"Манчестер Сити", "Лестер" шөвгийн наймд шалгарлаа

Английн лигийн цом буюу "EFL Cup" тэмцээний 1/8 шигшээ тоглолтын зарим нь өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд премьер лигийн аварга "Манчестер Сити" клуб "Саутгэмптон"-тай тулж, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн наймд шалгарч үлдлээ.

Тоглолтын 20 дахь минутад Отаменди гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Агуэро 38, 56 дахь минутад хоёрыг оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм. Харин "Саутгэмптон"-оос Стивенс 75 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан.

Харин "Лестер" клубын хувьд доод лигийн "Бертон" багтай тулж, 3:1-ээр хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 7 дахь минутад Ихеаначо гоолдож, тооны харьцааг нээсэн бол араас нь Тилеманс 20 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл "Бертон" клубээс Бойс 52 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан бол Мэддисон 89 дэх минутад гүйцээсэн юм. 

Одоогоор шөвгийн наймд "Манчестер Сити", "Лестер", "Эвертон", "Оксфорд Юнайтед", "Колчестер" клубүүд шалгараад байна.  Өнөө шөнө "Ливерпүүл" болон "Арсенал", "Манчестер Юнайтед" болон "Челси" клубүүд хоорондоо тулна. Мөн "Вулверхэмптон" баг "Астон Вилла"-тай тоглоно.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна4 минут 46 секундын өмнөТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа1 цаг 13 минутын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа1 цаг 18 минутын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна1 цаг 20 минутын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ1 цаг 25 минутын өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй1 цаг 30 минутын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ1 цаг 35 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ1 цаг 40 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ1 цаг 45 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна1 цаг 50 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис1 цаг 55 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв2 цагийн өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд2 цаг 5 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв2 цаг 10 минутын өмнөЧуулган түр завсарлалаа2 цаг 11 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй2 цаг 15 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ2 цаг 20 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална2 цаг 25 минутын өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа2 цаг 28 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд2 цаг 30 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг2 цаг 35 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ2 цаг 40 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ2 цаг 45 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ2 цаг 50 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ2 цаг 55 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо2 цаг 57 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ3 цагийн өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ3 цаг 1 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина3 цаг 5 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө3 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.