2019 оны 11-р сарын 8
15 цаг 43 минут

Монголын үндэсний фронтын жагсаалын эргэн тойронд

-Үгүй, чи энд юу хийж яваа юм?

-Улс эх орон дуудаад ирлээ. Өнөөдөр дуугарч, тэмцэхгүй бол өмөрч гүйцлээ энэ Монгол чинь... гэж эхэлсэн танил хоёрын цэцэрхүү  наргианч  яриа намаржаа, цаг агаар болон үргэлжлэв.

...Төв талбайг төмөр хашаагаар хүрээлж, хоёр талд нь гаргасан хаалганы дэргэд цагдаа нар орж байгаа бүх хүнийг метал илрүүлэгчээр шалгах аж. Чанга яригчаар “Зүрх сэтгэлээээрээ би Монголтойгоо адилхан” хэмээн  эгшиглэнэ. 

“Монголын үндэсний фронт”  хөдөлгөөний жагсаал эхлэх гэж буй нь энэ. Талбайн урд хэсэгт зассан тайзыг эх орончдын  хөрөг зургаар чимсэн байх бөгөөд тэнд Чингэс хаанаас эхлээд  Ю.Цэдэнбал, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, жанжин Ж.Лхагвасүрэн, Манлай ван Дамдинсүрэн болон  яруу найрагч О.Дашбалбар тэргүүтний хөргийг байршуулжээ.

Тайзан дээрхи хөдөлгөөний удирдагчид  ихэнх нь олны танил хүмүүс. Генерал Б.Баярмагнай,  сайд асан Ч.Хурц, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, олон улсын тоймч Ш.Гантулга. “Босоо хөх Монгол”-ын  П.Шинжээравдан гэхчлэн.   Аймаг, дүүргийн нэр бүхий самбар барьсан хүмүүс хэсэг бүлгээрээ бөөгнөрөн зогсч байгааг  бодоход  орон нутаг бүрээс  төлөөлөл ирсэн нь тодорхой. Баруун хязгаарын Баян-Өлгийгөөс  ч ирсэн харагдана лээ. Жагсагчдын ихэнх нь идэр болон ахимаг насныхан. Гэхдээ залуучууд харагдсан. Хандивын хайрцаг барьсан хүмүүс олны дундуур явах бөгөөд хандив өгсөн бүхнийг бүртгэж баталгаажуулж байна. Харин 5000 төгрөг хайрцагт хийсэн нэгэн эр “Бидний дунд хулгайч байхгүй ээ. Бүртгүүлээд байх шаардлаггүй” хэмээснийг хажуудах нөхдүүд ихэд дэмжиж “хулгайч нар тэнд л байдаг” хэмээн Засгийн газрын ордон руу зааж байв. 

Жагсаалыг нээж генерал Б.Баярмагнай үг хэлэхдээ энэ  талбай дээр  зургаан удаа  цэргийн парад командалж байснаа дурдаад анх удаа иргэний хувиар иргэдтэйгээ жагсаж байгаагаа онцолно билээ. Талбайд цугларсан иргэд идэвхтэй, байн байн уухай ура хашгирч, алга ташиж ажил хэрэгч харагдсан шүү.

Утаанд уушиг нь хордож, улс төрд амьдрал нь хордсон Улаанбаатарчууд сайн байна уу

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирсэн малчин эр тайзан  гарч үг хэлэхдээ цугларагсдад хандаж ийн мэндчилсэн юм. Хөдөөний амьдрал шальдир булдар, малчид худаг усан дээрээ уулзахаараа улс төр ярьдаг болсныг дурдаад  хөдөөний биднийг  Эмчилгээ  тэжээлийн цэгийн  эргүү төлөг шиг үздэг болсон төр засагт гомдож цөхөрч гүйцлаа гэдгээ хэлсэн.  Малчин эрийн цоглог дуу хоолой,  цэцэн цэлмэг үг тэнд цайсан хүмүүсийн зүрхийг хөөргөөд авна билээ.

