2019 оны 10-р сарын 30
8 цаг 30 минут

“Эрэл”-ийг эрсэн нь буюу дахин төлөвлөлтийг тойрсон Мянгуужингийн үлгэр

Улаанбаатарын уугуул гэж өөрийгөө тодотгосон Улам-Өрнөх  аав ээжээс  өвлөгдөж ирсэн  хашаа байшиндаа амьдардаг. Лавтай мэдэж байгаагаас бор гэртээ богд гэдэг шиг л гурван үеэрээ эндээ амар жимэр амьдарч байгаа гэлээ. Харин 2013 оноос дахин төлөвлөлтийн салхи Чингэлтэй дүүргийн 9.10 дугаар хороогоор үе үехэн сэвэлзэж эхэлсэн цагаас нүүх үү, суух уу гэсэн битүүхэн хүлээлттэй өдий хүрчээ. Газар хашаа, байшин сав юу байна бүгдийг нь, ганц тоосго байсан ч орхигдуулахгүй үнэлж,  орон сууц, дулаан грашаар солино гэсэн болхоор  иргэд ч  энэ сонголтод нааштай хандаж байсан гэлээ.  

Анх нэг гадаад нартай компани дахин төлөвлөлт хийнэ гэж хэсэг бужигнуулаад төдхөн чимээ алдарчээ.  Удалгүй дахин нэг компани шинээр гарч ирсэн нь олны танил “ Эрэл” байв. Нэртэй төртэй, хөрөнгө чинээтэй компани юм чинь одоо баараггүй барилгаа барьж эхэлнэ гэсэн хүлээлт нь эцэстээ их санасан газар 9 шөнө хоосон гэгч болов.  За ингээд дахин төлөвлөлт “Дашийн шог”  болов оо гэсэн чинь бас л нэг компанийн нэр дуулдаад тэгсхийгээд чимээ алдарчээ. 

Иргэн У.Батжаргал. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг. Хэдэн хүүхэдтэйгээ нийлж байгаад  мансардтай байшин барьчихсан,  халуун хүйтэн усгүйг эс тооцвол төвийн орон сууцнаас дутах юмгүй тохилог цэлгэр. Харин байшингийнхаа хөөсөнцөр дулаалгыг базальт чулуун хөвөнгөөр солих бодолтой. Үнэ өртөг нь 4 сая орчим төгрөг болхоор байгаа. Гэсэн ч дахин төлөвлөлт хийхийн хооронд хөрөнгө мөнгө шингээх хэрэггүй  гэсэн бодлоор 6 дахь өвөлтэйгээ золгож байна. Хотын дарга асан Су.Батболд тэр хавийг  өндөр барилга бүхий  орон сууцны хороолол болгоно хэмээн цэнхэр дэлгэцээр ярьж байсан болохоор ийм хүлээлттэй байна гэв.  

Ц.Энхбаярынх залуу гэр бүл.  Хашаа байшин худалдаж авснаас хойш цөөнгүй жил өнгөрчээ. Залуу хүмүүс байшингаа засч тохижуулж,  мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлэх хүсэлтэй. Гэвч мөн л дахин төлөвлөлт гэсэн хүлээлтдээ уягдаад  “хөдөлж чадахгүй” байна гэдгээ хэлсэн юм.

Чингэлтэй дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны иргэд  хотын “А” зэрэглэлийн бүсэд амьдардаг. Тэр утгаараа газар нь илүү үнэ цэнэтэй. Гэхдээ тэд газраа үнэрхэж тунирхаад байдаггүй. Дахин төлөвлөлт хийж чадах компаниудтай бол эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр тохиролцож чадна. Хажууханд нь буюу  YII хорооны нутагт  Дэд бүтцийн төв ашиглалтад орж  хавийнх нь айлууд төвлөрсөн шугамд холбогдож байгааг харж, бас битүүхэн мөрөөдөж,  манай энд хэзээ бол гэсэн асуулттай байгаа хүмүүс гэдгийг нь мэднэ.

Ямартай ч сүүлийн 4 жил энд дахин төлөвлөлтийн сураг ажиг  гарсангүй, хэн нэгэн ирсэнгүй. Орон сууцны өндөр барилга бүхий хороолол болно гэсэн хотын экс даргын ярианаас  бүдэг бадагхан төсөөлөлтэй болсон төдий.

Бид энэ асуудлаар Хот байгуулалт, Хөгжлийн газрын  мэргэжилтэн А.Дэлгэрсайханаас товч тодруулга авлаа.

-Чингэлтэй дүүргийн IX хороонд “Эрэл” компани дахин төлөвлөлт хийнэ гээд сураггүй болчихлоо гэх иргэдийн гомдол байна?

