2019 оны 10-р сарын 29
14 цаг 00 минут

УИХ-ын дарга Г.Занданшатарын онцлох ишлэлүүд

Ардчилсан төрийн үндсэн зарчим бол ард түмэн өөрийнхөө сонгосон төлөөлөгчдөөр дамжуулж засаглах эрхээ хангах явдал юм.

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзахдаа хэлсэн үг 2019.02.14

Ард түмнийхээ хүсэл зорилго, санаа бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэстэй, нотолгоо баримтад тулгуурласан, парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах нь парламентын зорилго мөн.

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзахдаа хэлсэн үг 2019.02.14

Үндэсний ухамсрын сэргэлт тахиа жилд эхэлж, нохой жил өрнөн, гахай жилд үр шимээ өгч эхэллээ. Хувьтай хүний үздэг хулгана жил буюу 2020 он гэхэд Монгол Улсын сэргэн мандлын үе эхэлж, хөгжил дэвшлийн шинэ замд тууштай орно гэдэгт эргэлзэхгүй байна.

Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хэлсэн үг

Өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай. Ингэж байж Монголын хууль өргөн уудам нутгийнхаа бүх газарт хүрч, бодитой хэрэгждэг жишиг тогтоно.

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзахдаа хэлсэн үг 2019.02.14

Парламентын хуралдаан популизмын талбар, хэрүүлийн танхим байж болохгүй. Баримт нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэстэй мэтгэлцээн өрнөж гэмээнэ хууль тогтоох үйл ажиллагаа цэгцэрнэ.

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзахдаа хэлсэн үг 2019.02.14

Махаа боловсруулж, экспортод гаргадаг, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг тогтолцоо алдагдсаныг сэргээх хэрэгтэй байна. Хүнс эрүүл бол хүн эрүүл байна.

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг  бүрдүүлэх нь”

үндэсний хэлэлцүүлэгт хэлсэн үг

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавья. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халъя.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Ард түмнийхээс илүү хэсэг бүлгийн, хувийн, хамаатан садны ашиг сонирхол гэж байх ёсгүй. Тэр бол 20, 30,  100 дугаар асуудал. Төрийн түшээ бидний хамгийн нэгдүгээрт эрхэмлэх ёстой зүйл болбоос ард түмний хүсэл зориг шүү.

Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хэлсэн үг

Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээрээ төлөөлүүлж эдэлнэ хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан.

УИХ-ын даргаар томилогдоод хэлсэн үг 2019.02.01

Бид нийгмийн, ард түмний хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм.

УИХ-ын даргаар томилогдоод хэлсэн үг 2019.02.01

Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна. Монголын ард түмний хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдэл юм. Улсын Их Хурлын даргын хувьд үүний бэхжүүлэн тогтоохын төлөө манлайлан зүтгэх болно.

УИХ-ын даргаар томилогдоод хэлсэн үг 2019.02.01

Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг мөн.

УИХ-ын даргаар томилогдоод хэлсэн үг 2019.02.01

Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй. Ташуурын үүрэг гүйцэтгэдэг бүтэц ажиллуулдаг жишиг дэлхийн олон оронд бий. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм. Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой.

Хаврын ээлжит бус чуулганы хаалт 2019.07.05

Зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй

Хаврын ээлжит чуулганы нээлт 2019.04.05

Улс төр, эдийн засаг, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн тулд нийгмийн тэгш байдлыг хангах ёстой. Ингэснээр хүмүүс хооронд итгэлцэл бий болж, хүүхэд залуучуудад чанартай боловсрол эзэмших боломж бүрдэж, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэл зүйн хувьд тогтвортой эрүүл нийгэм бүрэлдэн тогтоно.

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд, түүний учир шалтгаан, шийдэл сэдэвт хэлэлцүүлэгт хэлсэн үг 2019.05.14

Төрийн нэг үндсэн үүрэг бол орлого багатай иргэдээ ядуурлын үр дагавраас хамгаалах зорилготой “аюулгүйн тор” бий болгож, боловсрол олгох, ажил хэрэгч чадварыг дээшлүүлэх боломжийг олгох замаар тэднийг ядуурлаас гаргах явдал юм.

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд, түүний учир шалтгаан, шийдэл сэдэвт хэлэлцүүлэгт хэлсэн үг 2019.05.14

Манлайлал бол арга зам, туршлага, үйл явц байдаг. Тийм учраас манлайлагчид төрдөггүй, төлөвшиж бий болдог.

