2019 оны 11-р сарын 8
12 цаг 10 минут

Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн АШТ-ий нээлт Орхон аймагт боллоо

-Эрдэнэт хот Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах спортын ордонтой болно-

Энэ үдшийн онцлох үйл явдлаар Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” паласт болсон Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааг нэрлэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар тэргүүтэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ахмад тамирчид, шүүгчид, баг тамирчид болон спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Үндэсний дээд лигт ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо”, “Уурхайчин”, “Эрчим”, “Хос бар”, “Хобби эйс”, “Дархан Сеть”, “Инагурэ”, “Булган” багийн тамирчид, хүндэт зочдыг улаан хивсний ёслолоор угтаж, энэ үдшийн ёслолын үйл ажиллагаа эхэлсэн юм.       

    Тэмцээнийг нээж, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажиллаж, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, их спортыг дэмжигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэрээр “Монгол Волейболын холбоо Үндэсний дээд лигийг 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан бөгөөд сүүлийн зургаан жил тасраад байсан тэмцээнийг энэ онд сэргээх шийдвэр гаргасан юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баазад түшиглэн энэ удаагийн тойргийн тоглолтуудыг зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд баг тамирчдаа хөхиүлэн дэмжиж, тэмцээнд оролцож ирсэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч, “Эрчим” багийг олон жил удирдан чиглүүлж ирсэн Ц.Баярбаатар танд болон танай багийнханд Зохион байгуулах хороо болон нийт уурхайчид, Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Холбоог хөгжүүлэхийн төлөө үе үеийн зүтгэлтнүүд, волейболчид баг болж ажилласны үр дүн өнөөдрийн Волейболын холбооны хөгжил дэвшлийг илтгэж байна. Ахмад үеийнхэн хүрэлцэн ирлээ. Тэд бол ДАШТ-нд баг хамт олноороо оролцож, волейболын хөгжлийн түүхийг зурагласан хүмүүс. Та бүхэндээ талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уурхайчид бид энэхүү тэмцээнд эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Өнөөгийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан бид 1998 онд “Уурхайчин” багийг үүсгэн байгуулсан. “Уурхайчин” клуб 21 дэх жилдээ ажиллахдаа 5-6 үеийн волейболчдыг бэлтгэн гаргаж, өнөөдөр 15-17 насны залуучуудаар шинэчлэгдээд байна. Монголын волейболын ирээдүй болсон залуучууддаа улам их амжилтыг хүсэн ерөөе. “Уурхайчин” багийн тамирчин Үндэсний дээд лигт тоглосны дараа Афины олимпоос мөнгөн медаль хүртсэн сайхан түүх бий. Энэ бол Монголын Волейболын холбооны баг тамирчдын чансааны үзүүлэлт гэж бид ойлгодог. Сайхан тэмцээн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний дээд лигийн тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөхийн төлөө бид зорьж байна. Эрдэнэт үйлдвэр, Волейболын холбоо, Орхон аймгийн удирдлагуудын ярилцаж шийдвэрлэснээр “Монголын Волейболын холбооны ордон”-г Орхон аймаг, Эрдэнэт хотдоо барьж байгуулан, ирэх онд буюу Олимпийн жил ашиглалтад оруулахаар болсныг волейболчид та бүхэнд дуулгахад таатай байна” хэмээгээд 2019 оны Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээснийг зарлалаа.

       

   Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өсвөр үеийнхний ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж, ордонтой болгох шийдвэрт гүнээ талархан, лигийн тэмцээнийг Эрдэнэт хотноо зохион байгуулахад хамгийн их үүрэг оролцоотой байсан уурхайчиддаа баярлалаа хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн энэ үеэр Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар холбооны үйл ажиллагааг дэмжин, баг тамирчдыг хөгжүүлэхэд хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, уурхайчид, Эрдэнэтчүүдэд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Ахмад тамирчид холбооны удирдлагуудад дурсгалын цом гардуулан, энэ үдшийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадмаар үргэлжлэв. Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 62 жил, волейболын спортыг хөгжүүлсний 92 жилийн ой тохиосон энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн ёслол төгөлдөр эхэлж, тэмцээний цомыг талбайн төв хэсэгт хүндэтгэлтэйгээр залснаар энэ үдшийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

       

       

       

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.111.68.3Баг тамирчдад амжилт хүсье.   • 11 сарын 8. 13 цаг 12 минут

баяр хүргэе, нисэхээс яагаад баг оролцохоо больсон бэ

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг2 цаг 13 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ2 цаг 18 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг2 цаг 23 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ2 цаг 28 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 33 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 34 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 36 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 38 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 38 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд2 цаг 43 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал2 цаг 48 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 53 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 58 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ3 цаг 3 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна3 цаг 4 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй3 цаг 8 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа3 цаг 13 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ3 цаг 18 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ3 цаг 19 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ3 цаг 23 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна3 цаг 25 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв3 цаг 28 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 33 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 38 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ3 цаг 43 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ3 цаг 48 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ3 цаг 49 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 53 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 58 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ4 цаг 3 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.