С.Гантогоо: Хорин жил мөрөөдсөн зүйлийнхээ төлөө явж байгаа болохоор эхнэр авах гэж яарахгүй байна

Хичээнгүй, хөдөлмөрч, тууштай зан чанарынхаа үр дүнд амжилтад хүрч, БНСУ-ын "Оддын хаан", Монгол улсын "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч болж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин С.Гантогоотой уулзаж,   ярилцлаа. 

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ. Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?

-Хамгийн сүүлд UBS телевизийн "Бэрүүд" гэдэг олон ангит кинонд тоглосон. Олон ангит кинонд тоглоно гэдэг нилээн цаг хугацаа шаардсан хэцүү ажил байдаг юм байна. Ямар ч л байсан ард нь гарч чадлаа. Саяхан киноныхоо зураг авалтыг амжилттай дуусгаад Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян найзтайгаа хамтарч "LOVE YA"  гэх шинэ дуугаа гаргаж, клипжүүлсэн.  Одоо шинэ цомгийнхоо ажилд төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна даа.

-Нууц биш бол бэрүүд кинонд ямар дүр бүтээсэн бэ?

-Бизнесмен залуугийн дүрийг бүтээсэн. Маш гоё эерэг дүр байгаа. Кино гарч эхлэхээр үзвэл илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. 

-Дуучин Л.Насанбуянтай хамтарч дуулсан уран бүтээл цацагдсны дараа "Дуучин Л.Насанбуян, С.Гантогоо хоёр учир ургуулав уу" гэх утга бүхий мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Л.Насанбуян над руу явуулсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Насаа бид хоёр сайн найзууд. Олон жил нөхөрлөж, бие биенийгээ дэмжиж, бие биенээсээ суралцаад явж байна. 

-Гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Одоо бол тун завгүй мөрөөдлийнхөө төлөө хичээн ажиллаж байна. Бас миний мөрөөдлийг бодит болгохоор олон хүн ажиллаж байгаа. Энэ олдох боломжийг тултал нь ашигламаар байна. Найз охинтой болох, гэр бүлийн амьдрал зохиох бол цаг хугацааны л асуудал. Одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ амьдралд гэнэтийн зүйл олон. Хэн нэгэн их ажлын дундуур гараад ирэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Хорин жил хүсч, мөрөөдсөн зүйлийнхээ төлөө тэмүүлээд явж байгаа болохоор гэнэтийн зүйлийн тухай одоогоор бодож амжаагүй байна. Тоглолтоо хийх юмсан, цомгоо гаргачих юмсан гээд л зүтгэж байна. Түүний дараа бүх зүйл болно оо.

-С.Гантогоо эмэгтэй хүнийг, ирээдүйн гэргийгээ ямар байгаасай гэж төсөөлдөг вэ. Ямар бүсгүй таалагддаг вэ?

-Надад даруухан, мэдрэмжтэй бүсгүй таалагддаг.  Ер нь эрэгтэй ч бай эмэгэй ч зөв л байвал хүмүүст илүү таалагддаг болов уу гэж боддог доо.

-Та анх хэдэн наснаасаа дуулж эхэлсэн бэ?

-Цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Ээж минь ч сайн дэмждэг байлаа. Ардын, зохиолын, хүүхдийн, эстрадын гээд бүх төрлөөр дуулж байсан. Миний үеийн Хөвсгөлийн залуучууд намайг сайн танина даа. Урлагийн үзлэгээр жинхэнэ “хашраадаг” байсан (инээв). Сүүлдээ VI, VII ангиас урлагийн үзлэгт намайг оруулахаа больсон хөгжилтэй дурсамж ч бий. 

-Хүүхэд насныхаа тухай яриач. Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн заставт төрсөн юм. Гэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өссөн. Би ахтай, хоёр охин дүүтэй. Айлын дунд хүүхэд болоод тэр үү, нөгөө хэдээ бодвол арай эрт биеэ даасан. Айхтар хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байгаагүй. Харин сурлага, нийгмийн идэвх сайтай байлаа. Дуулахынхаа хажуугаар хичээлдээ шамдаж, аав ээжийнхээ урмыг хугалахгүйг хичээдэг байв. Дунд сургууллийн хонхны баяраар бага ангийн багш маань бидэнд гэнэтийн бэлэг барьж, нэгдүгээр ангидаа бичсэн “Би ирээдүйд” сэдэвт зохион бичлэгийг маань уншиж өгсөн юм. Би тэнд “Би том болоод дуучин болно” гэж бичсэн байсан.

-Таныг дуучнаас өөр мэргэжил эзэмшсэн гэсэн. Шинэ зүйлд өөрийгөө сориход багагүй хүчин чармайлт гаргасан байх?

-Би Улсын багшийн их сургуулийг газарзүй, байгаль шинжлэлийн заах арга зүйч, багш мэргэжлээр төгссөн. Харин Солонгос руу гэрээний ажилтнаар явсан юм. Тэнд таван жил ажиллаад гэрээний хугацаа дуусах үед фэйсбүүкээс “Дуучин шалгаруулж авна” гэсэн зарыг харсан. Улмаар шалгаруулалтад тэнцэж, гэрээний ажилтны визээ урлагийнхаар солих боломж олдсон. Үүгээрээ би Солонгост урлагийн чиглэлээр ажиллах виз авсан анхны монгол хүн болсон. 2012 онд Солонгосын олон үндэстний урлагийн байгууллага “Монтант”-ын гишүүн болж байсан. Одоо эх орондоо уран бүтээлээ туурвиад явж байна. 

-Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээг. Олон сайхан уран бүтээлээр эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна?

-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье ээ.

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

99.241.37.76Зочин   • 10 сарын 28. 21 цаг 54 минут

ene harac carainii gomoo sda

87.88.176.237Зочин   • 10 сарын 28. 17 цаг 58 минут

Сайхан залуу шүү

119.40.98.162ээж   • 10 сарын 28. 14 цаг 39 минут

сайн хүү, амжилт

202.179.27.68s   • 10 сарын 28. 13 цаг 38 минут

uynga yruu duunii horwood udaan udaan amidarmaar baih uimaa gedeg ug baidagiin shuu

121.32.143.102Зочин   • 10 сарын 28. 12 цаг 30 минут

Монгол хүний нэрийг сайнаар гаргадаг Сайн хүү байна.амжилт хүсэе.

77.111.246.67зочин   • 10 сарын 28. 9 цаг 25 минут

Чиг хандлага чинь хэвийн бол ядаж найз охин байх л ёстой доо

64.119.16.183зочин   • 10 сарын 28. 9 цаг 52 минут

Яаж бусдыг харлуулах вэ л гэх бололтой юмаа.

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.