“Эмэгтэйчүүд-манлайлал” олон улсын чуулганд хэлсэн үг 2019.06.24

Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэдийн эдлэх ёстой эрх чөлөө дутуу дулим байна. Шударга ёсны хэм хэмжээ алдагдлаа. Төрийн тогтолцооны хяналт-тэнцэл нь гажуудлаа. Хууль мөрдүүлдэг байгууллагуудад хууль засаглахаа болилоо. Байгалийн асар их баялагтай, 66 сая малтай, оюуны өндөр чадавхитай хэрнээ гурван монгол хүний нэг нь ядуу амьдардаг боллоо. Үүнийг засах ёстой. Засах ажлыг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой

Хаврын ээлжит бус чуулганы нээлт 2019.07.05

Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг бүгдээрээ ойлгож байгаа нь нэг талаар олз мөн. Нөгөө талаар түүхэн боломж юм. Товчхон хэлбэл болохоо байсныг цэгцлэх цаг ирж. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн амжилтад хүрнэ.

Хаврын ээлжит бус чуулганы нээлт 2019.07.05

Бид нийт нийгмээрээ задрал руу биш нэгдэл рүү тэмүүлэх цаг болсон. Гурван сая хүнтэй манай улс нэг хүнд ногдох нам, их, дээд сургууль, телевиз, сонин, сайт, банк, элдэв эвсэл, холбоодын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Энэ их задрал бидэнд сайн юм авчрахгүй. Замбараагүй байдлаас хариуцлага руу, тодорхойгүйгээс ил тод нээлттэй рүү, тогтворгүйгээс тогтвортой руу шилжиж байж л бид хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлдээ хүрэх болно.

Хаврын ээлжит бус чуулганы нээлт 2019.07.05

Харилцаандаа илэн далангүй, хамтрахдаа чин сэтгэлээсээ байхыг л найрамдал нөхөрлөл гэнэ. Манай хоёр орны найрамдал чухамхүү энэ зарчимд суурилах ёстой.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахдаа хэлсэн үг

Монголын ирээдүй хойч үе илүү оюунлиг, мэдлэгтэй байх учиртай. Дэлхий нийт дипломыг биш чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеэ дүүрэн тэмүүлэлтэй, хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтай болгон хөгжүүлэх ёстой.

Баянхонгорт Оюун ухааны академийн салбарыг нээх ёслолын үеэр 2019.09.28

Эрдэм мэдлэг бол шинэ эрин үеийн хөгжлийн түлхүүр. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил боловсролоос шууд шалтгаална.

Баянхонгорт Оюун ухааны академийн салбарыг нээх ёслолын үеэр 2019.09.28

Монголчууд бид хүний тоогоор биш, оюуны чадвараар улсаа хөгжүүлнэ.

Баянхонгорт Оюун ухааны академийн салбарыг нээх ёслолын үеэр 2019.09.28

Ил тод, нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыг бэхжүүлэх нь нэн чухал. Тогтвортой,  сайн засаглал л улсаа хөгжүүлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж, зорилгоо хэрэгжүүлж чадна

ОУПХ-ны бүсийн чуулганд оролцогчдыг хүлээн авч уулзах үеэор

Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр  юм.  Энэ хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй, үр ашигтай ажиллах ёстой. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй

“Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганд хэлсэн үг

Монгол Улсын иргэд халамжаар угжуулагчид биш, бүтээмжээр өрсөлдөгчид байх ёстой. Үүний тулд халамжаас бүтээмж рүү чиглэсэн хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлье.

“Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганд хэлсэн үг

Төсөвт, төрд хулгай нүүрлэлээ гэсэн яриа газар авсан. Төр, төсвийн хулгайг зогсоож чадвал манайх шиг нөөц баялагтай улс орон асар хурдацтай хөгжих боломж бий.

Аудитын байгууллагын ажилтнуудтай уулзахдаа хэлсэн үг 2019.05.20

Хүний эрх гэдэг бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр хэн нэгнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж байгаа бол маргааш магадгүй өөрийг чинь ч хохироож магадгүй учраас хүний эрхийг хамгаалах нь хүн бүхний үүрэг юм.

ХЭҮК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр эхэлсэн үг

Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эс үйлдлийнхээ төлөө хожим түүхийн өмнө хариуцлага хүлээнэ.

Төслийн ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа хэлсэн үг 2019.02.14

Төрийн албаны бүх түвшинд сахилга, хариуцлагыг эрхэмлэж, гагцхүү ард иргэддээ чин шударгаар үйлчилдэг үзэл санаа, зарчим, ёс суртахууныг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ард түмэндээ сэтгэлээ зориулж чадахгүй байгаагаас төрийн нэр хүнд унаж, төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Дарга царайлж, ажил хийсэн дүр үзүүлж суухаа больё. Бие биедээ шаардлага тавьдаг, иргэний хүсэлт, саналд эн тэргүүнд анхаарч, заавал хариу өгдөг, шуурхай үйлчилдэг болох ёстой.

