2019 оны 11-р сарын 7
12 цаг 25 минут

“Жежү олле” явган аяллын фестивальд Монгол улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын “Жежү Олле” нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөл “Монгол олле”-тай хамтран БНСУ-ын Жежүд 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Жежү олле” явган аяллын фестивальд анх удаагаа Монгол улсаас өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Бүрэлдэхүүнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яамны болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвийн менежер Д.Бадрах, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Болд, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхан тус хороонуудын иргэдийн төлөөллийг оролцуулж, туршлага судаллаа. Энэ жилийн фестивальд зургаан орны 3000 хүн хамт алхлаа.

Олле гэдэг нь Жежүгийн эртний хэллэгээр “Гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Жежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Олле стандартын дагуу тэмдэглэгээ хийхдээ зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлана. Үүнээс гадна Оллегийн үндсэн бэлгэ тэмдэг болох морь хэлбэртэй “кансейг” чиглэл заасан тэмдэг болгон ашигладаг. Явган аяллын замаар алхаж байгаа хүн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, иргэдийн аж амьдралд бодит хувь нэмэр оруулах шаардлагатай гэж үздэг нь Олле стандартын гол онцлог. Жишээлбэл Богдхан ууланд алхах хүмүүс аялалд гарахаас өмнө Хонхорт байрлах дэлгүүр үйлчилгээний газрууд төдийгүй жижиг дунд бизнес эрхлэгчдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийж, орон нутагт орлого оруулдаг. Энэ нь аялагчид зөвхөн сайхан байгальтай газраар алхахаас гадна нутгийн иргэдийн амьжаргааг аялал жуулчлалаар хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг юм.

Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу Горхи Тэрэлжийн БЦГ, Богдхан уулын ДЦГ-т тус бүр нэг нэг явган аяллын нийт хоёр чиглэл тогтоон тэмдэгжүүлж 2016, 2017 онуудад нээсэн. “Монгол Олле”-гийн нээлтийн арга хэмжээнд Солонгос улсаас 300 гаруй хүн ирж оролцож байсан бөгөөд Япон, Солонгосоос жилдээ тодорхой хэмжээний жуулчид ирж алхаж байгаа билээ. Мөн 2019 оны 07 дугаар сарын 17-нд анх удаагийн явган аяллын фестивалийг нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж, Солонгос улсаас 70 алхагч, Монголын явган аяллын дөрвөн клубийн төлөөллүүд оролцсон. Цаашид зөвхөн энэ замаар алхахаар дотоодын болон гадаадын олон тооны жуулчид ирэх бөгөөд алхах дуртай газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна8 минут 50 секундын өмнөУрсдаг шатаар уруудаж буй Венесуэль13 минут 50 секундын өмнөАНУ-д томоохон зэвсгийн үйлдвэр эзэмшдэг компани MСS-ийн 25 хувийг авахаар хэлэлцээ хийж байна13 минут 50 секундын өмнөЖүдо: “Осака Их Дуулга”-д зодоглох Казахстаны шигшээ баг18 минут 50 секундын өмнөХонгконгийн тэмцэгчид өөрсдийг шүүмжилсэн нэгэн эрэгтэйг амьдаар нь галдан шатаахыг оролджээ23 минут 50 секундын өмнөВ.Путин, А.Меркель нар утсаар ярьжээ28 минут 50 секундын өмнөАлина Загитова: Шүхэртэй үсрэлт хийхийг хүсдэг33 минут 50 секундын өмнөЭмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д залуучууд хүч үзнэ38 минут 50 секундын өмнөН.Төгсцогт Г.Рассел нар нэгдүгээр сард тулалдана43 минут 50 секундын өмнөФото: “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд будаггүй төрх48 минут 50 секундын өмнөХоёр гүрний ерөнхийлөгчид уулзана53 минут 50 секундын өмнөГанц бие хүмүүсийн өдөр “Alibaba” шинэ дээд амжилт тогтоожээ58 минут 50 секундын өмнөСЭТГҮҮЛЧ М.Уянга: Эрүүл болж байгаа болохоор Монголдоо очих гээд хоног тоолон сууна1 цаг 4 минутын өмнө"Татварын II шинэчлэл" аян эхэллээ1 цаг 9 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 14 минутын өмнөХүүхдүүд “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ1 цаг 19 минутын өмнөFT: Асадын гэр бүл Москва хотод 19 айлын орон сууц худалдаж авсан1 цаг 24 минутын өмнөТатварын шинэ хуулийг хэрэгжүүлэх журмын төслийн хэлэлцүүлэг эхэллээ1 цаг 29 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ1 цаг 34 минутын өмнөКэрри Лам жагсагчдыг зэмлэн буруушаажээ1 цаг 39 минутын өмнөГалын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна1 цаг 44 минутын өмнөМексикийн эрх баригчид Эво Моралест улс төрийн орогнол олгожээ1 цаг 49 минутын өмнөС.Аригун: Давс, бодис цацах техник хэрэгсэл хангалттай байгаа1 цаг 54 минутын өмнөТурк “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг нутаг буцааж эхэлжээ1 цаг 59 минутын өмнөЗасгийн газрын тогтоолын төслүүдийг өргөн барилаа2 цаг 4 минутын өмнөЯпонд ая тухтай дэлгүүрүүд хуванцар хэрэглээг бууруулж байна2 цаг 9 минутын өмнө1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах талаар Д.Сумъяабазар сайд мэдээлэл өгнө2 цаг 14 минутын өмнөЭнэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ2 цаг 19 минутын өмнөНЭМҮТ: Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ2 цаг 24 минутын өмнөКрымийн гүүрээр явах анхны галт тэрэгний тасалбарыг худалдаж эхэлжээ2 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.