2019 оны 11-р сарын 8
13 цаг 42 минут

Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ

Төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох стратеги боловсруулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн захиалгаар Монголын Хараат бус судалгааны хүрээлэн зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ. Уг үнэлгээний үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг, нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, холбогдох албаныхан болон 9 дүүргийн жендэр хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Энэхүү судалгаа нь зорилтот бүлгүүдийн хувьд хорооны түвшинд төрийн үйлчилгээг хүртэхэд учирч буй бэрхшээл, тэдний сэтгэгдлийн талаар эмпирик тоон мэдээллээр хангаж байгаагаараа, мөн иргэдийн болон төрийн үйлчилгээ талаас нь авч үзэх шаардлагатай хүчин зүйлүүдийг тодорхойлж өгснөөрөө онцлог гэдгийг  Монголын Хараат бус судалгааны хүрээлэнгийн албаныхан дурдлаа. Судалгаанд нийслэлийн  7  дүүргийн 11 хорооны гэр хорооллын 385 иргэн, 74 төрийн албан хаагч оролцжээ.

Судалгааны үр дүнд төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний жендэрийн мэдрэмж нь засаглал болон төрийн үйлчилгээг хүргэх загвар механизмын хувьд хамгийн сул байгааг тогтоосон гэж албаныхан хэлэв. Мөн зорилтот бүлгийн иргэдийн олонх нь  төрийн захиргааны үйлчилгээ хүрэлцээтэй байдаг, төрийн албан хаагчдын хандлага, харилцаа сайн хэмээн үнэлжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж муу хүрдэг гэж дүгнэжээ.Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт уг судалгаанаас гарсан үр дүн, зөвлөмжийг  тусгахаар болжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна50 минут 37 секундын өмнөТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа1 цаг 59 минутын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа2 цаг 4 минутын өмнөВ.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна2 цаг 6 минутын өмнөОросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ2 цаг 11 минутын өмнөХанхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй2 цаг 16 минутын өмнө“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ2 цаг 21 минутын өмнөВидео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ2 цаг 26 минутын өмнөОройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ2 цаг 31 минутын өмнөАНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна2 цаг 36 минутын өмнөГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис2 цаг 41 минутын өмнөХөршүүд хэрхэн өөрчлөгдөв2 цаг 46 минутын өмнөБрюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд2 цаг 51 минутын өмнөЖеннифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв2 цаг 56 минутын өмнөЧуулган түр завсарлалаа2 цаг 57 минутын өмнөМакрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй3 цаг 1 минутын өмнөЗарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ3 цаг 6 минутын өмнөЧөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална3 цаг 11 минутын өмнөЗ.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа3 цаг 13 минутын өмнөХонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд3 цаг 16 минутын өмнөДухандаа сүүлтэй гөлөг3 цаг 21 минутын өмнөТарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ3 цаг 26 минутын өмнөД.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ3 цаг 31 минутын өмнөШүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ3 цаг 36 минутын өмнөХятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ3 цаг 41 минутын өмнөСонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо3 цаг 42 минутын өмнөОлон мянган шувуудын цогцос олджээ3 цаг 46 минутын өмнөЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ3 цаг 47 минутын өмнөЗ.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина3 цаг 50 минутын өмнөЖеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө3 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.