О.Тэнгис: АМНАТ тэглэчихвэл 2020 онд сургууль, цэцэрлэгийн төсөв, төрийн алба хаагчдын цалинд нөлөөлнө

2020 оны төсөвт татварын орлогоос 5.4 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Түүний 1.3 их наядыг нь АМНАТ-аас төвлөрүүлнэ гэж тооцоолж буйгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан. Гэтэл Татварын орлогын бараг 30 гаруй хувийг бүрдүүлэх байсан АМНАТ-ийг ҮХЦ-ийн шийдвэрээр тэглэснээр Монгол Улсын төсөв хүнд байдалд орсон хэмээн холбогдох албаны хүмүүс тайлбарлаж байна. Энэ асуудлаар Татварын хяналт шалгалт, аргазүйн газрын дарга О.Тэнгистэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц АМНАТ-ийг хүчингүй болгох шийдвэр гаргачихлаа. Энэ зөв үү?

-Үндсэн хуулийн Цэц бол бидний, Монгол Улсын нийгмийн амьдралыг зохицуулдаг эцэг хууль болох Үндсэн хуулийг хэн нэгэн субьектууд зөрчихөөс хамгаалсан хамгаалагч нар байдаг. Гэтэл АМНАТ-ийг хүчингүй болгосон, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр нь өөрөө Үндсэн хуулиа зөрччихлөө. Үндсэн хуулийн хамгаалагч нар нь өөрсдөө үндсэн хуулиа зөрчлөө.

-Яг ямар үндэслэлээр хүчингүй болгосон юм бэ. Үндэслэлийг нь тайлбарлаад өгч болох уу?

-Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа,  Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг  хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн гэж байгаа юм. Зөрчсөн гэдэг үндэслэлүүдээ юу гэж тайлбарлаж байна вэ гэвэл хэрэв ашигт малтмалыг шууд түүхийгээр нь ямар ч боловсруулалтгүйгээр гадагшаа гаргаж зарах юм бол АМНАТ-ийг бага төлнө. Харин дотооддоо ажлын байр бий болгоод, ашигт малтмалаа боловсруулаад, нүүрс бол нүүрсийг угаагаад,  илүү нэмүү өртөг бий болгонгуутаа гадаадын зах зээлд өндөр үнээр зарах болвол түүнээс их АМНАТ авч байна. Өөрөөр хэлбэл,  олборлож байхад нь нэг АМНАТ, дараа нь дахиад боловсруулахад нь АМНАТ авсаар байгаа. Энэ нь Монгол Улсын  аж ахуй нэгжүүдийг дотооддоо ашигт малтмал боловсруулахад ямар ч ашиггүй байдалд оруулсан буруу хууль баталсан байна гэж үзсэн гээд байгаа юм.

-Уг нь ашигт малтмал, газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуулинд заасан байдаг биз дээ?

-Газрын хэвлийн баялаг бол нэгдүгээрт Монголын нийт  ард түмний өмч. Нийт ард түмний эрх мэдэлд байх ёстой гээд Үндсэн хуульд заачихсан. Хэрэв нийт ард түмний буюу гурван сая иргэний мэдэлд байгаа ашигт малтмалын нөөцийг ашигласны төлбөргүйгээр гаргаад байх юм бол энэ нь нийт ард түмний эрх ашгийг зөрчиж байна. Ядаж тэр доор байгаа газрын баялаг, алт зэснээсээ нөөц ашигласны төлбөрөө төлж байгаа нь өөрсдийнхөө зарж байгаа орлогоос татвар хэлбэрээр жинхэнэ эзэдтэй нь хуваалцаж байгаа асуудал. Гэтэл үүнийг тэглэчихэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна.

-Хуулийг санаачлах, өөрчлөх бүрэн эрх нь УИХ-д байдаг биш бил үү?

