2019 оны 10-р сарын 25
16 цаг 28 минут

У.Хүрэлсүх: Иргэдээ өвдсөнийх нь дараа биш, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэхийн төлөө хамтран зүтгэнэ

Монголын эмч нарын VI их хурал Төрийн ордонд болж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд бүх чадлаа зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаа эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, их хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв.

Эмч нар, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа хүн бүр нийгмийн халдварт олон өвчнийг устгахын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаад Засгийн газрын тэргүүний өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Ерөнхий сайдын дэвшүүлсэн мэндчилгээнээс үзвэл төр, засаг эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч, эрүүл мэндийн салбарт 2018 онд 60,7 тэрбум, 2019 онд 104,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Засгийн газар цаашид:

- Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх,  нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд салбарын хамт олонтой нягт хамтран ажиллах

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бие даасан үйл ажиллагааг хангаж, төр хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн бий болгох, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг оновчтой үнэлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах

-Төр, хувийн хэвшлийн анагаах ухааны 12 сургуулийг төгсөж байгаа 3500 гаруй мэргэжилтний 1500 нь их эмч. Эдгээр эмч нарын 40 хувь л ажлын байртай болж байгаад анхаарах

-Эмч, эмнэлэгийн мэргэжилтний үйл ажиллагаа явуулах эрх зүйн байдлыг боловсронгуй болгох 

-Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах хууль эрх зүйн орчныг шинэчилэх, Эмийн зохицуулалт хариуцсан бие даасан бүтэц бий болгох

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээ, санхүүжилтийн үр дүнгийн хяналтыг сайжруулахаар төлөвлөж байна.

Эмч нарын VI их хурлаас гарсан санал, шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар бодлого, шийдвэртээ тусгах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.35монгол   • 11 сарын 3. 20 цаг 28 минут

хувь хувьсгалын эмч нар хийдгээ сайн хийж байна. луйварчид төр бариад эрүүл мэндийн системийг бодлогогүй болгочих гээд...өвчлөл задгайрлаа....урьдчилан сэргийлэх нир шалан дээр хаяагдсан.. эм нийлүүлэлт хар тамхи шиг болсон...хувь хувьсгалын эмнэлгүүд эмчлэх биш яаж хэдэн ажилчдынхаа цалинг олгох, үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх тухай бодож явдаг юм билээ...нийгмийн уур амьсгал хэт дор орсон өнөө үед урьдчилан сэргийллэлтийг нийтэд хүртээлтэй байдлаар олон талт санаа авахуйц ажлыг зохион байгуулахад нь үр дүнд суурьласан стандарт үнэлгээнүүд..

43.228.131.90Зочин   • 10 сарын 28. 8 цаг 49 минут

яаг зүтгэж байгаа, сэтгэлтэй мэргэжилдээ үнэнч эмч нартаа мэдэгдэхгүйгээр ийм хурал хийж болдымуу арай юу, тэгээд ч хариуцсан сайд эгч байхад ерөнхий сайд эх орон ард түмнээ өрнөөс гаргах ажил хийж зохион байгулж тэмцэж байхын оронд эмч эмнэлгээр шоу амйгээд явж байж ариун явдлуу

64.119.18.116Зочин   • 10 сарын 26. 17 цаг 01 минут

ХҮРЭЛСҮХ ГУАЙ ХҮНИЙ АЖИЛ ХИЙЖ ЯВАХААР ӨӨРИЙНХӨӨ АЖЛЫГ ХИЙ СААРАЛ ЖАГСААЛТНААС УЛС ОРНОО ЯАЖ ГАРГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛААЧ . САРАНГЭРЭЛИЙН ХУРАЛ ДЭЭР САЛТАГНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ . 2 ХАР ХЭРЭЭ .

202.179.27.227Зочин   • 10 сарын 27. 1 цаг 18 минут

яг үнэн

64.119.23.12ах   • 10 сарын 26. 9 цаг 38 минут

уридчилан сэргийлэх үзлэг нэртэй оронцог явуулж мөнгө идэхээн зогсоо Учир нь үнэн худлыг бүүмэд баахан шинжилгээ хийчихээд түүнийхээ хариуг уншдаг эмч гэж байхгүй шүүдээ Үүний дагуу ямарч арга хэмжээ авдаггүй бараг эцсийн шатанд орсон хойно нь эмчилгээ эхэлдэг манай эмнэлгийн практик ийм л байнадаа Үзлэг шинжилгээ нэртэй юм хийсэн болж аль болох олон хүн хамруулж даатгалаас мөнгө аьах нь гол зорилго нь болсон салбар шүү дээ

150.129.143.76Зочин   • 10 сарын 26. 7 цаг 46 минут

Как. Ккккк та нар боль улсын газар дээр ч юмуу луйвардаж авсан газар дээр хулгайн менгеер барьчаад бгаа Эмнэлэг турээслэх нэрээр Монгол улсын сааж идэх юмаа л яриад бн чи болилдоо ичиж амьдраа юу турээслэх та нар ингэж Татвар рад Тумнин Менге идээд мёд Гутал аваад удахгуй ухэхиын хооронд хувийн шунулаа Бараа болио хуйвалдагч та нар

66.181.161.33Зочин   • 10 сарын 25. 22 цаг 56 минут

Өвдөх байтугай үхээд байхад нь ядаж эмгэнэл илэрхийлэхгүй байж худлаа амлаад яахав дээ шодорго л бай л даа

103.57.92.198зочин   • 10 сарын 25. 20 цаг 19 минут

Тийм бол яах аргагүй цэвэр агаар,эрүүл хүнс,биеийн тамирт анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай Е Сайдаа

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо29 минут 49 секундын өмнөД.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ51 минут 23 секундын өмнөАНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ1 цаг 30 минутын өмнөТамиржуулах уламжлалт хоол хүнс1 цаг 35 минутын өмнөКим Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой1 цаг 40 минутын өмнөГалтай гавьяат тэнгэр шиг...1 цаг 45 минутын өмнөВенад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ1 цаг 50 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’1 цаг 55 минутын өмнөСумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан2 цагийн өмнөОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон2 цаг 5 минутын өмнөОлимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр2 цаг 10 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ2 цаг 12 минутын өмнөЦагаан гааны ач тус2 цаг 15 минутын өмнөИранд интернет сүлжээг тасалжээ2 цаг 20 минутын өмнөCambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө2 цаг 25 минутын өмнөБ.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй2 цаг 29 минутын өмнөСэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч2 цаг 30 минутын өмнөШумахер юу гэж хүссэн бэ2 цаг 30 минутын өмнөФэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр2 цаг 35 минутын өмнөОрчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ2 цаг 40 минутын өмнөИтали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ2 цаг 45 минутын өмнөИлон Маск газар доорх хурдны зам барина2 цаг 50 минутын өмнөС.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа2 цаг 55 минутын өмнөДуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ2 цаг 58 минутын өмнөОвьёосоор нүүрний арьсаа цайруулах арга3 цагийн өмнөРок архив: Английн “Black Sabbath” хамтлаг3 цаг 5 минутын өмнөБуу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд3 цаг 10 минутын өмнөХилэнт хувьсгалаас хойших 30 жил3 цаг 15 минутын өмнөРоналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ3 цаг 20 минутын өмнөЦагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг3 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.