2019 оны 11-р сарын 6
11 цаг 25 минут

Б.Аззаяа: Мэргэжлийн эмч нараар албан ёсны бичиг баримттай тарилга хийлгэх нь чухал

“PRO ONE” Арьс гоо заслын эмнэлгийн менежер Б.Аззаяагийн ярилцлагыг хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд хүмүүс үрчлээний эсрэг болоод гоо сайхны эмчилгээний зорилгоор тарилга хийлгэх нь ихэссэн. Энэ төрлийн тарилгануудын ялгаа болон онцлогын талаар “PRO ONE”  эмнэлгийн менежер Б.Аззаяатай ярилцлаа

Танай эмнэлэгт хэдэн төрлийн тарилга хийж байна вэ. Тэдгээрийн ялгааг тайлбарлахгүй юу? 

Манай эмнэлэгт ботокс, филлер, нүүрний цасан цагаан тарилга, хуйхны тарилга гэсэн дөрвөн төрлийн тарилга хийж байна. Ботоксийг дух, хөмсөг хоорондын үрчлээ, хамрын хөндлөн болон нүдний цацраг үрчлээнд хийдэг. Энэ тарилгыг хийхэд 10 минут зарцуулдаг. Хийлгэснээс хойш 3-10 хоногийн дотор үрчлээ татагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, булчингийн үйл ажиллагааг сулласнаар үрчлээ тэнийж эхэлдэг. Тарилга маань 6 сараас нэг жилийн хугацаанд үйлчилдэг. Үйлчилгээ нь гараахаараа өмнө ямар байсан тэр хэвэндээ орно гэсэн үг. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Жирэмсэн болон хөхүүл хүнд хийж болдоггүй, 20-иос дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн хийлгэх боломжтой. 

Бусад тарилганууд нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Филлерийг хамар өндөрлөх, хамрын муруйлт, хэлбэр засахад тарьдаг. Мөн уруул томруулах, хэлбэр засахад ч тариулж болно. Нас ахихаар хамар, уруулны дагуу үүсдэг гурвалжин гүн үрчлээ, завьж унжихад үүсдэг гүн зураасыг дүүргэж тарьж болдог. Хамар хөдөлгөөнгүй эрхтэн учраас 2 жилийн хугацаанд тарилга маань үйлчилдэг. Бусад нь 6 сараас нэг жилийн үйлчилгээтэй. Хугацаа нь дуусахаар бага багаар шимэгдэж, байхгүй болно. Гайморит туссан болон гаймориттай хүнд хийлгэж болдоггүй сөрөг заалттай. Хамар дээр нь идээтэй батга гарсан тохиолдолд хийлгэж болохгүй. Эдгэснийх нь дараа хийлгэж болно. 

Цасан цагаан тарилгын хувьд нүүрэнд хийдэг, өндөр тунтай витамин C юм. Витамин C нь арьсыг цайруулж, өнгийг сэргээнэ. Тэжээл өгдөг болохоор сэвх, нөсөө, бор сорвийг бүдгэрүүлдэг тарилга л даа. Долоо хоногийн хугацаатай дөрвөн удаа хийлгэж байж нэг курс болдог.  Харин хуйхны тарилга нь хуйхны витамин гэсэн үг. Хуйхруу шууд тарина. Мөн долоо хоногийн хугацаатайгаар таван удаа хийлгэж нэг курс эмчилгээ болно. Ихэвчлэн үсний уналтыг зогсоож, ургалтыг дэмжих үйлчилгээний зориулалттай. Удамшлын гаралтай халцралт ч юм уу, их хэмжээгээр унадаг үсэнд нөлөөлдөггүй. 

Хувь хүн ч юм уу зарим гоо сайхны газар ямар ч бичиг баримт, баталгаагүй тарилгууд хийдэг тохиолдол бий. Танайх эдгээр тарилгыг хаанаас оруулж ирдэг вэ? 

Манайх Өмнөд Солонгосын “SCL” групптэй хамтарч ажиллан, тарилгануудаа албан ёсоор оруулж ирдэг. Тарилга хийлгэж буй хүмүүстээ тариагаа харуулж, баталгаат хугацаатай нь танилцуулж бүрэн бүтэн байдлыг нь баталгаажуулж байж хийдэг юм. Бүх тарилгыг хийхэд 10-15 минут болдог. Ер нь тариа хийсний дараа шууд үр дүн нь гарч эхэлдэг болохоор тариа хийхээс өмнөх зураг, дараах зургийг нь харьцуулж харуулдаг. 

Үрчлээг тэнийлгэж, дүүргэдэг гэсэн. Ямар найрлагатай вэ, химийн төрлийн бодис агуулагддаг уу?

