2019 оны 11-р сарын 6
9 цаг 11 минут

“Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн “могойд барьдаг мод” хэн вэ?

Хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ гэгчийг танихгүй хүн ховор биз. Тэрбээр өдгөө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дэргэд “Эв санааны нэгдэл” буюу уул уурхайн ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл гэгчийг байгуулан өөрөө даргаар нь ажиллаж байгаа. Ямартай ч түүний үйлдвэрчний эвлэлийн “ажил” гэгчийг МҮЭХ нь төдийлөн ойшоодоггүй юм билээ.

С.Эрдэнийн хувьд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд операторчин хийдэг гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ операторчин нэртэй ч нэлээд өндөр хэмжээний сул цалин авч, үүнийхээ хариуд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д “өрөө төлөх” хэлбэрээр ажилладаг бололтой юм.

С.Эрдэнэ “Эрдэнэс- Таван толгой” компанийн нэрийн өмнөөс тухайн компанийн бодлогыг шүүмжилсэн, гүйцэтгэх захирлыг нь буруутгасан хэний ч өмнөөс яахаас ч буцахгүй болтлоо улайран тэмцдэг болжээ. “Эрдэнэс- Таван толгой” компанийн 1072 хувьцааны бодлогыг буруутган шүүмжилсний нь төлөө АН-ын гишүүн Л.Наранбаатар гэдэг залууг “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ гэгч бүх талаар харлуулах ажлыг ил далд хэлбэрээр зохион байгуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн “Хоточ банхар, могойд барьдаг мод” нь болжээ.

Тэрбээр хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, Л.Наранбаатарыг “Эрдэнэс- Таван толгой” ХК-аас мөнгө нэхсэн, түүнийг нь өгөхгүй байгаа болохоор ингэж тус компанийн бодлого руу шүүмжлэлтэй хандсан гэж буруутгасан байдаг. Гэтэл үнэндээ мань “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгчийн үлгэрээр АН-ын гишүүн Л.Наранбаатар гэдэг залуу “Эрдэнэс- Таван толгой” ХК-аас 20 мянган ам.доллар буюу 50 гаруй сая төгрөг авч байсан гэдгийг үгэндэ эхэлчихэв.Тэгэхлээр “Эрдэнэс- Таван толгой” ХК яагаад Л.Наранбаатарт мөнгө өгч байсан байж таарах вэ гэдэг асуудал зүй ёсоор яригдах шаардлагатай болно. https://livetv.mn/p/9101

Түүнчлэн “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 орчим хувийг IPO хэлбэрээр гадаадын хөрөнгийн биржүүд дээр гаргах асуудлыг Монгол улсын засгийн газрын хуралдаанаар дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасан байдаг.

Харамсалтай нь “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн удирдлагууд Засгийн газрын дээрх шийдвэрийг, УУХҮ-ийн сайдын тушаал зааврыг хэрэгжүүлэхээс “түтгэлзэж” байгаа бололтой. Ингэж хэлэхийн учир нь юуны өмнө IPO гаргасан тохиолдолд тухайн компанийн бүх мэдээлэл гадаад зах зээл дээр ил болох ёстой учраас “Эрдэнэс- Таван толгой” ХК, болон түүний гүйцэтгэгч компаниудаас ил далдуур нүүрсний хувь авдаг, шантааж хийдэг, айлгаж дарамталдаг, авлига нэхдэг “нөхдүүд”-ийн орлогын нүх сүв хаагдчих гээд байгаатай холбоотой бололтой.

Бүр сүүлдээ “Эрдэнэс- Таван толгой” ХК хувьцааны IPO гаргах нь ашиггүй гэдэг санааг, мэссэжийг тус компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ улайм цайм хэлээд сууж байх жишээний. Тэрээр ингэж “төрөөс цалинждаг” атлаа төрийн бодлогыг буруу мэтээр бусдад уриалан, салбарын яамны ажлыг гацааж сууна.

Түүгээр зогсохгүй С.Эрдэнийн хувьд өөрөө Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад очиж, тэдний ажилчдыг нь өөрсдийн нь эсрэг “турхирна, ажил хаяулна” хэмээн сүрдүүлж, авлига нэхдэг, авдаг тухай мэдээллүүд өмнө нь нэг бус удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.

