2019 оны 11-р сарын 4
9 цаг 00 минут

Б.Отгонсүх: Нийслэлийн хөгжлийн тулгуур нь өнөөдрийн зам гүүрийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас эхлэлтэй

Нийслэлийн Зам, Тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Нийслэлийн 380 жилийн ойн босгон дээр энэ жил Улаанбаатар хотын хувьд зам, гүүрийн дэд бүтцийн олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ мэдээллээс уншигчиддаа хүргэхгүй юу?

Баярлалаа. Нийслэлийн хувьд жил бүр хийгддэг урсгал засвар, хороолол дундын шинэ замын засварын төлөлөгөөт ажлууд хийгдэж байгаа. Үүнээс илүүтэйгээр хотын хэмжээнд хийгдэж байгаа ач холбогдол, төслийн санхүүжилт, цар хүрээний хувьд ч улсдаа томоохонд тооцогдох мега төслүүдийн талаар ярилцаж мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.

Юуны өмнө энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна.  2019 оны 04 дүгээр сарын 15-нд эхэлсэн  ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж, ийнхүү өнөөдөр нээж байна. Төслийн гүйцэтгэлийн шатанд 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн 3 аймаг, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна. Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. 

Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог.

Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх юм. Мөн явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны долдугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах ажил 50 хувьтай, 6 байршилд явган хүний гарц, хуучин товчооны уулзвар дээр түр гэрлэн дохио байрлуулах, замын тэмдэглэгээний ажил хийгдэж дууслаа. Түүнчлэн Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвар, буцаж эргэх 5 хэсгийг тус тус хийж өгсөн.

Сая замын цагдаагийн гүүрний В хэсгийн зорчих хэсгийг нээлээ. Тохижилтын ажлууд нь ирэх хавар хийгдэх үү?

Энэ жил Монголд анх удаа дэвшилтэт технологийг ашиглаж БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийг дурьдмаар байна. Энэ төсөл бүрэн ашиглалтанд орвол Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим нэмэгдүүлж, Энхтайваны гүүрийн болон Нарны зам- Замын цагдаагийн уулзварын ачаалал буурах ач холбогдолтой төсөл юм. Нөгөө талаар орчин үеийн зам, гүүрийн барилгын шинэ технологи, техник нэвтрүүлсэн олон түвшний огтлолцол бүхий байгууламж гэдгээр Монголдоо анхдагч болох прожект. Өнгөрөгч  09 дүгээр сарын 16-ны өдөр гүүрийн босоо чиглэлийн үндсэн дөрвөн эгнээтэй, 477 метр урт төмөр бетон үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээж 10 дугаар сарын 11-ны өдөр гүүрийн урд хэсгийн буцаж эргэх хөдөлгөөнийг (U-turn) нээсэн. Гүүрийн бусад дэд хэсгүүд болох налуу зам, рампын В хэсгийн хөдөлгөөнийг сая аравдугаар сарын 29-ний өдөр нээлээ. Ингэснээр нарны замаас баруун гар тийш эргэн Их Монгол улсын гудамж руу орох боломжтой болсон.

Мөн Туул голыг дамнасан баруун болон зүүн захын 2 томоохон гүүр болох Сонсголонгийн болон Баянзүрхийн гүүрийг шинээр барих болон хүчитгэн засварлах төсөл Нийслэлчүүдийн хувьд нэн шаарлагатай ажил болсон гэж үзэж байгаа.

Сонсголонгийн гүүрийн хувьд 1971 оноос хойш томоохон засвар, шинэчлэлт огт хийгдээгүй байсан. Тус гүүрийн хуучин гүүрийг засварлах, төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил бүрэн дуусч  төмөрбетон хос гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 09-р сарын 20-ны өдөр хөдөлгөөнийг нээсэн.

Баянзүрхийн гүүрийн тухайд 1967 онд ашиглалтанд орж 1987, 2008 онуудад их засвар хийсэн ч цаашид дахин засварлах боломжгүй гэсэн нөхцөлтэй болсон байсан. Иймээс энэ гүүрийг Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлтийн төсөлд багтаан шинээр барих нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор Баянзүрхийн төмөрбетон гүүрийн бүтээн байгуулалт 90 орчим хувьтай явж байна. Сая дурьдсан 2 гүүрийн бүтээн байгуулатын ач холбогдлыг Нийслэлийн иргэд маань надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх. Баруун бүсийн Сонсголонгийн гүүрийн хувьд Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүсийн тээвэр, ложистикыг дэмжих, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөнийг эрчмийг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулах, тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бий болгох гээд олон ач холбогдолтой.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн асуудал бол яах аргагүй тулгамдсан асуудлуудын нэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд онцлон хийж хэрэгжүүлж буй томоохон ажлаасаа онцлохгүй юу.

