2019 оны 10-р сарын 25
16 цаг 30 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирж бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, хоёр орны харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.

Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын хэлснээр ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол нар ярилцсан асуудлуудын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, шат шатандаа нягт, эргэх холбоотой хамтран ажиллахаар болов.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Авто зам ашигласан төлбөрийн асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ3 минут 25 секундын өмнөӨнгөрсөн долоо хоногийн тойм13 минут 25 секундын өмнөЭрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академитай 2019 оны хамтын ажиллагаагаа дүгнэлээ18 минут 25 секундын өмнөЭнэ өдрийн зурхай23 минут 25 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ28 минут 25 секундын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ12 сар 13. 18:00Дэлхийн хуурай газрын хамгийн гүн цэгийг шинээр тодорхойлжээ12 сар 13. 17:55Таны нуруу өвдөөд байна уу12 сар 13. 17:50Трамп Гретад "атаархав"12 сар 13. 17:45БНСУ-д гадаад ажилчдад хуурамч чек өгч байсан нь илрэв12 сар 13. 17:40АНУ пуужин устгах гэрээгээр хориглосон байсан пуужинг амжилттай туршжээ12 сар 13. 17:35Уруул өнгөлөгчөө ашиглах сонирхолтой аргууд12 сар 13. 17:30Усан дээрх хот-Амстердам12 сар 13. 17:25Японы 2019 оны шилдэг 10 клип12 сар 13. 17:20Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.