Б.Тэмүүлэн: Олон мянган хүнээс сонгогдож, дэлхийд алдартай “Nike” брэндтэй хамтрах болсондоо баяртай байна

Нэр хүнд, цар хүрээ, ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг "NIKE" брэндтэй хамтарч, өөрийн түүхийг шингээсэн шинэ загварын пүүз гаргахаар болсон Батмөнхийн Тэмүүлэнтэй холбогдож, цөөн хором ярилцлаа. 

Түүний загварыг нь гаргасан “Nike Air Max 1” пүүз ирэх арван нэгдүгээр сарын 1-10-нийг хүртэл "NIKE"-ийн албан ёсны цахим хуудсаар худалдаанд гарах юм байна.

 -Дэлхийд алдартай “Nike” брэндтэй хамтран ажиллаж буй анхны Монгол хүн болсонд баяр хүргэе?

 -Маш их баярлалаа.

 -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

 -Намайг Батмөнхийн Тэмүүлэн гэдэг. Дууддаг нэр Tem. Энэ нэрээрээ уран бүтээлээ туурвидаг. Миний хүсэл зорилго өв соёлоо тээн, орчин үеийн урлагийг хөгжүүлэх,  түүнийг сурч цааш түгээх.

 -Америкт хэр удаан амьдарч байна вэ?

 -Ирээд удаагүй ээ. 10 сар болж байна.

 -Анх яагаад “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт оролцохоор шийдсэн бэ?

 -Instagram дээрээс ”Cultivator x Nike By You” хөтөлбөр “Nike”-ийн гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарласныг олж хараад оролцоод үзье гэж бодсон. Миний хамгийн том зорилгуудын нэг бол  “Nike” брэндтэй албан ёсоор хамтарч ажиллах олон жилийн турш байсан.

  -Түүхээ бичиж байхдаа таны түүх ийм амжилтыг дагуулна гэж төсөөлж байв уу?

 -Амжилт гэж хэлэхэд бас хэцүү юм аа. Миний пүүз гараагүй, хүмүүс ч хараагүй байгаа. Яг үнэндээ би ийм олон хүмүүст хүрч, энэ олон хүн надад баяр хүргэнэ гэж огт төсөөлөөгүй. Надад болон манай гэр бүлийнхэнд л баяртай мэдээ, том амжилт байх болов уу гэж бодсон. Харин “Tell your story with shoes” хөтөлбөрт хамрагдаад амжилт гарна гэж төсөөлж байна уу гэвэл мэдээж тийм. Би “Nike”-тай хамтарч ямар нэгэн зүйл хийнэ гэдэгтээ үргэлж итгэж, хүлээсээр ирсэн.  

-Таны түүх шалгарсныг мэдээд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

 -Бидний хувьд ийм л зүйлийг хийж бүтээхийн төлөө энд нүүж ирсэн болохоор маш их баярласан. Бас хамгийн түрүүнд эхнэртээ хурдан хэлэх юмсан гэж бодсон.

 -Пүүз бүтээх үйл явц одоо ямар шатандаа явж байна вэ. Таны түүхийг илэрхийлэх пүүз өнгө загварын хувьд ямар байх бол?

 -Пүүзний загвар батлагдчихсан байгаа. Гэхдээ одоогоор өнгө загварын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь бид нууцлалын гэрээ хийсэн.

 -Nike тай хамтарч өөрийн түүхийг шингээсэн пүүзийг худалдаанд гаргах нь таны ирээдүйд ямар өөрчлөлтийг авч ирнэ гэж харж байна вэ?

 - “Nike”-ийн нэрийн пүүзээ гаргах эхлэл гэж харж байгаа. Мөн надад маш том туршлага, гайхалтай сайхан дурсамж үлдээсэн сайхан үйл явдал болж байна.

 -Пүүз хэзээ ямар байдлаар худалдаанд гарах вэ. Авах хүсэлтэй Монголчууд олон байна. Монголоос захиалж авах боломж байдаг болов уу?

 - Хүмүүс захиалах бүрт тухайн хүнд зориулагдан шинээр хийгдэж очно. Заасан тоо ширхэг байхгүй. Зөвхөн ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ны хооронд “Nike”-ийн  албан ёсны вебсайтаар худалдаалагдана. Энэ линк нь байна.                                                                    https://www.nike.com/nikebyyou/community/drop/ho19/creator/tem_tsa.

-Таны ойрын болон хэтийн зорилго төлөвлөгөө?