АНУ-д амьдардаг Ш.Баярсайхан гэх эр жагсаалд оролцож  дуу хоолойгоо олонд хүргэхийн тулд яаран сандран Атлантын далайн цаанаас амжиж өчигдөр иржээ. Тэр АНУ-д амьдарч байгаа монголчуудынхаа дуу хоолойг  хүргэхээр ирсэн бөгөөд  лиценз нэрээр нутгаа худалдаж,  эх орны иргэд гадаад руу дүрвэж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлсэн.  Монгол улс олон улсад дээрээсээ бус доороосоо яригддаг, эрэмбэлэгддэг болсныг  олон хүн хэлсэн бөгөөд энэ нь Монголын өнөөгийн дүр төрх, байр байдлыг дэлхий нийт хэрхэн үнэлж дүгнэж байгаагийн илэрхийлэл гэдгийг онцолсон.

Их жанжныхаа хөшөөг илжиг унасан хужаагийн хөшөө болохоос нь өмнө нэг сайн хараад авъя гэж...

Олон улсын тоймч Ш.Ганулга Үндсэний нэгдсэн фронтын авторуудын нэг бололтой. Тэрбээр урд шөнө төв талбай дээр фронтынхоо тугийг манаж хоножээ.  Ингэж явахдаа Сүхбаатарын хөшөөг хэдэнтээ тойрч, “Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчээр нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс...” хэмээх алдартай үгийг ахин дахин уншиж гэнэ.  “Их жанжныхаа хөшөөг илжиг унасан хужаагийн хөшөө болохоос нь өмнө сайн харж авъя гэж бодоод  энэхүү хөшөөнийхөө нөмөр нөөлөгт нь шөнийг өнгөрөөлөө  гэдгээ цугларагсдад хэлнэ билээ.  Тэрбээр мөнөөх  төрд нүүрлэсэн хулгайч нарын толгойг тасдах, хөрөнгийг нь хураах тухай  “Ленинч”  үгээ дахин давтсаныг жагсагчид уухайлан  дэмжиж харагдав.

Ар талд нь асаалттай танк байя

Жагсагчдын дунд 40 эргэм насны эмэгтэй Үндсэний нэгдсэн фронтын  эмэгтэйчүүдийн байгууллага байгуулъя хэмээн хэсэг хүмүүстэй санаа  бодлоо солилцож байгаатай таарлаа. Харваас дайчин цоглог нэгэн аж.  Хэрэв хөдөлгөөний удирдагчдыг маань элдвээр дарамтлах аваас ар талд нь асаалттай танк шиг байх болно гэдгээ тэр хэлж байна билээ.  “Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталж чадахгүй бол энэ парламентыг тараахын төлөө  үхсэн ч яахав” гэсээр нэгэн эр ярианд оролцов. Нэмэлт өөрчлөлт санасанд хүрээгүй, гэхдээ авах юм бий. Адаглаад давхар дээл нь цөөрч, газрын баялгийг төр, нийтийн гэж нэрлэлээ.  Нийтээрээ гэдэг нь нэг алхам ойртсон гэсэн үг” хэмээв.  Харин хажуунаас  нэг нь “энэ мангуунууд  гүзээ гүзээндээ хөлөө хийгээд өөрчлөлтөө яг баталж харагдаач” гэж байх юм.

“Өгзөг” өнөөдрийн жагсагчдын халуун сэдэв хэвээр

Жагсагчид хэсэг бүлгээрээ  санаа бодлоо солилцож байгаагийн дотор Одбаярын өгзөг базсан  асуудал халуун сэдэв хэвээрээ байх шиг санагдлаа. Хаана л бол хаана, хэд гурваараа энэ тухай  ярих аж.  Улстөрчдөөс л ийм юм гарна. Монголынхоо нэрийг бөгс бөөртэй хутгаад байхдаа яахав дээ, бөмбөрцөгийн шившиг. Монголд байгаа шигээ бааварлах гээд  хөнгөнөө хүндээс өглөө,  Тэр хүн ч  яахав, тэндхийнхээ хууль номоор хариуцлагаа хүлээгээсэй...  