-Татварыг бий болгох, өөрчлөх асуудал нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал гээд Үндсэн хуулиндаа заачихсан байгаа юм. УИХ нь ашигт малтмал олборлож байгаа нөхдүүдээс татвар төлбөр авна гээд Үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргаад,  онцгой эрхийнхээ дагуу хууль гаргасан. Гэтэл дотоодын компаниудад ашиггүй байдал үүсгэж байна гээд Үндсэн хуулийн нөгөө заалтаар хүчингүй болгочихож байгаа юм. Энэ бол УИХ-ын хууль тогтоох Үндсэн хуульд заасан үндсэн үүрэг зөрчигдөж байна. Үндсэн хуулийн Цэц асуудлаа ойлгоогүй.

Хоёрдугаарт,  зөвхөн дотоодын компаниудын эрх ашгийг бодож байна гээд цаана нь байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг зөрчсөн. Үндсэн хуулийн цэц “Төр нь аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг  хангах зорилгод нийцүүлсэн эдийн засгийг зохицуулна” гэсэн үндэслэлээр АМНАТ-ыг хүчингүй болгосон. Гэтэл энэ тэглэсэн АМНАТ-өөр чинь хүн амын нийгмийн хөгжлийг хангах эдийн засгийг зохицуулж байгаа шүү дээ. Харин ч энэ заалтаа өөрсдөө унагаачихлаа. Мөн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийн иргэнийхээ өмнө төр хариуцна” гэж байгаа юм. Гурван сая иргэн өөрсдийн эзэмшлийн ашигт малтмалаа зүгээр өгч байх ёсгүй биз дээ. Тэндээсээ АМНАТ-аа авч эдийн засгийн баталгаагаа хангаж байгаа.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг энэ асуудалд нөлөөлсөн. Хамаарал бүхий компанийнхаа ашиг сонирхлыг ҮХЦ-ээр гүйцэлдүүлсэн гэх хардлага гараад байна?

-З.Энхболд гуайд хамааралтай компанид үйлчлээд ҮХЦ ийм шийдвэр гаргасан эсэхийг би мэдэхгүй. Харин гомдол гаргаж байгаа хүмүүс дотоодын компаниуд ашиггүй байдалд орсон юм уу, үгүй юу гэдгийг тооцоолоод үзэх байсан байх. Гэтэл тийм тооцоо судалгаа хийгээгүй. Түүнийг нь ҮХЦ хангалттай байдлаар хянаж үзээгүйгээр шийдвэр гаргасан нь харамсалтай. Монгол Улсын татварын орлогын дийлэнх орлого уул уурхайгаас орж ирдэг. 1.3 их наядыг 2020 оны төсвийн орлогод АМНАТ-аар цуглуулна гэж төлөвлөчихсөн.

Хэрвээ ингээд АМНАТ тэглэчихвэл 2020 онд сургууль, цэцэрлэг, төрийн алба хаагчдын цалин гэх мэтэд нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Ийм байдалд хүргэхгүйгээр яаралтай шийдвэрлэх байх гэж найдаж байна. Монгол Улсад бизнес хийж байгаа гадаадын болон дотоодын бүх л хүмүүс Татварын хууль нь тогтвортой байгаасай гэж боддог. Гэтэл нэг иргэн гарч ирээд гомдол гаргангуут сайн нягталж, тооцоо судалгаа гаргахгүйгээр, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргалаа. 11-р сарын нэгнээс хойш АМНАТ байхгүй боллоо. Хэчнээн ч алт, зэс хил гаргаж байгаа юм бүү мэд.

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.194Бандай   • 11 сарын 11. 16 цаг 49 минут

Татвар эсвэл төлбөрийг нэмээд л байвал сайхан уу? Үүнийг аль нэгэн аж ахуйн нэгжтэй холбож тайлбарлах нь буруу шүү! Учир нь татвар & төлбөр бүгдэд тэгш үйлчилнэ. Үүнийг ойлгохгүй хүн гэж одоо үед баймгүй юм. Санаатайгаар улс төржүүлээд байгааг ойлгохгүй ба гэж үү дээ! Та бүхэн аж ахуйн нэгж байгуулаад үйлдвэрлэл явуулаад татвар, төлбөрөө төлөөд амьдраад үз дээ, тэгвэл бага ч гэсэн ойлгоно. АМНАТ-ийг бүхэлд нь устгаагүй шүү дээ. Ямар хэсгийг нь яаж устгасаныг яагаад хэн ч тайлбарлахгүй ба аа! Цэц, эсвэл УУЯ-ныхан үүнийгээ иргэдэд яагаад үл ...?

