Д.Ган-Очир: Тухайн салбар дахь авлигын индекс нь өндөр байвал гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд хэцүү

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа.  

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байна гэсэн мэдээлэл гардаг. Үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа юу?

-Өнөөдрийг хүртэл нийтдээ 21.5 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт ороод ирчихсэн байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 155 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт  огт орж ирээгүй, бага гэж хэлэхгүй. Бүтцээр нь хуваагаад үзвэл, нийт орж ирсэн хөрөнгө оруулалтын 72 орчим хувь нь дан ганц уул уурхайн салбарт хамаарч байна. Үлдэж байгаа 28 хувийн 20-иод нь гурван салбарт хуваагдаж орж ирж байгаа. Тодруулбал, барилга, боловсруулах, үйлчилгээний салбарт багахан хөрөнгө оруулалт орж ирж байна. Үлдсэн 8 орчим хувь нь бусад салбарууд руу орж байгаа. Үүнээс харахад, хөрөнгө оруулалт тодорхой түвшинд орж ирж байна. Нэг том асуудал байгаа нь хэтэрхий ганцхан салбарт төвлөрөөд байгаа юм. Гэхдээ уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт ихээр орж ирж байгаа нь муу биш. Дамжаад бусад салбарт ч сайнаар нөлөөлж байгаа.

-Ихэнх хөрөнгө оруулалт уул уурхайд орж ирсэн нь Оюутолгойтой холбоотой байх. Гадаадын ямар орнууд манайд хөрөнгө оруулалт хийж байна вэ?

-Ямар улс хөрөнгө оруулалт хийж байгааг харвал, дахиад төвлөрчихсөн байгаа. Юу гэхээр, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн нь Канад улс. Энэ нь “Рио Тинто”-тай хамааралтай, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, Хятад улс байна. Энэ хоёр улс нийт орж ирсэн 21.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 12-ыг хийсэн байх жишээтэй. Улс орноор нь аваад үзэхээр ердөө л хоёр оронд төвлөрчихөөд байна, хөрөнгө оруулалт. Хятадын эдийн засгийн өсөлт саарч, идэвхжил нь суларч эхэллээ. Эдийн засгийн идэвхжил нь сулрахын хэрээр гадаадад байршуулсан хөрөнгө дотоод руугаа татах магадлалтай. Хэрвээ хөрөнгө оруулалтаа татаж эхэлбэл манай эдийн засагт нөлөөлөх боломжтой. Үүнд бид тодорхой хэмжээнд анхаарах цаг болсон.

-Гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөж нь ямар байна вэ. Үнэхээр өгөөжтэй хөрөнгө оруулалтууд орж ирж чадаж байна уу?

-2000 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт идэвхтэй орж ирсэн. Тэр үеэс эхлээд хөрөнгө оруулалтын судалгааг хийсэн байдаг. Судалгааны үр дүнг аваад үзвэл, эдийн засгийн өсөлт, дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэл талдаа эерэг нөлөөтэй байгаа юм. Харин улс төрийн өнцгөөс нь аваад үзвэл, Засгийн газар болгон хөтөлбөртөө  гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хөрөнгө оруулалтыг төрөлжүүлнэ гэж тусгадаг.  Гэвч бодит байдалдаа хөтөлбөр нь хэрэгжээгүй байна гэдэг судалгааны үр дүн ч байна.

Засгийн газар болгон хөтөлбөртөө  гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хөрөнгө оруулалтыг төрөлжүүлнэ гэж тусгадаг.  Гэвч бодит байдалдаа хөтөлбөр нь хэрэгжээгүй байна гэдэг судалгааны үр дүн ч байна.

Үүний гол шалтгаан нь энэ чиглэлийн бодлого тодорхой биш. Тэр бодлогууд нь тогтвортой биш явж ирсэн гэсэн дүгнэлт зонхилж байгаа. Мөн судалгаануудаас гаргасан бас нэг дүгнэлт нь байна. Эхлээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зөв бодлого гаргах ёстой. Тэгээд бодлогоо хэрэгжүүлдэг агентлагыг нь байгуулъя.  Хөрөнгийг нь шийдэхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах ёстой гэсэн дүгнэлт байгаа юм.

