2019 оны 10-р сарын 28
13 цаг 35 минут

“SKY VIP” beauty салоны гоо засалч Э.Шинэбаяр: Манай салон үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжийг амладаг

Сайн байна уу? Юуны өмнө бүсгүйчүүдийг гоё сайхан болгох их ажлынхаа хажуугаар зав гаргасанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

Сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг танд болоод танай нийт уншигчдад хүргэе. Намайг Э.Шинэбаяр гэдэг. “SKY VIP”  cалоны шивээсний гоо сайханч. Эмнэлэгтээ 3 дахь жилдээ ажиллаж байна.

SKY VIP” beauty салон одоогоор гоо сайхны ямар, ямар төрлийн шивээс хийдэг вэ?

Манайх  бүсгүйчүүд, үйлчлүүлэгч нартаа хөмсөг, нүдний контур, уруулын гэсэн гурван төрлийн гоо сайхны шивээсний үйлчилгээг санал болгож байна. Тодруулбал, хөмсөгний шивээсний тухайд сүүлийн үед трэнд болоод байгаа үстэй мэт 6D шивээс манайд хийгддэг. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч хийлгэж болох бөгөөд яг л өөрийн хөмсөг мэт натурал харагддагаараа давуу талтай. Америкийн “Biotouch” будгаар шивдэг.

Харин уруулны шивээсний тухайд... Уруулаа битүү шивүүлсэн гэсэн бүсгүйчүүдтэй таарч байсан. Танайд мөн тийм үйлчилгээ байдаг уу?

Мэдээж байлгүй яахав. Гэхдээ тухайн хүний уруулын нимгэн зузаан, хэлбэр, өнгө алдсан байна уу гэдгээс шалтгаалан битүү хэлбэр үүсгэж шивэх үү эсвэл зөвхөн өөрийн хэлбэрийг нь тодотгож шивэх үү гэдгээ шийддэг. Сүүлийн үед мөн л уруулын битүү шивээс нэлээд эрэлттэй байгаа.

Контур шивүүлэх нь нэлээд зоригтой бүсгүйчүүдийн шийдвэр юм шиг санагддаг. Өвдөлт гэдэг ч юм уу?

Өвдөлт гэдэг зүйл хэдийн ард хоцорсон. Манайд  уруулын болон контур шивээс сонирхож ирдэг бүсгүйчүүдийн дийлэнх нь өвдөх үү гэж асуудаг. Гэтэл одоо чинь хэддүгээр зуун билээ. Өвдөлт намдаах, өвдөлтөөс урьдчилан сэргийлэх маш олон төрлийн тос болон бусад бүтээгдэхүүн гарсан байна. Бид тэр бүгдийг гоо сайхны үйлчилгээндээ нэвтрүүлсэн байгаа. Тиймээс тэр тал дээр айж эмээх, санаагаа чилээх зүйл ер байхгүй. Харин ямар ч төрлийн шивээс хийлгэхээр шийдсэн бол өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Ядаж л жирэмсэн, хөхүүл, сарын тэмдэг ирсэн үед эсвэл алкохольны төрлийн зүйл хэрэглэсэн бол шивээс хийлгэж болохгүй гэдэг ч юм уу. Мөн шивээс хийлгэсний дараах гам гэж байдаг. Жишээ нь хөмсөгний шивээс хийлгээд хэсэг хугацааны дараа давтан шивээс тэгээд хэсэг хугацааны дараа үр дүн гарна шүү дээ. Гэтэл зарим бүсгүйчүүд маань шивүүллээ маргааш нь гоё болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг.

Хуучин шивээсээ өөрчлөх, эсвэл бүр арилгаад дахин шивүүлэх хүсэлтэй бүсгүйчүүд хэр их ханддаг вэ?

Яг энэ төрлийн асуудалтай маш олон бүсгүйчүүд манай эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл, нарийхан, хар хөх болсон хөмсөгтэй бүсгүйчүүд. Эсвэл бүдэгрээд улайсан, хэлбэр, хэмжээ, өнгө алдсан гэх мэт. Биднийг гээд зориод ирж байгаа бүсгүйчүүдээ аль болох гоё сайхан болгоод сэтгэл ханамж дүүрэн гаргахыг хичээдэг. Гэхдээ бүсгүйчүүд маань өөрийн гоо сайхандаа өөрчлөлт хийж илүү гоё, сайхан, өөртөө итгэлтэй болохоор сэтгэл шулуудсан л бол аль болох найдвартай, баталгаатай газраар үйлчүүлж байгаасай  гэж зөвлөмөөр байна. Тэгэхгүй хямд үнэ эсвэл танил найз нөхдөөрөө дамжуулан эмнэлгийн бус орчинд, мэргэжлийн бус хүнээр шивээс хийлгэх тохиолдол маш их байна. Эцэст нь та өөрөө л эрүүл мэнд, гоо сайхнаараа хохироод үлдэнэ. Тиймээс маш сайн судалж байж эрүүл мэнд, гоо сайхнаа даатгаарай.

