2019 оны 11-р сарын 4
9 цаг 30 минут

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга ил захидал хүргүүллээ

Улсын Их Хурлын Хүндэт Дарга аа,

УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно.

Улс орны эдийн засгийн амьдралын амаргүй, хүнд цаг үед Төв банкны Ерөнхийлөгчөөр 3 жил ажилласан хүний хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулан хэлэлцүүлэх Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарим зүйлийг түүхэнд үлдэг хэмээн Танд бичгээр хандаж байна.

Нэг. Бидний ой тогтоомж богино байж болохгүй. 2016 онд Монгол Улс дефолтын өмнө зогсож байсан юм. Одоогоос 3 жилийн өмнө эдийн засгийн ямар хүнд байдал нүүрлэж улс орон дампуурлаа зарлахад ойрхон болоод байсныг олон хүн мартжээ. Хэрэв Монгол орны зээлжих эрхийн зэрэглэл “D” болсон тохиолдолд манай улсын хөгжил 10 жилээр ухарна гэдэг дүгнэлтийг Монголбанкны мэргэжлийн судлаачид надад гаргаж өгсөн бөгөөд УИХ, Засгийн газар дээр олон ярьж хэлэлцсэний үр дүнд дефолтоос зайлсхийх, үүний тулд ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх тухай улс төрийн шийдэл гарсан тул Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хоёр. Олон улсын валютын сантай хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тохирсон бөгөөд энэхүү хөтөлбөрийн банкны салбартай холбоотой хэсгийг Монголбанк хариуцан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр амжилттай явагдаж байна. 2017 онд Монголын бүх банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэн бөгөөд үнэлгээний дүнгээр өөрийн хөрөнгө дутагдалтай гарсан 7 банкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан хөрөнгө нэмэх даалгавар өгч нэгээс бусад нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкнаас өгсөн үүргийг биелүүлэв. Одоо эдгээр банкууд дээр өөрийн хөрөнгө нэмсэн эх үүсвэрт магадлан шалгах аудит хийж түүний мөрөөр авч хэрэгжүүлэх дүгнэлт гаргах ажил ид эхэлж байна.

Гурав. Аливаа орны Төв банк нь мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулах онцгой эрхтэй, энэ эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг хараа хяналтдаа оруулах оролдлого улс орон болгонд өрнөж ирсэн тул Төв банкны бие даасан, хараат бус үйл ажиллагааг хангах зарчим дэлхий даяар мөрдөгддөг.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл Улсын Их Хурлын дэмжлэгтэйгээр хийгдэж Монголбанкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрэв.

Монголбанкны Ерөнхийлөгч дангаар шийддэг байсан олон асуудлыг одоо Захирлуудын зөвлөл, Банкны Хяналт шалгалтын хороо, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл гэсэн хуулийн хүрээнд байгуулагдсан бүтцүүд дээр хэлэлцэгдэн олонхоор шийдвэр гаргах боллоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь Монголбанк хэмээх 500 орчим ажилтантай баг, хамт олны үйл ажиллагааг дүгнэх явдал тул асуудалд бодитой хандаж, шударга, үнэн зөв ажиллахыг хүсье. Төв банкны Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө чөлөөлнө гэдэг нь Төв банкны бие даасан, хараат бус байдалд нөлөөлж буй явдал. 1990 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр 8 хүн ажилласнаас зөвхөн нэг Ерөнхийлөгч л бүрэн эрхийн хугацаагаа дуусгажээ.

Дөрөв. Манай орны эдийн засагт дараах ахиц, нааштай өөрчлөлтүүд гарч байна.

  • Эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрэв. Ажилгүйдэл буурлаа. Инфляци зорилтот түвшинд хадгалагдаж байна. Иргэдийн амьжиргааны үзүүлэлтүүд дээшилж эхлэв. Зээлийн хүү буурч байна.
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц сүүлийн 2 жилд 4 дахин өсөв. Энэ бол улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул цаашид ч нэмэгдүүлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар нэг жилийн импорттой тэнцэх хэмжээнд хүргэх учиртай. Тэгээд ч 2020-2024 онд манай улсын төлөх гадаад өр төлбөр 14.3 тэрбум ам.доллар болоод байгаа тул одоо байгаа ГВАН болох 4 тэрбум ам.долларыг хороох бус, харин арвижуулах учиртай.
  • Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.
  • Монгол Улсын төлбөрийн систем шинэчлэх далайцтай том ажил өрнөж байна. Дэлхийн шилдэг түвшинд, хэний ч өмнө нүүр бардам байх Үндэсний цахим гүйлгээний систем удахгүй бэлэн болно.

Энэ мэт олон зүйлийг тоочин бичиж болно. Эдгээрт Монголбанкны идэвхтэй оролцоо, үйл ажиллагаа нөлөөлсөн гэдэг эргэлзээгүй. Үүнийг үгүйсгэвээс сүүлийн 2-3 жилд Монголын нийгэмд ажиглагдаж эхэлсэн нааштай, өнгөтэй болгоныг үгүйсгэсэн явдал болно.

