2019 оны 11-р сарын 5
9 цаг 26 минут

Ид шидтэй автобусны буудал

Бидний хойч ирээдүй болсон бяцхан жаалуудын эрүүл аюулгүй орчинд өсөж торних, өмсөх хувцас, идэх хоол, хоноглох дулаан байраар хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, эрхийг нь хамгаалах зорилгоор “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төслийг санаачлан хэрэгжүүлээд багагүй хугацааг ардаа үджээ. Хийж бүтээж буй нь нүдний өмнө ил харагддаг эдгээр залуусын санаачилгыг монголчууд халуун сэтгэлээр дэмжин гар сунгаж, хандив туслалцаа үзүүлж байгаа нь талархууштай.

ХААН Банкны хувьд ч энэхүү төслийг дэмжин бүх ажилтнуудаа Ид шидтэй ах эгч нар болохыг уриалж нийт 4500 ажилтан өдөр бүр хандив өргөн “Ид шидтэй хамт олон” болсон талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл тэд энэхүү уриалгаа үргэлжлүүлэн Улаанбаатар хотын нийт 18 автобусны буудлын JCDecaux сурталчилгааны самбар дээр “Маргаашийн гэрлийг хамтдаа асаая” гэсэн QR код бүхий “Ид шидийн орон 2” төсөлд хандив өгөхийг уриалсан постеруудыг байршуулжээ. Банкныхаа аппликэйшнээр тэрхүү QR кодыг уншуулснаар “Лантуун Дохио” ТББ-ын хандивын данс гарч ирэх ба хандив өгөхийг олон нийтэд уриалахын зэрэгцээ ийм хялбар болгосон нь их шинэлэг шийдэл болжээ.

Эдгээрээс хамгийн сонирхол татсан нь “Хөгжим бүжгийн коллеж”-ийн автобусны буудал дээр байршуулсан интерактив дэлгэц байлаа. Дэлгэцэн дээр даарч хөрсөн бяцхан охины зураг байх ба банкны картаа уншуулахад 500₮ таны данснаас “Ид шидийн орон” төсөлд хандив болон очиж, дэлгэцэн дээрх бяцхан охинд дулаан хувцас өмсгөж, охин инээмсэглэж буй дүрсээр солигдох нь хандив өгч буй хүмүүсийг ч бас баярлуулж байна. Үүгээрээ тэдгээр хүмүүсийн өгч буй хандив бяцхан хүүхдүүдэд бодит тусламж болон очиж байгааг илэрхийлж байгаа ажээ.

Маргаашийн гэрлийг хамтдаа асаах энэхүү аянд та ч бас нэгдэхийг хүсвэл дараах автобусны буудлуудаар дайраад гараарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг1 цаг 47 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ1 цаг 52 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг1 цаг 57 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ2 цаг 2 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 7 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 9 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 11 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 12 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 13 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд2 цаг 17 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал2 цаг 22 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 27 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 32 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ2 цаг 37 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна2 цаг 39 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй2 цаг 42 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа2 цаг 47 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ2 цаг 52 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ2 цаг 54 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ2 цаг 57 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна3 цагийн өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв3 цаг 2 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 7 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 12 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ3 цаг 17 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ3 цаг 22 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ3 цаг 24 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 27 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 32 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ3 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.