2019 оны 11-р сарын 11
8 цаг 26 минут

Амжилтад хүрэх анхны алхам буюу Стратеги төлөвлөлт

Өү Ар Ди Би Консалтинг ХХК нь 2009 оноос  бизнесийн анализ, стратеги төлөвлөлт, маркетинг харилцаа, удирдлагын чиглэлээр аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм.

 Бид жижиг,  дунд аж ахуй эрхлэгч нарт бизнесийн оновчтой шийдлийг олж, стратегиа тодорхойлоход туслах зорилгоор  тус компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд байгууллагын стратеги төлөвлөлтийн талаархи анхны мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Энэхүү  цуврал мэдээллийг   Өү Ар Ди Би Консалтинг ХХК-ийн ахлах зөвлөх Р.Оюун, ахлах аналист С.Уянга нар бэлтгэн ирүүлсэн юм.

Бид энэхүү эхний нийтлэлээрээ стратеги болон стратеги төлөвлөлтийн талаар ерөнхий зураглал өгөхийг хичээлээ. Нийтлэлд дурдагдсанаас илүү нарийн ухагдахуун, ойлголт байгаа бөгөөд бид дараа дараагийнхаа нийтлэлээрээонцлох агуулгуудаа илүү дэлгэрэнгүй бичихээр зорьж байна. Тунгаан уншсан танд баярлалаа.

  Хүн бүр л сайхан амьдралыг мөрөөддөг. Тэгвэл таны хувьд сайхан амьдрал гэдийг хэрхэн төсөөлдөг вэ. Тэрхүү сайхан амьдралаа бүтээхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ?

Эдгээр асуулт  нь хувь хүний түвшинд амьдралынхаа зорилгыг, түүндээ хүрэх алхамуудыг тодорхойлох асуултууд. Үүний адил, байгууллага ч гэсэн ирээдүйнхээ амжилтыг төсөөлөн, тэрхүү амжилтад хүргэх алхамуудыг уялдаа холбоотойгоор төлөвлөн, гүйцэтгэх чухал. Энэ л стратеги төлөвлөлтийн хамгийн гол агуулга юм. 

Тэгэхээр, стратеги гэж юуг хэлээд байна вэ гэдэгт хамгийн товчхоноор хариулбал,энэ нь аливаа байгууллагын оршин тогтнох зорилго, шалтгааныг тодорхойлон, түүндээ хүрэх алхамуудыг тодорхойлдог.

Илүү тодорхойгоор хэлбэл, оршин тогтнох зорилго гэдэг нь та бүхний мэдэх Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс хэмээх ухагдахуунаар илэрхийлэгддэг бол шалтгаан гэдэг нь тухайн байгууллага/бизнес нь харилцагчдынхаа  ямар  нэг хэрэгцээг нь хангаж буй тул оршин тогтнож байгааг тодорхойлдог. Ийнхүү зорилгоо тодорхойлон, тэдгээр зорилгодоо хүрэх үйл ажиллагаа, алхамаа цаг хугацаа, хүрэх үр дүнгийн хамт төлөвлөх нь стратегиа тодорхойлох, стратеги төлөвлөлтөө боловсруулах гэсэн утга юм. 

Бид салбартаа манлайлагч байна” эсхүл “Бид хамгийн шилдэг нь байна” зэрэг уриа үгс нь Алсын хараа, Эрхэм зорилгыг тодорхойлоход маш өргөн хэрэглэгддэг. Гэвч, эдгээр нь тухайн байгууллагын юу хийдэг, хэнд үйлчлэх гээд байгаа, амжилт гэдгийг хэрхэн харж байгааг огт илэрхийлдэггүй бөгөөд уншиж буй хүнд хэт лоозогносон  байдлаар тусдаг.

Байгууллагын зорилго, чиглэл тодорхой байх нь ажилтан, ажиллагсдыг нэгэн зүгт чиглүүлэн, ажиллах урам, хүсэл тэмүүллийг нь бадраах боломжтой ба харилцагч, олон нийтийн хувьд ч тухайн байгууллага хэн болох, юуны төлөө явж буйг тодорхой болгодог. 

Тэгвэл стратегийг хэзээ боловсруулбал хамгийн тохиромжтой байдаг вэ? Бидний туршлагаас харахад, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхой хэмжээгээр зах зээлд хүргээд туршсан үедээ боловсруулахад хамгийн оновчтой ажиглагддаг. Энэ нь гэхдээ шинэ бизнес эхлүүлэхдээ зорилгогүй эхлэнэ гэсэн утга огт биш. Гол санаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний санааг тань зах зээл хэрхэн хүлээн авч байна, таны байгууллага/бизнес үнэхээр өөрийн гэсэн онцлог, давуу талыг бий болгож чадаж байна уу, цаашид өөрийн тоглох гээд буй зах зээлдээ хэрхэн байршиж, ямар амжилтад хүрэх боломж байна зэргийг тодорхой хэмжээгээр мэдэрсэн үедээ стратеги төлөвлөлтийг боловсруулах нь илүү бодитой болдог. 

