2019 оны 11-р сарын 1
8 цаг 00 минут

“Гацуурт” ХХК мэдэгдэл гаргалаа

 “Гацуурт” ХХК нь МОНГОЛ ХҮНД ЭРҮҮЛ ХҮНС уриатайгаар ард иргэддээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанартай,  хямд гурил, төмс, хүнсний ногоо хүргэх зорилт тавин сүүлийн 20 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, 3000 гаруй ажлын байр бий болгож, шударгаар татвараа төлж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль бусаар татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Сүүлийн үед “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн нийт урамшууллын талыг авсан, улсаас авсан зээлээ төлөөгүй, үрийн будааны мөнгөний талыг авсан  гэх илт үндэслэлгүй, худал мэдээллийг ашиг сонирхлын зөрчил бүхий төрийн өндөр албан тушаалтан тодорхой зорилготойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, уг мэдээлэл нь ард  иргэд, олон нийтэд тус компаний тухай буруу  ташаа ойлголт өгч, компаний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул арга буюу мэдэгдэл гаргаж байна.

Нэг. “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ТЭДС-ийн урамшууллын талыг авсан гэх мэдээллийн тухайд:

2007 оноос Стратегийн хүнс болох гурилын үнийг хямд байлгах зорилгоор төрөөс улаанбуудайн үнийн зохицуулалт хийж, Засгийн Газраас жил бүр 1 тонн улаанбуудайн үнэ болон болон түүнд ногдох урамшууллын хэмжээг тогтоодог болсон бөгөөд уг урамшуулал нь төрөөс тариалан эрхлэгчдэд өгч байгаа дэмжлэг бус хямд үнээр улаанбуудайгаа дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсний үнийн зөрүү юм. Улаанбуудайн урамшууллыг улаанбуудай тариалж дотоодын гурилын үйлдвэрүүдэд төрөөс тогтоосон үнээр худалдсан  2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж авдаг бөгөөд тэдний нэг нь “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд юм.

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан нь 2007-2017 оны  хооронд 2000 гаруй иргэн аж ахуйн нэгжид 157.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд 2007-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд 400,000 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн нь нийт улсын нөөцийн 17 хувийг эзэлж байгаа юм. “Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий 15 аж ахуйн нэгжүүд нь дотоодын гурилын үйлдвэрүүдэд ЗГ-аас тогтоосон үнээр нийлүүлсэн дээрх 400,000  тонн улаанбуудайн 234,700 тн-д 16.7 тэрбум төгрөгийн урамшуулал авч, үлдэх 165,300 тонн улаанбуудайнд ногдох 11 тэрбум төгрөгийн урамшууллыг аваагүй болно. “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий 15 аж ахуйн нэгжийг ТЭДС-ийн урамшууллын талыг авсан гэсэн мэдээлэл нь ташаа, илт үндэслэлгүй, худал бөгөөд “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн 2007-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн улаанбуудайн урамшуулал нь ТЭДС-аас мөн онуудад  урамшуулалд олгосон мөнгөний 10.6 хувийг эзэлж байгаа юм.

Хоёр. Үрийн будааны мөнгөний талыг авсан гэх мэдээллийн тухайд:

Манай улс сүүлийн 20 гаран жилийн турш үрийн аж ахуй байхгүйгээс чанар муутай, хог хольц ихтэй, стандартын шаардлага хангахгүй үрийн улаанбуудайг БНХАУ болон ОХУ-аас улс өндөр үнээр худалдан авч, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгодог байсан. “Гацуурт” ХХК нь арилжааны банкнаас өндөр хүүтэй, урт хугацааны олон тэрбум төгрөгийн зээл авч үрийн аж ахуйн байгуулж, эх орны хөрсөнд ургасан, чанартай, хог хольцгүй, стандартын шаардлагад нийцсэн үрийн улаанбуудайг дотооддоо нийлүүлэх боломжтой болсон.

2017 онд “Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарьж ургуулсан чанартай, хог хольцгүй, стандартын шаардлагад нийцсэн үрийн улаанбуудайг улсад худалдсаны төлбөрөө авсан болохоос татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хууль бусаар аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 ГАЦУУРТ ХХК

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

99.203.14.114Зочин   • 2019, 11 сарын 3. 7 цаг 47 минут

Humuus ene hund am saitai baisag baisan.Bayanmunhtei niilj Buhiin urguu, buhiin holboo ruu gar dursenees n hoish olnii am ergej, hel amnaas salahaa baisan boloi.

