"Манчестер Юнайтед", "Вулверхэмптон" хожиж, "Арсенал" тэнцлээ

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.  Энэ тойрогт Английг төлөөлж байгаа "Манчестер Юнайтед" клуб энэ тойрогт Сербийн "Партизан" багийг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 10 оноотой болж, хасагдах шатанд шалгарах эрхээ авлаа. 

Тоглолтын 21 дэх минутад Гринвуд гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Марсьяль 33 дахь минутад нэгийг нэмсэн бол Рэшфорд 49 дэх минутад гүйцээжээ.  Энэ хэсэгт "АЗ Алкмаар" 8 оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна. 

Английн өөр нэг төлөөлөл "Вулверхэмптон" клуб талбайдаа Словакийн "Слован Братислава"-г хүлээж авч,  1:0-ээр хожлоо. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээс маш өндөр магадлалтай боллоо. Үлдсэн хоёр тойрогт нэгэнд нь хожиход л хасагдах шатанд шалгарна. Энэхүү тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад Хименес оруулжээ. 

Тэгвэл "Арсенал" клуб энэ тойрогт Португалын "Витория Гимараэш" багийн талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 10 оноотой болж, хэсгээс эрт гарах боломжоо алдлаа. Араас нь нэхэж байгаа багууд 6 оноотой байгаа. Тиймээс "Их буучид"-д нэг хожил хэрэгтэй байна.  Тоглолтын 80 дахь минутад Мустафи гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 90 дэх минутад хариу гоолдож, хоёр оноогоороо торгуулсан юм.  

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55ДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ1 сар 24. 17:50Хамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ1 сар 24. 17:45Си Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй1 сар 24. 17:40Египетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ1 сар 24. 17:35Япончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа1 сар 24. 17:30Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа1 сар 24. 17:29Стрессээ тайлж сурцгаая1 сар 24. 17:25АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ1 сар 24. 17:20“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ1 сар 24. 17:15Таны биеийн тухай гайхалтай баримтууд1 сар 24. 17:10Макгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ1 сар 24. 17:05Токиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ1 сар 24. 17:00Шакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо1 сар 24. 16:55Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 16:50Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ1 сар 24. 16:45Монгол бүжигчид дэд байрт шалгарчээ1 сар 24. 16:40Калифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна1 сар 24. 16:35Яннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй1 сар 24. 16:30С.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна1 сар 24. 16:25Аюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно1 сар 24. 16:20Австралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ1 сар 24. 16:15Мал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна1 сар 24. 16:10Шүдэнд ээлтэй хоолны жор1 сар 24. 16:05Мэргэн Соломон хаан1 сар 24. 16:00Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг1 сар 24. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.