П.Сайнзориг: Ажлын байранд бэлгийн дарамт үзүүлвэл 100 мянгаар торгох юм уу 30 хоногоор баривчилна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт8  өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт,   өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орж буй онцлох өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа.

-ХОХИРЛОО БАРАГДУУЛСАН БОЛ ЯЛ ХӨНГӨЛДӨГ, ЧӨЛӨӨЛДӨГ БОЛГОХООР ТУСГАСАН-

-Эрүүгийн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөд оруулж байгаа хамгийн анхаарал татсан заалт бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал. Хуульд ямар байдлаар тусч байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрүүгийн багц хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжих явцад хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг хууль хэрэгжүүлж байгаа шүүгч, прокурор, цагдаа гэх мэт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудаас санал шүүмжлэлүүд гарсан. Тэдгээрийг авч үзээд хуулийн зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас багц хуулийн төсөлд нэмэлт,  өөрчлөлт оруулж ирж байна. Энэ хүрээнд Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нэг мөр шийдэж байна. Өөрөөр хэлбэл,  хуучин анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байсан бол одоо яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг сайжруулж байна. Мөн татварын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг таван жил тоолох байдлаар орж ирж байна.

-Аргагүй хамгаалалт гэсэн заалтын хамрах хүрээг өргөтгөж оруулж ирсэн юм уу?

-Аргагүй хамгаалалтын асуудлыг өргөжүүлж орж ирж байна. Өөрөөр хэлбэл,  зөвхөн дотны хүнийхээ эсрэг аргагүй хамгаалах эрхтэй байсан бол одоо “бусдын” гэдэг байдлаар өргөжүүлээд , аргагүй хамгаалалт хийсэн үед гэмт хэрэгт тооцохгүй байдлаар оруулж ирж байна.

-Гэмт хэргийн хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд ялаас хөнгөж, чөлөөлөхөөр тусгасан байна?

-Түүнчлэн шударга ёсны зарчимд нийцүүлээд тодорхой хэмжээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага, ялаас хөнгөлдөг, чөлөөлдөг, албадлагын арга хэмжээ авдаг зохицуулалт орж ирж байна. Өмнө нь хуулинд “нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэж байсан бол одоо нэмэлтээр “төлсөн бол” гэж оруулж ирсэн.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд буцаан оруулах ямар шаардлага үүссэн бэ?

-Зарим төрлийн хэргийг гэмт хэрэгт тооцохоор болж байна. Тодруулбал,  гүтгэх, биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэх мэт.  Иргэний нэр төр, алдар хүндийг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан. Нөгөө талд нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал мөн яригдана. Гэхдээ энэ асуудалд тэнцвэртэй хандах хэрэгтэй. Техник технологийн хөгжлийг дагаад нэр усгүй хаягаас бусдыг гүтгэх доромжлох асуудал их гарч байна. Үүнийг Иргэний журмаар зохицуулах ямар ч бололцоо байхгүй. Өөрөөр хэлбэл,  нэр усгүй хаягийн ард ямар хүн байгааг хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор тогтоож байж  хохирогч нэр төрөө сэргийлгэх, учирсан хохирлоо барагдуулах нөхцөл бүрдэнэ. Тийм учраас гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж байгаа нь цахим хэрэгслийн зохист бус хэрэглээтэй холбоотой. Тухайн иргэн бусдыг гүтгэхгүй, доромжлохгүй бол хэнд ч  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх гэж ойлгож болно. Энэ бол зөвхөн сэтгүүлчдэд хамаатай асуудал биш.

-Гүтгэгдсэн нь тогтоогдвол ял эдлэх юм уу?

-Хорих заалт байхгүй. Торгуулийн хэмжээ нь Зөрчлийн хуулийн торгуулиас буурсан. Зөрчлийн хуулиар хувь хүнийг 2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодгоос бууруулж оруулсан. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720  цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж,  илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр 140-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Мөн төрийн байгууллага хохирогч болохгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй байх заалтыг  хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

-Хар тамхины зүйлчлэлийг чангатгасан нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна. Яг ямар санкцаар зүйлчилсэн бэ?