202.179.24.189ИРГЭН   • 2019, 11 сарын 2. 20 цаг 04 минут

НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭР ЧИНЬ ЦУВАХЫН ЦАГТ ҮР ХҮҮХДҮҮДИЙГ ЧИНЬ ЭРЛЭГИЙН ЭЛЧ ТАМД АВААД ЯВАХЫГ НААД БУЗРЫН НҮДЭЭРЭЭ ХАРСААР ҮХЭЖ Ч ЧАДАХГҮЙ ТАМЛАГДАХ ӨДӨР УДАХГҮЙ ИРНЭ ДЭЭ.ОЛНЫ ҮГ ОРТОЙ

202.179.24.160Зочин   • 2019, 11 сарын 2. 19 цаг 01 минут

Ганц хүний бүхэл бүтэн 15 ширхэг компани төрд монопол байдлаа ашиглан давамгайлж их хэмжээний буудайгаа нийлүүлсэн гэж ойлголоо. Бас дээр нь буудайн урамшуулалд эдгээр 15 компани төрөөс их хэмжээний мөнгө авсан гэсэн байхийн. Энэ шударга явдал уу? Энгийн бор зүрхээрээ яваа аж ахуйн нэгж хүмүүс урамшуулал авч чаддаггүй. Авах ч боломжгүй.

193.37.255.26Зочин   • 2019, 11 сарын 2. 12 цаг 47 минут

Gatsuurt mundag kompani.Ervvl xvnc idexig xvsvel Gatsuurt kompaniig demj l dee xvmvvcee

202.55.188.85Зочин   • 2019, 11 сарын 2. 10 цаг 11 минут

Gatsuurt mundag kompani shuu

202.9.44.96данзан   • 2019, 11 сарын 2. 9 цаг 12 минут

урамшуулал авахаа болиод будаагаа үнээр нь зараа

46.233.116.71Mgl   • 2019, 11 сарын 1. 23 цаг 05 минут

Gatsuurt company shig olon mundag company mongold bh estoi ekh oronoo eruul khunseer khangah khamgiin chuhal ajild ni amjilt khusiy iim mundag uils buteej bgaa ulsad rur zasag altsagnaj mayaglaad blgui zeel khuilaa asuudalgui ugch demjih kheregtei

46.233.77.63Mgl   • 2019, 11 сарын 1. 23 цаг 05 минут

Gatsuurt company shig olon mundag company mongold bh estoi ekh oronoo eruul khunseer khangah khamgiin chuhal ajild ni amjilt khusiy iim mundag uils buteej bgaa ulsad rur zasag altsagnaj mayaglaad blgui zeel khuilaa asuudalgui ugch demjih kheregtei

202.9.43.216Зочин   • 2019, 11 сарын 1. 21 цаг 49 минут

Энэ нэг ханаж цадахаа мэдэхгүй Чинбат Монголын алтыг сорж идээд дуусгасан. Алдарт Ноён уулын судалгааны цаана хүртэл энэ хулгай байгаа. Бас төмс тариа нэрийн доор хамаг төсөв идэж.дээр бас бөхийн өргөө ч бас юу вэ? Шалгаад хохиролоо төлүүлэх. Таарсан ял шийтгэлийг оноох хэрэгтэй.

182.160.1.243Зочин   • 2019, 11 сарын 1. 17 цаг 57 минут

za daa medehgui owoo bosgoogui bol shaazgai suuhgui gedegtei adil no baijl baigaa

202.9.44.139Зочин   • 2019, 11 сарын 1. 16 цаг 19 минут

Vнэний цаана худал бас байгаа

150.129.140.85Зочин   • 2019, 11 сарын 1. 15 цаг 12 минут

танай ногоо яагаад амт муутай бдгийн

202.21.100.210Зочин   • 2019, 11 сарын 1. 16 цаг 37 минут

эргүү балай минь чи хужаагийн үхрийн тэжээлээ олж цусал

202.179.25.61Зочин   • 2019, 11 сарын 1. 14 цаг 01 минут

MONGOL NOGOO NI TEGEED HAANA BAINAA DANDAA HYTAD BAINASHDE

202.179.25.52Зочин   • 2019, 11 сарын 1. 13 цаг 53 минут

Урамшуулал нэрээр татар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь мөнгө завшдаг нь үнэн. Гоё нэртэй эрх мэдэлтэй хэдэн хүн мөнгө угаадаг сангуудыг татан буулгах хэрэгтэй

