Э.Очирхуяг:  Өглөө эрт бүх автобус шугаманд зэрэг гарч явааг харах дуртай

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын жолооч  Э.Очирхуяг нийтийн тээврийн салбараас төрсөн анхны Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан боллоо. Түүнийг хамт олон нь ажлын цагийг ягштал баримталдаг, даруу төлөв, үнэнч шударга, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, сурган хүмүүжүүлэх чадвар өндөртэй, залуучуудад үлгэр дууриал болохуйц нэгэн гэж үнэлдэг юм билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.   

-Юуны өмнө нийтийн тээврийн салбараас төрсөн анхны үйлчилгээний гавьяат ажилтан болсонд  тань баяр хүргэе. Гавьяат цол хүртсэн баярт мэдээг хэн таньд анх дуулгав?

 -Орой 22:00 цаг өнгөрч байхад 1 дүгээр баазын ээлжийн инженер Б.Батбаяр утсаар ярьж мэдэгдсэн. Гавьяат болж байгаагаа мэдээгүй шагнал авах юм байх л гэж бодсон.

Шагналаа авахад маш сайхан байсан, төрийн ордоноос гарч ирэхэд хамт олон, хань, үр хүүхэд  минь “Алтан шар” замыг  дуулаад угтахад сэтгэл их хөдөлсөн.  Бааз дээр ирэхэд нэгтгэлийн удирдлагууд, хамт олны минь төлөөлөл угтаж авсан болохоор их баярласан.Хамт олондоо баярлалаа гэж хэлье.

 -Төрсөн нутаг, бага насны дурсамжаа эргэн сөхвөл?

-Би Улаанбаатар хотод 1966 онд төрсөн. Миний аав Н.Эрдэнэхүү Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Насаараа Барилгын 3 дугаар баазад тээврийн жолоочоор ажилласан.  Би 6 дугаар ангиасаа аавыгаа дагаад,  зуны амралтаараа машиныг нь барьж  хөдөө явдаг байлаа.  Багаа насаа эцэг,  эхийн гар дээр өнгөрөөж,  8 настай сургуульд орсон. 1984 онд Сонгинохайрхан дүүргийн 10 жилийн 62 дугаар сургуулийг төгссөн. 1984 онд Цэргийн албанд явж,  Ардын армийн 107 дугаар ангид жолоочийн мэргэжил эзэмшиж,  1985 онд Батлан хамгаалахын Ардын армийн 089-р ангид жолооч, байлдагчаар алба хаасан даа.

-Автобус 1 дүгээр баазад хэдэн онд ажилд орсон юм бэ, ажлын тань сайхан хийгээд бэрхшээлтэй тал?

-1987 онд Автобус 1 дүгээр баазад ажилд орсон. Түүнээс  хойш  32  жил нийтийн тээврийн салбарт автобусны жолоочоор ажиллаж байна. Сэтгэл гаргаад,  ажилдаа эзэн болоод хийвэл ямар ч ажил сайхан. Миний хувьд мандах нарнаар ажлаа эхлэх сайхан байдаг. Өглөө эрт бүх автобус шугаманд зэрэг гарч явааг харах дуртай. Бидний ажил хариуцлага өндөртэй. Хүний амь нас тээж яваа болохоор анхаарлаа сарниулж огт болохгүй. Хүн бүр замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ биелүүлээсэй гэж хүсдэг. 

 -Нийтийн тээврийн салбарт анх ажилд ороход таньд хэн багшилж байсан бэ?