-Зарим гэмт хэргүүдийн ялын бодлого, гэмт хэргийн шинжүүдийг тодотгож оруулж ирж байна. Жишээ нь,  хар тамхины эсрэг гэмт хэргийг зохион байгуулж, улсын хилээр оруулж ирж байгаа бол 2-8 жилийн ялтай байсан. Үүнийг 8-15 жилийн ялтай болгож өөрчилж байгаа. Дээрээс нь энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн байх юм бол бүх насаар нь хорих ял оногдуулах буюу 20 жилийн ял оноохоор хуулинд өөрчлөлт орж ирж байна. Ашиг олох гээд улсын хилээр их хэмжээгээр хар тамхи оруулж ирээд байгаа нөхдүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүйгээр эрүүгийн хууль үйлчилнэ. Цагдаа, хууль хяналтын байгууллага илрүүлэх хүртлээ арга хэмжээгээ авна гэдэг байдлаар ялын санкцыг чангатгаж байна.

-Малын хулгайчдыг ямар ч тохиолдолд хорих заалт оруулж ирсэнд малчид маш их баяртай байна?

-Мал хулгайлах гэмт хэргийн асуудал олон нийтийн анхааралд байгаа. Өнчин ишиг хулгайлсан ч зургаан сараас таван жилийн ялтай. Харин хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу олон тооны мал хулгайлсан бол 2-8 жилийн ялтай байхаар тусгасан. Олон тооны мал гэдэгт иргэдээс шүүмжлэл гарч байна. Хэтэрхий их мал хулгайлсны дараа олон тоо гэж тооцож байна. Үүнийг багасгах асуудал хөндөгдөж байна. Мал хулгайлах гэмт хэрэг дээр нийтэд тустай ажил хийх ял оногдуулдаггүй байхаар орж ирсэн. Зөвхөн хорих ял оногдуулна. Тэгэхээр малын хулгайтай тэмцэх хууль бас чангарч байна.

-Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол Зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгож байсныг саяхан цагдаагийн хурандаагийн байранд тоглоом тоглуулж байсан үйл явдлаас хойш олон нийт мэдсэн. Одоо Эрүүгийн хуульд оруулж ирж байгаа юм байна. Ямар ялын санкцтай оруулсан бэ?

-Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохоор болж байна. Өөрөөр хэлбэл,  өрөө тасалгаа бэлдсэн, зуучилсан, зохион байгуулалтын арга хэмжээ байх юм бол үндсэндээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр орж ирж байна. Хорих ял, торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялтай.

-Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн бол 100 мянган төгрөгөөр торгох заалт орж ирсэн гэж байна. Энэ үнэн үү?

-Ажлын байрны бэлгийн дарамт учруулах асуудлыг Зөрчлийн хуулинд оруулж ирж байгаа. 100 мянган төгрөгөөр торгохоос гадна 30 хоногоор баривчлах, албадан сургалтад суулгах арга хэмжээ тооцохоор тусгасан. Хүчингийн гэмт хэрэг, эсвэл бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэг асуудлууд нь Эрүүгийн хуулиар явна. Наана нь ёс бус үг хэллэг хэлэх, өдөөн хатгасан байдлаар биеэ авч явах тохиолдол ажлын байранд гарах юм бол үүнийг нь 100 мянгаар торгож, эсвэл 30 хоног баривчилна.

-УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэлцүүлгийн үеэр Эрүү болон Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлт дорвитой өөрчлөгдсөн зүйл алга. Хууль зүйн яам хуучинсаг байдлаасаа салах хэрэгтэй. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөө буцааж татах боломж байна уу гэж шүүмжилсэн. Та санал нийлэх үү. Буцааж татах боломжтой юу?

-Нэг зүйлийг л хэлмээр байна. Эрүүгийн хуулийг ойр ойрхон өөрчлөөд байдаг юм биш. Мэргэжлийн байгууллагууд хэрэглэдэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, төрийн байгууламж, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангаж байдаг хууль. Энэ хуулийг зүгээр л сэтгэл хөөрлөөр өөрчилдөг асуудал биш. Ул суурьтай судалгаатай, гарч байгаа бэрхшээлээ бодитой тооцсон байдлаар үнэлгээ дүгнэлт өгч байж өөрчилдөг.