202.9.43.107Зочин   • 2019, 11 сарын 1. 12 цаг 26 минут

Чинбатыг шалгаж байна гэж үнэн үү. Худлаа бол энд дурьдагдсан бүхэн үнэн. Энэ талаар хариуцдаг байгууллага байдаг бол түргэн хариу өгөөч яагаад дуугай суугаад байдаг юм бэ. Монголчуудын идэх уух гол зүйл үйлдвэрлэж байгаа компанируу дайраад байвал өлсөх болох байх шүү хүмүүсээ би бол энэ компанитай ямарч хамаагүй хүн

209.89.142.82Зочин   • 2019, 11 сарын 1. 11 цаг 29 минут

Урамшуулал өгөхийг зогсоо. Татвар төлөгчдийн мөнгийг зохистой зарцуул. Ямар салбар нь урамшуулалтай, ямар салбар нь урамшуулалгүй байдаг юм? Зах зээлийг үндсэн мөн чанараар нь ажиллуул.

103.240.241.110БӨХХ   • 2019, 11 сарын 1. 11 цаг 14 минут

ШҮҮХД ӨГӨӨД МӨНГӨ НЭХЭМЖИЛ, ХИЙСЭН БҮТЭЭСЭН БҮХЭНРҮҮ ХУДЛАА ГҮТГЭЖ ДАЙРДАГ ЗАХИАЛГЫГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

103.111.68.3zochin   • 2019, 11 сарын 1. 12 цаг 41 минут

zov shuu

103.9.89.18Зочин   • 2019, 11 сарын 1. 10 цаг 32 минут

Бөхийн өргөөтэй ноцолдож байж өөрийгөө ямар шуналтай хүн болохоо таниулсаны гай гарч байна даа

202.179.31.25зочин   • 2019, 11 сарын 1. 10 цаг 05 минут

Хийсэн юмтай хэлэх үгтэй ирээдүйн эрүүл Монголын төлөө ажиллаж байгаа Гацуурт компани яах вэ цаад 60 тэрбум Оюутолгой г м цагаан захтнууд урвагчдын луйварыг яаралтай шийдээчээ.

49.0.147.33зочин   • 2019, 11 сарын 1. 9 цаг 34 минут

муу нуухаар сайн илчил.авснаа өгчих л дөө.өөр яах гээд байдаг юм бэ.заавал ажил удаж цагдаа шүүх гээд яадаг юм бээ

202.179.26.247Зочин   • 2019, 11 сарын 1. 9 цаг 28 минут

Jaaxan ch gesen ichij amidarmaar um daa terbum terbumaar zeel avna tyyniigee ulsad 1 byr ni 20saya tug ynetei erliiz tugalaar xaaj baragduulna Xamag gazriig xagalj tarialchixaad Ex ornii tuluu gej yarina Yadarsan tymnee soron muljij bj bas uy ch avaagyi gej gyriine Yamar gedeg TENGER ZAYAT ve?

202.179.31.23zochin   • 2019, 11 сарын 1. 9 цаг 12 минут

tanai kompani j,d,u mash ih mongo avsan shuu dee teriig tolj uz za

202.179.31.69Зочин   • 2019, 11 сарын 1. 8 цаг 57 минут

Энэ тоо сонин биш байна. ТЭДСанд танай охин компаниуд хэдэн тэрбумын өртэй вэ. 1 охин комдани өрөө төлөхгүй болохоороо ахиад 1 охин компани байгуулаад өр үүсгээд яваад байгаам биш үү

202.9.43.63Зочин   • 2019, 11 сарын 1. 8 цаг 53 минут

Хулгайч чинь худалч байдаг гэсэн. Сангийн мөнгийг бушуу эргүүлж өг өө.

202.179.26.180иргэн   • 2019, 11 сарын 1. 8 цаг 31 минут

Оргүй биш ортой л юм байна ш дээ, Та нар болсон хойно Булхай Луйвар Авилаггүй ийм том Компанитай болчихоно гэж байхгүй шүү дээ, Тэр тусмаа Монголд, Эний чинь Дэлхий хүртэл мэдчихээд ийм Уйвайгүй Этгээдүүдтэйгээ Тэмцээ гээд Саарал жагсаалтад оруулдчихаад байна шүү дээ, Битгий Мэлцээ Гацууртынхаа,

117.111.1.7Зочин   • 2019, 11 сарын 1. 8 цаг 43 минут

Ajilaa hiich bgaa hvmvvsiig zvgeer bailag balaa nowsh we

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан1 сар 21. 19:48Ч.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье1 сар 21. 19:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 18:00Oxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна1 сар 21. 17:55“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.