2019 оны 11-р сарын 8
9 цаг 40 минут

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний цагдан хорионы хугацаа дууссан тул суллажээ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр удаа үр зулбасан эмэгтэй хэвлэлд хандаж ярилцлага өгсөн байдаг. Түүний нөхөр Б.Төгсбилгүүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч энэ сарын 11-ны өдөр батлан даалтад гаргажээ.

Нөхрийг нь сулласан энэхүү шийдвэрий эсэргүүцсэн хохирогч эмэгтэй Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн хэргийн талаар "Эл хэрэг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Төгсбилгүүнд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай прокурор санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч сунгаж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусч, мөн өдөр ШШГЕГазрын харъяа 461 дүгээр ангийн захиргаа прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг цааш үргэлжлүүлэх болон суллах тухай шийдвэр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагч Б.Төгсбилгүүнийг сулласан.

Түүнчлэн хяналтын прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмнө сунгасан 2 дугаар хугацааг сунгах санал ирүүлсэн нь буруу гэж үзэж яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан хугацаанд буюу 3 хоногийн дотор хэргийн оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй болно" гэж мэдээллээ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

61.134.100.126Зочин   • 11 сарын 8. 11 цаг 36 минут

Uamar negen ersdel garahwii dee.Sain hamgaalaarai

202.131.243.186Зочин   • 11 сарын 8. 10 цаг 26 минут

тодорхой бичээч, юун энэ сарын 11 нд сулласан гэж

203.91.115.51иргэн   • 11 сарын 8. 9 цаг 52 минут

хоолны гарз буудчихаача

122.201.23.201Зочин   • 11 сарын 8. 9 цаг 50 минут

Хүүхдээ зулбатал эхнэрээ зоддог гэхээр наад хүн чинь яргачин юм биш үү,эхнэрээ алчих юм биш үү,түрүүнд нь нэг охин шүүхээр орохынхоо өглөө гудманд нөхөртөө алуулж бсан ш дээ,Хуулийнхаан.

Шинэ мэдээ

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна51 минут 10 секундын өмнөТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа1 цаг 59 минутын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа2 цаг 4 минутын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна2 цаг 6 минутын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ2 цаг 11 минутын өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй2 цаг 16 минутын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ2 цаг 21 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ2 цаг 26 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ2 цаг 31 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна2 цаг 36 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис2 цаг 41 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв2 цаг 46 минутын өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд2 цаг 51 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв2 цаг 56 минутын өмнөЧуулган түр завсарлалаа2 цаг 57 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй3 цаг 1 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ3 цаг 6 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална3 цаг 11 минутын өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа3 цаг 14 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд3 цаг 16 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг3 цаг 21 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ3 цаг 26 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ3 цаг 31 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ3 цаг 36 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ3 цаг 41 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо3 цаг 43 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ3 цаг 46 минутын өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ3 цаг 48 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина3 цаг 51 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө3 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.