2019 оны 11-р сарын 9
10 цаг 40 минут

Элчин сайд нарын нэр тодорч, МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав

Улирч буй долоо хоногийн онцлох  сэдэв урьдах өдрүүдээс  “уламжилж” ирсэн ҮХЦ-ийн даргын зүггүйтэлээр үргэлжилж, харин энэ зуур улс төр  намрын шар өдрүүдтэй хамт  налайж өнжив. УИХ пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаа өнжиж, баасан гарагт хэлэлцэх ёстой зарим асуудлаараа тав хоногийн завсарлага авав.

Ирэх онд 21,2 мянган иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Ирэх оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад тодорхой болж буй нэг сайн мэдээ гэвэл энэ байлаа. Энэ хагас зуун мянган төгрөгийн нэмэгдэл  хөнгөлттэй нөхцлөөр эрт  тэтгэвэртээ гарсан  хүмүүст хамаарна. Олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсад олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан байдаг. Гэвч ийм хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ  бага байгааг харгалзан тэтгэврийг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлж байгаа нь энэ юм. 

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэлээ 2020 онд нөхөн төлнө

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019.11.05-ны  өдрийн  хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцсэн. Энэ хүрээнд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломжоо бүрдүүлэх юм байна. Тодруулбал, энэ шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ  2017 онд баталсан бөгөөд  ирэх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Хууль хэрэгжснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Урьдчилсан байдлаар 88 мянган хүн энэ нөхөн төлөлтөд хамрагдана гэсэн тооцоо байна.

2020 оноос эхлэн ээжүүдийн эдлэх хөнгөлөлт

Эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны хуулиар өөрчлөлт хийгдсэн дараах зардлуудыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн сангаас санхүүжүүлнэ. Үүнд:

- Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;

-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;

-Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;

- Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

Чуулганы хуралдаан өнжив

2020 оны төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан пүрэв гараг буюу энэ сарын 07-нд  чуулганы нэгдсэн хуралдаан болсонгүй. Харин  Байнгын хороод 2020 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, саналаа нэгтгэсэн  учраас тухайн өдөр Төсвийн байнгын хороо 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм.

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулна,огцруулахгүй...

Монгол Улсыг FATF-ын саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг тодруулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тэдний асуудлыг хэлэлцээд огцруулахыг дэмжээд байсан. Харин баасан гарагт  УИХ-ын чуулганы хуралдаан энэ асууддыг хэлэлцэх байсан ч  МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.  Энэ асуудлаар бүлэг саналаа нэгтгэж чадаагүй байгаа нь эндээс анзаарагдаж байна. Энэ хоёрыг огцруулснаар Саарал жагсаалтаас гарахгүй гэсэн байр суурийг олонхийн бүлгийн олон гишүүн илэрхийлж байгаа билээ.

Элчин сайд нарын нэр тодров

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжив.

Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах санал оруулсан.  

Мөн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлснийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

 Засгийн газрын хуралдаан  төрийн хоёр албан хаагчаар “туг тахив”

Лхагва гарагт болсон Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Тэрбээр,  Төрийн албан хаагчхийн ёс зүйн дүрэмд  төрийн өндөр албан тушаалтнууд гадаад, дотоодод мөрийтэй тоглох, ийм төрлийн газраар үйлчлүүлэхгүй байхыг заасан.  Энэ хуулийг хэд хэдэн этгээд  зөрчсөн. Тухайлбал,  Гаалийн ерөнхий газрыг дэд дарга Ё.Бат-Эрдэнэ,  МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг  энэ хуулийн дагуу ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа гэдгийг мэдэгдлээ.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ерөнхий сайд зүүн аймгуудад ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  зүүн аймгуудад ажиллаж байна.  Тэрбээр зүүн аймгуудын бүтээн байгуулалт, хил боомтын асуудал, газрын тосны нөөц илрүүлж буй байдал, аж үйлдвэрийн төсөл хөтөлбөрүүдийн явцтай нэг бүрчлэн танилцахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд  эхний өдөр Сүхбаатар аймагт ажиллаж төмөр замын төслийн танилцуулгыг сонсч, аймгийн удирдлагуудтай уулзаж, төрөөс тус нутагт хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн төслүүдийн талаар ярилцжээ.

Дараа нь мөн аймгийн Бичигтийн боомтод ажиллаад  “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлож байгаатай танилцсан. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед тус компанитай цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцжээ.

“Петро Чайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос хойш 7.5 сая тонн газрын тос олборлоод байна.  19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонноос дээш байгаа талаар компанийн удирдлага танилцуулав. Тус компани газрын тосоо боловсруулж, шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэлээ.

