Ц.Мөнхцэцэг: Мажоритар болон холимог сонгуулийн системийг хослуулах нь манайд тохиромжтой

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэнээс хойш хоёр сар боллоо. АН-ын зүгээс сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг Үндсэн хуульд оруулахаар онцгойлон зүтгэж буй. Нэгдүгээр хэлэлцүүлгийн шатанд уг саналыг дэмжээгүй. Гэвч МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлахын тулд энэхүү саналыг шахалтаар дэмжихээр тохирсон гэх мэдээлэл гарсан. АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр хэлэхдээ “Хэрвээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахын дэмжвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналаа татаж авна” гэдгээ илэрхийлэв. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах эсэх асуудлаар ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Манай нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бол 2024 оноос хэрэгжүүлнэ гэсэн саналтай байгаа. Энэ удаагийн сонгууль хуучин хуулиараа явах ёстой” хэмээсэн юм. Ямар сонгуулийн тогтолцоо манай улсад хамгийн үр өгөөжтэй байх талаар Стратеги академийн захирал,  доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Судлаач хүний хувьд Монгол Улс ямар сонгуулийн тогтолцоотой байх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Монголд 1992 оноос хойш УИХ-ын долоон удаагийн сонгууль болсон. Энэ бүх сонгуулийг ерөнхийдөө мажоритар системмээр явуулсан.  2012 онд анх удаа холимог системээр явагдсан. Мажоритар системээр энэ олон жил сонгууль явуулсны үр дүн нь улс төрийн намын тогтолцоонд ямар нөлөө үзүүлэв гэхээр хоёр намын тогтолцоо л бүрэлдэн төлөвшиж байна. Бусад намуудын хувьд УИХ-д хангалттай суудал авах боломжийг төдийлөн өгөхгүй байгаа.

-Тэгэхээр одоо байгаа мажоритар тогтолцоо тийм ч зохимжтой биш гэсэн үг үү?

-2012 онд холимог системээр сонгууль явуулсны гол үр дүн бол шинэ нам буюу гурав дахь нам болох МАХН орж ирсэн.  Бид цаашид мажоритар тогтолцоог хадгалсаар байх юм бол хоёр намын систем  улам л бэхжинэ. Харин холимог системийг сонгож явсан тохиолдолд 2+1 буюу Герман маягийн намын тогтолцоо руу орж магадгүй. Өөрөөр хэлбэл,  холимог тогтолцооны үед улс төрийн хоёр гол намын аль аль нь Засгийн газрыг дангаараа байгуулж суудал авахгүй. Гурав дахь болон дөрөв дэхь жижиг намуудтай эвсэл болдог байдал руу орох магадлалтай. Хэрэв пропорциональ системийг сонгон авсан тохиолдолд ерөнхийдөө Израйль, Бельги маягийн тогтолцоо буюу парламентад 5-6 нам байдаг. Аль нь ч Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжгүй. Эвслийн Засгийн газрын систем рүү орно. Тэгэхээр Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын тоо зэрэг нэлээд олон хүчин зүйлийг харгалзан аль сонгуулийн систем ээлтэй вэ гэдгийг мэдэх ёстой.

-Таны бодлоор аль систем нь хамгийн тохиромжтой юм бэ?

-Ерөнхийдөө холимог болон өнөөгийн нэг мандаттай мажоритар тогтолцоо нь тогтвортой байдлын хувьд манайд тохиромжтой. Гэхдээ мажоритар системийн хамгийн гол сул тал нь тойргийн эрх ашгийг түлхүү тавих, улсын төсөв хэлэлцэх явцад тойрогтоо мөнгө хангалттай авахын тулд төсвийг тарамдуулах явдал их гардаг. Үүнийг Үндсэн хуулийн болон бусад хуулиар засах боломжтой. Тухайлбал,  сая өргөн барьж хэлэлцүүлж буй Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөд Засгийн газраас өргөн барьсан төсвийн зардлыг хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан. Энэ заалтыг Үндсэн хуулиараа цаашид батлаад явх ёстой юм.

АН-аас холимог тогтолцоогоор сонгууль явуулах саналыг Үндсэн хуульд тусгаж өг гэж МАН-д санал тавиад байгаа?

-Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод 54-ийг нь мажоритар, 54-ийг нь холимог тогтолцоогоор сонгох санал өргөн барьсан байсан. Үүнийг судлаачийн хувьд их боломжтой санал гэж үзэж байсан. Яагаад мажоритар системийг заавал хадгалах ёстой юм бэ гэхээр Монгол Улсын газар нутгийн онцлог, хүн амын бүтцийг харгалзаж байна. Нөгөө талаас намуудын хүчний бодит харьцааг УИХ-д тусгахын тулд холимог буюу пропорциональ систем нь байх ёстой. Тэгэхээр энэ хоёрыг хослуулсан систем нь манайд зохимжтой гэж хардаг.

-Намууд сонгууль дөхөөд ирэхээр популист амлалтууд маш ихээр өгдөг. Тэгээд түүнийгээ биелүүлдэггүй. Үүнийг яаж хариуцлагажуулах боломжтой юм бэ?

-Улс төрийн намуудын тухай хуулийг яаралтай батлуулж, намын тухай хуулинд улс төрийн намууд популист амлалт өгөхийг хориглох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,  улс орны хөгжлийн бодлого гэхээсээ илүү цаг зуурын шинжтэй бодлого явуулдгийг яаралтай өөрчлөх хэрэгтэй юм. Намууд бодлогын хүрээнд өрсөлдөг.  Иргэд нь бодлогийг нь харж сонголт хийдэг чиглэл рүү ойртуулах шаардлага байна. Европын посткоммунист орнуудын амжилттай явж байгаа жишээнээс харахад,  намыг хувийн солигархаас салгах хамгийн гол арга бол намд олгож байгаа төрийн санхүүжилтийг нэмэх явдал байдаг. Ингээгүй цагт нам хандив өргөсөн хэн нэгэн мөнгөтэй хүний нөлөөнд байсаар байна. Тийм учраас намын санхжүүжилтийг шийдэх шаардлагатай. Мөн намын санхүүжилтийг ил тод болгох асуудалд анхаарах шаардлага манайд байна.

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.66зочин   • 2019, 11 сарын 8. 15 цаг 41 минут

Хүүхэн гуай өөрийн бөндгөрөөрөө яриарай. Жагсаалтын цаана луйварчин орж ирэхгүй гэх баталгааг гаргаад хэлчих.

66.181.189.96Зочин   • 2019, 11 сарын 8. 14 цаг 08 минут

Муу ч бай сайн ч бай ямартай ч хүн сонгох нь чухал. Тэр эзэн биегүй нам эвсэл холбоо гэгчийн чинь цаана сонгогчдын өмнө очих нүүрээ барсан этгээдүүд нуугдан байж УИХ-д орж ирэх гэсэн луйвар маягийн юм аа.

202.126.89.223иргэн   • 2019, 11 сарын 8. 13 цаг 52 минут

энэ хүүхэн юм ойлгохгүй байна уу. монголын түүхийн энэ эмзэг үед ганцхан хүнээ харж сонголт хийнэ. хувь тэнцүүлэх энэ тэр гэж илүү долл юм бичихийн оронд тооллогын систем тогтолцоо дээр анхаарах ёстой. манинаар, гараар хамт тоолох. Тооллогын комисст иргэд хөдөлгөөний төлөөллийг оруулах, гар тооллогыг телевизээр шууд харуулах, өмнөх сонгуулийн тооллогыг гараар тоолж луйвар хийсэн тохиолдолд бүх насаар нь хорих гэх мэт шударга үнэнд ойртуулахад анхаарах ёстой.

103.111.68.3Зочин   • 2019, 11 сарын 8. 12 цаг 30 минут

ойлгомжтой жагсаалт гэдэг зүйл бол төрийн эрхийг авдаг цэвэр луйвар

202.179.27.74Зочин   • 2019, 11 сарын 8. 11 цаг 27 минут

Энэ авгайг хэн ч сонгохгүй болохоор жагсаалтын цаана нуугдаад гарчих санаатай. Намын нэрээжр гаргасан жагсаалтын цаана нуугдаад дахин төрд шургалах ганц гарц нь хулгайч, дээрэмчдийн арга. болжээ

192.82.65.120Цог   • 2019, 11 сарын 8. 11 цаг 24 минут

АН-ын дарга С.Эрдэнэ мажоритор тогтолцоог хүлээн авбал Ерөнхийлөгчийг парламентээс сонгох хувилбараа татна ч гэх шиг хөгийн зүйлээр шантаж хийсэн мэдэгдэл өгсөн нь өөрийг нь жагсаалтаар сонгохгүй бол АН гүрийнэ гэсэнтэй агаар нэг сонсогдож байна.

