2019 оны 11-р сарын 8
11 цаг 20 минут

Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.

70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх температур 30С-ээс дээш гарахгүй, халаалт доголдолж байгаа учраас нам даралтын зуухтай газруудыг шалгаж сайжруулсан түлшний хэрэглээ, утаа шүүгч суурилуулах боломж, техник ашиглалтын болон аюулгүй ажиллагаа зуухны шаталтын процесс, халах гадаргуу, температур гаргах чадварт туршилт хийсэн байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 70-100 кВт/цаг хүртэл хүчин чадалтай 228 хэрэглэгчээс 58 хэрэглэгч дакон маягийн халаалтын зуухтай байна. Мөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн хагас автомат ажиллагаатай, эргэх ул ширэмтэй нам даралтын зуухыг хэрэглэж байгаа судалгаа гарчээ.

Туршилтаар эдгээр нам даралтын зууханд сайжруулсан шахмал түлшийг шатаахад шаталтаас үүсэж, утааны хийтэй хамт хаягдах тоосонцорын хэмжээ буурч байгаа боловч зуухны хүчин чадал, галын хотлын эзлэхүүний хэмжээнээс хамааран цацрагийн дулаан солилцоогоор дамжуулан өгөх дулаан өгөлт нь буурснаар усны халалт муудаж, халаалт өгөхгүй байгаа нь тогтоогджээ.Мөн тус зуухнуудад сайжруулсан түлшийг түлэхэд ширхэглэл тохирохгүй, нунтаглаж нүдэх гар ажиллагаа их, бүхэллэг хэсгүүд дутуу шатах зэрэг үзэгдэл илэрсэн байна. Нам даралтын зууханд сайжруулсан түлшийг хэрэглэх туршилтыг хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, нийслэлийн Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх инженер, доктор профессор, эрдэмтдийн баг хамтран явуулсан байна.

Нам даралтын зууханд сайжруулсан түлшийг туршсан дүгнэлтэнд зөвлөлийн гишүүд санал солилцоод,  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд түүхий нүүрсийг түлэхгүй байх нь зүйтэй хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэнд хатуу хяналт тавьж, уурын зуухыг цахилгаанд холбох, газанд шилжих арга хэмжээнүүдийг авч ажиллах хэрэгтэй гэв. Мөн ирэх 2020 оны 10 дугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотод байгаа бүх уурын болон нам даралтын зуухуудыг техникийн нөхцлөөр шийдвэрлэж, түүхий нүүрс хэрэглэхгүйгээр  ажиллах захирамжийн төсөл оруулж ирэхийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.111.68.3Зочин   • 11 сарын 8. 11 цаг 49 минут

Наад нам даралтын зуухнуудаа бүгдийг байгалийн хийн зуух болгох шаардлага тавиачээ

66.181.179.253Зочин   • 11 сарын 8. 11 цаг 48 минут

Уурын болон нам даралтын зуух гэж юу гэсэн үгийн. Адилхан л бүгд нам даралтын зуух штэ. Ажлаа мэдэхгүй малнуудыг дарга болгохоор яаж хүндрэлээс гарах юм бэ.

192.82.65.89555   • 11 сарын 8. 11 цаг 48 минут

МАНАЙ ХОТЫН ДАРГА Ч УТААГ НАМ ДАРАХ АЯНГАА УЛАМ Л ЧАНГАРУУЛЖ БАЙНА ДАА..УУЛ НЬ ЭНЭ ХҮНИЙГ 4 ЖИЛИЙН ӨМНӨ ХОТЫН ДАРГА БОЛОХ БОЛОМЖ ОЛДСОН ДААНЧ ГОЛООР НЬ ХОР ГҮЙГЭЭД БОЛООГҮЙ...ИЙМ ЗАЛУУСАА ОДОО ДЭМЖИХ ЦАГ ШҮҮ....

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ11 сар 15. 17:12Бага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө11 сар 15. 17:10Венец хотод онц байдал зарлажээ11 сар 15. 17:05Тэрслүү тэмээчин11 сар 15. 17:00Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:57Хүрэн манжингийн анагаах удидас11 сар 15. 16:55Fact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд11 сар 15. 16:50Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 15. 16:48Кофены ашигтай арван тус11 сар 15. 16:47“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ11 сар 15. 16:45Дю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ11 сар 15. 16:42“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна11 сар 15. 16:40Путин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа11 сар 15. 16:39Саяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ11 сар 15. 16:35Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу11 сар 15. 16:30Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл11 сар 15. 16:25Шүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ11 сар 15. 16:20“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ11 сар 15. 16:18Ц.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна11 сар 15. 16:16Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ11 сар 15. 16:15Байлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан11 сар 15. 16:15Алимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга11 сар 15. 16:15КПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид11 сар 15. 16:10Урт наслуулдаг хүнс11 сар 15. 16:05Дэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ11 сар 15. 16:00"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана11 сар 15. 15:59Сирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа11 сар 15. 15:55Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов11 сар 15. 15:52Тархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг11 сар 15. 15:50“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо11 сар 15. 15:47
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.