Улаанбаатар хотын барилгажсан хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ хотын төв хэсэгт төвлөрч, хөдөлгөөний урсгалыг өөртөө татаж, тээврийн хэрэгслийн түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна.   Өөрөөр хэлбэл Нийслэлийн 1,5 сая иргэдийн 1,2 сая нь өдөр тутамдаа 501.934 автомашин, нийтийн тээврийн 1000 орчим автобус, тройллейбус,бүртгэлтэй 598 таксигаар үйлчлүүлж байдаг. Харамсалтай нь энэ үзүүлэлт маань дэлхийн бусад хотуудтын тээврийн хэрэгслийн тоо, замын нөхцөлтэй харьцуулахад дунджаар 10 дахин бага буюу хотын замын сүлжээ, тээврийн хэрэгслийн ачаалал авах чадвар тэр хирээр “муу” гэсэн тооцоолол байдаг. Иймээс автомашины хөдөлгөөний тодорхой нөхцлөөр хязгаарлах, нийтийн тээврийн хүрэлцээ, сонголтыг нэмэгдүүлэх гэсэн бодлогыг Нийслэлийн удирдлагын зүгээс баримталж байгаа. Бид энэ бодлогын хүрээнд нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар дэмжигдээгүй тул түр хойшлуулах болсон.

Нийтийн тээврийн хувьд бид өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг автобус базын шинэчлэлийг 2020 онд хийж 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр  төлөвлөн НИТХ-д танилцуулахаар ажиллаж байна.

Үүгээр зогсохгүй нийтийн тээврийн хэрэгслийн сонголтыг нэмэгдүүлэх чиглэлээр Монорэйл (Monorail), Кабел кар (Cable car), Тусгай замын автобус  (BRT) зэрэг 3 төслийн судалгаа, боловсруулалт хийгдэж байгаа.

"Cable car буюу агаарын дүүжин замын тээврийн хэрэгсэл” төслийн ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдаж дууссан. Төслийн хүрээнд "Cable car" буюу агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг Зайсангаас Хүүхдийн ордон, Баянхошуунаас 3,4 дүгээр хорооллын хооронд явуулахаар төлөвлөсөн. “Cable car"-ийн онцлог нь аливаа саадгүй агаараар зорчих учраас зорчигчдыг цагийг хэмнэж, богино хугацаанд олон зорчигчыг тээвэрлэх боломжтой болно. Жишээлбэл, Баянхошуунаас 3,4 дүгээр хорооллын хооронд гэхэд 6-7 минутанд зорчих боломжтой болно.

Монорэйл (Monorail), Тусгай замын автобус  (BRT) төслүүдийн хувьд судалгаа, техникийн боловсруулалт ид хийгдэж байгаа. Богино хугацаанд түгжрэлийг бууруулах бас нэгэн боломжит хувилбар нь такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний стандартыг нэмэгдүүлэх гэж үзэж байгаа.  Энэ зорилгоор такси үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх мөн хувиараа такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг судалгаанд хамруулж бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.111.68.3Зочин   • 11 сарын 5. 10 цаг 30 минут

Нийслэлд байгаа олон замын уулзваруудаа давхар замаар шийдэхээс нааш ганц хоёр гүүрэн зам шийдэхгүй бас ногоон байгууламж, автомашины зогсоолоо шийдээгүй ямар ч барилга байгууламжинд зөвшөөрөл битгий олгоод бай хотыг тэлж Хотын захиргааг Баянхошуу руу нэн даруй нүүлгэж Хотын захиргаанд утааг мэдэрүүл бүх Яам тамгын газар Агентлагууд болон Их Дээд Сургуулиудыг хотын зах руу нүүлгэ тэгээгүй цагт хот хөгжихгүй бусад бүх орнуудад Яам тамгын газрууд төрийн Агентлагууд хотын захад буюу эсвэл дагуул хотод байдаг болчихож МАНгаруудаа

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.