 

48
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

48 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.225.150Зочин   • 11 сарын 13. 14 цаг 28 минут

Болж байна

103.111.68.50Зочин   • 11 сарын 8. 11 цаг 15 минут

mmmmmmm

122.201.21.49Зочин   • 11 сарын 8. 10 цаг 00 минут

100000 togrog yu bolloh ve dee 1000000 bol oor hereg

192.82.65.120Зочин   • 11 сарын 8. 8 цаг 54 минут

Гууль шиг хуулиа олигтойхон чангатгаад дэлхийн жишэгт хүрсэн улс болоосой монгол минь

202.72.240.58989   • 11 сарын 7. 9 цаг 17 минут

Малын зартай хулгайч нартай чип суулгамаар юма тэдний арга улам нарийссан

202.72.240.58989   • 11 сарын 7. 9 цаг 16 минут

ямар тэнэг торгууль бэ.Дарга нар мөнгөлөг хүмүүс тэдэнд үйлчлэхгүй юм бна 100,000 төгрөг өгөөд өгзөг илсэн ч болох юм бна

73.176.171.37Zochin   • 11 сарын 7. 8 цаг 12 минут

1000 consohoor 1 uz.video bichleg geech bnaa

73.176.171.37Zochin   • 11 сарын 7. 8 цаг 09 минут

Ineedtei.ichij amidar

178.3.22.229Зочин   • 11 сарын 7. 6 цаг 40 минут

gadaadad hulgai hiideg nuhduudiig yah ve. mun oron bairnii, halaasnii hulgaich nariig changalah heregtei bna shuu

202.179.26.204tui   • 11 сарын 6. 22 цаг 08 минут

uurshigee baashig yariad ene haanaas olood irvee

202.55.188.82Зочин   • 11 сарын 6. 21 цаг 48 минут

Одоо ажлын байр байтугай, ажлын хамт олноор агаар салхинд гарахдаа нэгнийгээ тасартал архиар шахдаг явдлыг хорих хэрэгтэй. Нэг ѳдѳр л нэгнийхээ амиыг авахнээ. ЗТЯ шиг.

202.55.188.82Зочин   • 11 сарын 6. 21 цаг 46 минут

Тэгмээрсэн дээ. Олон жил эх орондоо дураараа дургиад сурчихсан. Одоо бүр давраад олон улсад элдэв хэрэг тариад байхад толгойг нь илсэн хууль баталсан байсан. Монголчуудыг одоо соёлжуулах, хариуцлагажуулах хэрэгтэй.

58.142.72.50ГҮЛДГЭР ХАР   • 11 сарын 6. 19 цаг 18 минут

Ажлын байранд биш газар бол тэгээд яах юм Удахгүй зун болно Гадаад жуулчин эмэгтэйчүүд ирнэ Нөгөө ГҮЛДИЙСЭН ХАРУУД өлөн нүдээр дагуулж харна Ойлгох ойлгохдохгүй хэлээр үг өднө Чулуу шиднэ Ус цацна Бүр шийдсэн нэг нь айлгах гэж үзнэ Энэ мэт ГҮЛДИЙСЭН ХАРУУДаас болж монгол улс чингисийн монгол биш бэлгийн дарамтлагчдын орон болчихоод бна

31.164.62.158unshigch   • 11 сарын 6. 17 цаг 36 минут

mongol emegteichyyd doromjlol, belgiin boolchloliin obiekt boljee. 100 myangaar torgood l bolloo u. bayan targan orond ene mongoor tavag hool avch idej chadahgyi. ohid bysgyichyyd emegteichyydiig daramtalj doromjilson pizdaakuudiig baruund shorond hiine, dor hayahad 50000 evroogoor torgodog. ene pizdaak u hutsaj ulij baina ve.