Химийн ямар нэгэн найрлагагүй. Ботокс буюу ботулинум токсин нь байгалийн цэвэршүүлсэн уураг. Маш бага тун нь нүүрний үрчлээсийг үүсгэдэг идэвхитэй булчингуудыг сулруулж өгөх үйлчилгээтэй бэлдмэл юм. Ботокс нь тухайн хийсэн булчиндаа л үйлчилдэг. Биеийн бусад булчинд нөлөөлдөггүй. Хэрэв та мэс заслын бус аргаар үрчлээсгүй толигор сайхан харагдахыг хүсвэл ботокс зүгээр. Дүүргэлтийн тарилга буюу филлер тарилга нь хүний арьсны гүнд агуулагдаж байдаг гиалуроны хүчил хэмээх өөрт байгаа хэмжээнээс 1000 дахин илүү чийгийг агуулж байдаг гелен хэлбэрийн тарилга юм. Хамар өндөрлөх, муруйг нь засахад болон гүн үрчлээнд хийдэг дүүргэлтийн тарилга юм. Тарилга хийлгэсний дараа ус, чийгийг татаж, арьсыг чийгшүүлэн хөгшрөлтийг удаашруулдаг. Хүнд өөрт нь хэрэгтэй уураг болж, шингэдэг учраас ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. 

Тарилга нь дасал болдог уу? Үйлчилгээ нь гарахаар дахиж хийлгүүлэх шаардлагатай юу?

Дасал болдоггүй. Цаанаасаа дасал болж, хийлгэхээс өөр аргагүйд хүргэдэггүй. Тухайн хүний өөрийнх нь сонирхлоос л шалтгаална. Дахиж хийлгэж ч болно, хийлгэхгүй байхад ч зүгээр. 

Хүмүүсийн дунд тарилгын үйлчилгээ нь гарахдаа илүү их үрчлээтэй болдог гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

Хүмүүсийн дунд тийм яриа байдаг ч худлаа. Тарилга хийлгэхээс өмнө ямар байсан тэр хэмжээндээ л байна гэсэн үг. 

Танай эмнэлэг тарилгуудаа хэдээр хийдэг вэ. Үнийн хувьд үйлчлүүлэгчдэдээ хэр уян хатан ханддаг вэ?

Манайх намрын урамшуулал зарлаад бүх тариандаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Үнийн хувьд утсаар холбогдоод асууж болно. Эсвэл фэйсбүүк хуудсаар ч холбогдох боломжтой.

Гүн үрчлээс суухаас нь өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй.

Тарилга хийлгэхээр төлөвлөж буй хүмүүст зөвлөгөө өгнө үү. Шийдэж чадахгүй эргэлзэж байгаа хүмүүс ч байж магадгүй.

Хүмүүс ихэвчлэн нас тогтсон хойноо тарилга хийлгэдэг. Нэгэнт гүн суусан үрчлээ бүр мөсөн арилдаггүй, ботокс хийлгэсэн ч зураас үлддэг л дээ. Тэгэхээр гүн үрчлээ суухаас нь өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй. Эдгээр тарилгыг 20 наснаас хийж эхэлдэг учраас урьдчилан сэргийлэх үүднээс аль болох эрт хийлгэсэн нь зүгээр.  Хүмүүс хамраа өндөрлүүлэх, муруйг нь засуулахдаа мэс засал хийлгэх үү, филлер тариулах уу гэж эргэлздэг. Цаг хугацааны хувьд л ялгаатай. Мэс засал хийлгэхэд насан туршийн өөрчлөлт орно, эдгэрэх хугацаа нь ч урт. Харин филлер тарилга хийлгэхэд 10-15 минут зарцуулаад л үр дүнгээ харна. Эдгэхийг нь хүлээх, өвдөх зүйл байхгүй. Хоёр жилийн хугацаанд шимигдэхэд нь дахин нэмүүлээд байж болно. Тарилгууд мэдээ алдуулагчтай учраас тарихад өвддөггүй. 

Сошиал сүлжээгээр гоо сайхны тарилга хийдэг хувь хүн, албан байгууллагуудын мэдээлэл харагдаж л байдаг. Танай эмнэлгийн бусдаас ялгарах давуу тал нь юу вэ? 

Манай эмнэлгийн бусдаас ялгарах давуу тал нь мэргэжлийн сургуулийг нь төгссөн, арьс гоо заслын эмч нар ажилладаг. Хамгийн гол нь эдгээр тарилгыг мэргэжлийн хүмүүс тарьж, хүмүүст үйлчлэх ёстой. Энгийн нэг гоо сайханч юм уу, сайн мэдэхгүй, мэргэжлийн бус хүн таривал буруу газар нь хатгах, судас бөглөх, хөмсгийг нь дээр доор харагдуулахаар тарих зэрэг алдаа гаргаж, үйлчлүүлэгчдийг хохироодог. Тиймээс зохих ёсны эмнэлэгт нь мэргэжлийн эмч нараар албан ёсны бичиг баримттай тарилгууд хийлгэх нь чухал. 

Хаяг : Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талд / Дүнжингарав худалдааны төвийн уулзварын гэрлэн дохионы баруун урд талд Sunny town - 2 давхарт Pro-One beauty

Холбогдох : 9907-7172 , 7739-7172

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг2 цаг 4 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ2 цаг 9 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг2 цаг 14 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ2 цаг 19 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 24 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 25 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 27 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 29 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 29 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд2 цаг 34 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал2 цаг 39 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 44 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 49 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ2 цаг 54 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна2 цаг 55 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй2 цаг 59 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа3 цаг 4 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ3 цаг 9 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ3 цаг 11 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ3 цаг 14 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна3 цаг 16 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв3 цаг 19 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 24 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 29 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ3 цаг 34 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ3 цаг 39 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ3 цаг 40 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 44 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 49 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ3 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.