2019 оны 11-р сарын 8
13 цаг 26 минут

Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд 2019 оны 11 дүгээр сарын 08-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2019 оны 11 дүгээр сарын 11-нд төв номын сангийн байранд, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн Соёлын орднууд 11 дүгээр сарын 12-21-ны өдрүүдэд соёлын ордондоо тус тус зохион байгуулна.

Өдөрлөгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хурлыг зохион байгулсан бөгөөд тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагууд 2019 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа тайлагнасан үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолтоо зохион байгуулахын зэрэгцээ Нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олон Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулан бүтээсэн “Их хотын аялгуу” хүндэтгэлийн тоглолтоо тоглох, Улаанбаатар хотын музейн хамт олон ойд зориулан шинээр бүтээсэн “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” үзэсгэлэнгээ гаргах, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон номын үзэсгэлэн, худалдаа, хандив зэргийг зохион байгуулах юм.

Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын есөн дүүрэгт зохион байгуулагдах тайлант өдөрлөгийн хуваарийг танилцуулья.

11 дүгээр сарын 08-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/

Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей

11 дүгээр сарын 11-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байранд/

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, дүүргүүдийн салбар номын сангууд

11 дүгээр сарын 12-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 13-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 14-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 18-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Багануур дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 19-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Налайх дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 20-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Багахангай дүүргийн соёлын ордон

11 дүгээр сарын 21-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн соёлын ордон

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.106Зочин   • 11 сарын 9. 12 цаг 14 минут

Shal hereggui baiguullaga.Sul oron too sul tsalin tatan buulgaval taarna.

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг2 цаг 5 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ2 цаг 10 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг2 цаг 15 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ2 цаг 20 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 25 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 27 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 28 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 30 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 31 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд2 цаг 35 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал2 цаг 40 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 45 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 50 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ2 цаг 55 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна2 цаг 57 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй3 цагийн өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа3 цаг 5 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ3 цаг 10 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ3 цаг 12 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ3 цаг 15 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна3 цаг 18 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв3 цаг 20 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 25 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 30 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ3 цаг 35 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ3 цаг 40 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ3 цаг 42 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 45 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 50 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ3 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.