Миний өөрийн хийсэн судалгаагаар бол, Монголын эдийн засагт өсөлт, уналтын мөчлөг гэж байдаг. Үүнийг 100 хувь гэж үзвэл 20 нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой. Үүнээс харвал, шууд хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахгүй бол огцом уналт бий болбол эдийн засгийн өсөлтийн 20 нэгж хувь нь байхгүй болчихно. Тэгээд мөчлөг доошоо явах эрсдэл байгаа юм. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай бодлогоор дэмжихгүй бол болохгүй гэдэг нь макро эдийн засгийн тогтвортой байдал талаасаа харагдаж байна. Хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрвээ зогсвол банкны салбарын мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлтөд нэлээд хүчтэй нөлөө үзүүлнэ. Энэ утгаараа хөрөнгө оруулалт нэмэгдэхээр тэлээд, багасхаар банкны салбар дагаж унахгүйн тулд макро зохистой бодлого, мөнгөний бодлого гэх мэт төв банкны зохицуулалтууд чухал үүрэгтэй.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх хувь нь уул уурхайд орж байгаа талаар та ярилцлагын эхэнд дурьдсан. Энэ хэвээр үргэлжлээд байвал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Зөвхөн уул уурхайн салбарт л хөрөнгө оруулалт нэмж ороод байвал эдийн засгийн бүтцийн төрөлжилт, олон бүтээгдэхүүн экспортлох гэж яриад бүтэхгүй. Бид эдийн засгийн төрөлжилтийг хийе гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын төрөлжилтөөсөө л эхлэх ёстой. Хөрөнгө оруулалтын төрөлжилтийг аль салбараас эхэлж хийх вэ гэдэг асуудал байна.

Зөвхөн уул уурхайн салбарт л хөрөнгө оруулалт нэмж ороод байвал эдийн засгийн бүтцийн төрөлжилт, олон бүтээгдэхүүн экспортлох гэж яриад бүтэхгүй. 

Судалгаанаас харахад, хамгийн үр дүнтэй байх нь санхүүгийн болон боловсруулах салбар байгаа юм. Мөн үйлчилгээний салбар бас бий. Хамгийн их хөдөлмөр шингэдэг, орлого бүтээдэг л салбарууд байна гэсэн. Энэ салбарууд руу гадаадын шууд хөрөнгө оруулалтын төрөлжилтийг чиглүүлэх юм бол үр өгөөж нь нэмэгдэнэ. Түүний тулд юу хийх вэ гэвэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчныг л сайжруулах ёстой.

Тэр салбар дахь авлигын индекс нь өндөр.  Эрх зүйн зохицуулалт, шүүхийн процесс нь удаан, зах зээлийн багтаамж нь бага байвал хэцүү. Дэд бүтцийн асуудлууд нь шийдэгдээгүй байвал бас хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс төрийн бодлогоор л энэ асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Тэгж чадвал энэ салбарууд руу гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд, бусад салбарууддаа хамгийн их үр нөлөө үзүүлнэ. Цаашлаад гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, тэлэхэд ч нөлөөтэй.  Эдийн засгийн, экспортын өргөжилт бий болох гол суваг ч энд байна. Дэлхийн банкнаас гаргасан бизнесийн индекс гэж байдаг. Манайх дэлхийн 180 улсаас 93-т бичигдэж байгаа. Тэр индексийг дотор нь задалж үзсэн судалгаа бас бий. Манайх авлигын болон эрх зүйн хэрэгжилийн индекс нь нэлээд хойно. Дэд бүтцийн индекс, тэр дундаа тээвэр ложистикийн индекс нь бас хойгуур байрт бичигддэг. Хил, гаалийн нэвтрүүлэлтийн хугацаа чирэгдэл ихтэй, төлбөр тооцоо их нэхэмжилдэг. Энэ асуудлуудаа шийдэж чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж байна. 

Монгол Улсад дотоод хуримтал гэж байхгүй болохоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг гарцаагүй авах шаардлагатай.  Төрөлжүүлэхийн тулд бусад салбаруудад орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэх ёстой. Гагцхүү популизм, улстөржилтөөс салах хэрэгтэй байна. 1929-1932 оны эдийн засгийн хямрал яг ийм шалтгаанаар болж байсан. 2016 оны хямрал ч гэсэн ийм шалтгаантай. Бид хоёр том сургамж авчихсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг даллан дуудах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажилд улстөржилт хэрэггүй. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн үед улстөрчид бэлэн мөнгө амлах, янз бүрийн популист амлалт өгөх тоглолтыг их хийдэг. Ийм тоглолтууд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлээд байна.

-Нэг зүйл их сонирхолтой санагдлаа. Манай улсад хөрөнгө оруулалтын нөхцөл тийм ч таатай биш байгаа. Гэтэл хятадууд манайд яагаад тийм их хөрөнгө оруулалт хийдэг юм бол. Яг ямар салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийж байна. Уул уурхайгаас бусад салбарт хэр их хөрөнгө оруулалт хийдэг юм бол?