 -Миний багш н.Цэрэн-Очир гэж хүн байсан. Нийтийн тээвэрт их олон жил ажилласан хүн бий. Нийт 4 багшийн гар дамжсан. Санж, Сүхбаатар, Мандир багшаасаа их зүйл сурсан. Дээр үед багш нар сэлбэг авчирч өгөн харж зогсож байгаад автобусных жолоочоор нь  солиулдаг байсан. Суваг их устай. Усан дунд  л явдаг. Дотор нь хоёр дугуй өнхрүүлж шидээд зогсдог. Өмссөн хувцастайгаа засвар хийдэг байсан учраас хоёр бугуйнаас урагшаа тос болсон хүн л явдаг байсан. Одоо бол засварын станцтай,  бүх ажлууд механикжаад их амар болсон.  Ажилчдаа нормын хувцсаар бүрэн хангасан, ажиллаж байгаа орчин цэвэр, угаалга цэвэрлэгээ сайн хийгддэг, өглөө гарахад үнэмлэх бичиг баримт шалган, техникийн бүрэн байдалд хяналт тавьдаг, жолооч нар  эрүүл мэндээ тогтмол үзүүлэх боломжтой гээд давуу тал ихтэй.

 -Нийтийн тээврийн жолооч нарын ажлын онцлог?

 -Нийтийн тээврийн жолооч хүний нэг онцлог нь ажил , амьдралынхаа ихэнхи цагийг автобусандаа өнгөрөөдөг. Жолоочоос ур чадвар, харилцааны соёл шаарддаг хамгийн чухал нь хүний амь нас хариуцдаг хариуцлагатай ажил. Би нийт 4 автобус барьсан бүгдийг нь гүйлтийн нормыг дуустал зогсолтгүй явуулсан. Автобус бүрийн норм өөр. Одоо унаж байгаа автобусаа бариад 10 жил болж байна. Автобусныхаа эвдрэл гэмтлийг тухай бүрт нь засварлаж, засвараа чанартай хийлгэхэд анхаарч,  байнга шалгах хэрэгтэй. Өглөөд тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, асааж үзээд гардаг. Оройдоо бааздаа орж ирээд цэвэрлэгээгээ хийдэг. Өдөр зав гарвал гадна талыг нь арчиж зүлгэхийг хичээдэг . Гэхдээ замын түгжрэл их байгаа болохоор тухтай зогсох зав гардаггүй. Аль болох зорчигчдод хүлээлт үүсгэхгүй явахыг зорьдог. Манай хамт олон ч хариуцлагатай, олны итгэлийг дааж ажиллаж чаддаг,  нөхөрсөг найрсаг ажилсаг хүмүүс. Энэ хамт олны нэг хэсэг болж ажиллаж байгаадаа баяртай байдаг даа.     

 -Үүрийн гэгээнээр гараад, үдшийн бүрийд гэрийн бараа хардаг  жолооч нарын хувьд гэр бүл, арын алба гэдэг их чухал. Таны хувьд?

 -Манай гэрийн арын албыг хань маань хариуцдаг. Миний ханийг Н.Ганцэцэг гэдэг. 1968 онд төрсөн. “Элит “олон улсын дунд сургуульд ахлах тогоочоор ажилладаг. 1989 онд гэр бүл болсон. Хоёр хүү, нэг охинтой. Би ар гэрийн ажил гэж бараг мэдэхгүй. Оролцдоггүй шахам. Гэргий маань бүхнийг зохицуулдаг.

-Ханьтайгаа танилцаж,  гэр бүл болж байсан үеийн дурсамжаас хуваалцаач?

-Автобус 1 дүгээр баазад ажилд ороход манай гэр бүлийн хүн сургууль төгсөөд тогоочоор ажиллаж байсан. Нийтийн тээврийн салбарт хамт ажиллаж байсан, нэг салбарын хүмүүс гэж болно. Сая шагнал гардах үеэр “Харанга” хамтлагийн 2 дуучин шагнуулсан. Эхнэр бид 2 танилцаад,  анх удаа гарахдаа “Харанга”-ын тоглолтыг үзэж байсан юм. Гэтэл шагнал авах өдөр “Харанга”-ынхан талбайд дээр ирж,  бид хамтдаа зураг авахуулсан нь их дурсамжтай санагдсан. “Харанга” хамтлагийнхандаа баярласанаа илэрхийлье. Би ханьтайгаа танилцаж,  гэр бүл болоод 30 жил болж байна. Манай хүн их даруухан. Өдөр цайны цагаараа цай уугаад уулздаг байлаа.

