2019 оны 11-р сарын 4
9 цаг 10 минут

Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэгт нээлтээ хийлээ

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн Өгөөмөр цэцэрлэгийн шинэ байрны нээлтэнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцлоо.  1979 онд ашиглалтанд орсон зориулалтын бус давчуу байранд үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгийн багш ажилчид тойргоосоо сонгогдсон Н.Энхболд гишүүнд шинэ байртай болгож өгвөл илүү олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг уламжилж байсан юм.

Хүн ам ихтэй Жаргалант суманд цэцэрлэгийн хүрэлцээ муугаас хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байсан юм. Тиймээс  Н.Энхболд гишүүн 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн шинэ байрны төсвийг суулгуулснаар өнөөдөр Өгөөмөр  цэцэрлэг  120 хүүхдийн багтаамжтай тохилог дулаахан байртай болжээ. Цэцэрлэгийн багш нар саруулхан стандартын анги танхимтай болчихсон чинь хүүхдүүд минь цөөрчихсөн мэт харагдаад байгаа. Бяцхан хүүхдүүдийн маань сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж өгсөн Н. Энхболд гишүүн, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нартаа хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархаж байна гэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээлтийн үеэр “УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Жаргалант суманд хоёр дахь цэцэрлэгийн нээлтийг хийж байна. Тун удахгүй сургуулийн дотуур байр ашиглалтанд орох гэж байна. Хүүхдүүдийн сурах орчин сайжирна гэдэг газар тариалангийн бүс нутгийн хөдөлмөрч ард түмний хувьд сэтгэл зовох зүйлгүй ажиллах, улс орондоо хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон. Мөн МУЗН-ийн ерөнхийлөгчийн хувьд Жаргалант суманд ажиллах үеэрээ эмзэг бүлгийн 113 өрхөд тусламжийн хувцас, эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл  хүлээлгэн өглөө.

Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах гэж байна. Гурван давхар, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа.

Жаргалант суманд ажилласны дараа Баянчандмань суманд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай мөн танилцлаа. Дулаанаа авч, дотоод заслын ажилдаа орсон байсан бөгөөд энэ ондоо батааж ашиглалтанд өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байна. Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин бэлгэндсэн бөгөөд зөвхөн ашиглалтанд орох өдрөө хүлээж буйг сумын удирдлагын зүгээс хэлж байлаа.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.163Зочин   • 2019, 11 сарын 4. 15 цаг 57 минут

энхболд яаж ч далдагнасан дахин сонгогдохгүй горьдсоны гарз урвагчдыг манай аймгийнхан хэзээ ч харахгүй

Шинэ мэдээ

Москваг пуужингийн цохилтоос хамгаалах хугацааг тооцоолжээ14 минут 17 секундын өмнөSOS: Корона вирусын голомт гэгдэж буй Ухань хотоос 100 гаруй оюутан Монголд ирсэн үү19 минут 17 секундын өмнөБүх оддын тоглолтын санал асуулгыг Леброн Жеймс тэргүүлжээ24 минут 17 секундын өмнөЦахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ29 минут 17 секундын өмнөДональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хурдасгасан журмаар хэлэлцэнэ34 минут 17 секундын өмнөД.Гантулгын гомдолтой давж заалдах шүүх хурал болно39 минут 17 секундын өмнөШинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна44 минут 17 секундын өмнөТрамп Boeing-д сэтгэл дундуур байгаагаа ярьжээ49 минут 17 секундын өмнөТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна54 минут 17 секундын өмнөФэйсбүүкээс 23 хууль бус групп, 17 хуурамч хэрэглэгч, 87 контентийг устгажээ59 минут 17 секундын өмнөАНУ хилээр нэвтрэх хоригийн жагсаалтаа өргөтгөж магадгүй1 цаг 5 минутын өмнөТохилог сууц, тухтай орчин1 цаг 10 минутын өмнө"Лестер" хожиж, "Манчестер Юнайтед" дахиад хожигдлоо1 цаг 15 минутын өмнөТОДРУУЛГА: Хулгайчид машины яндангаас үнэт метал гарган авах бус үнэ нэмж дамлан зардаг1 цаг 20 минутын өмнөГрек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов1 цаг 25 минутын өмнөӨнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай1 цаг 30 минутын өмнө“Шимэгч”-ийн хар цагаан хувилбарыг БНСУ-ын кинотеатруудаар гаргана1 цаг 35 минутын өмнөХятад эмэгтэйд тусалж олны талархлыг хүлээсэн Б.Нурболаттай ярилцлаа1 цаг 40 минутын өмнөАНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ1 цаг 45 минутын өмнөУлсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна1 цаг 50 минутын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд1 цаг 55 минутын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна2 цагийн өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ2 цаг 5 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм2 цаг 15 минутын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ2 цаг 20 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 25 минутын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна2 цаг 55 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ3 цаг 15 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл3 цаг 25 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.