Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.

Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпын наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.

Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.55ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАР   • 11 сарын 8. 15 цаг 33 минут

ӨЛСӨЖ ҮХНЭ ГЭЭД,ҮХРИЙН МАХ ИДЭЖ ДУУСГАЖ БНА УУ? ЗАГАЛМАЙСАН ЭЦЭГ ЖЭНКО МИНЬ

Шинэ мэдээ

НҮБ-аас зарласан “Хүний эрхийн өдөр” тохиож байна9 минут 37 секундын өмнөШШҮХ-ийн эмч нарыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо14 минут 37 секундын өмнөПутин WADA-ийн шийдвэрийг "улстөржсөн" гэж үзэж байна19 минут 37 секундын өмнөФранц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа24 минут 37 секундын өмнөЦааг зэрлэг амьтдаас хамгаалахын тулд бог мал шиг хариулж байна29 минут 37 секундын өмнөС.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон34 минут 37 секундын өмнөЛ.Чинбат явсан ч, Аса аварга ирлээ39 минут 37 секундын өмнөГишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүнэ44 минут 37 секундын өмнөИргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ49 минут 37 секундын өмнө“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ54 минут 37 секундын өмнөЗалуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо59 минут 37 секундын өмнөЖҮДО: Саид Моллаиг Израилд урьжээ1 цаг 5 минутын өмнөВ.Путин, В.Зеленский нар богино хугацаанд ганцаарчилсан уулзалт хийжээ1 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ1 цаг 15 минутын өмнө“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо1 цаг 20 минутын өмнөЭрдоган Туркийн зочид буудлын байрны татварын тухай хуульд гарын үсэг зуржээ1 цаг 25 минутын өмнөЯпоны ДНБ III улиралд 1.8 хувиар өсжээ1 цаг 30 минутын өмнөХүүхдийн ЯДУУРЛЫГ тусгайлан тооцно1 цаг 35 минутын өмнөЭртний Египетийн фараонуудын хүч чадлын билэг тэмдэг болох сахиус Оманаас олджээ1 цаг 40 минутын өмнөГ.Бадрах: Би амжилтад яардаггүй1 цаг 45 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 55 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цагийн өмнөЭнэтхэгийн үйлдвэрт гарсан галын улмаас 40 гаруй хүн амиа алджээ2 цаг 5 минутын өмнөД.Өнөрбат: Утаа ихэссэн харагдаж байгаа нь инверсийн давхаргатай холбоотой2 цаг 24 минутын өмнөГадаад өр 10 хүрэхгүй жилийн дотор 9.5 дахин нэмэгдсэн ч мега төслүүд гарт баригдаж, нүдэнд харагдсангүй2 цаг 35 минутын өмнөП.Амаржаргал: Гишүүд 50:26 системээр сонгогдвол хоорондоо зөрчилдөж эхэлнэ2 цаг 54 минутын өмнөД.Гансүх:  Жуулчид Монголд очвол хоол, ундыг нь болгоомжтой хэрэглээрэй гэсэн сөрөг сэтгэгдэл маш их тараадаг2 цаг 55 минутын өмнөЧ.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”  3 цаг 5 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 25 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.