2019 оны 10-р сарын 29
16 цаг 21 минут

Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг гардуулан өглөө

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг 2018 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан билээ.  Энэ хуулийн зорилт нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулах юм.  Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засаг дарга Ж.Батжаргалд гардуулан өглөө.  Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Цэргийн штабын хамт олон  Монгол Улсын анхны Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулснаа батлуулан хүлээн авлаа.

Аймаг нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхлэх юм. Орон нутагт орон нутгийн томилгоот нэгжүүдийг байгуулж удирдлага, бие бүрэлдэхүүний сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлж онц болон дайны байдал үүссэн үед нутаг дэвсгэрийн зарчмаар орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нөхцөл боломж бий болох юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  Төв аймагт ажиллах үеэр Хуурай замын цэргийн командлалын ажилчдын 30 айлын орон сууцны барилгын ажилтай танилцаж тулгамдсан зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, гүйцэтгэл нь 70 хувьтай яваа барилгын дулааныг хамгийн ойрын худгаас богино хугацаанд авах боломжийг шийдвэрлэж өглөө.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын захиалгаар “БУТОЗМ” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байна. Ирэх оны 6 дугаар сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа ч үүссэн нөхцөл байдлаар шалтгаалан хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулах болоод байгаа юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ5 цаг 50 минутын өмнөЦ.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон5 цаг 54 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй5 цаг 55 минутын өмнөХятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ6 цагийн өмнөХулгана жилийг ямар даашинзтай угтах вэ6 цаг 5 минутын өмнөЧихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна6 цаг 10 минутын өмнөОросууд үүнийг хүслээ гэж үү?6 цаг 15 минутын өмнөЗамын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна6 цаг 20 минутын өмнөИх Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ6 цаг 25 минутын өмнөЯлаа яагаад хөлөө үрдэг вэ6 цаг 30 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс6 цаг 35 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид6 цаг 40 минутын өмнөОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов6 цаг 45 минутын өмнөБ.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ6 цаг 49 минутын өмнөХүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ6 цаг 50 минутын өмнөДэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал6 цаг 55 минутын өмнөОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана7 цагийн өмнөТаван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ7 цаг 5 минутын өмнөНорвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ7 цаг 10 минутын өмнө"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа7 цаг 15 минутын өмнөӨмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ7 цаг 15 минутын өмнөВаршав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ7 цаг 20 минутын өмнөПеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй7 цаг 25 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй7 цаг 26 минутын өмнөСульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна7 цаг 30 минутын өмнөАлга болсон эмэгтэй айлд байжээ7 цаг 30 минутын өмнөҮзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай7 цаг 40 минутын өмнөНэймар хаашаа хөдлөхийг завдана вэ7 цаг 45 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана7 цаг 50 минутын өмнө“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ7 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.