2019 оны 11-р сарын 7
13 цаг 55 минут

Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан компани концессын гэрээ байгуулан хийхээр болсон нь хоёр орны цаашдын харилцаа болон танай улсын агаарын тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж байна. Мөн эмнэлэг, сургуулийн барилга байгууламжийн олон төсөл амжилттай хэрэгжиж байсныг дурьдах нь зүйтэй. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ жил утаа бага байгааг мөн онцлон хэлэхийг хүсч байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хот нь Япон улсын Токио, Саппоро, Мияконожо зэрэг хоттой олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Хоёр хот сурагч солилцооны хөтөлбөрийг 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Япон компаниуд шинэ нисэх буудлын менежмент, консорциумыг хийж байгаад талархалтай байгаа. Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулах, шинэ түлшийн хэрэглээнд хэвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн бусад олон салбар дэд бүтэц, нийтийн тээвэр, орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг нутаг буцах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 18:00Харвардын 34 жилийн судалгаанаас гарсан эрүүл амьдралын 5 дүрэм11 сар 19. 17:55Кайли Женнер гоо сайхны компанийнхаа 51 хувийг 600 сая ам.доллараар зарлаа11 сар 19. 17:50Израилын төлөвлөгөөг АНУ хүлээн зөвшөөрчээ11 сар 19. 17:45Антибиотикийг дур мэдэн хэрэглэх нь ямар аюултай вэ…11 сар 19. 17:40Олон улсын Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил11 сар 19. 17:35Бей Бей хулсны баавгайг хятадад хүргэх нислэг 16 цаг үргэлжилнэ11 сар 19. 17:30Сармисны ач тус11 сар 19. 17:25Амьтдын хөгжилтэй агшин11 сар 19. 17:20Талбайн теннисний “Дейвисийн цом” Испанид болно11 сар 19. 17:15Өвөр Монголд зэрлэг туулайн мах идсэн анчин тарваган тахал тусчээ11 сар 19. 17:10Хүйтний харшилтай бол дараах зөвлөгөөг баримтлаарай11 сар 19. 17:05Малийн 24 цэрэг амь насаа алджээ11 сар 19. 17:00Гандболын залуучуудын УАШТ болов11 сар 19. 16:55Оросын хот дахь "Эгэл гайхамшиг"11 сар 19. 16:50Ховорт тооцогдох хөх очир эрдэнийг 15 сая ам.доллароор худалджээ11 сар 19. 16:45Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг11 сар 19. 16:40СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ11 сар 19. 16:3530-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг11 сар 19. 16:30Ямар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ11 сар 19. 16:25Ислам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ11 сар 19. 16:20Кени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ11 сар 19. 16:18Ч.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон11 сар 19. 16:16В.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь11 сар 19. 16:15Сэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ11 сар 19. 16:14Ханойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд11 сар 19. 16:10КДРАМ: Хамгийн романтик 10 цуврал11 сар 19. 16:05Селена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү11 сар 19. 16:00Ираны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ11 сар 19. 15:55Нигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ11 сар 19. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.