2019 оны 11-р сарын 7
13 цаг 09 минут

"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ

Ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн уран бүтээлийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгэж байна.

 Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрэлсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн аавын төрж өссөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ая данг нь тааруулан урлаж бүтээсэн гэдэг. Тэр өдөр С.Жавхлангийн аавдаа зориулж анх дуулсан энэ дууг сонсох дуртай хүмүүс сүүлийн үед улам олширч буй аж. Мөн Б.Пүрэвсүрэнгийн талаар хөгжмийн зохиолч, нийтийн дууны уран бүтээлч, дуулаачид, шүтэн бишрэгчид нь “Гавъяатын энтэй авъяастан” гэсэн том үнэлэмжийг тэрүүхэндээ хааяа хэлэлцэж суух нь бас санаандгүй хэрэг биш болов уу.

Тиймээс ч “Дулаахан намар” тоглолтонд С.Эрдэнэцэцэг, Л.Болдбаатар зэрэг гавъяатуудаас гадна Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хорь гаруй дуучид түүнтэй хамтран бүтээж нийтэд хүргэсэн ая дуугаа үзэгч олондоо өргөн барих ажээ. Мөн тэдний дотор Өвөр Монголын дуучин н.Давшилт, Н.Сахиа нар багтсан байна. Иймээс үзэгч олон маань “Дулаахан намар”-тай хамт нэгэн үдшийг UB PALACE-ийн концертийн их танхимд Б.Пүрэвсүрэнгийн аялгуугаар бүтсэн яруу тунгалаг, тансаг хэмнэл бүхий уран  бүтээлүүдийг дуу хуур, инээд хөөртэй, нижгэр өнгөрүүлэх юм байна. 

Билет захиалгыг: 99883031 98003031

 https://www.ticket.mn/- ээс захиалаарай 

О.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

АНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ4 минут 29 секундын өмнөУлсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна9 минут 29 секундын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд14 минут 29 секундын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна19 минут 29 секундын өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ24 минут 29 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм34 минут 29 секундын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ39 минут 29 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд44 минут 29 секундын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна1 цаг 15 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ1 цаг 35 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл1 цаг 45 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 5 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 15 минутын өмнөХудалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 18:00Аавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ1 сар 22. 17:55“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд1 сар 22. 17:50Фото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг1 сар 22. 17:45Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа1 сар 22. 17:40“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ1 сар 22. 17:35Фото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага1 сар 22. 17:30Нууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав1 сар 22. 17:25Грета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй1 сар 22. 17:20ВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа1 сар 22. 17:15Чандлер Парсонс авто тээврийн осолд оржээ1 сар 22. 17:10Ханиаднаас салсан өчүүхэн туршлагаас1 сар 22. 17:05Турк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ1 сар 22. 17:00Аяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис1 сар 22. 16:55Оскар 2020: Орос гаралтай Холливудын одод1 сар 22. 16:50Памела Андерсон дахиад л нүцгэллээ1 сар 22. 16:45Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ1 сар 22. 16:40
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.