202.9.44.59Зочин   • 11 сарын 6. 15 цаг 47 минут

ajliin bairnii belgiin daramtiin torguuli arai baga bna hudulnuriin hulsiin dood hemjeeg 10 dahin bhaar oruulaach

222.110.147.29aaaaaaaaaaaaaaaaaaaa   • 11 сарын 6. 15 цаг 32 минут

malnuudaa .. tsaana chini Odbayarriig chini horison bna.. huuli gej iim bdag yum kofenii munguur hun doromjilohgui shuu

202.55.188.84Зочин   • 11 сарын 6. 15 цаг 30 минут

Хаа байна, тэр хуулийн хэрэгжилт чинь? Тѳрийн албаны хүүхнүүдийн 90 хувь нь янхан болсон биз дээ. Хѳлнѳѳсѳѳ авахуулаад толгой хүртлээ байраа сольж задгайрсан учраас тѳрийн том эрхтэн тэнд хүүхний бѳгс илээд асуудалд орж байна, худлаа юу?

66.181.167.166Зочин   • 11 сарын 8. 11 цаг 29 минут

Yag unen. Turiin albanii huuhnuudiin 90% ni darga nart biye uneldeg shuu

202.179.24.4aahahahahaa   • 11 сарын 6. 14 цаг 39 минут

DUNGUJ AJILD ORSON ZALUUHAN OHIDIG HEREGLEJ HEREGLECHIHEED MAI 100 TUG BOLOH UU GEJAAGAAM UU?

202.179.24.4Зочин   • 11 сарын 6. 14 цаг 48 минут

AALIN JAAHAN OHINIG AJILDEER NI HAMAG YUMAAR NI OROLDOJ OROLDOJCHOOD MAI ENE 100 MYANGIIG AV,MARGAASH AJILDAA DAHIAD IRNESHUU GEHIIM UU?

202.179.24.4KKK   • 11 сарын 6. 14 цаг 32 минут

TEGEED ZALUUHAN AJILD ORSON OHIDUUDIG HUCHINDEJ SHAAJ SHAACHAAD ZAZA MAI 100 TUG AV GEHIIM UU???

202.179.24.4Зочин   • 11 сарын 6. 14 цаг 34 минут

HUN HUCHINDSEN BOL SHALNI MOD HOSHNOGORUU NI 1000 UDAA SHAAJ ,10000000 SAYAAR TORGODOG BOLII

202.21.127.164Зочин   • 11 сарын 6. 13 цаг 21 минут

Дарга нь 100 000 төгрөгтэй бол ажилттан хүүхнүүдээ бэлгийн дарамт үзүүлээд байж дээ.Энэ Монгол улсын Хууль Зүйн Яамны бодлгог юм уу тэгээд

202.9.42.27Зочин   • 11 сарын 6. 11 цаг 22 минут

Эрх мэдэлтнүүд өөрсөндөө зориулсан хууль нь нэг иймэрхүү юм байна дөө.100к гийн торгууль бол авилгачин эрх мэдэлтнүүдэд бол инээдмийн мөнгөн дүн биз.Дахин дахин үйлдэмээр торгууль гэж бодогдоор

202.21.127.170зочин   • 11 сарын 6. 11 цаг 21 минут

мөнгөн дүн арайл бага байна 3-5 сарын үндсэн цалингаар нь торгоё доодхоо захирч чадахгүй араатнуудын толгойг ийм аргаар шийтгэе

202.9.42.6Зочин   • 11 сарын 6. 11 цаг 00 минут

СОЛОНГОСТ БЭЛГИИН ДАРАМТ ҮЗҮҮЛВЭЛ 3 САЯ ВОН БУЮУ ХӨДӨЛМӨРИИН ХӨЛСНИИ ДООД ХЭМЖЭЭ 1 500 000 ЫГ 2 ДАХИН ӨСГӨЖ ТОРГУУЛЬ ТӨЛДӨГ ГЭЭД ӨГЗӨГ БАЗДАГУУДЫН ХЭРГЭЭР СОЛОНГОСТ МЭДЭЭЛЭЭД БАИСАН БИЗДЭЭ МАНАИХ АРАИ Ч ДЭЭ

202.9.43.31Зочин   • 11 сарын 6. 10 цаг 25 минут

Энд бас хийх ажилгуй тэнэг хэнч мэдээжийн юмыг улиг болтол давтах хэрэг байсийм байхдаа. Ийм тархигуй дуракууд цаашид яанадаа чааваас.

