2019 оны 10-р сарын 29
8 цаг 20 минут

Налайхын замыг ирэх даваа гарагт нээнэ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн өдрүүд  тохиож байна. Энэ ойгоор барих нэг сюрприз нь Налайх-Чойрын  уулзвар хүртэлх чиглэлийн замын хөдөлгөөний нээлт байна гэсэн мэдээлэл байв. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга "Улаанбаатар хотын 380 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-нд Налайхын замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр шаргуу ажиллаж байна" гэж байв.  Тэр өдөр нь өнөөдөр тохиож байна.

Гэвч замын ажлын нээлт хойшилж,  арваннэгдүгээр сарын 4 буюу ирэх даваа гарагт болж товлогдоод байна. Хөдөлгөөнийг нээх ёслол ингэж хойшилсон нь ажил удааширсантай огт холбоогүй бөгөөд  замын чанар,  тэмдэг тэмдэглээ зэрэг аюулгүй нөхцлийг бүрэн хангахтай холбоотой гэнэ. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гурав хоног сунажээ.

Ерөнхий сайдын зүгээс "Замын хөдөлгөөнийг нээх гэж яарах хэрэггүй. Хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах, бүтээн байгуулалтын ажлаа гүйцэд сайн шалгаж, нягтлах тав хоногийн чиглэл өгсөн" гэх мэдээлэл байгаа юм.

Төлөвлөсөн ёсоор  ирэх сарын 1-нд ашиглалтад өгөх учиртай. Харин өнгөрсөн зун бороо ихтэй байснаас  хоног хугацаа алдсан ч  бүтээн байгуулалтын ажлаа нөхөж хугацаанд нь ашиглалтад оруулах бүх нөхцөл бүрдсэн. Замын чанарын тухайд ч үнэлэлт сэтгэгдэл өндөр байгаа.  Замын чанар, технологийн горимыг хэд хэдэн хяналтаар хэрэгжүүлж байгаа бөгөөд  тухайлбал, Засгийн газар, Нийслэлийн түвшинд горим мөрдүүлэх инженерийн баг, гүйцэтгэлийн түвшинд Монгол болон БНХАУ-ын зөвлөх инженерүүд хамтран энэ төсөл дээр ажиллаж байна.

Замын зузаан нь гэхэд 70 см зузаан, 26-28 метр өргөн, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм. Зам ашиглалтад орсноор өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэсэн тооцоо бий.

Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн  хоёр дахь зам гэдгээрээ онцлог юм.

Төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дууссан байна.

Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалт, 205,800 м3 ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальт хучилт хийж, 19 км тусгаарлах хашлага суурилуулаад байна. Үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ.

Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Харин явган хүн болон дугуйн зам, гэрэлтүүлгийг ирэх хавар дуусгах юм.

Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна.

Энэ зам ашиглалтад орсоноор Улаанбаатар хот  төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлалын  бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг дэмжих улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл юм.

Г.Тулга

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

24.19.4.149Зочин   • 10 сарын 29. 18 цаг 57 минут

Heden jiliin batalgaa uguhii???

202.21.116.171Зочин   • 10 сарын 29. 10 цаг 18 минут

Нийслэлийн ойг тохиолдуулан том бүтээн байгуулалт хийж байгаад баяр хүргье. АНХААРУУЛАХ ЗҮЙЛ БАЙНА.НИЙСЛЭЛ БОЛОН ЗАМ ТЭЭВРИЙН УДИРДЛАГУУД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛ,ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРЖ БАЙГАА БҮХ ЖОЛООДОГЧ НАРТ САЙН АНХААРУУЛАГА,САНУУЛАГА ӨГСӨН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ТАВИАРАЙ.ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЗӨРЧИЖ АВААР ОСОЛД ОРЧИХООД ДАРАА НЬ ЗАМ ЯАХ ГЭЖ САЙЖРУУЛСАН ЮМ БЭ? ГЭХ ХҮН ГАРАХ Л БАЙХ ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!

202.179.31.121зочин   • 10 сарын 29. 9 цаг 58 минут

Улаанбаатар Дарханы зам хэзээ нээгдэх вэ? Зам тээврийн сайд ажлаа хиймээр юмаа.

202.179.27.222Зочин   • 11 сарын 2. 9 цаг 33 минут

URGAH NARAN" horoolol ruu ergeh garsh uulzvab baihgui yumuu????

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг1 цаг 2 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ1 цаг 7 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг1 цаг 12 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ1 цаг 17 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ1 цаг 22 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ1 цаг 23 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон1 цаг 25 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь1 цаг 27 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ1 цаг 27 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд1 цаг 32 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал1 цаг 37 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү1 цаг 42 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ1 цаг 47 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ1 цаг 52 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна1 цаг 53 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй1 цаг 57 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа2 цаг 2 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ2 цаг 7 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ2 цаг 9 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ2 цаг 12 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна2 цаг 14 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв2 цаг 17 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ2 цаг 22 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө2 цаг 27 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ2 цаг 32 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ2 цаг 37 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ2 цаг 38 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…2 цаг 42 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ2 цаг 47 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ2 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.