-Амьдралдаа мөрдлөг болгодог зарчим нь юу вэ?

-Цаг барьдаг. Ажил таслах дургүй. Автобус засвартай байсан ч өглөө ажилчдын автобусаар А-гаар ирээд засвараа хийхэд бэлэн болгодог.

 -Таныг хамт олон тань  жолооч нарт тусалдаг, сурган хүмүүжүүлэх чадвартай  гэх юм билээ? 

 -Залуу жолооч нар шугаманд явж байгаад ийм юм болохгүй байна,  тэрэг ингэлээ гэж хэлдэг. Тэр үед нь утасны цаанаас нь өөрийн мэдэх зүйлээ хэлж өгдөг. Цуг зогсоод машинаа засах боломж байхгүй. Машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хангаж, шалгаж явах хэрэгтэй, ойр зуурын гэмтлээ өөрсдөө засаж сурах хэрэгтэй дээ.  

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.123Г.Тунгалаг   • 11 сарын 15. 10 цаг 02 минут

Баяр хүргэе! Залуу үедээ мэргэжлийн болон үйлчилгээний соёлыг сайн зааж сургаж байгаарай.

103.57.94.196niislel khuu   • 11 сарын 12. 10 цаг 16 минут

***** mal

202.9.44.107Зочин   • 11 сарын 11. 3 цаг 30 минут

Өглөө нэг талдаа хоосон орой нөгөө талдаа хоосон дахилдана зорчигчоос хармаандаа мөннгө саана нийтийн тээвэрчид

49.0.212.194Зочин   • 11 сарын 10. 20 цаг 47 минут

Maluud neg chigleldee zereg garch binzen ureeseer l

202.21.108.173Зочин   • 11 сарын 10. 7 цаг 07 минут

ҮХСЭН БААС ӨГЛӨӨ БҮГДЛ ХҮН АВАХГҮЙ ХООСОН ДАВХИЛДДАГ БИЗДЭЭ

202.9.42.251Batzorig   • 11 сарын 8. 21 цаг 33 минут

Manai baazaas olon hun toriin deed shagnalaar shagnuulsan tedniihee urgeljlel bolon gavyat bolsond bayar hurgey. Ajliin amjilt sain saikhan bukhniig husye.

66.181.161.32зочин   • 11 сарын 8. 12 цаг 20 минут

ГАЙХАЛТАЙ ЗАЛУУ ЮМ. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ .ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ . 60-ААД ОНЫХОН ЦОГЛОГ БАЙНА ШҮҮ .

202.21.108.89Зочин   • 11 сарын 8. 6 цаг 32 минут

manai gereees orj bna

49.0.213.126Зочин   • 11 сарын 7. 21 цаг 36 минут

хайран түлш нэн талдаа биш тхл талаас явах нь зүйтэ

103.50.207.150монгол   • 11 сарын 7. 11 цаг 46 минут

Монгол улсад нийтийн тээвэр маш хэцүү харин бусад оронд бол нийтийн тээвэр бол тухайн улсынхаа стратегийн бодлогод хамрагддаг юм байналээ

202.179.25.7Зочин   • 11 сарын 7. 10 цаг 44 минут

UHSEN BAASNIH NI AUTOBUS ENE TER ,TER CHINI TER SOTS UYED L BAISAN YUM .ODOONI ENE BAASSHIG YUMAARAA UHSENEE GAIHUULAAV,UMHIIGER UNGASAN JOLOOCH TAMHI TATNA,GALZUU MET TOM MASHINIG UNGICHUULNA,END TENDGUYI HUUHDIIN TOGLOOM SHIG HACHIN YUM NAANA HIINE,BALIAR TOOSTOI SHOROOTOI TUMEN AMITANI NYAN NAALDSAN NUD DARSAN HUSHIG MUSHIG NAAGAAD TAVICHINA,HEN TIIM YUM HII GESEN YUM BE?,UILDVEREES GARSAN CHIGEER NI L HEREGLENESHUUDEE TER CHINI YAG STANDARTINHAA DAGUU L BAIGAA,MONGOLCHUUDAD GEED DUTUU ZUIL HIIHGUEE..