Тав. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Төрийн Мөнгөний бодлого тодорхойлно гэжээ. Монголбанк бол Төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Хэрэв мөнгөний бодлого алдаа зөрүүтэй байсан бол бүхнийг Монголбанкинд тохох боломжгүй. Бид Улсын Их Хурлын шийдвэр, даалгаврыг хуулийн хүрээнд даган мөрдөж биелүүлж ирсэн. Харин ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй байх амлалт авсан бөгөөд одоо хэрэгжүүлж буй Ипотекийн хөтөлбөрийг 2020 оноос Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.

Зургаа. Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалан 2016-2017 онд бүрдээд байсан. Харин бид шуурхай ажиллаж, холбогдох үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар 2018 онд эрчимтэй хяналтад орсон юм.

2019 оны 8 сард Австралийн Канберра хотод хуралдсан Ази-Номхон далайн бүлгийн хурал 10 дугаар сард ФАТФ-ын хурлаар Монголын тайланг хэлэлцсэн бөгөөд манай олон үзүүлэлт наашилж сайжирсныг Олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн болно. Энэ асуудал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, цагдаа, тагнуул, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дагавар нь банкны салбарт шууд илэрч, банкуудын гадаад харилцаа хязгаарлагдаж эхлэх тул Монголбанк эхнээс нь анхааран хөөцөлдөж Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, түүний хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан шаардлагатай бүх үйл ажиллагаа, хурал зөвлөгөөний зардлыг санхүүжүүлэн ажиллаж ирлээ. Харин энэхүү хүчин чармайлтыг буруугаар мушгин тайлбарлаж “Саарал жагсаалтад орох нь дан ганц Монголбанкнаас хамаарах мэтээр дүгнэх нь хэт өрөөсгөл юм.

Парисын хурлаас баталсан Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд, Хууль сахиулах байгууллагууд, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газрын хариуцан хийх ажил чиг үүргийг тусгасан байна.

Долоо. Одоо ханшийн талаар: 2012-2016 онд Монголбанк нийтдээ 7 тэрбум ам.долларын интервенц хийж байж төгрөг ам.долларын ханшийг 2000 төгрөгөөс доош барьж иржээ.

Үр дүнд нь Монгол улс гадаад валютын 4,3 тэрбум долларын албан нөөцөө барж дууссанаас гадна Хятадын Ардын банкинд 1,7 тэрбум ам.долларын өртэй үлдэж, гадаад өр төлбөр нэмэгдсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-нд 1 ам.долларын ханш огцом өсөж 2720 төгрөг хүрсэн бөгөөд энэ үед интервенц хийх нөөцгүй шахам болж ГВАН 980 сая ам.доллар болоод байсан юм. Миний бие хэт их интервенц хийх замаар ГВАН хоослох явдлаас татгалзах бодлого явуулж ирлээ. Харин ГВАН нэмэх боломжтой бүх арга замыг эрэлхийлэн ашиглах байр суурь баримтлав. Намайг Монголбанкны Ерөнхийлөгч болохын урд 407 сая ам.доллар Оросын холбооны улс руу шилжин гарч зах зээлд валютын хомсдол үүсээд байсныг хожим нь олж мэдсэн болно. Гэтэл эдийн засагт асар их сул чөлөөтэй мөнгө эргэлдэж байсан юм. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40-60 хувьд хүрээд байв. Иймд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхийн хамт макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь үр дүнгээ өгсөн юм. Мөнгөний бодлогын хүү удаан хугацаанд өндөр түвшинд байх нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөөлөх тул аажмаар зөөллөх бодлого явууллаа. Эдгээр бодлогын үр дүнд өнөөдөр ам.долларын төгрөгийн ханш 2690 орчим төгрөгийн хэмжээнд тогтворжоод байна. Ер нь валютын ханш бол эдийн засгийн тэнцвэрийг олж хангах, экспортыг дэмжих, импортыг хязгаарлах, ГВАН-ийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл бөгөөд чөлөөт зарчмаар зэх зээлд тогтох учиртай гэж үздэг.

Найм. Н.Баяртсайхан, миний бие 20 настайдаа Эрхүүгийн УАААДС төгсөн ирж Намын дээд сургуульд эдийн засгийн багш, 30 настайдаа Монгол Улсын анхдугаар Их хурлын гишүүн болсон бөгөөд улс, төрд 37 жил сэтгэл хүч чадлаа дайчлан зүтгэж ирэв. Энэ хугацаанд УИХ-ын гишүүнээр түмэн олны итгэл хүлээн 4 удаа сонгогдож, хэд хэдэн байнгын хорооны даргаар ажиллаж, Монгол Улсын Сангийн сайд, Үйлдвэр-Худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллалаа. Надад итгэл, хариуцлага хүлээлгэн төр улсад зүтгүүлсэн Монголын ард түмэндээ гүнээ ёсолж хөгжил дэвшил, амгалан тайван амьдралыг хүсэн ерөөе. Сайн сайхан үйлс дэлгэрэн бадарч явах болтугай. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭДИЙН ЗАСГИЙН

УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Н.БАЯРТСАЙХАН

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ё   • 11 сарын 5. 18 цаг 43 минут

Буруу газраа хатгаад Саарал жагсаалтаар далимдуулж юу шургуулаад байна аа

202.179.27.74Зочин   • 11 сарын 5. 15 цаг 23 минут

Нэн даруй зайлуул.