Энэ зуур 60 гаруй насны эмэгтэй “Мартснаас мал мэнд үү гэгчээр нөгөө Гантулга гайхал юу болсон бэ” хэмээн сураглав.  “Болдоггүй борыгоо захирч дийлдэггүй дарга нар улсаа захирна гэж юу байхав. Монголын шүүх хэрэг шийддэг гэж хэнээс та сонсов” гэх үгээр хэн нэгэн хажуунаас нь хариу барьж байна билээ.  

Намын бус иргэдийн төлөөллийг сонгодог болмоор байна

Энд цугларсан иргэдийн  илэрхийлж буй гол санааны нэг нь энэ.  УИХ-ын гишүүдийг бид иргэдийн төлөөлөл гэж хардаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд бол намын  төлөөлөл. Намаа дагавал алдахгүй, нараа дагавал даарахгүй гэсэн зарчмаар л явж байгаа хүмүүс. Монголыг мохоож байгаа нь нам, тэдгээрийн зүтгэлтнүүд, өөр хэн ч биш. Иргэдийн төлөөлөл аль нэг намын төлөөлөл байж хэрхэвч болохгүй... Иргэдийн илэрхийлж байгаа санааны нэг нь ийм.  УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав хэлсэн үгэндээ “ 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа бид нэг алдаа хийжээ. Тэр нь парламентыг ганц танхимтай байхаар баталсан явдал. Энэ алдаа  өнөөгийн гажуудал завхралын нэг шалтгаан болсоор байна” гэдгийг хэлсэн.

Үндсэний нэгдсэн фронтын  дэвшүүлж буй гол санаа нь Ардын Их Хурал буюу хоёр танхимтай парламент байгуулах явдал гэдгийг хэлж байгаа юм.

Жагсаал нэг иймэрхүү дүр зурагтай  цааш үргэлжилж, үдээс хойш тарсан. Гэхдээ жагсагчид нялцагнаад байхгүй, цаашид шийдвэртэй тэмцлээ үргэжлүүлнэ гэдгээ өөр хоорондоо ярьж байна билээ. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, Ардын Их Хурлыг байгуулж байж бидний тэмцэл үр дүнгээ өгч, өмнөх жагсаалуудаас  ялгарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв.

М.Нэргүй  

 

 

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.185МОНГОЛ   • 11 сарын 9. 21 цаг 48 минут

БАЯРМАГНАЙ ОДБАЯРААС НЭГ ЯЛГАРАХГҮЙ ЭРХЭМ БАЙНА

66.181.184.185МОНГОЛ   • 11 сарын 9. 21 цаг 46 минут

ЖАГСААЛД ОРОЛЦОГЧ ЗАРИМ ХҮМҮҮС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ НАРЫГ ҮЛДЭЭЖ БУСДЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙГАА НЬ ЭНЭХҮҮ ФРОНТ НЭРТЭЙ ЖАГСААЛЫГ УДИРДАЖ БУЙ БАЯРМАГНАЙ ХУРЦ, ГОМБОЖАВ НАРЫН АРД ДЭЭРХИ ХОЁР БАЙГААГ БАТАЛЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ЭД БОЛ АРД ОЛНЫ ТӨЛӨӨ БИШ ЭЭ ХАРИН АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА ЮМ БАЙНА.

202.179.24.91Зочин   • 11 сарын 11. 21 цаг 32 минут

TUI MAI BOOVOO 2-G AVAAD BUSDIIG ZAILUULNA ZA

202.9.42.202Зочин   • 11 сарын 9. 12 цаг 08 минут

тарсан нь дээр..тарахгүй байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.