59.153.115.194Бандай   • 11 сарын 11. 16 цаг 40 минут

Төрөөс Татвар, төлбөр, хураамж алийг нь ч байсан багасгалаа, эсвэл алга болголоо гээд гомдоллоод байгаа хувь хүн, аж ахуйн нэгж, эсвэл түүний төлөөлөл гэж байж болдог юм уу? Тэнэг боллоо гэхэд ийм тэнэг болж болохгүй. Татвар эсвэл төлбөр багасгах, алга болгох чинь аж ахуйн нэгжүүдийнхээ (Монгол улсын цаашилбал иргэдийнхээ) төлөө хийж буй, хийх ёстой төрийн үндсэн үүргүүдийн нэг шүү дээ! Энэ төөлбөрийг нэмчихлээ гэж төсөөлөөд үз дээ! Үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжид ямар их дарамт ирэх!? Монголчуудаа татвар & төлбөр алга болголоо.

192.82.65.56Гадны компанид татвараас зуг   • 11 сарын 11. 15 цаг 54 минут

Энэ Тэнгис гэх тарган ГАХАЙ ямар ч мэдлэг чадваргүй этгэд. Эрнст нд яанг гэд гададн хувийн компанид ажилад тэнд Монголын татварас хэрхэн зугтахыг заж өгөд нохой шиг зүтгэж байсан тарган гахай да. Одоо бас юу гэд хуцад байна а??? УРВСАН тарган гайхай!!

103.229.121.176Новшнууд   • 11 сарын 11. 15 цаг 47 минут

Энэ мэтээр хууль зөрчих явдал хэрээс хэтэрч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь ч гэсэн бас иргэдээ дарамталж буй хэрэг. Цалин хөлс нэмээгүй байж ..

192.82.65.56Охиноо зарах этгээд Тэнгис   • 11 сарын 11. 15 цаг 57 минут

ЯГ ҮНЭН!!! Гадаадын Эрнст анд Янг гэх компанид НОХОЙ шиг зүтгэж Моноглын татварын албыг муулаад, татвараас яаж зугтахыг заагаад явж байсан ГАХАЙ шүү дээ. Одоо бүүр эсрэг юм яриад нүүрэн дээрээ!! Мөнгөний төлөө охиноо худалдах этээд дээ энэ Тэнгис гэх тарган этгээд!!!

103.26.193.225АРД   • 11 сарын 11. 15 цаг 02 минут

ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ СӨРДӨГ ЭНЭ ТАРГАН ХҮНИЙГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНААС ШУУД ЧӨЛӨӨЛСҮГЭЙ. ҮГ ДУУГҮЙ ДАГА, ЭСВЭЛ АЖЛАА ӨГӨӨД УЛС ТӨР РҮҮ ОРОХ ЗАМАА БОД ГАХАЙ МИНЬ.

66.181.161.38Zochin   • 11 сарын 11. 14 цаг 13 минут

Ugui l dee tengis dargaa. Nemuu urtug shingeeh tusam tatwariin bodlogoor tatwar tootsoh achaalaliig bagasgah yostoi. Uursdiin chin hiisen ajil hortoi baina.

66.181.169.74Зочин   • 11 сарын 11. 13 цаг 20 минут

АМНАТ-ын бол татвар биш төлбөр. Энэ төлбөрийн учир утга, зохицуулалтыг нь мэдэхгүй татварын алба өөрөө онигоо юм биш үү. Дээр нь энэ балай цэцийн шийдвэрт хариулт өгөх хэн бэ?

66.181.186.135Зочин   • 11 сарын 11. 13 цаг 00 минут

АМНАТ бол татвар биш ТӨЛБӨР тийм учир улсын төсөвт хамаагүй.Хөгжлийн санд хуримтлагдах ёстой Тэнгисээ...

