2019 оны 10-р сарын 28
12 цаг 25 минут

АТГ-ын ажлын хэсэг "Шударга байдлын үнэлгээ"-гээр 21 аймгаа тэргүүлсэн Завхан аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газрын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Өнөөдөр “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”, “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалтыг аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулж 300 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын тухай мэдээллийг олон нийтэд хүргэж, авлигын хор хөнөөл, авлигатай тэмцэхэд иргэдийн үүрэг, оролцооны тухай АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ, авлигын гэмт хэргийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Ганхуяг, ашиг сонирхлын зөрчлийн тухай Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхжавхлан, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, түүнд тавих иргэдийн хяналтын талаар Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, төрийн үйлчилгээний талаар фокус ярилцлага хийж, иргэдээ сонсож ажилласнаас гадна иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан шилдгүүдийг шагнаж урамшууллаа. Мөн энэ үеэр Завхан аймгийн төрийн байгууллагууд иргэдэд шуурхай үйлчилж ажиллав.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ хэлэхдээ "Авлигатай тэмцэх газраас өмнөх жилүүдэд нийтийн албан тушаалтанд зориулсан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлах ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдээ соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах зорилт тавин ажиллаж 21 аймагтаа “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь иргэдээ мэдлэг, мэдээллээр хангаж, хууль тогтоомжоо сурталчлах, улмар иргэд Авлигатай тэмцэх газрын дуу хоолой болж, төрийн байгууллага, төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж чадсанаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа амжилттай хэрэгжих юм. Завхан аймгийн хувьд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан "Шударга байдлын үнэлгээ"-гээр 21 аймгаас хамгийн өндөр оноо авсан. Өнөөдрийн үйл ажиллагаанд Завхан аймгийн иргэд идэвхтэй оролцож, сэтгэгдэл өндөртэй байна. Энэ нь Завхан аймагт төрийн үйлчилгээ сайн байгааг илтгэж байна” гэлээ.

Мөн ажлын хэсгийнхэн "Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл"-ийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, энэ онд авлигатай тэмцэх чиглэлээр төлөвлөсөн ажил, түүний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж байна.

Маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах зорилгоор сургалт, семинар зохион байгуулна гэж Завхан аймгийн хэвлэлийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.34Зочин   • 10 сарын 28. 13 цаг 48 минут

Миний мэдэхийн 3 ч ажлын тендер 10-хувийн замаар орсон доо. Атг түүний хаагуур нь яваад байна аа? Доош нь хийх гэсэнгүй. Шударга мундаг байгаа бол сайн л байна. Гэхдээ авилга бол тендрийн хэмжээнд хаа ч ижил шүү дээ.

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ2 цаг 21 минутын өмнөБагш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл2 цаг 26 минутын өмнөБ.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа2 цаг 28 минутын өмнөЯпон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо2 цаг 29 минутын өмнөТасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй2 цаг 31 минутын өмнөМарк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана2 цаг 36 минутын өмнөВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан2 цаг 41 минутын өмнөЛэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан2 цаг 46 минутын өмнөХ.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон2 цаг 47 минутын өмнөХөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ2 цаг 51 минутын өмнөАНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ2 цаг 56 минутын өмнөАзтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ3 цаг 1 минутын өмнө“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ3 цаг 6 минутын өмнөАвто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ3 цаг 8 минутын өмнө43 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ3 цаг 11 минутын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл3 цаг 16 минутын өмнөТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё3 цаг 21 минутын өмнөУлаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ3 цаг 21 минутын өмнө“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа3 цаг 23 минутын өмнөШи Жиньпин Макаод бооцоо тавилаа3 цаг 26 минутын өмнөБагийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна3 цаг 31 минутын өмнөЦагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ3 цаг 35 минутын өмнөХойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв3 цаг 36 минутын өмнө“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ3 цаг 37 минутын өмнөОцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ3 цаг 41 минутын өмнөХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв3 цаг 41 минутын өмнөГялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА3 цаг 46 минутын өмнөПол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно3 цаг 51 минутын өмнө“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ3 цаг 56 минутын өмнөКонсерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ3 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.