103.229.122.119зочин   • 11 сарын 9. 10 цаг 31 минут

үхэр монголуудаа УИХ-ыг тараана гэж ямарч амжилт олохгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа ш дэ тэрний оронд оюутолгойгоо 51%49 болгох тал дээр жагсаачээ үнэн тэнэг улсууд юмаа,

139.5.218.14Иргэн   • 11 сарын 9. 9 цаг 17 минут

Хамгийн гол нь иргэд жагссан нь чухал

66.181.161.70офицер   • 11 сарын 9. 4 цаг 35 минут

Баярмагнай бол зүгээр нэг гоё ярьдаг хүн ЭСА д явсан хүмүүс сайн мэднэ Юу шахаж яаж өлөнтөж байсанг. ЗХЖШ т ажлаа маш муу хийж тэтгэвэртээ гарсан хүн Харин генерал Сүхбат энэ ажлыг яаж хийдэгийг яруу тодоор харуулж бг Сохор зөвлөхийн хүчээр генерал болслн

86.49.252.124   • 11 сарын 9. 0 цаг 33 минут

Udirdaj bgaa humuus asuudaltai humuus general bol alban tushaaliin tuluu hamag yumaa tawiad tuuchihsan nuhur

202.131.243.186Unen   • 11 сарын 8. 23 цаг 56 минут

Mongold odoo murdugduj baigaa huuli Od bayr mongoliin nutagt mongol busgui ugzugt hursen bol Odbayr yhchgui nuguu busgui heles hergeer yl edleh bolno iiml huulitai bolson ulsdaa zailuul

202.131.243.186unen   • 11 сарын 8. 23 цаг 43 минут

turd baigaa humuus chine tumnii umnu hudlaa yrilaa hulgai hiilee huchin hilee hunii guy haa elej bn mongolii ard erged eruulel bol oilgoh bolloo esguul turd baigaa humuusteigee adil bolson yumuu tiim bol oros hytad 2 n hoo ali negend dagaar oroh bolson bn

202.9.42.14Зочин   • 11 сарын 8. 22 цаг 26 минут

Баярмагнай Элбэгдорж ахдаа хариу барих гэж тэнэгтэж байна. Талбай дээр мянга орчим хүн байсаны тал нь сонирхсон хөгшчүүл их байна лээ. Ард түмэн сонгууль ойртхоор жагсаал цуглаан олон бодгийг ярьж дараа нь хэн хэзээ жагсаал хийх бол гээд л зогсож байсан. Зарим нь энд болдог бүх жагсаалд оролцдог хэдэн төгрөгтөй болоод ганц юм авч уудаг гэж байсан. Эд нар юуны төлөө жагсаад байна гэсэн чинь Худлаа шаацгааж байгаа юм эздээсээ юм хусах гэж байгаа юм гэсэн кк кк. Баярмагнай гэж албан тушаалын хэнээтэн нөхөр томоохон алба өг гэж шантаажилж байгаа гэ

112.72.12.8Зочин   • 11 сарын 9. 5 цаг 44 минут

Чи чинь сэтгүүлч үү? Сэтгэгдэл бичигч үү? ТВ МВ байхгүй байлаа гээд байсан ямарч болов очоод хүмүүстэй ужлзаад санаа бодлыг нь сонсоод өөртөө ашигтай бол дайры ашиггүй бол КККК гэчихээд буцаж гараад энэ мэтчилэн гуцах лаларууд зөндөө бий

202.9.44.221Зочин   • 11 сарын 8. 23 цаг 36 минут

Chi ch dee... Ytasnii tsaanaas hulsnii nohoi bhoo

202.179.25.240Иргэн   • 11 сарын 8. 22 цаг 12 минут

ОЛны танил зарим нэг хүмүүс байсан. Гэхдээ залуучууд үнэхээр цөөн байна билээ.Улс орны залуу үе нь ийм унтаа байхаар улс төрд гарсан хулгайчид жинхэнээрээ даварч байгаа юм.