202.131.228.20Зочин   • 11 сарын 11. 15 цаг 57 минут

Албан татвар гэж: Татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гээд хуульд заасан байгаа. Бүү мэдэрхийр

192.82.65.56Охиноо зарах этгээд Тэнгис   • 11 сарын 11. 15 цаг 57 минут

ЯГ ҮНЭН!!! Гадаадын Эрнст анд Янг гэх компанид НОХОЙ шиг зүтгэж Моноглын татварын албыг муулаад, татвараас яаж зугтахыг заагаад явж байсан ГАХАЙ шүү дээ. Одоо бүүр эсрэг юм яриад нүүрэн дээрээ!! Мөнгөний төлөө охиноо худалдах этээд дээ энэ Тэнгис гэх тарган этгээд!!!

103.229.120.246Зочин   • 11 сарын 11. 12 цаг 58 минут

Энэ муу бууны нохой битгий тэнэгтээ. Цагаан цаасан дээр хараар бүх шатнаас АМНАТ-ыг давхардуулж авахаар биччихээд битгий тэнэгтээд бай. Уул уурхай хэрэггүй гээд л байсан худлаа эх оронч здакууд одоо яагаад уул уурхай шиг хэрэгтэй юмгүй болчиховоо. Уул уурхайгаар тэжээлгэж байгаагаа одоо мэдэв үү.

202.179.25.214Man jdu   • 11 сарын 11. 12 цаг 57 минут

turiiin xylgaichdaas munguu awaach

202.9.43.78Зочин   • 11 сарын 11. 12 цаг 26 минут

ЯАХААРАА АЖИЛ ХИИЖ БАИГАА ЖИРИИН ХҮМҮҮС БУРУУГ НЬ ҮҮРЭХ ЁСТОИ ГЭЖ ТЭР БУРУУ ЗӨРҮҮ ХУУЛЬ ХИИЖ МӨНГӨ ЭДДЭГ ХҮМҮҮСТЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ТӨЛҮҮЛЭЭЧЭЭ

202.126.89.21Чука   • 11 сарын 11. 12 цаг 00 минут

О,Тэнгис бол татварт олон жил маргаан таслах зөвлөлд ажиллсан зальтай этгээд, Энэ хүнээс монголын төлөө гэсэн сэтгэл гарахгүй ээ. Хувийн ашиг сонирхолоо л дээр төвина. Одоо ч мөн адил татварт буруу зөрүү ярьж явдаг хэвэндээ. Байцаагч нараа чадваргүй гэх мэтээр дарамтладаг гар,

192.82.65.56Охиноо зарах этгээд Тэнгис   • 11 сарын 11. 15 цаг 56 минут

ЯГ ҮНЭН!!! Гадаадын Эрнст анд Янг гэх компанид НОХОЙ шиг зүтгэж Моноглын татварын албыг муулаад, татвараас яаж зугтахыг заагаад явж байсан ГАХАЙ шүү дээ. Одоо бүүр эсрэг юм яриад нүүрэн дээрээ!! Мөнгөний төлөө охиноо худалдах этээд дээ энэ Тэнгис гэх тарган этгээд!!!

202.179.25.19Иргэн   • 11 сарын 11. 11 цаг 58 минут

О.Тэнгисийг буруутгаж байгаа иргэн, zochin гээд байгаа хүмүүс монголын баялагийг хуурайлж байгаа луйварчид л байна. Цэцийн шийдвэрийг аль болох хурдан хүчингүй болгож харин энэ шийдвэрийг гаргасан цэцийн луйварчдыг төрөөс дахин төрд орж ирэхгүйгээр зайлуулах хэрэгтэй

202.179.25.19Зочин   • 11 сарын 11. 11 цаг 52 минут

Тэнгисийн бичсэнийг шүүмжилж байгаа бүхэн луйварчдын гар хөл болсон хуйвалдааны эзэд, өөрсдөө л баяжиж хөрөнгөжиж байвал эх орон ард түмэн хэрэггүй гэсэн үзэл бүхий монголын баялагийг гадныхантай хувааж идэж хөлжсөн юу ч гэж хэлж, юу ч хийхээс буцахгүй болсон хулгайчууд шүү. АМНАТ- гүйгээр л монголын байгалийн баялагийг хувааж хусч байх юм гэнэ. Цэцийн шийдвэр бол авилга авсан авилгачдын шийдвэр. Цэцийнхэн гэж хэн бэ? гэдгийг ард иргэд ойлгохтойгоо болсон шүү.