Танд баярлалаа. Олон бүсгүйчүүдэд гоё сайхан төрх, өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй.

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Манай “SKY VIP” beauty салоныг зориод ирсэн бүсгүйчүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, баярлалаа гэсээр л гардаг юм. Тэр олон үйлчлүүлэгчдийнхээ урмын үгээр цэнэглэгдэж, хурцлагдаж, ажилдаа дурлаж,  улам ихээр хичээх болно. Гоо үзэсгэлэнгээ илүү тодотгохыг хүсвэл манай эмнэлэгийг зориод ирээрэй.

Сөүлийн гудамж , 1-р сургууль Орос Элчингийн замын урд талд TWIN tower-2

/ Улаанбаатар банктай байр нь / 4давхарт Sky VIP Beauty

7715 - 0505 , 8313 - 5555

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт6 минут 57 секундын өмнөПутин ирэх онд оросуудын цалин нэмэгдэхийг зарлалаа11 минут 57 секундын өмнөИзраилд эвслийн Засгийн газар байгуулах оролдлого дахин бүтэлгүйтэв16 минут 57 секундын өмнөЭНЭТХЭГ: Гар утасны датаны үнийг нэмнэ21 минут 57 секундын өмнөЯпонтой тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээний талаар хэлэлцэнэ26 минут 57 секундын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө31 минут 57 секундын өмнөХүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ой боллоо36 минут 57 секундын өмнөБоинг компани 7000 орчим нисэх онгоцны хөдөлгүүрийг шинэчлэх шаардлагатай41 минут 57 секундын өмнөMorgan Stanley дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд сэргэнэ гэж найдаж байна41 минут 57 секундын өмнөСЗХ-ны дарга С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөллөө46 минут 57 секундын өмнөАшигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа51 минут 57 секундын өмнөТАНИЛЦ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болж, Ерөнхий сайдад “бүх эрх мэдэл” шилжжээ56 минут 57 секундын өмнө"Миний хот" цуврал контент: #1 - “Улаанбаатар” амьтны хүрээлэн1 цаг 2 минутын өмнөД.Трамп Украинд шахалт үзүүлэх үүрэг өгсөн гэж мэдэгджээ1 цаг 7 минутын өмнө“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо1 цаг 12 минутын өмнөБейлийн төлөөлөгч "Арсенал", "Тоттенхэм"-ийн удирдлагуудтай уулзжээ1 цаг 17 минутын өмнөЧ.Ганжавхлан: Төр том хайчтай ирж тог тасалснаас өөрөөр “ИД ШИДИЙН ОРОН“ төсөлд оролцоогүй1 цаг 22 минутын өмнөИрээдүйн банк1 цаг 27 минутын өмнө“Grammy-2020” шагналд нэр дэвшигчид тодорчээ1 цаг 32 минутын өмнөНийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ1 цаг 37 минутын өмнөРоналду “Ювентус”-ыг орхиж “Манчестер Юнайтед”-ыг зорьж магадгүй1 цаг 42 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 47 минутын өмнөИранд эмх замбараагүй байдлыг ялан дийлсэн гэв1 цаг 52 минутын өмнөЧУУЛГАН: Хүүхдийн мөнгө, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэнэ1 цаг 57 минутын өмнөХавдар үүсэх гол шалтгааны нэгийг дурджээ2 цаг 2 минутын өмнөЭнэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй2 цаг 2 минутын өмнөХонконгийн их сургуульд 100 жагсагч бүгэсэн хэвээр байна2 цаг 7 минутын өмнө20 гаруй хоног сураггүй болсон хүүг PC тоглоомын газраас олжээ2 цаг 12 минутын өмнөХуурамч эртний эдлэл зарж байсан бүлэглэлийг илрүүлжээ2 цаг 17 минутын өмнөБархасбадийн дагуул дээр усны уур байгааг нотолжээ2 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.