2019 оны 11-р сарын 7
11 цаг 20 минут

Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 7 өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага багассан. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагын дагуу албаныхан газар дээр нь ажиллахад яндангаа салгаж, өрхөө бүтээсэн шалтгаанаар угаартсан байсан. Иймд иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэв.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нийт 164.372 айл өрхөд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 01-03-ны өдрүүдэд дахин тараасан гэдгийг албаныхан онцоллоо.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон долоон товчоогоор зөвшөөрлийн бичиггүй түүхий нүүрс тээвэрлэсэн 129 тээврийн хэрэгсэл 3542.6 тонн, даац хэтрүүлж ачсан 13 тээврийн хэрэгслийн 661.7 тонн түүхий нүүрсийг хураан авч, Амгалан дулааны станцад хүлээлгэн өгсөн. Зөрчил гаргасан иргэдэд нэг сая 350 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан” гэлээ.

Өнгөрөгч 10 дугаар сарын 11-нээс энэ сарын 06-ны хооронд нүүрс түлж байгаа гэх 30 дуудлага нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд 12 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулж 20.7 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.16.137tm   • 2019, 11 сарын 14. 13 цаг 51 минут

tylsh ni orxoor abiraad yabax yam baina l daa estoi ***** malnuud gexed bagadna

49.0.147.33зочин   • 2019, 11 сарын 13. 12 цаг 52 минут

утаа хаядаг зуухаа соль,арчаатай амьдарах хэрэгтэй.хэт их гал түлээд халуунд цохиулаад байгаагаа угаартлаа гээд л байна даа.агаар тунгалаг сайхан байна.100 жилийн өмнө тулганд галладаг байсан, үхсэн монгол үгүй л дээ.гадаадынхан бүгд түлээд ирсэн түлш.бид хоцорч яваа учраас одоо л нэг юм хэрэглэх гэж мунгинаж байна.мангуу яриагаа больцгоо

64.119.16.137Зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 52 минут

chi estoi yxaand ni yxna ynasan gexed bagadna

202.126.88.207инжёнёр   • 2019, 11 сарын 14. 1 цаг 13 минут

түүхий нүүрсийг монголчьууд 1920 оноос налын уурхайгаас хэрэглэж ирсэн дээ түлж байгаа яндан хоолоог утаа алдахгүй бүрэн соролттой байлгаачээ хэрэв шаталтын үёд утааг битүү гэртээ алдаж байвал чмарч түлш түлээд угаартна үхнэ амьсгал боогдно сорох яндангаа майтар хөөл соролтыгг сайжруул

202.126.89.49zochin   • 2019, 11 сарын 12. 20 цаг 57 минут

zaaval iim ami nastai holbootoi ayultai yumig hvcheer tvl gh tulgad bdah ene henii haanahiin bodlogo ve. vvnii tsad zorilgo yu ve. harsaar btal bolohgvi yumig bolno gj zurvvdleed

202.21.127.183zochin   • 2019, 11 сарын 12. 14 цаг 34 минут

orxoo ongorxoi orxiod yntaxaar tvlsh xereglesenii xereg garax uu tenegvvdee

202.179.25.83zochin   • 2019, 11 сарын 11. 15 цаг 17 минут

2- dagzad enenees uur hiih ajil alga uu

202.126.89.56Зочин   • 2019, 11 сарын 10. 19 цаг 46 минут

ene tulsh ch hestuu id shig bna shuu.ugluu bi gallad 2stag orchimin daraa muuhai duu garsan.uhtlee aisan bas zarim ni shatahgui bn.bas helber ni uurchlugdsun bnle

178.128.126.0Зочин   • 2019, 11 сарын 9. 9 цаг 48 минут

tuuhii nuurs zooj bga mashinyg huraah heregtei

202.9.45.69зочин   • 2019, 11 сарын 9. 8 цаг 18 минут

Нүүрсээ нөөцөлж аваад одоо түлж бгаа 100 айлын ***** нарыгаа хянаж чадахгүй бж Монголынхоо иргэдийг сайжруулсан түлш нэрээр хороох бодлого явуулж бгаа нь дэндүү харамсалтай бнав Үнэхээр утаагүй болдог бол хэн ч дэмжинэ. Өглөө бүр 6.30 -8.30 ын хооронд 100 айл 32-ын тойрог орчимд энэ нөхдүүд ирээд 10 минут зогсоод үздээ та нарын толгой өвдөх болов уу. Утаатай ч бна маш муухай үнэртэй толгой өвдөнө.

202.131.231.26Зочин   • 2019, 11 сарын 8. 12 цаг 06 минут

болохгүй, болохгүй, болохгүй

182.160.35.240Зочин   • 2019, 11 сарын 7. 16 цаг 39 минут

мэдсээр байж хорт утааг хорт хийгээр сольж өгч байгаа юм уу угаарын хий хүүхдэд бүр аюултай шүү дээ

202.179.24.86zochin   • 2019, 11 сарын 7. 16 цаг 04 минут

ene neg 2 yum bantahdaa mun ch ih olon yum yarih yum Baahan humuus ugaartuuljchihaad odoo bolohoor zuuh yandan yarij soliorood suuldee bur urh yaridag boljee Ger horoololinhon ene gulugnuudeer gal tulehee zaalgaad suuj bhuu Aisan hund argal hudlunuu gedeg bolood bgaamdaa

90.126.252.214Зочин   • 2019, 11 сарын 7. 14 цаг 04 минут

Zaaval shahmal bish, yamarch tulsh hereglesen orhoo buteej bolohgu

202.179.27.74Зочин   • 2019, 11 сарын 7. 12 цаг 27 минут

Ер нь ажил хийхгүй амьдарагчадын тоо дэндүү олон байна. Худал ярьж, мухар сүсэгтнийг мөлжиж амьдардаг лам, мэргэчдийн тоо хязгаараа алдлаа. Намын харьяалалаар төрд алба хааж, ажиллах гэхээсээ авилгал гутагсадын тоо мөн хэмжээнээсээ хэд дахин хэ.тэрлээ. ЭНэ улсыг хэн тэжээх болж байна. 2200 жил хураажхамгаалж бидэнд өгсөн өвөг дээдсийн хөрөнгийг цөөн тооны төрд гарсан Элбэгдорж мэтийн луйварчид гадны дээрэмчидтэй нийлээд хучихлаа. Одоо яах болж байна. Ард түмэн эрхээ авах хэрэгтэй болж байна.

202.179.27.74Зочин   • 2019, 11 сарын 7. 12 цаг 22 минут

Энэ олон мянган өрх айлууд хэрэглээд амьд, эрүүл яваад л байгаа биздээ. Тулганд түлсэн аргалын цогоо унтраалгүй өрхөө бүтээгээд унтахад л угаартдаг байсан. Нүүрсэнд маш олон хүн угаартаж үхсэн. Энэ тухай ярьсан хүнийг "Намын эсрэг сурталчилгаа" хийлээ гээд Цэдэнбал шийтгэж байсан. Тэгээд л угаартаж үхэхгүй галаа яаж түлэх вэ гээд л хоорондоо шивнэж ярьдаг байсан. Одоо ийм сайн түлш хүүхдүүд хийгээд яаж хэрэглэхийг олон телевиз, радиа, бие хүнээр сурталчилаад байхад үхвэл арчаагүйнх.

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан1 сар 21. 19:48Ч.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье1 сар 21. 19:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 18:00Oxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна1 сар 21. 17:55“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.