73.51.100.212Зочин   • 11 сарын 8. 23 цаг 38 минут

... яг үнэн хэллээ. Залуучууд маань зөв хурдан төлөвшиж, эх орондоо ардчилсан, шударга нийгэм байгуулахын төлөө цогтой, ухаалаг тэмцэх хэрэгтэй байна. Хүүхдүүдэд өсвөр наснаас нь эхлэн нийгмийн тухай ойлголтыг сургууль, гэр бүлээс нь ойлгуулж өгөхгүй болохоор насанд хүрсэн ч гэсэн нийгмийн идэвхгүй явцгааж, өдөр хоногийг дэмий өнгөрүүлж байх шиг байна. Бас жагсаал цуглаан маань ажлын өдөр боллоо. Хагас сайн өдөр байсан бол залуучууд арай олноор цуглах байсан байх. Нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй төгссөн залуучууд зөндөө л баймаар юм даа

66.181.161.22Зочин   • 11 сарын 8. 22 цаг 07 минут

Эрх баригчдад ийм сануулга хэрэгтэй. Гэхдээ энэ жагсаал зохион байгуулагч дунд удирдагч баймаар хүн нэг ч байхгүй. Олон нийт төрөөс шударга ёс нэхэх зайлшгүй шаардлага хэрэгцээнийхээ төлөө л энд ирсэн байх. Ингэж л харагдаж байна лээ

202.9.42.120зочин   • 11 сарын 8. 21 цаг 59 минут

Урлаг соёлынхон юугаараа улс орныг соён гэгээрүүлэх оролцохгүй муухай бэртэгчин хүмүүс юм.жүжигчин Ц.Төмөрбаатар дэмжсэн явж байсан.88ТВ. 200 сайттай олон сэтгүүлч .тэлэвизүүд улс төрчдөөсөө мөнгө аваад амаа үдүүлээд хэн ч дамжуулахгүй хулчгарууд.Яах гэж сэтгүүлч болсон юм бэ.талхны мөнгө олохын төлөө бол талхчин болох хэрэгтэй.Мүонт татварын мөнгөө буцааж авъяа.Тэр зариг сайт гээд өлөв дөлөв гээд байсан.бас дамжуулаагүй хэнии сайт вэ.ИЧИЖ АМЬДАР !!??мөнгөнии боол СЭТГҮҮЛЧДЭЭ??!!

73.51.100.212Зочин   • 11 сарын 8. 23 цаг 46 минут

... бас үнэн шүү. Хаана байна? МҮОНРТ??? !!! Үндэсний эрх ашгийн төлөө шууд нэвтрүүлгээ хийгээд, ярилцлага өгөх хүн хайж биш оновчтой зөв санаагаа илэрхийлэх хүмүүстэй нь олж уулзаад, олны хүртээл болгож баймаар юмсан, бодоход. МҮФ-ын шударга тэмцэлд амжилт хүсье.

202.126.89.223иргэн   • 11 сарын 8. 21 цаг 56 минут

энэ 76 ч ичгүүрээ алдлаа даа. одоо энэ 76-н эсрэг чөтгөртэй ч нэгдэхэд миний хувьд бэлэн байна

202.9.45.255mgl   • 11 сарын 8. 21 цаг 49 минут

tur hulgaich naraar duursen tul ard tumen tesehee bailaa.

103.229.123.51зоём   • 11 сарын 8. 20 цаг 41 минут

Энэ генерал бүтэхгүй ээ. Албан тушаалын төлөө нздээ өгөхөөс буцахгүй ХҮН намын Доржханд гэгч худлаа инээсэн пакистантай нэг тэрэгний дугуй байна лээ шдээ.

202.179.31.102Зочин   • 11 сарын 8. 19 цаг 09 минут

Эд нар их хурлыг огцоруулна гэж юу байхав дээ

202.9.42.83иргэн   • 11 сарын 8. 18 цаг 54 минут

Төрийн жолоо атгаж байгаа нөхөд, УИХ -с ард түмэн үнэхээр залхсан шинжтэй байна. ЖДҮ сан, тэр их тендрээр баяжигчид, бүр сүүлдээ дотоод гадаадад эмэгтэйчүүдтэй зүй бус харьцах, Улсын хөрөнгө мөнгийг завшигчид буюу хулгайчид бүгд л дээд албан тушаалтануудтай холбоотой болхоор үнэхээр л хэцүүдэж байна гэхээс ч яахав, Ганцхан асуудал олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирч л боломгүй. Бас дээд нөхөд ч энэ хөдөлгөөнийг үл тоож, дүлий маягтай байж болохгүй л дээ. удах тусам улам л эмх замбараагүй болох аюултай,