64.119.22.157Иргэн   • 11 сарын 11. 9 цаг 55 минут

Монгол төрд энэ хүн мэт юм мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс олноороо ажиллаж байгаа учраас хөгжихгүй байгаа юм. Цэц хаа очиж энэ удаад зөв шийдвэр гаргасан. Тэнгис гээчийг өрөдвчихлөө. Жаахан юм бод. Юу юуны духанд хүрэлгүй сонин хэвлэлд ярьж бичиж хэрэггүй. Хүмүүс юм боддог болчихсон хө

66.181.169.108зайлуулаач   • 11 сарын 11. 9 цаг 46 минут

Одбаярыг 5-аас доошгүй жил төрийн албанд ажиллах эрхийг хасаад ажлаас нь халах хэрэгтэй. Ийм юмнуудаас болоод төрийн албанй нэр хүнд унаад байгааг ойлгох хэрэгтэй. Дор хаяж намынх нь нэр хүндэд ч муу нөлөөтэй биз дээ. Зайлуулаач энэ балай гахайг.

192.82.65.56Зочин   • 11 сарын 11. 15 цаг 54 минут

Энэ Тэнгис гэх тарган ГАХАЙ ямар ч мэдлэг чадваргүй этгэд.Эрнст нд яанг гэд гададн хувийн компанид ажилад тэнд Монголын татварас хэрхэн зугтахыг заж өгөд нохой шиг зүтгэж байсан тарган гахай да. Одоо бас юу гэд хуцад байна а??? УРВСАН тарган гайхай!!

64.119.17.129Зочин   • 11 сарын 11. 9 цаг 51 минут

архи уусан

66.181.186.139zochin   • 11 сарын 11. 9 цаг 45 минут

Тэнгис ямар өрөвдөлтэй юм бэ? Хэнд пялдагдах гээд байгаа юм. Наад захын хамгийн энгийн ойлголтгүй байж, эсвэл дуугай л байх хэрэгтэй ш дээ. ҮХЦ АМНАТ гэж байх ёсгүй гэж ерөөсөө шийдвэр гаргаагүй. НӨАТ-тай адилтгаж шат дамжлага бүхэнд ногдуулж байгаа нь буруу л гэсэн. Юм мэдэхгүй бол Бямбасүрэн гуайн ярьсныг сонс л доо

66.181.161.100Зочин   • 11 сарын 11. 9 цаг 56 минут

Харин тийм ээ, толгой нь эргэсэн нөхдүүдээс ярилцлага авахгүй байхгүй хэрэгтэй.

73.66.71.100Зочин   • 11 сарын 11. 9 цаг 39 минут

О.Тэнгис та төрийн хууль биeлүүлэх гүйцэтгэх ажилтан. Цэцийн шийвэрт үнэлгээ өгөх эрх хэмжээгүй төрийн албан хаагч. Иргэнийхээ хувьд саналаа хэлж байгаа бол албан тушаалаа бичиж тэнэгтэх хэрэггүй. Ажлаа л хий.

192.82.65.56Зочин   • 11 сарын 11. 15 цаг 55 минут

Энэ Тэнгис гэх тарган ГАХАЙ ямар ч мэдлэг чадваргүй этгэд.Эрнст нд яанг гэд гададн хувийн компанид ажилад тэнд Монголын татварас хэрхэн зугтахыг заж өгөд нохой шиг зүтгэж байсан тарган гахай да. Одоо бас юу гэд хуцад байна а??? УРВСАН тарган гайхай!!

80.215.9.138Зочин   • 11 сарын 11. 8 цаг 45 минут

Энэ бузартай одбаяр гэх гахайгаа огцруулж зайлуулаачээ

202.179.31.242Зочин   • 11 сарын 11. 8 цаг 49 минут

нүгэл нь нүдээрээ гарч байгаа

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.