 -Маш их зүйл бий. Хамгийн ойрын гэж хэлж болохоор зүйлс гэвэл, өөрийн түүхийг агуулсан  “Nike”-ийн пүүзээ худалдаанд гаргах байна. Мөн ирэх 11 дүгээр сарын 22-24-нд DesignerCon гээд convention-д өөрийн уран бүтээлүүдээрээ оролцоно. Бас жүжигчин Mark Hamill-д зориулсан тусгай үзэсгэлэнд бүтээл туурвиж байгаа. Манайхан  Star Wars-ийн Luke Skywalker дүрээр нь сайн мэдэх байх. Мөн ирэх жил хувийн үзэсгэлэнгээ гаргах төлөвлгөөтэй байгаа.

 -Таны амжилтыг хамтдаа хуваалцаж, таниар бахархаж, баяр хүргэж байгаа монголчууддаа хандаж сэтгэлийн үгээ хэлээч?

 -Миний өмнөөс баярлаж, амжилтыг минь урамшуулан дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам зориг  авлаа. Баярлалаа.

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.25Зочин   • 2019, 10 сарын 29. 22 цаг 28 минут

za olon yum shaalgui hujaa nikaa umsuud hujaa duugaa sonsood zailtsgaa

103.229.120.247zochin   • 2019, 10 сарын 29. 15 цаг 47 минут

MONGOLIIN MUNDAG ZALUUSIIN NEG chamd amjilt hkusie, NAKE g chini emsenee

202.9.45.154Зочин   • 2019, 10 сарын 29. 14 цаг 49 минут

сайн хүүхэд вэ маш сайн байна

31.164.62.64unshigch   • 2019, 10 сарын 29. 14 цаг 41 минут

Yneheer baharhaltai yil yavdal bolson baina. Tand az jargal, eryyl eng, ulam ich amjilt Hysen erooe

83.97.157.201Зочин   • 2019, 10 сарын 29. 14 цаг 00 минут

Manai buh erunhiilugch udahgvi nuguu Odon medaliudaasaa negiig ugch balairnaa.

202.21.113.238Зочин   • 2019, 10 сарын 29. 12 цаг 09 минут

Ямар мундаг залуу вэ амжилт хүсье ээ. Бахархаж байна

103.50.207.150ЗОЧИН   • 2019, 10 сарын 29. 11 цаг 18 минут

БАЯР ХҮРГЭЕ

202.9.42.250Зочин   • 2019, 10 сарын 29. 10 цаг 04 минут

mundag amjilt..

65.28.51.44unshigch   • 2019, 10 сарын 29. 9 цаг 37 минут

Bayar hurgie! ulam ihiig buteegeerei

202.21.108.71Uugii   • 2019, 10 сарын 29. 8 цаг 53 минут

Mundag bn shuu amjilt

119.40.100.154Иргэн   • 2019, 10 сарын 29. 8 цаг 47 минут

Баяр хүргэе. Илүү их амжилт хүсье.

Шинэ мэдээ

Фэйсбүүкээс 23 хууль бус групп, 17 хуурамч хэрэглэгч, 87 контентийг устгажээ6 минут 6 секундын өмнөАНУ хилээр нэвтрэх хоригийн жагсаалтаа өргөтгөж магадгүй11 минут 6 секундын өмнөТохилог сууц, тухтай орчин16 минут 6 секундын өмнө"Лестер" хожиж, "Манчестер Юнайтед" дахиад хожигдлоо21 минут 6 секундын өмнөТОДРУУЛГА: Хулгайчид машины яндангаас үнэт метал гарган авах бус үнэ нэмж дамлан зардаг26 минут 6 секундын өмнөГрек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов31 минут 6 секундын өмнөӨнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай36 минут 6 секундын өмнө“Шимэгч”-ийн хар цагаан хувилбарыг БНСУ-ын кинотеатруудаар гаргана41 минут 6 секундын өмнөХятад эмэгтэйд тусалж олны талархлыг хүлээсэн Б.Нурболаттай ярилцлаа46 минут 6 секундын өмнөАНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ51 минут 6 секундын өмнөУлсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна56 минут 6 секундын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд1 цаг 2 минутын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна1 цаг 7 минутын өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ1 цаг 12 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 22 минутын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ1 цаг 27 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 32 минутын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна2 цаг 2 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ2 цаг 22 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл2 цаг 31 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 52 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 2 минутын өмнөХудалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 18:00Аавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ1 сар 22. 17:55“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд1 сар 22. 17:50Фото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг1 сар 22. 17:45Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа1 сар 22. 17:40“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ1 сар 22. 17:35Фото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага1 сар 22. 17:30Нууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав1 сар 22. 17:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.