202.179.24.41Zochin   • 11 сарын 8. 17 цаг 37 минут

Hal uzej haluun chuluu dolooson 40 s deesh nasniihan bailaa.Nas bol too gedgiig Mongolchuud haruulj chaddag ard tumen.Hereg n garval delhiig ch ted tovhnuulj chadna gej tedniigee harj baharhaj yavlaa.Zaluu ue algaa.Uneheer buruu bolovsroloor tarhiig n ugaasan n haragdaj baina. 1 shurgaag shig kimchi irsen bol yaj heden zuugaaraa tsuglah bol.Arai baina a.Zaluuchuudaa uul n ta nariin ue ireed baina ta nar haachivaaaaaaaaaaa!

202.55.183.108Зочин   • 11 сарын 8. 18 цаг 57 минут

Ajiltai yum chini yaahiin

112.72.12.8Зочин   • 11 сарын 8. 17 цаг 27 минут

1990 оны яндан цагаан морийг ногоо хатгаад цагаач хулгайч болоод эрлийзүүд цагаандаа цадаад биднийгээ ч сөхрүүллээ цөхрүүллээ. Одоо цагаан морийг нь заазанд цагаач хулайчуудыг нь цаазаар аваачих цаг ирэх байлгүй дээ

112.72.12.4Зочин   • 11 сарын 8. 17 цаг 22 минут

Социализмын үеийн дарга нарын тусгай хангамж эрх дархыг хасы ард түмэн бид ардчилалд ороод эрх тэгш сайхан амьдаръяа гээд л ауцаж гарахаар нь дэмжээд гүйгээд байсан сүүлд нь харахнээ нөгөө уриалагч нар чинь өөрсөддөө өндөр хангамж тусгай хамгаалалт авчихсан юун тэр соц үеийн дарга зүйрлэмгүй ихээр идэж ууж хулгайлж луйвардахд зүйрлэмгүй баян болцоон мань мэтийгээ хар масс мунхаг ард хэмээн цоллоод мангас шуламын дүртэй мирээн тэд яадгийн хэмээн гуцаж байхындаа? Тэхээр тэр худалч хулгөйч луйварчдыг

202.55.188.83Зочин   • 11 сарын 8. 17 цаг 14 минут

Иймэрхүү салхи сэвэлзэж байх зүгээр. Болж байна. Ялзралд ѳѳрчлѳлт оруулж юу магад.

124.158.95.138зочин   • 11 сарын 8. 16 цаг 25 минут

Ажилтай өдөр таараад байхымаа ажилгүй бол олон хүн очих байх АН, МАН д итгэж 29 жил хоирогч нь боллоо одоо аль чнамд итгэхгүй 76 ббузар булхай нь шингэчихсэн 76 гахай тэжээж ханалаа. Одоо улс орон маань дэлхийн тавцан дээр хар данстай бөгс данстай болчихлоо. Ард түмнээ үнэхээр их доромжилж байна. Өөрсдөө хэдэн тэрбумтан болох гэж болчихоод бөгс бөөрөө хамгаалуулах гэж хуулийн цэц томилсоныг нь бурхан дээд тэнгэрт явж байхад нь нэргэчихлээ. Өвөг дээдэс маань гэм буруутанг гэсээлээ гэж бодож байна

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг2 цаг 30 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ2 цаг 35 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг2 цаг 40 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ2 цаг 45 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 50 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 52 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 53 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 55 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 56 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд3 цагийн өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал3 цаг 5 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү3 цаг 10 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ3 цаг 15 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ3 цаг 20 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна3 цаг 22 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй3 цаг 25 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа3 цаг 30 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ3 цаг 35 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ3 цаг 37 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ3 цаг 40 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна3 цаг 43 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв3 цаг 45 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 50 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 55 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ4 цагийн өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ4 цаг 5 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ4 цаг 7 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…4 цаг 10 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ4 цаг 15 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ4 цаг 20 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.