-Ер нь гэр хорооллыг дахин төлөвлөх бодлогоос огт татгалзаагүй, хэвээр үргэлжилж байгаа. Харин тухайн тухайн хэсэгт явц янз бүр байгаа байх. Таныг  асуусан болохоор Чингэлтэй дүүргийн IX хорооны хувьд тодруулж хэлье.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй. Энэ хүрээндээ 2013 онд Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо буюу Дэнжийн 1000-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний “Б” хэсэгт  дахин төлөвлөлт хийлгэхээр “Эрэл”  компанийг сонгон шалгаруулсан байдаг. Ингээд  Нийслэлийн Засаг даргад өргөн барьж, захирамж гаргаж  батламжлуулсан. Гэтэл “Эрэл” үүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй.  Тийм учраас “Эрэл”-ийг сонгон шалгаруулсан батламжийг цуцлах  шийдвэрийг гаргасан.  Тус компани Засаг даргын цуцалсан захирамжийг үндэслэлгүй гэж шүүхэд хандаад, шүүхээс хоёуланг нь  түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Тэгээд түүнээс хойш  2017 онд  IX хорооны иргэдтэй дахин уулзаад,   угсармал орон сууцны үйлдвэр ашиглалтад орсон, одоо удахгүй  барилгуудаа барина гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй хэвээрээ байгаа.  

-Дахин төлөвлөлтийн ажлаа яагаад эхлэхгүй байгаа юм бол?

-Уг нь  угсармал байшингийн үйлдвэр нь  бэлэн болчихсон.  Гэсэн хэрнээ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэсэн юм гээд улсаас зээл тусламж хүсээд явдаг. Ном журмаараа  төсөл хэрэгжүүлэгч орон сууцнуудаа өөрийн хөрөнгөөр  барих  ёстой. 2013 оноос хойш  зургаан жил өнгөрсөн ч ийм байдалтай байгаа учир Гэр хорооллын дэд бүтцийн газраас “Эрэл”-ийн батламжийг цуцлуулах саналаа өргөн барьсан. Хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.

-Дахин төлөвлөлт гэхээр тухайн төсөл хэрэгжүүлэгчээс ихээхэн хамааралтай болж таарах нь ээ?

-Тийм. Тухайн хэсэг хэзээ барилгажих нь  төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаална гэсэн үг. Улс төсөл хэрэгжүүлэгчийн батлуулсан ерөнхий төлөвлөгөөнийх нь дагуу инженерийн дэд бүтцийн хангамжийн хөрөнгө мөнгийг төсөвт суулгаад өгдөг. Гол нь компаниуд ажлаа хийхгүй байгаа, хөрөнгө мөнгөгүй байдлаас шалтгаалж байна.

-Хот байгуулалт, Хөгжлийн газраас дахин төлөвлөлтөд ямар чиг үүрэг, оролцоотой байдаг вэ?

-Батламж авчихсан  төсөл хэрэгжүүлэгчийн  зураг төслийг хянана, барилга барих зөвшөөрлийг  нь олгох,  мөн угсралт, комисс хүлээж авах бүх асуудалд хяналт тавьж оролцдог. Харин иргэдтэй гэрээ хийх,  гэрээний үүргийн биелэлт, сонгон шалгаруулах, цуцлах бүх эрх нь Гэр хорооллын дэд бүтцийн газарт байдаг.  

Ханандаа халуун хүйтэн устай, пааран халаалт, паалан жорлонтой гэр хорооллынхон

Чингэлтэй дүүргийн YII хороонд баригдсан дэд бүтцийн төв

 Энэ жил Чингэлтэй дүүргийн YII хороонд “Дэд бүтцийн төв”  төсөл хэрэгжиж хэзээ мөдгүй нээлтээ хийх  гэж байна.  Ойр хавийнх нь 287 айл инженерийн шугам сүлжээнд холбогдохоос одоогоор  140 гаруй айл нь хэдийнэ пааран халаалт, паалан жорлонтой  болж хананаасаа халуун хүйтэн усаа авч байгаа гэдгийг  Гэр хорооллын дэд бүтцийн газрын ажилтан М.Туяа хэлсэн.  Энэ жилийн хувьд эхний удаад  гэр хорооллын яндан энэ тооны /287/ яндангаар цөөрч байгаа юм байна. Дэд бүтцийн ажил үүгээр хязгаарлагдаагүй.  Жишиг гудамжууд, ногоон байгууламж. Энэ бүхэн гэр хорооллын шинэ өнгө илэрхийлэл. Улаанбаатарт 16 ийм дэд төв барихаар төлөвлөгдсөний нэг нь Чингэлтэй дүүргийн IX хороонд гэж байна. Энэ хариулт олон хүнийг баярлуулах байх.  Харин энэ бүхэнд иргэдийн идэвхи оролцоо, хамтын санаачилга хамгаас чухал гэдгийг М.Туяа онцолж байна билээ.    

