2019 оны 11-р сарын 4
10 цаг 10 минут

Юнител Групп 80 сая төгрөгтэй дүйцэхүйц хандив, тусламжийг ахмадуудад үзүүллээ

Юнител групп "Ногоон зүрх-Аав ээжээ хайрлая" нийгмийн маркетингийн кампанит ажлын хүрээнд Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд 80 сая төгрөгтэй дүйцэхүйц тусламжийг буцалтгүйгээр хандивлалаа. Уг аяны хүрээнд Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт нэн дутагдаад байсан эмнэлгийн ор, эмчилгээний төхөөрөмж болон түргэний машиныг гардуулан өгсөн юм. Мөн ДДЭШТВ компаниас 1 жилийн хугацаанд ахмадуудын хэрэглэдэг ДДЭШ-ийн төлбөрийг хариуцахаар болсон билээ.

Зориулалтын тоноглосон түргэний машин, 32 ширхэг 5 үйлдэлт юниверсал эмнэлгийн ор, 2 ширхэг зүрхний дефибриллятор аппарат болон 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласан нь үйлчлүүлэгч, эмч сувилагч, асрагчдын өдөр тутмын ажил, амьдралыг маш их хөнгөвчилсөн ажил болсон юм. Энэ талаар Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд насаараа ажиллаж байгаа бага эмч Ю.Чимгээ ингэж хэлсэн юм:

Бага эмч Ю.Чимгээ

-"Би Батсүмбэр сумын уугуул иргэн. Батсүмбэрийн асрамжийн газрыг нүүж ирж байхад сургуульд ч ороогүй жоохон хүүхэд байлаа. 1980 онд анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд хэдэн жил эх баригч эмчээр ажиллаж байгаад сүүлийн 20-иод жил улсын асрамжийн газарт бага эмчээр ажиллаж байна. Юнител группт бүрэн тоноглосон эмнэлгийн машин, үйлчлүүлэгч, ажилчдын минь ажлыг маш ихээр хөнгөвчлөх 5 үйлдэлт эмнэлгийн ор, зүрх болон хүчил төрөгчийн аппарат бэлэглэсэнд нийт хамт олныхоо зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. Харж хандах хүнгүй энэ хөгшчүүлд анхан шатны эмнэлгийн туслалцаа үзүүлэхэд маш их тус болох зүйлс шүү дээ. Бид энэ өдрийг ирээсэй гэж маш олон жил мөрөөдөж, хүлээсэн. Бидний болон үйлчлүүлэгчдийн минь мөрөөдөл биелсэнд сэтгэл их хангалуун байна. 

Хамгийн анх 1925 онд "Өнчин ядуусыг тэтгэх газар" нэртэйгээр байгуулагдаж байсан уг төв нь бараг 95 жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд ирж байсан олон зуун хандив тусламжаас хамгийн нөлөөтэй, том тусламжийг Юнител группээс хүргэлээ. 18-90 насны 160-д хүнд үйлчилдэг уг газар хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй, архины хамааралтай хүмүүст ч гэсэн үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн Эрүүл мэндийн яамны харьяанд байхгүйгээс эмчлэх тусгай зөвшөөрөл байдаггүй. Хэдий тийм ч 160 хүнд эрх тэгш эмчилгээ, халамжийн үйлчилгээг үзүүлсээр байгаа юм.

Тус төвд 50 гаруй хүн байнгын асаргаа буюу та бидний хэлж заншсанаар "хэвтрийн" дэглэмд орноосоо босохгүйгээр асруулдаг. Гэвч зориулалтын эмнэлгийн орны хомстлоос үүдэн жирийн модон орон дээр хэвтэх үйлчлүүлэгч цөөнгүй байжээ. Энэ байдал нь зөвхөн үйлчлүүлэгчид ч биш сувилагч, эмч нарын ажилд ч хүндрэл учруулдаг юм. 

Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвлүү нь сумын төвөөсөө салаад 7 км бартаат замаар явж байж хүрдэг. Сар бүрд дор хаяж 10 хүн эмнэлгийн түргэн тусламж авдаг бөгөөд бүгд албаны "Starex" машинд сэгсчүүлсээр зорьсон газраа хүрнэ. Мөн пост болгон дээр зогсож төлбөр ч төлнө. Учир нь тусгай зөвшөөрөлтэй, өвчтөн зөөдөг түргэний машин биш болохоор. Харин Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төвийн эмчилгээ, асаргааны асуудлуудыг шийдэж өгсөн юм.

5 үйлдэлт эмнэлгийн ор

Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн дарга Д.Эрдэнэхүү

-Манай төвөөр 95 жилийн хугацаанд нийтдээ 1000 хүн дамжин өнгөрсөн байдаг. Энэ 95 жилийн хугацаанд ийм хэмжээний тусламжийг хандивлаж байсан албан байгууллага, хувь хүн байдаггүй.  "Ногоон зүрх - Аав ээжээ хайрлая" аяны хүрээнд бидэнд маш хэрэгтэй материаллаг тусламжийг Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өглөө. Тус төвийн үйлчлүүлэгч, ажилчдынхаа өмнөөс Юнител группийн хамт олонд маш их баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 2019 оны "Нийгмийн хариуцлагатай компаниар" шалгарсан Юнител групп нь сүүлийн жилүүдэд нийгэм рүү чиглэсэн маркетингийн гайхалтай жишээнүүдийг үзүүлээд байна.

Жишээ нь: Нийгэмд дутагдаад буй эерэг хандлагыг бий болгохын төлөө гарч ирсэн "Зөв гэр бүл", эрүүл амьдралын хэв маягийг уриалсан "Ногоон зүрх", ахмад, буурлуудаа хайрлаж, хүндлэхийг уриалсан "Ногоон зүрх - Аав ээжээ хайрлая" аян зэргийг амжилттай хэрэгжүүлээд буй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа40 минут 34 секундын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа45 минут 46 секундын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна47 минут 38 секундын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ52 минут 38 секундын өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй57 минут 38 секундын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ1 цаг 3 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ1 цаг 8 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ1 цаг 13 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна1 цаг 18 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис1 цаг 23 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв1 цаг 28 минутын өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд1 цаг 33 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв1 цаг 38 минутын өмнөЧуулган түр завсарлалаа1 цаг 39 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй1 цаг 43 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ1 цаг 48 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална1 цаг 53 минутын өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа1 цаг 56 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд1 цаг 58 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг2 цаг 3 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ2 цаг 8 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ2 цаг 13 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ2 цаг 18 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ2 цаг 23 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо2 цаг 25 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ2 цаг 28 минутын өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ2 цаг 30 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина2 цаг 33 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө2 цаг 33 минутын өмнөТагтааны сарвууг тасддаг зүйл элдэв тахал, өвчин биш “хүний үс” байжээ2 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.