2019 оны 11-р сарын 4
15 цаг 56 минут

О.Цолмон: Хөмсөгөө шивүүлснээр гоё сайхан цэвэрхэн цэгцтэй харагдахаас гадна цагийг хэмнэх давуу талтай

Сайн байна уу? Юуны өмнө бүсгүйчүүдийг гоё сайхан болгох их ажлынхаа хажуугаар зав гаргасанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

Сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг танд болоод танай нийт уншигчдад хүргэе. Намайг О.Цолмон гэдэг. “Гоёл медикал”  салоны  шивээсний гоо сайханч. Эмнэлэгтээ 4 дахь жилдээ ажиллаж байна.

“Гоёл медикал” эмнэлэг одоогоор гоо сайхны ямар, ямар төрлийн шивээс хийдэг вэ?

Манайх  бүсгүйчүүд, үйлчлүүлэгч нартаа хөмсөг, нүдний контур, уруулын гэсэн гурван төрлийн гоо сайхны шивээсний үйлчилгээг санал болгож байна. Тодруулбал, хөмсөгний шивээсний тухайд сүүлийн үед трэнд болоод байгаа үстэй мэт 6D шивээс манайд хийгддэг. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч хийлгэж болох бөгөөд яг л өөрийн хөмсөг мэт натурал харагддагаараа давуу талтай. Америкийн “Biotouch” будгаар шивдэг.

Харин уруулын шивээсний тухайд... Уруулаа битүү шивүүлсэн гэсэн бүсгүйчүүдтэй таарч байсан. Танайд мөн тийм үйлчилгээ байдаг уу?

Мэдээж байлгүй яахав. Гэхдээ тухайн хүний уруулын нимгэн зузаан, хэлбэр, өнгө алдсан байна уу гэдгээс шалтгаалан битүү хэлбэр үүсгэж шивэх үү эсвэл зөвхөн өөрийн хэлбэрийг нь тодотгож шивэх үү гэдгээ шийддэг. Сүүлийн үед мөн л уруулын битүү шивээс нэлээд эрэлттэй байгаа.

Контур шивүүлэх нь нэлээд зоригтой бүсгүйчүүдийн шийдвэр юм шиг санагддаг. Өвдөлт гэдэг ч юм уу?

Өвдөлт гэдэг зүйл хэдийн ард хоцорсон. Манайд  уруулын болон контур шивээс сонирхож ирдэг бүсгүйчүүдийн дийлэнх нь өвдөх үү гэж асуудаг. Гэтэл одоо чинь хэддүгээр зуун билээ. Өвдөлт намдаах, өвдөлтөөс урьдчилан сэргийлэх маш олон төрлийн тос болон бусад бүтээгдэхүүн гарсан байна. Бид тэр бүгдийг гоо сайхны үйлчилгээндээ нэвтрүүлсэн байгаа. Тиймээс тэр тал дээр айж эмээх, санаагаа чилээх зүйл ер байхгүй. Харин ямар ч төрлийн шивээс хийлгэхээр шийдсэн бол өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Ядаж л жирэмсэн, хөхүүл, сарын тэмдэг ирсэн үед эсвэл алкохольны төрлийн зүйл хэрэглэсэн бол шивээс хийлгэж болохгүй гэдэг ч юм уу. Мөн шивээс хийлгэсний дараах гам гэж байдаг. Жишээ нь хөмсөгний шивээс хийлгээд хэсэг хугацааны дараа давтан шивээс тэгээд хэсэг хугацааны дараа үр дүн гарна шүү дээ. Гэтэл зарим бүсгүйчүүд маань шивүүллээ маргааш нь гоё болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг.

Хуучин шивээсээ өөрчлөх, эсвэл бүр арилгаад дахин шивүүлэх хүсэлтэй бүсгүйчүүд хэр их ханддаг вэ?

Яг энэ төрлийн асуудалтай маш олон бүсгүйчүүд манай эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл, нарийхан, хар хөх болсон хөмсөгтэй бүсгүйчүүд. Эсвэл бүдгэрээд улайсан, хэлбэр, хэмжээ, өнгө алдсан гэх мэт. Биднийг гээд зориод ирж байгаа бүсгүйчүүдээ аль болох гоё сайхан болгоод сэтгэл ханамж дүүрэн гаргахыг хичээдэг. Гэхдээ бүсгүйчүүд маань өөрийн гоо сайхандаа өөрчлөлт хийж илүү гоё, сайхан, өөртөө итгэлтэй болохоор сэтгэл шулуудсан л бол аль болох найдвартай, баталгаатай газраар үйлчлүүлж байгаасай  гэж зөвлөмөөр байна. Тэгэхгүй хямд үнэ эсвэл танил найз нөхдөөрөө дамжуулан эмнэлгийн бус орчинд, мэргэжлийн бус хүнээр шивээс хийлгэх тохиолдол маш их байна. Эцэст нь та өөрөө л эрүүл мэнд, гоо сайхнаараа хохироод үлдэнэ. Тиймээс маш сайн судалж байж эрүүл мэнд, гоо сайхнаа даатгаарай.

Танд баярлалаа. Олон бүсгүйчүүдэд гоё сайхан төрх, өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй.

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Манай “Гоёл медикал” гоо сайхны салоныг зориод ирсэн бүсгүйчүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, баярлалаа гэсээр л гардаг юм. Тэр олон үйлчлүүлэгчдийнхээ урмын үгээр цэнэглэгдэж, хурцлагдаж, ажилдаа дурлаж,  улам ихээр хичээх болно. Гоо үзэсгэлэнгээ илүү тодотгохыг хүсвэл манай салоныг зориод ирээрэй.

ХАЯГ: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр

" ГОЁЛ beauty " УТАС: 77170505, 9907-6546, 8877-5907, 8619-1985

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна58 минут 42 секундын өмнөТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа2 цаг 7 минутын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа2 цаг 12 минутын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна2 цаг 14 минутын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ2 цаг 19 минутын өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй2 цаг 24 минутын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ2 цаг 29 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ2 цаг 34 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ2 цаг 39 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна2 цаг 44 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис2 цаг 49 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв2 цаг 54 минутын өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд2 цаг 59 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв3 цаг 4 минутын өмнөЧуулган түр завсарлалаа3 цаг 5 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй3 цаг 9 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ3 цаг 14 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална3 цаг 19 минутын өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа3 цаг 22 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд3 цаг 24 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг3 цаг 29 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ3 цаг 34 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ3 цаг 39 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ3 цаг 44 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ3 цаг 49 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо3 цаг 50 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ3 цаг 54 минутын өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ3 цаг 55 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина3 цаг 58 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө3 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.