192.82.65.120Зочин   • 2019, 11 сарын 8. 11 цаг 18 минут

Мажоритор систем сонгох намд нөлөөлөлөө тогтоосон хэдэн нөхдүүд эрх мэдлээ авч үлдэх санаа буюу одоогийн 2 нам ээлж дараалан төрийн эрхийг гартаа авах нөхцөл бүрдэнэ. Намуудад гарааны тэгш байдал бий болгоод 2024 оноос ч юм уу оруулбал болох юм.

103.11.192.133Зочин   • 2019, 11 сарын 8. 11 цаг 01 минут

Би яаж сонгогдох вэ гэж л улс төрчид яриад байхаас биш улс орноо яаж хөгжүүлэх тухай ярьж байгаа юм алга.

202.126.89.179Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 27 минут

Х4нд ч хэрэггүй хэдэн пиздагаа намын нэрээр шахах нь уу?

202.126.89.179Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 26 минут

Хуц.

202.21.113.238Зочин   • 2019, 11 сарын 8. 9 цаг 17 минут

мажоритар системйг хадгалсаар бйх юм бол хоёр намын систем улам бэхжинэ

202.179.24.109Зочин   • 2019, 11 сарын 8. 8 цаг 59 минут

MAJORITAR GEDEG CHINI L ARDCHILSAN NUGUU DEMOCRATIC GESEN UG SHUUDEE,HOLIMOG ENE TER NI UGAASAA MUNGU UGAAH AVILGALIN POPULIST HEV SHINTEI UGAASAA ARCHILSAN NAMIN GUITSETGEHCH HUDLAA JUJIG ZOHIOGCHID ULS ORONOO SHUUMJILSEN DUR ESGESEN ULSIN MUNGUUR TOGLOH GESEN HULGAICHUUD BAIHGUYU

43.242.242.180Зочин   • 2019, 11 сарын 8. 8 цаг 50 минут

Мөнхцэцэг багшаа Ардчилал дөнгөж хөгжиж байгаа манай Монгол улсад холимог тогтолцоо маш зөв шүү. Мажоритар системийг сонгоод 27 жил болсон 2012 оны сонгуулийг эс тооцвол. Үр дүн нь АН, МАН-ын хэсэг бүлэг хүмүүсийн засгийн эрх ээлжилэн авах хэлбэрт шилжсэн явдал. Хувь гишүүн сонгогдоод ямарч шийдвэр гаргаж чаддаггүй үр дүнгүй байдал ажиглагддаг. Тиймээс олон намын тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж тогтолцооны гажуудлаа бага ч гэсэн засах байх.

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг6 цаг 25 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...6 цаг 30 минутын өмнөМакГрегор, Серроне хоёулаа 77 кг6 цаг 35 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна6 цаг 40 минутын өмнөБ.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө6 цаг 45 минутын өмнө1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө6 цаг 50 минутын өмнөГерманы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна6 цаг 55 минутын өмнөНийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ7 цагийн өмнө“Алтан хөлтэй” топ-модель7 цаг 5 минутын өмнөУлаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай7 цаг 10 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...7 цаг 15 минутын өмнө2019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо7 цаг 20 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр7 цаг 25 минутын өмнөЕгипетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа7 цаг 30 минутын өмнөАНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана7 цаг 35 минутын өмнөМашиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ7 цаг 40 минутын өмнөХүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?7 цаг 45 минутын өмнөНью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа7 цаг 50 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн тойм7 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ8 цагийн өмнөД.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой8 цаг 5 минутын өмнөФото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд8 цаг 10 минутын өмнөТрэй Янг Лукаг "чимхэв"8 цаг 15 минутын өмнөОрон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна8 цаг 20 минутын өмнөДэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа8 цаг 25 минутын өмнөАлдарт эхийн одонгийн материалыг авч байна8 цаг 30 минутын өмнөУкраины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ8 цаг 35 минутын өмнөШ.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив8 цаг 40 минутын өмнөӨртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ8 цаг 45 минутын өмнөМаргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана8 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.