ШЕЗ-ийн даргыг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөлөөд байсан билээ.  Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томиллоо. Э.Батбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Шүүхийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон бөгөөд Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй нэгэн юм.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн шагналын хууль өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ  Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль гаргах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тэрбээр Ардчилал бол ард түмний хамтын бүтээл. Маш олон мянган хүн хүсэл зорилгоо нэгтгэж, ардчилсан өөрчлөлтийг хийсэн. Тийм учраас энэ ойгоор олон хүмүүсийг урамшуулж, шагнах, төрийн хүндэтгэл үзүүлэх шаардлагатай байгаа учир энэ хуулийн төслийг өргөн барьсан гэжээ.

Үндэсний нэгдсэн фронт жагсав

Үндэсний хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн Монголын нэгдсэн фронтынхон энэ сарын 8-нд  төв талбайд жагсаал хийж өнжив.  Генерал Б.Баямагнайгийн тэргүүлсэн тус хөдөлгөөний  дэвшүүлж буй гол санаа нь Ардын Их Хурал буюу хоёр танхимтай парламент байгуулах явдал гэдгийг хэлж байгаа юм. Үүний тулд өнөөгийн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах хэрэгтэй гэдгийг  жагсагчид онцлов.

Г.Хан

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

94.254.168.249Зочин   • 11 сарын 10. 17 цаг 42 минут

ajil hiih durgui darga boloh durtai humuusiig sain ajilluul eh ornoo ter bar ch biluu bolgono gej hucaad bsan haa bna

64.119.17.62рхар   • 11 сарын 10. 14 цаг 33 минут

Энэ Одбаярт ямар хариуцлага тооцохыг гадны олон орон харж байгаа шүү үхэр монголчуудаа бодолтой л байгаарай да,

66.181.189.126 иргэн   • 11 сарын 9. 19 цаг 38 минут

хар тамхи зөөдөг төлөөлөгчдөө хагас хугас ч гэсэн томилов болтой .энэ эргүүтсэн засаг . чааваас даа

202.179.24.169Зочин   • 11 сарын 9. 19 цаг 14 минут

GANTS UILDVER BARIAD GANTS UIM GANTS UDAA 1 SAIN HIIDEG BOLOOD DELHII GARGAJ ZARDAG BOLOOCHEE,YAAJ OILGOLUULAH VE?

202.179.24.169Зочин   • 11 сарын 9. 19 цаг 15 минут

GANTS UILDVER BARIAD GANTS UIM GANTS UDAA 1 SAIN HIIDEG BOLOOD DELHIID GARGAJ ZARDAG BOLOOCHEE,YAAJ OILGOLUULAH VE

43.250.126.130Зочин   • 11 сарын 9. 17 цаг 37 минут

Хулгайч Баттулгын саналаар элчингүүдийг эргүүлэн татаж өөрийнх нь хүмүүсийг томилов. Женко санасанва хүрдэг болжээ.

202.131.249.202Зочин   • 11 сарын 9. 17 цаг 04 минут

bayarmagnai chi shuud tsereg xodolgood toriin ergelt xiixgvi yum bol bitgiixooson svrjigneed bai, talbai deer jagslaa geed naad goliison xulgaichuud chini yax ch vgvi,xarin ch ta nariig daapaalaad ongorox bailgvi, xeden xurandaa nart suudal amlaxad l bolood yawchixna,

64.119.18.116Зочин   • 11 сарын 9. 12 цаг 38 минут

Тэтгэврийг бүх ахмадад ялгалгүй нэм . Тэгэхгүй бол маш их маргаан дэгдэж ман унана шүү .

64.119.23.105зочин   • 11 сарын 10. 15 цаг 46 минут

харин тийм шүү дэмжиж байна,хүүхэд төрүүлсэний өсгөний тоогоор жил нэмэх нь тэтгэвэр авч байгаа хүмүүст хамаатай юу

66.181.189.140Х.Баттулга аа гэж   • 11 сарын 9. 10 цаг 14 минут

Шагдарын Батцэцэг гэж Ц.Элбэгдоржын үед өөртөө Индонезид ЭСЯ нээлгээд 2016 онд МАН сонгуульд ялхад ЭСЯ нь татан буугдаж эгүүлэн татагдсан хүүхнийг л Х.Баттулга Кубад суух элчин сайдаар томилохыг бодход бас л МАНАН мафитай холбоотой , орооцолдоотой бололтой гэсэн хардлага төрүүлж байгаа юм .

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг1 цаг 22 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ1 цаг 27 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг1 цаг 32 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ1 цаг 37 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ1 цаг 42 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ1 цаг 44 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон1 цаг 46 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь1 цаг 47 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ1 цаг 48 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд1 цаг 52 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал1 цаг 57 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 2 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 7 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ2 цаг 12 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна2 цаг 14 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй2 цаг 17 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа2 цаг 22 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ2 цаг 27 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ2 цаг 29 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ2 цаг 32 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна2 цаг 35 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв2 цаг 37 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ2 цаг 42 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө2 цаг 47 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ2 цаг 52 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ2 цаг 57 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ2 цаг 59 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 2 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 7 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ3 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.