202.131.225.197Зочин   • 11 сарын 6. 10 цаг 03 минут

Ineedtei gulug we

103.9.90.130Зочин   • 11 сарын 6. 9 цаг 24 минут

За энэ ч арай дэнднээ дарга нарын үдийн цайны мөнгөөр ХҮҮХНҮҮДЭЭ үнэлж байгаа юм уу. 100000 ыг өгөөд л хусаад байх юм уу энэ заалтыг оруулж байгаа нөхөр БЭЛГИЙН ДАРАНГУЙЛАГЧ байгаа даа.

165.225.116.195Zochin   • 11 сарын 6. 8 цаг 44 минут

100000 baikhdaa yakhav dee. 10saya tugruguur torgokh uu esvel 3 sar khorikh uu gej yarival aria uur bolj aidastai baikh bailgui.

202.179.24.4kkk   • 11 сарын 6. 8 цаг 01 минут

100 tug torgood tegeed ajlaa hiigeed yaiviimuu

202.170.71.157яамаар ч юм бэ дээ.   • 11 сарын 5. 10 цаг 49 минут

Ямар ч утга учиртай юм тэгвэл Мрнгроын бүх хүүхнүүд айлгүй болж таарч байгаа юм байна л даа. Эмэгтэй хүн эмэгтэйлэг, өөртөө таалагдаж байгаа үе дээ л ажил нь ч бүтэмжтэй сайхан амьдардаг. Ер нь бэлгийн дарамтанд орох гүйн тулд тэгээд эршүүд болох хэрэгтэй юм үү сонин юм бэ яамаар ч юм.

180.149.67.115lzlz   • 11 сарын 5. 10 цаг 44 минут

Заазззз ТЭГ ЭЭ ТЭГ,

103.9.90.130Зочин   • 11 сарын 5. 10 цаг 25 минут

heden tugrugnii tsalintai bilee yun ubdur torguul vee

49.0.147.33Зочин   • 11 сарын 5. 10 цаг 05 минут

ичээд хэлэхгүй л дээ.гол нь нялхасаа хамгаал,өсвөр сурагчид чинь үр хөндүүлээд байна уу гэдгийг чи бодож үзэх л учиртай

103.9.90.130Зочин   • 11 сарын 5. 9 цаг 56 минут

Шууд ажилаас нь халаад Саяаас доошгүй төгрөгөөр торгож эсвэл 2 оос доошгүй жил хорихи хэрэгтэй. 100000 гэдэг арай дэндүү байна тэр дарамтлуулсан бүсгүйг үнэлээд байгаа юм уу , тэнэг юм хийх юм

202.9.43.223зочин   • 11 сарын 5. 9 цаг 56 минут

Мөнгөний төлөө яахаас ч сийхгүй эмсүүд хүссэн мөнгөө салгахын тулд залуусыг амь ,амьдралыг нь самраад хаячихдаг гэж бичээд л бна. Тэдэнд бас чангахан хууль хэрэгтэй баймаар. Эмсүүд өөрсдөө энгэр заамаа сул тавиад талимаараад байхаар түүнийг тойроод гардаг эр хүн гэж байхгүй дээ.

202.179.31.252Зочин   • 11 сарын 5. 9 цаг 27 минут

айлгүйтээд байгаа хүүхэнүүдийг олон нийтэд бэлэгийн дарамт үзүүлсэн гэж ойлгох хэрэгтэй

202.9.43.51Зочин   • 11 сарын 5. 8 цаг 20 минут

100k гаар тохироод тохироод явчих гэж байгаа юм уу

202.179.27.254Зочин   • 11 сарын 5. 8 цаг 41 минут

tohiroh n zuv tohiroh n zuv. torguuliin mungu zavhai oligarhuudiin halaasand l orno

172.58.45.57Зочин   • 11 сарын 5. 8 цаг 18 минут

Lalaruud dandaa uursdduu ashigtai huuli batlah uimaa.