2019.02.22 Төрийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн

Иргэдийнхээ хийж бүтээх эрмэлзлийг дэмжих нь бидний үүрэг. Ажилсаг хүний гар даардаггүй гэдэг. Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой

Баянхонгорт иргэдтэй уулзах үеэр хэлсэн үг 2019.02.26

Парламент төр-иргэний харилцааны "хариуцлагын гүүр" байх учиртай. Парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёрхож байх учиртай хуулийн засаглал хямарч байна. Төрд хуулийн засаглал, шударга ёс, хариуцлага ноёрхож байх ард түмний хүсэмжлэл, хүсэл зоригийг Улсын Их Хурал огоорч болохгүй. 

Ээлжит бус чуулганы нээлт 2019.03.18

“Оюутан” гэдэг “Оюунтан” болно гэсэн үг. Оюун ухааны уурхай болно гэсэн үг.

ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд хэлсэн үг 2019.08.28

Дэлхий дахинаа авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн өрнөж байна. Дэлхийн тэргүүлэх компаниуд боловсролын зэрэг, диплом гэсэн шалгуураас татгалзаж шаардлагатай ур чадвар эзэмшсэн, авьяаслаг залуучуудыг ажилд авч эхэлсэн. Тиймээс ур чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэхэд бүх шатны сургуулийн зорилго чиглэх ёстой..

ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд хэлсэн үг 2019.08.28

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн

Парламентын өдрийн мэндчилгээ 2019.09.13

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.17Зочин   • 10 сарын 29. 18 цаг 56 минут

ОТ БОЛ ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ‼️ МОНГОЛЫН БҮХ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГАРГАЛГАА БОЛ 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОЮУТОЛГОЙН БАЯЛГАА БУЦААН АВАХ ЮМ #РИОТИНТО 2013 ОНООС ХОЙШ ӨДӨР БҮР ОЮУТОЛГОЙН ИЛ УУРХАЙГААС 5 САЯ$ БУЮУ 13 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХҮДЭР ГАДАГШ ГАРГАЖ БАЙГАА БОЛ ДАЛД УУРХАЙ АШИГЛАЛТАНД ОРОХ 2022 ОНООС ЭХЭЛЖ ӨДӨРТ 20 САЯ$ БУЮУ 54 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ БАЯЛАГ ГАРГАНА‼️‼️‼️ ХАРИН МОНГОЛЧУУДАД 2050 ОНООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭЖ ТОХУУРХАЖ БАЙГАА.

202.179.27.123зочин   • 10 сарын 29. 15 цаг 58 минут

зөв бодолтой мундаг залуу амжилт

202.179.22.107Зочин   • 10 сарын 29. 15 цаг 57 минут

Занданшатарын эдгээр үгс зүгээр л сонгууль дөхсөнийг сануулж байна.

64.119.26.16Зочин   • 10 сарын 29. 15 цаг 19 минут

Энэ үхчихсэн юмуу? үг болгоныг нь ишлэл болгоод

119.40.98.162Энгүүн   • 10 сарын 29. 14 цаг 57 минут

Ярьж хэлэх яах вэ, яаж ч донгодож болно, яг тэрэн шигээ хийж чаддаггүй л харамсалтай даа.

202.72.245.122ё   • 10 сарын 29. 14 цаг 46 минут

Өөрсдөө томилж өөрсдөө цалинжуулдаг байтлаа Шүүх гээчид бурууга чихэх мэхээ хэрэглэсээр Саарал жагсаалтад орлоо Гадны хөрөнгө оруулагчид Зальтай улстөрчдөс мөнгөө хатуу нэхэж байна

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ6 цаг 17 минутын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө6 цаг 19 минутын өмнөВенец хотод онц байдал зарлажээ6 цаг 24 минутын өмнөТэрслүү тэмээчин6 цаг 29 минутын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ6 цаг 32 минутын өмнөХүрэн манжингийн анагаах удидас6 цаг 34 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд6 цаг 39 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна6 цаг 41 минутын өмнөКофены ашигтай арван тус6 цаг 42 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ6 цаг 44 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ6 цаг 47 минутын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна6 цаг 49 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа6 цаг 50 минутын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ6 цаг 54 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу6 цаг 59 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл7 цаг 4 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ7 цаг 9 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ7 цаг 10 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна7 цаг 12 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ7 цаг 13 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан7 цаг 14 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга7 цаг 14 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид7 цаг 19 минутын өмнөУрт наслуулдаг хүнс7 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ7 цаг 29 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана7 цаг 29 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа7 цаг 34 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов7 цаг 37 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг7 цаг 39 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо7 цаг 42 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.