Ярих, хэлэх бүрдээ уулхайчдынхаа төлөө, тэдний эрх ашгийг хамгаална гэх атлаа цаагуураа тэдний нэрийг ашиглан улс төрийн тоглоомонд оролцон, хувийн өчүүхэн эрх ашгаа хэрэгжүүлж, төр засгийн ажлын эсрэг турхирч, үүнийгээ “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн оффист суучихаад, төлбөртэй нэвтрүүлгээр орж хээв нэг ярьж суугаа С.Эрдэнэ мэтийн “шантаажлагсад”-ад, тэднийг ил далдаар дэмжигсэдэд хүлээлгэдэг хуулийн хариуцлага гэж байна уу Д.Сумьяабазар сайдаа.

А.Галт

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.14.38.136Зочин   • 11 сарын 7. 11 цаг 09 минут

Tavan tolgoid 4 5 china company ali hediin orj ireed ajillaj bhad yugaa hiigeed l ingej tamiin togoonii ulger yariad bicheed bj bdgiin. Shal ***** ym. Naad Caid chin hurtel uuriinhuu company-g oruulj achilt hiij bgaa sh de. Ymnii nariin uchriig ni medehgui bj neg talaas ni harj bichchihee bolimoor. Naad Said chin ug heleh erhgui boltloo boomiluulchihson suuj bgaa. Huviin erh ashgaa bodood ulsiin erh ashgiig ulandaa gishgesen Saidiig ogtsruulaj hariutslaga tootsoh heregtei sh de.

202.179.24.4Зочин   • 11 сарын 6. 16 цаг 46 минут

NAADHAA ODOO HAA

202.179.27.102зочин   • 11 сарын 6. 16 цаг 45 минут

Өөрсдөө зохиол биччих юмаа, ямарч нотолгоо алга бичээч нөхөр мин. Наад хүн чин Тавантолгойг Энхсайхан гэдэг нөхөр хятадын компанид өгөх гэж байсаныг амь насаараа хаасан шүү. Өөр чамд хэлэх үг алга.

2.58.194.141Зочин   • 11 сарын 6. 12 цаг 43 минут

Эрдэнэ гэж өөрийгөө шатаадаг шантаажчинг хөөж явуулаачээ, албан тушалатны гар хөл болж төрийн бодлогыг эсэргүүцдэг хэн вэ тэр...

43.242.241.154у   • 11 сарын 6. 11 цаг 04 минут

худлаа хүнийг харлуулж байна энэ хүн байхгүй байсан бол төмөр зам байхгүй эрднэс таван толгой хятад кампанын өмч болох байсан байхаа

202.179.26.85Myndag   • 11 сарын 6. 18 цаг 27 минут

Tiim shuu

202.9.43.107иргэн   • 11 сарын 6. 9 цаг 56 минут

Ийм эрхүү хэлбэрэр цалин мөнгө авч ажил үймүүлдэг хүмүүсийг цалинжуулж байгаа удирдлагатай хариуцлага тооцож хоюуланг нь ажлаас чөлөөлөх хэрэгтэй. Энэ бол Эрдэнэс таван толгой компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хийх ёстой ажил нь. Тэд цаагуураа нээлттэй хувьцаат компани болчихвол тэдэнд нөгөө нууц ашиг олдог нүх сүв хаагдах учраас л тэр. Яамны сайд энэ асуудалд төрийн сайдын зангарага гаргаж ажиллах ёстой бизээ.

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг1 цаг 24 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ1 цаг 29 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг1 цаг 34 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ1 цаг 39 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ1 цаг 44 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ1 цаг 45 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон1 цаг 47 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь1 цаг 49 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ1 цаг 49 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд1 цаг 54 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал1 цаг 59 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 4 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 9 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ2 цаг 14 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна2 цаг 15 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй2 цаг 19 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа2 цаг 24 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ2 цаг 29 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ2 цаг 31 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ2 цаг 34 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна2 цаг 36 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв2 цаг 39 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ2 цаг 44 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө2 цаг 49 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ2 цаг 54 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ2 цаг 59 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ3 цагийн өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 4 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 9 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ3 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.