103.194.176.117зочин   • 11 сарын 5. 8 цаг 12 минут

Арай ч дээ ял нь бага байна . 1 жил хорих ял дээр нь 3 сая төгрөгөөр торгох тухайн этгээд ялыг биеэр эдлэн гарч ирээд 4 жил төрийн албанд ажиллахгүй байхаар баЙВАЛ ЗОХИЛТОЙ

202.21.112.37Зочин   • 11 сарын 4. 10 цаг 23 минут

Энд цагдаа дийлэхгүй бол Тэр охид эмэгтэйчүүдийг дарамтлаад байгаа компаний нэрийг нь дэлхийд зарлачих хэрэгтэй ш дээ. Тэгээд юу нь Монгол Дэлхийн тавцанд юу ч зарах үйлчилгээ үзүүлэх эрхгүй болготол нь тэмцэх хэрэгтэй. 202.55.191.194 мал аа бичиж байгаа юм аа бодооч чамайг дэлхийн шүүх шийтгэдэгүй юм аа гэхэд Бурхан тэнгэр ямар нэгэн байдлаар шийтгэнэ шүү. Амьсгаа минь

202.55.191.194Зочин   • 11 сарын 4. 9 цаг 35 минут

30 хоногийг 100,000-аар үнэлж байгаанмуу?

202.170.71.157Зочин   • 11 сарын 4. 9 цаг 23 минут

Монголын хаа шүүх цагдаа д дарлуулаад байгаа бол Хүний эрхийн Комисс д хандах хэрэгтэй ш дээ .Юу гэж тэгээд л дарамтлуулаад байдаг юм. Эцэсээ хүртэл үзэлцэх хэрэгтэй естой ярьшиг л байна.

122.201.23.75Зочин   • 11 сарын 4. 9 цаг 23 минут

Ene hahuulchdad 100 tsaas yu yum. Udurt uchnuun 100 tsaasaar daramt uzuulehdee toohgui biz

202.179.25.93Зочин   • 11 сарын 4. 9 цаг 21 минут

AJLIIN BAIRAND BAS AJLI OLGOGCHIN YOS ZUIN DARAMT GEJ BAINGIN BAIH YUMAA

202.21.112.37Зочин   • 11 сарын 4. 9 цаг 09 минут

Ёстой мал юм аа. Хохирогч гарсны дараа үл суурьтай ч гэх шиг.Энэ Сайнзоригийн өөрийн эхнэр охиныг ажлын байр нь дарамталх хэрэгтэй.

Шинэ мэдээ

Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ11 минут 35 секундын өмнө1990-ээд оны одод өнөө цагт16 минут 35 секундын өмнөВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м21 минут 35 секундын өмнөИраны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө26 минут 35 секундын өмнөОхидод өгөх зөвлөгөө: Хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх аргууд31 минут 35 секундын өмнөШинэ үеийн “LOCI” робот машиныг 3D принтерээр хэвлэв36 минут 35 секундын өмнөБуриадад Цагаан сараар хоёр хоног амарна41 минут 35 секундын өмнө“Алхангаа ярилцъя” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт амжилттай боллоо46 минут 35 секундын өмнөМакроны хөргийг буруу харуулан барьж, жагсаал хийжээ51 минут 35 секундын өмнөЭмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ56 минут 35 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ1 цаг 2 минутын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ1 цаг 7 минутын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ1 цаг 12 минутын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно1 цаг 17 минутын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав1 цаг 22 минутын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө1 цаг 27 минутын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа1 цаг 32 минутын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд1 цаг 37 минутын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ1 цаг 42 минутын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ1 цаг 47 минутын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ1 цаг 52 минутын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 57 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ2 цаг 2 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ2 цаг 7 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад2 цаг 12 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ2 цаг 17 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо2 цаг 22 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа2 цаг 27 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо2 цаг 32 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор2 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.