2019 оны 11-р сарын 1
18 цаг 56 минут

Ц.Батбаяр, Н.Батаа тэргүүтэй таван Элчин сайдыг эгүүлэн татна

Зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж, зарим Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.

  1. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
  1. Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
  1. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.
  1. Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.
  1. Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
  2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.
18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.130Зочин   • 2019, 11 сарын 4. 17 цаг 38 минут

nudee olson tomilgoo.mergejliin diplomatuud bga n saishaaltai

202.179.8.118Зочин   • 2019, 11 сарын 4. 15 цаг 43 минут

Магтаад байка Энхболд нь Элчин сайдын ажлаа хаяад ТӨХ-ны дарга болно гээд гүйж явсан хөгийн л эр дээ.

202.9.42.243Зочин   • 2019, 11 сарын 4. 12 цаг 34 минут

Харин ч мэргэжлийн голдуу улс бна! Тэр нэг орос хэлний багш ч гсн зөндөө ажилласан туршлагатай юм биш үү! Генерал л жоохон сонин

112.72.12.11Зочин   • 2019, 11 сарын 4. 12 цаг 23 минут

Жанабазар, Энхбол 2- оос бусад нь элчин сайд хийх мэдлэг, туршлагагүй хүмүүс юм байна. Ийм хүмүүсийг Элбэгдорж элчин сайдаар шахаж 8 жил явуулсэн одоо Женко, гөлөг Энхболд 2 мөн л үргэлжлүүлсээр л байх юм даа. Улс эх орноо боддогүй хувийн эрх ашгаа боддог ийм л удирдагчидтай улс чинь хөгжихгүй, ард түмэн нь зовж зүдрэх нь аргагүй юм даа... Яая даа байз...Яах гэж би Баттулгыг сонгов доо...

202.179.24.21zochin   • 2019, 11 сарын 4. 11 цаг 36 минут

Dipolmat hun alga daa.

107.182.235.48Zochin   • 2019, 11 сарын 4. 9 цаг 38 минут

OXU-tai hariltsaagaa saijruulj bgaa odoo tsagt mergejliin diplomatch alga uu. Ingej shahaa hiihee bolio. Eronhiilogchoo. toon dotor ug tsohij yavna gedeg shig l bolj. Tsereg ni tsergeeree, diplomat ni diplomataaraa baival yaasiin. Zaaval tanil tal, alban tushaalaa ashiglaj zovlohoo chiheed baih her onovchtoi gej bodoj bgaan. Davaa gedeg general ni ter tegj hunii dalbaan door ichihgui elchin said bolchih geed guij yavah ni tsergiin hund zohij bgaa ged bdoj bgaan baih daa. Zov hunee tavij chadahaa bolij dee.

205.201.255.5Зочин   • 2019, 11 сарын 4. 4 цаг 29 минут

tulga mini bolomjooroo zuv humuusee songohiig hicheegeereedee ene tomilgoonoos chini daraa daraagiin gadaad hariltsaa shaltgaalna shuu. Urd n dandaa hulgaich damiin naimaachin gemt heregtnuudiin suljee shig l haragdaad baigaa shuu...

43.250.126.130Зочин   • 2019, 11 сарын 3. 12 цаг 22 минут

Баттулга бас л өөрийн хүмүүсээ гадаадад ажллаж элчинд шахаж эхэллээ. Энэ хүн Элбэгдоржийн үргэлжлэл мөнөөс мөн. Одоо нөгөө гөлөг Занданшатар нь жа гэж ирээ л томиллуулна даа.

202.179.25.83lol   • 2019, 11 сарын 3. 9 цаг 53 минут

aj ahiun tsereg gehiim uu

204.101.225.90Зочин   • 2019, 11 сарын 2. 23 цаг 33 минут

Ene Davaa gej yamarch diplomat bolovsrolgui dan tsergeer yavsan gar elchingeer yavna gej uy ve!! Erinxiilugch zugeer l ajildaa ezen bol!! Ingej shaxaanii umnuud tomilj ulsiin ner gutaaxaa bolimoor um!!

64.119.19.61zochin   • 2019, 11 сарын 2. 13 цаг 53 минут

3 , 5 , 6 g zeb gej bodoj bna Iim l ajlaa meddeg hkiliin naimaag khatuu khynaj shudraga l baikh hkun bolno YUN DABAA be

202.179.24.207Зочин   • 2019, 11 сарын 2. 12 цаг 48 минут

hovch haraa tataach

202.179.27.145Зочин   • 2019, 11 сарын 2. 12 цаг 26 минут

ene 1 hujaa huuhenii hujaa hool hotoo reklamdaad baiga ni 2 baruuni zaluutai yavalddag gejaagaamuuu

202.179.27.145Зочин   • 2019, 11 сарын 2. 12 цаг 26 минут

ene 1 hujaa 2 huuhenii hujaa hool hotoo reklamdaad baiga ni 2 baruuni zaluutai yavalddag gejaagaamuuu

202.9.42.206Зочин   • 2019, 11 сарын 2. 9 цаг 59 минут

Еөк маань огцруулах халах татах зэрэг авгай хүүхний хэрүүл шиг ажил хийхээс өөр ** шидгүй моя юмаа даа

202.9.43.216Зочин   • 2019, 11 сарын 1. 21 цаг 42 минут

Тоон дотор үсэг гэж цэргийг эрэг болгосон Тарвагадоржийн цэрэг , зуслангийн байшингаа засуулж байгаад цэрэг нухсан архичин Даваа л илүү байна. Манангийн гар хөл Даваа мэтийг Орос руу томилох МАК хорлон сүйтгэх Ганбатыг ЗХЖШтабыг удирдуулсан 2 агаар нэг.

202.179.26.235Menget   • 2019, 11 сарын 1. 19 цаг 14 минут

Ashguide mergejliin xumuusee tawisn b

182.160.32.18Зочин   • 2019, 11 сарын 1. 19 цаг 06 минут

Овоо ш дээ. Дотор нь хэдэн мэргэжлийн дипломатч байнаа.

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна29 секундын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд13 минут 6 секундын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна18 минут 6 секундын өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ23 минут 6 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм33 минут 6 секундын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ38 минут 6 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд43 минут 6 секундын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна1 цаг 14 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ1 цаг 34 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл1 цаг 43 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 4 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 14 минутын өмнөХудалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 18:00Аавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ1 сар 22. 17:55“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд1 сар 22. 17:50Фото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг1 сар 22. 17:45Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа1 сар 22. 17:40“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ1 сар 22. 17:35Фото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага1 сар 22. 17:30Нууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав1 сар 22. 17:25Грета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй1 сар 22. 17:20ВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа1 сар 22. 17:15Чандлер Парсонс авто тээврийн осолд оржээ1 сар 22. 17:10Ханиаднаас салсан өчүүхэн туршлагаас1 сар 22. 17:05Турк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ1 сар 22. 17:00Аяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис1 сар 22. 16:55Оскар 2020: Орос гаралтай Холливудын одод1 сар 22. 16:50Памела Андерсон дахиад л нүцгэллээ1 сар 22. 16:45Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ1 сар 22. 16:40Хос гавьяатын 37 жилийн өмнөх зураг1 сар 22. 16:35
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.