-Аливаа улсын шууд хөрөнгө оруулалт нь ашиг хайсан шинжтэй л байдаг. Хятадууд уул уурхайн салбарт маш их орж ирсэн. Оюутолгойгоос бусад нүүрсний ордуудад хөрөнгө оруулалт хийж, тээвэрлэлтийг нь хүртэл хариуцдаг. Энэ бүх завсрын ханган нийлүүлэлтийн салбарт орж ирдэг. Ерөнхийдөө уул уурхайг дагасан шинж чанартай, үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн салбарт ашиг хайсан хөрөнгө оруулалт их байгаа. Канад, Хятад гэсэн хоёр улсаас гадна өөр хөрөнгө оруулагчийг татахын тулд өмчийн эрхийн асуудал, гэрээний биелэлтийг бат мөрддөг, авлига авдаггүй байх гээд засах зүйл их бий. Яг л тэр улсуудын стандартад нь хүргэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид ирэхгүй. Макро эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлаас үүдээд хөрөнгө оруулагчид зугтаж, Монголыг тойроод байгаа. Мөн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Монгол Улс газар нутаг томтой учраас баялаг нь энд тэнд байдаг. Баялаг гэхээр ганцхан уул уурхай гэж ойлгож болохгүй. Мал аж ахуйгаас гарч байгаа баялгууд, түүнийг боловсруулах гэвэл яах аргагүй ложистикийн систем чухал. Түүний дотор нэг хэсэг нь дэд бүтэц байдаг. Аль нутагт, ямар салбарыг яаж хөгжүүлэх юм. Хооронд яаж дэд бүтцээр холбох вэ гэдэг нь том асуудал. 

-“Саарал жагсаалт”-д орсноор гадаадын хөрөнгө оруулалт буурах эрсдэл байгаа юу?

-Онолын хувьд хүмүүс тийм байх магадлалтай гэж яриад байгаа юм. Гэхдээ богино хугацаандаа эрсдэл гарахгүй. ФАТФ бидэнд 4 том даалгавар. Улс төрийн болон мэргэжилтнүүдийн хүрээнд харж байгаагаар манай улс 12 сарын дотор эргээд хяналтаас гарчих боломжтой. Тиймээс богино хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт саарах нөлөө гарахгүй. Жишээлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтыг аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн, хөрөнгөө босгочихсон. Далд уурхайн бүтээн байгуулалтаа хийж байгаа.

Хугацаандаа ашиглалтад оруулахын тулд хөрөнгө оруулалтаа хийгээд явж байна. Харин “Оюутолгой” гэдэг том ажил урагшилж байхад бусад ханган нийлүүлэлт хийдэг газрууд, хөрөнгө оруулагчид ажлаа хийсээр л байх болно. Тиймээс богино хугацаанд ямар ч сөрөг үр дагавар гарахгүй. Урт хугацаанд ужиграад, удаад байвал сөрөг үр дагавар гарах боломжтой. Томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компани гадаад зах зээлээс хөрөнгө босгоход “Саарал жагсаалт”-аар шалтаглах магадлалтай. Гэхдээ тийм хүндрэлд ортол хяналтад байна гэж байхгүй. Аль болох богино хугацаанд, хийх зүйлээ хийгээд, жагсаалтаас гарчихад болно.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.253ТЭЦ4-ийн дэргэд газар зарна   • 10 сарын 28. 12 цаг 32 минут

ТЭЦ4-ийн дэргэд ямар ч зориулалтаар ашиглаж болох газар зарна. Утас 88145555

66.181.161.126Зочин   • 10 сарын 28. 14 цаг 04 минут

heden mkb ve tuviin shugamd holbogdsn ym uu tog ni 380-uu

Шинэ мэдээ

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна39 минут 34 секундын өмнөТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа1 цаг 47 минутын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа1 цаг 53 минутын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна1 цаг 55 минутын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ2 цагийн өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй2 цаг 5 минутын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ2 цаг 10 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ2 цаг 15 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ2 цаг 20 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна2 цаг 25 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис2 цаг 30 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв2 цаг 35 минутын өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд2 цаг 40 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв2 цаг 45 минутын өмнөЧуулган түр завсарлалаа2 цаг 46 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй2 цаг 50 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ2 цаг 55 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална3 цагийн өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа3 цаг 2 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд3 цаг 5 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг3 цаг 10 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ3 цаг 15 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ3 цаг 20 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ3 цаг 25 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ3 цаг 30 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо3 цаг 31 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ3 цаг 35 минутын өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ3 цаг 36 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина3 цаг 39 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө3 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.