2019 оны 11-р сарын 7
11 цаг 30 минут

ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар тодорлоо

Тогтвортой хөгжил болон компанийн нийгмийн хариуцлагаар амжилттай манлайлал үзүүлж буй байгууллага, хувь хүмүүсийг тодруулан өргөмжилдөг “The Asia Corporate Excellence & Sustainability Awards” шалгаруулалтын дүн саяхан гарч, ХААН Банкийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар зарлалаа.

Уг шалгаруулалтыг тогтвортой хөгжил, манлайллын чиглэлээр Азийн хэмжээнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг MORS групп 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд томоохон болон жижиг дунд бизнесүүд нийгэмдээ хэрхэн үнэ цэнийг бүтээж, хувь нэмрээ оруулж буйг үнэлэн тодруулдаг юм. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн хувьд энэ бол олон улсын хэмжээнд хүртэж буй анхны нэр хүндтэй  том шагнал юм.

ХААН Банк Монгол Улсын өнцөг булан бүрт салбар нэгжтэй, салбартаа тэргүүлэгч  хамгийн том банкны хувьд компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд томоохон төслүүдийг тогтвортой хэрэгжүүлж ирсэн билээ. 2007 онд компанийн нийгмийн хариуцлагын ажлуудаа системтэй хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлүүдээс анхлан дэргэдээ ХААН Банк Санг байгуулж, улс орны эдийн засаг, нийгэмд бодитой хувь нэмэр оруулан компанийн нийгмийн хариуцлагаар манлайлж ирсэн. Үүнийг үнэлэн энэ чиглэлд дотоодын олон шагнал хүртэж байснаас МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч-Оны онцлох Энтрепренер” шагналыг 10 удаа авч байсан юм.

ХААН Банк Сан үүсэн байгуулагдсанаас хойш өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 390 гаруй төсөл, хөтөлбөрийг 4.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн, 100 гаруй байгууллага, хувь хүмүүс болон ТББ-тай хамтран ажиллаж, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. 2018 оноос ХААН Банк нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөтгөн банкны бүхий л үйлчилгээ, үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилгуудыг шингээх том зорилго тавин ажиллаж байна. Цаашид ХААН Банкны тогтвортой хөгжлийн загварыг ажил хэрэг болгон байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүн ардад ээлтэй үйлчилгээ, үйл ажиллагаа, хөтөлбөртэй байгууллага болж, Монгол Улсдаа төдийгүй бүс нутагтаа сайн жишээг хуваалцахаар зорьж байна.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

"Реал" Бейлийг зээлээр явуулахгүй15 минут 9 секундын өмнөБагдадын “ногоон бүс” пуужингийн халдлагад өртжээ20 минут 57 секундын өмнөЖүдо бөхийн УАШТ Эрдэнэтэд болно25 минут 57 секундын өмнөШинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоожээ30 минут 57 секундын өмнөМонгол улсад ПАССИВ орон сууцны стандартыг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа35 минут 57 секундын өмнөЛивийн газрын тосны олборлолт 16 дахин буурч магадгүй байна40 минут 57 секундын өмнөБайнгын хороод хуралдана45 минут 57 секундын өмнөБНХАУ-ын дарга Мьянмарт айлчиллаа50 минут 57 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм55 минут 57 секундын өмнөЗохиомлоор үр тогтоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ1 цаг 1 минутын өмнөБайгаль Орчны улсын байцаагч Асан Д.Лхагвацогтын Хөвсгөл нуурын мөсний баярыг санаачлан зохион байгуулсан тухай1 цаг 6 минутын өмнөРожер Федерер “Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор дээд амжилт тогтоов1 цаг 11 минутын өмнөН.Номтойбаяр: Гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна1 цаг 16 минутын өмнө“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 цаг 21 минутын өмнөҮйлчлүүлэгчээ хүчирхийлж, дээрэмдсэн таксины жолоочийг баривчилжээ1 цаг 26 минутын өмнөПутин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн Думд танилцуулав1 цаг 31 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Гантулгын талд "үйлчилсэн" ШШҮХ-ийн эмч нарт ял оноолоо1 цаг 36 минутын өмнөХ.Гуайдо хил нэвтрэх хоригийг хоёр дахь удаагаа зөрчжээ1 цаг 41 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 46 минутын өмнө Ц.Шинэбаяр: Гаалийн Ерөнхий газар авлигын эрсдэл хамгийн өндөртэй гарсан2 цаг 16 минутын өмнөMETRO хот: Зогсоолоос машинаа ухрааж гаргаж байгаа жолоочид зам тавьж өг2 цаг 26 минутын өмнөБ.Батхүү: К.Номинжин гэх хүний мэдэгдэлд харамсаж байна2 цаг 36 минутын өмнөКноп "зарахаас" өөр шидгүй бие даагчдаас татгалзая2 цаг 46 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 6 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 16 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 20. 18:05Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 18:00Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага1 сар 20. 17:55“Почта России” 170 орос иргэнийг саятан болгожээ1 сар 20. 17:50С-500-гийн тухай Хятадын хэвлэлд1 сар 20. 17:45
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.