 10 сарын 25. 23 цаг 39 минут

Saihan shaah yumaa. Ingej yariad ajildaa uldene gej bodood baih shig

66.181.161.51Зочин   • 10 сарын 25. 14 цаг 47 минут

Ажлаа өг.

81.185.163.17Зочин   • 10 сарын 25. 13 цаг 35 минут

Хятадын тагнуул Мэнгэтэй чавганцыг зайлуулаа

202.179.27.228ИРГЭН   • 10 сарын 25. 12 цаг 52 минут

ЁСТОЙ АРЬСАА ХАМГААЛЖ ӨӨРИЙНХӨӨ БОДЛОО Л ЯРИАД БАЙХААС ӨӨРИЙГ МЭДДЭГГҮЙ ИЙМЭРХҮҮ ЮМНУУДААС БОЛЖ СААРАЛД ОРСОН.ТЭГЭЭД БАС ЮУ ГЭНЭ ВЭ ХҮМҮҮСИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ ЮМ ЯАЖ ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНА.АА?ЭРГҮҮ МАЛНУУД 60 ТЭРБУМЫНХАН МАНАН-ГИЙНХАН СААРАЛТУУЛСАН.

192.82.66.218Зочин   • 10 сарын 25. 12 цаг 35 минут

Монголбанкны одоогийн удирдлагууд саарал жагсаалтаас гаргаж чадахгүй, худлаа арьсаа хамгаалаад, Баярсайхантайгаа таарсан юмнууд, чаддаг хүмүүст нь ажлаа өгмөөр юм, сандал ширээнээсээ зуураад тавихгүйнээ !!!!

172.58.45.2Зочин   • 10 сарын 25. 12 цаг 25 минут

Ebi Miegombiin sanjiin hulgaich nariig barij hurungiig huraa

202.131.251.146Зочин   • 10 сарын 25. 11 цаг 15 минут

Ajilaj bsa yumu amarch bsan yumu xerwee ajilaj bsan bol oruulaxgui baix bsan shde mongold ajild yaaj yavagddag ve unendee ichmeer yum ta nar targalaad bid turaad olsoj uxex yostoi yu xulgailsan mongooroi xvvxeduude gadaadad surgaad ter n xulgailsan mongoor bolovsrol ezemsheed end ireed xurgan darga nar

202.9.42.197Зочин   • 10 сарын 25. 10 цаг 45 минут

2020 ОНД ГЭСЭН ОНЬСГОО ТАЙЛНА УУ. 2020 ОНЫ ӨМНӨ ЮМ УУ. 2021 ОНД БАГТААЖ ЮМ УУ

103.9.90.53Зочин   • 10 сарын 25. 10 цаг 04 минут

Дарга нь солигдох сургаар энэ нөхөр хэлд орж гэнэ. Хөлд орох санаатай юм байх даа.

202.170.68.38Зочин   • 10 сарын 25. 10 цаг 02 минут

bugdiig ni xuuj yavuul

202.21.97.54Зочин   • 10 сарын 25. 9 цаг 56 минут

Сайн ажиллаад байхад нь өшөө сайн ажиллаарай гэж ташуур өгсөн юм байна л даа. Ха ха бас нэг намын нэрээр томилогдсон мэргэжлийн бус тархи угаагч. Хаана хэн хэзээ авлигын хэргээр ял шийтгүүлчихсэн юм бэ. Төсвөөс гадуурх 11,8 их наяд төгрөгийнхөө учрыг олоод, оффшороос мөнгөө татчихсан юм уу юу яриад байгаа юм бэ. Тэд биднээс өөр шүү.

103.9.90.98Зочин   • 10 сарын 25. 9 цаг 37 минут

аав очирхүү гэж УБТЗ-ыг Стандарт банкинд зээлийн барьцаанд тавьсан хэрэгт шалгагдаж байсан бх

202.21.115.110Иргэн   • 10 сарын 25. 9 цаг 35 минут

Төрийн байгууллагыг мэргэжлийн бус намын томилогоогоор удирдлагыг нь шийдэхээр ингэж дампуурч байна. Гадны оронд ингэж үнэлэгдэж байна. Өөрийн оронд манай төрийн байгууллагууд бүгд онц дүн авдаг энэ чинь худлаа буруу гэдгийг хэлээд байна даа.

202.131.227.82sao   • 10 сарын 25. 9 цаг 24 минут

цайны завсарлагаар ямар олигтой яриа үүсэхэв дээ. хэн тэгж serious юмыг цайны завсарлагаагаар яриад байж байдгын, тоох ч үгүй байж дээ. цагийн юмыг цагт нь олигтой хийгээд хурал хуй болохоос нь өмнө очиж уулзаад явдаггүй юм уу хаашааен

202.55.191.194Зочин   • 10 сарын 25. 14 цаг 35 минут

хүн амраахгүй цайны завсарлагаагаар ажил ярьдаг монголоос өөр газар байдаг болов уу

64.119.23.229Зочин   • 10 сарын 25. 9 цаг 07 минут

Manaid 1 tsembiitel arisaa hamgaalah tal deer bugd l sain umaa. barag mongol bank oor deeree avch baij saaral ruu oruulsan tegeegui bol har luu ch oroh bsan uhaanii yum yarij bsan mongol bankniihan. Saaral ruu orohoos ni umnu ta nar yu geed bailaa, saaral ruu orohgui bh umaa hiichihseen geed tomorood bsan

103.229.123.232Зочин   • 10 сарын 25. 9 цаг 07 минут

Ажлаа мэдэхгүй ийм хогийн хулгайч нар банкинд ажиллахаар яаж монгол улсын маань эдийн засаг сайжрах вэ дээ, удахгүй хар жагсаалтанд орно

192.82.67.217Зочин   • 10 сарын 25. 9 цаг 02 минут

Алдаагаа ярихийн оронд арьсаа хамгаалж байх шив ажилаа өгөд яв да саарал жагсаалтанд орсон нь зөв тэгж байж хулгай авилгалын хэргээ хуулиар шийдэх хөөн хэлэлцэх хугцаагаар луйарчидыг цагаатгаддаг байдалаа зогсоо гээд бна шүү дэ

66.181.165.88Зочин   • 10 сарын 25. 8 цаг 42 минут

Зөв сайхан бичжээ

202.21.100.210Зочин   • 10 сарын 25. 8 цаг 32 минут

bur xar luu orno geech deer bgaa noxduud soligdoogui tsagt iim yum buu yari

Шинэ мэдээ

ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа38 минут 36 секундын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа43 минут 48 секундын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна45 минут 40 секундын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ50 минут 40 секундын өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй55 минут 40 секундын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ1 цаг 1 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ1 цаг 6 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ1 цаг 11 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна1 цаг 16 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис1 цаг 21 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв1 цаг 26 минутын өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд1 цаг 31 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв1 цаг 36 минутын өмнөЧуулган түр завсарлалаа1 цаг 37 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй1 цаг 41 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ1 цаг 46 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална1 цаг 51 минутын өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа1 цаг 54 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд1 цаг 56 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг2 цаг 1 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ2 цаг 6 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ2 цаг 11 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ2 цаг 16 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ2 цаг 21 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо2 цаг 23 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ2 цаг 26 минутын өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ2 цаг 28 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина2 цаг 31 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө2 цаг 31 минутын өмнөТагтааны сарвууг тасддаг зүйл элдэв тахал, өвчин биш “хүний үс” байжээ2 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.