67.173.190.202HI   • 11 сарын 7. 10 цаг 37 минут

Ene 2 zurag deer baruun talaasaa 1-rt ni zogsoj baigaa zaluu dandaa umdniihuu halaasand garaa shaatsan baiha yum. Uuriiguu dajgui haragddag gej boddog yum baih daa. Tsarai muutai shaldan *****. Busdiigaa hundelj baih heregtei shuu

202.9.43.217Зочин   • 11 сарын 7. 9 цаг 09 минут

Энэ хүн шиг ажилладаа сэтгэгдэл хангалуун байж сур

202.179.27.102зочин   • 11 сарын 7. 8 цаг 49 минут

мундаг ахад баяр хүргье, үнэхээр сайхан сургамжтай ярилцлага болсон байна.

202.55.188.91Зочин   • 11 сарын 14. 23 цаг 07 минут

Баяр хүргьё ёстой мундаг ажилдаа хариуцлагатай улам их амжилт хүсьё Очироо ахдаа

Шинэ мэдээ

Г.Дэнзэнд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр болно47 минут 25 секундын өмнөТурк, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хууль баталлаа47 минут 57 секундын өмнөУрьд шөнө дөрвөн дэлхийн аварга хожигдон "жагсаалаас гарлаа"52 минут 57 секундын өмнөӨргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв57 минут 57 секундын өмнөБНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна1 цаг 3 минутын өмнөЦ.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна1 цаг 8 минутын өмнөАНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ1 цаг 13 минутын өмнөЯллагдагч Б.Махбалыг өнөөдөр шүүнэ1 цаг 18 минутын өмнөТрампын экс өмгөөлөгч хоригдох хугацаагаа багасгахыг хүсчээ1 цаг 23 минутын өмнөБорис Жонсон тэргүүтэй консервативчууд сонгуульд ялж байна1 цаг 28 минутын өмнөКанадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ1 цаг 33 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 38 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ1 цаг 43 минутын өмнөНИТХ өнөөдөр хуралдана1 цаг 48 минутын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв1 цаг 53 минутын өмнөЗ.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ1 цаг 58 минутын өмнөКубын Ерөнхийлөгч: Бид WADA-гийн Оросын эсрэг хийсэн шударга бус хоригийг эсэргүүцэж байна2 цаг 3 минутын өмнөХар тамхи худалдсан Нигерийн иргэдэд ял оноолоо2 цаг 8 минутын өмнөАзи, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа2 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгчийн хаалттай мэдээлэл хойшилжээ2 цаг 18 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 23 минутын өмнөWorld Masters 2019: Өнөөдөр Саид Моллаеи тэргүүтэй 6 бөх барилдана2 цаг 43 минутын өмнөМЕТРО ХОТ:Бусдаас суралцаж амьдаръя3 цаг 3 минутын өмнөТ.Ням-Очир: "Үдийн цай" хөтөлбөрийн хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлж, 1200 төгрөг болгоно3 цаг 13 минутын өмнөАвлигын гэмт хэрэг үйлдэгчдийг 2-10 саяар торгодог АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ3 цаг 13 минутын өмнөМонголчууд Итгэлт хамба, Утай, Гүмбэнд очиж,  жилд 400 сая ам.доллар "цацаж" байна3 цаг 23 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 43 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 53 минутын өмнөWorld Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ12 сар 12. 18:49Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 12. 18:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.