...Их хотын хаяа бараадаж  “үүл мэт нэвсийх” гэр хорооллынхон гэж өвөлдөө утаан дотроо утуулж, улирал улирлынхаа өнгө араншинд тохирсон өөрийн гэсэн бэрхшээл зовлонтой хүмүүс бий. Хавар цагийн тоос шороо, урин дулааны угаадас жорлонгийн үнэр танарт хамгийн их нэрвэгддэг нь тэд. Тэднийг орон сууцаар хангана гэвэл зай ч бий, лай ч бий. Бараг Мянгуужингийн үлгэр. Харин хамгийн ойр байгаа гарц нь дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэц л байна.  Тэдний амьдралын чанарыг өөрчлөх эхний найдвар нь энэ хоёр л байх.  

П.Булган

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.218.235Зочин   • 11 сарын 3. 2 цаг 35 минут

Аливаа хот төлөвлөлтөд хатуу гар хэрэгтэй.Тэгэхгүй бол алга дарам газраа алт эрдэнэс мэт өндөр үнэлээд нүүж өгөхгүй утаа шигээ хар сэтгэлтэй хүмүүс их бнаа.Улаанбаатар утаанаас салахад садаа болсон энэ мэт гэр хороололд амьдрах шуналтанг засах хэрэгтэй.

103.26.195.97Зочин   • 10 сарын 30. 21 цаг 18 минут

Энэ дэд бүтцийн төвүүдийг олноор барих хэрэгтэй бна . Алт шиг үнэтэй газраа барилгын компанид хоёр өрөө байраар өгч луйвардуулав даа ард түмээн

202.131.231.164ЭРЭЛ ажилчин   • 10 сарын 30. 16 цаг 03 минут

Улс дэд бүтцээр хангана гээд хуулиндаа байгаа. Дэд бүтцээ татчих, ярьсан хэлсэндээ байвал, бид барих бол гялалзуулна даа. Эрэл дээр ирж үз, Эрдэнэбат хамт олонтойгоо юу хийчээд та нарт чичлүүлээд байгааг хар.

66.181.178.239Иргэн   • 10 сарын 30. 11 цаг 17 минут

Эрэлийн Эрдэнэбат гэж Элбэгдоржоос дутахгүй хошгируулдаг эр гэдгээ олон түмэнд яруу тодоор харуулсан, одоо ч барилаа тавихгүй байна. Хүү Жаргалан нь одоо захриал нь юм гэсэн. Аль хорин жилийн өмнө хэл ам татлаад байсан, одоо ч ялгаагүй солонгос киноны дүр шиг гомо царайлчихаад, за тэр төрх нь яахав, дотор нь бүр арилчихсан этгээд байна лээ. Энэ нөхдүүд луйвар залилангаар хөлжиж ирсэн бол хариуцлагыг шударгаар нэхэх ёстой шүү. Алийн болгон ард түмэн хохирч, хэрэг шийдвэрлэдэг хэд нь халаасалж, луйварчид даварсаар, түмэн олноо мөлжсөөр байх юм?

202.131.225.150Зочин   • 10 сарын 30. 9 цаг 01 минут

ЦАГТАА Ч том компани байлаа, одоо ч жижиг хотхон дээр маргаан үүсгэж явах гэж дээ ах минь. Казино мань хүнийг балалаа даа

122.201.28.8mednee medne   • 10 сарын 30. 8 цаг 40 минут

yu ch hiihgvi 2020 oni songuulitai zolgono. POP-uud G horoolloor toirch ard tvmendee ih hairtaigaa bas bvgdiig ni oron suutsand oruulna gej shvlsee vschvvlj huurch mehlene, olon olon malalt ugnu, bas sem mungu taraana. songuuliin daraa bahi bdagaaraa amidral vrgeljilne.

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг2 цаг 32 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ2 цаг 37 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг2 цаг 42 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ2 цаг 47 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 52 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 53 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 55 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 57 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 57 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд3 цаг 2 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал3 цаг 7 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү3 цаг 12 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ3 цаг 17 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ3 цаг 22 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна3 цаг 23 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй3 цаг 27 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа3 цаг 32 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ3 цаг 37 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ3 цаг 39 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ3 цаг 42 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна3 цаг 44 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв3 цаг 47 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 52 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 57 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ4 цаг 2 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ4 цаг 7 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ4 цаг 8 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…4 цаг 12 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ4 цаг 17 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ4 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.