202.179.27.74Зочин   • 11 сарын 5. 15 цаг 22 минут

АТГ-т шалгагдаж, сэжигтэн болсон этгээд Монгол банкны ерөнхийлөгч байж болох уу? Санхүүгийн салбарыг тэр чигээр нь Увсжуулж Цэдэнбализмыг сэргээж болох уу? Хэдэн жилийн өмнө Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж Голомт банкинд төрийн мөнгийг төвлөрүүлж, оронд нь хувьчлан авсан том байшингийнхаа өрийг цайруулсан этгээд ерөнхийлөгч байж болох уу? Капитал банкийг Ундармаа авгайтай хуйвалдан өөрсдөдөө ашигтайгаар дампуурулж, өөрийн нутгийн хүнээр эрх хүлээн авагчаар томилож, этгээд ерөнхийлөгч байж болох уу гээд урт жагсаалт цуврана

103.9.90.98Зочин   • 11 сарын 5. 11 цаг 12 минут

захидал бичээд яахав дээ, тийм хол амьдарч байгаа юм уу амьд харилцаатай ажиллах ёстой захиадал махдил хэрэггүй

84.0.80.159zochin   • 11 сарын 4. 23 цаг 56 минут

ogtsrohgui geed baigaan bainaldaa icheech

182.160.34.52zochin   • 11 сарын 4. 19 цаг 07 минут

өөрөө бусдыг огцруулаад явж байсан хүн тэр үедээ ингэж ярихгүй яасын,Дуугүй л ажлаа өг. Энэ хүнд Монгол банкыг удирдах мэдлэг чадвар ёстой NO NO NO шүү

202.179.27.254Зочин   • 11 сарын 4. 17 цаг 24 минут

boliloo gesen ug iumuu

202.170.68.38zochin   • 11 сарын 4. 14 цаг 25 минут

neeh ih zahidal bichih yum. hoorondoo yarij boldoggui yumuu

192.82.68.48zochin   • 11 сарын 4. 13 цаг 12 минут

SAIN meregjliin daguu ajillaj ekhlej bsn baiguullagiig samraad ZANDANHSATAR ta KHAR ruu oruulaad eeree ogtsrood alga bolokh biz SAIN BODOJ SHIIDEJ BAIMAAR .....

202.72.245.122ёб   • 11 сарын 4. 11 цаг 07 минут

золжаргалын дэргэд цэгцтэй хүн байх аа

202.72.245.122ё   • 11 сарын 4. 10 цаг 59 минут

Яг цэцгцэрч буй зүйлээрээ тоглодог овилгогүй зангаа боль үр дүнг үз

202.179.30.222Zochin   • 11 сарын 4. 10 цаг 47 минут

Buruu uildlee nuuh arga l umuu daa ajlaas cholooloh tuhai yrihaar eronhiilogch busad toriin ondor alban tushaaltnuudad zahidal bichdeg baidlaa bolij uzee omnoos chini ichih umaa zugeer zailj suraach guilg guigaad l ichij amidarch bai uhehed chini ta narin zurgiig chini altan jaazand ar geriinhen chini hiihgui buruugaa huleej sur

202.179.24.90зочин   • 11 сарын 4. 9 цаг 44 минут

Нэлээн сүртэй сэтгэгдэл бичжээ, гэхдээ яагаад арилжааны банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ажлыг цалгардуулсанаа бичсэнгүй. ФАТФ-ын саарал жагсаалтанд мөнгө угаах гэт хэрэг гэдэг нь арилжааны банкуудын нотлогдоогүй эх үүсвэрүүд байдаг. Үүнийг шалгаж тогтоох нь Монгол банк, санхүүгийн зоицуулах хорооны үүрэг байсан, ийм том алба хашиж байж энгийн иргнээс долоон дор байж таарахгүй.

Шинэ мэдээ

ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа49 минут 38 секундын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа54 минут 50 секундын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна56 минут 42 секундын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ1 цаг 2 минутын өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй1 цаг 7 минутын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ1 цаг 12 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ1 цаг 17 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ1 цаг 22 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна1 цаг 27 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис1 цаг 32 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв1 цаг 37 минутын өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд1 цаг 42 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв1 цаг 47 минутын өмнөЧуулган түр завсарлалаа1 цаг 48 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй1 цаг 52 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ1 цаг 57 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална2 цаг 2 минутын өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа2 цаг 5 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд2 цаг 7 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг2 цаг 12 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ2 цаг 17 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ2 цаг 22 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ2 цаг 27 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ2 цаг 32 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо2 цаг 34 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ2 цаг 37 минутын өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ2 цаг 39 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина2 цаг 42 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө2 цаг 42 минутын өмнөТагтааны сарвууг тасддаг зүйл элдэв тахал, өвчин биш “хүний үс” байжээ2 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.