Стратеги төлөвлөгөө боловсруулах явцад бас анхаарах зүйл  гэвэл оролцооны асуудал байдаг. Тухайлбал, дээрээс доош, хөндлөнгийн, олон нийтийн оролцоо гээд төлөвлөлтийн олон аргачлалууд байдаг ба ямар аргачлалаар төлөвлөх, хэн, хэзээ, хэрхэн оролцох  вэ гэдгийг төлөвлөлтөө төлөвлөхөд бодолцох хэрэгтэй. Дийлэнх компаниуд дээрээс доош буюу үүсгэн байгуулагч/захирал нь стратегийн чиглэлээ тодорхойлох нь нийтлэг бол, олон нийтийн байгууллагын хувьд тухайн байгууллагад оролцоотой хүмүүсийн санааг тусгах нь стратегийн чиглэлийг тодорхойлоход чухал байдаг. 

Ийнхүү төлөвлөгөө боловсруулахад хугацаа шаардлагатайгаас гадна аливаа алхам, үйл ажиллагаа нь үр дүнд хүрэхэд мөн л тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай болохыг сануулах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, стратегиа боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, түүндээ дүн шинжилгээ хийх зэрэг нь зайлшгүй хийгдэх ажлууд бөгөөд үүнийг хийх явц нь багийн зүгээс тууштай, хичээнгүй, санаачлагатай байх гээд хүч хөдөлмөр шаарддаг. Стратеги төлөвлөгөөгөө боловсруулан, тууштай хэрэгжүүлэх нь хувь хүний оролцоо, гүйцэтгэлийг тодорхой болгох, багийн ажиллагааг сайжруулах, бизнесийн процесс, ялангуяа үнэ цэнэ үүсгэж буй процесс тодорхой болгох зэрэг ач тустайгаас гадна, байгууллагын үр бүтээмж, ашигт ажиллагааг сайжруулдаг хэмээн менежментийн онол, судалгаанд дурьдагдсан байдаг.

 Эцэст нь дурьдахад, стратеги гэдгийг хол хөндий ойлголт бус, бодолцох хүчин зүйлсийг тодруулаад өгвөл та ч гэсэн хийх боломжтой гэдгээр хүлээн аваасай хэмээн бид цааш цаашдын нийтлэлээ бичихээр зорьж байгаа билээ.

Хувь хүн хүсэл, зорилгоо тодорхойлохын адил, байгууллага/бизнес ч гэсэн тодорхойлбол ажилтан ажиллагсдаас эхлүүлээд олон нийт танай байгууллагыг илүү ойлгох бөгөөд энэ хэмжээгээрээ таны хэрэглэгч, харилцагч танай үйл, зорилгод нэгдэх боломж бий болгоно. Стратеги боловсруулах явц нь хүч хөдөлмөр шаардах боловч төлөвлөлтөө хийснээр таны байгууллага/бизнес илүү үр бүтээмжтэй, үр дүнтэй, нэгдмэл болж, цаашилбал ашигт ажиллагаа тань ч өсөх боломжтой.

 БЭЛТГЭСЭН:

 Р.Оюун, Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах зөвлөх, Стратеги & Төлөвлөлт (Бизнесийн удирдлагын магистр - Олон улсын маркетингийн менежмент, АНУ)

С.Уянга,  Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах аналист, Судалгаа & Дата (Шинжлэх ухааны магистр - Бизнесийн анализ, АНУ)

info@ordbconsulting.com

 МЭДЭГДЭЛ: Энэхүү нийтлэлийг нь Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н зөвлөхүүдийн бэлтгэсэн ба үүнд Zaluu.com-н удирдлага, ажилтан ажиллагсдын санаа, үзэл бодол, итгэл үнэмшил тусгагдаагүй болно. Стратеги, Маркетинг, Менежментийн холбогдолтой орчуулсан нийтлэлүүдийг www.ordbconsulting.com/blogхолбоосоос уншина уу.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...3 цаг 54 минутын өмнөҮхань хотод зохиогдох олимпийн эрх олгох боксын тэмцээн цуцлагдлаа3 цаг 59 минутын өмнөЦаг үеэсээ ХОЦРОГДОЖ яваагийн 10 шинж4 цаг 4 минутын өмнөӨмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ4 цаг 9 минутын өмнөХууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо4 цаг 14 минутын өмнөТурк улсад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ4 цаг 19 минутын өмнөЛеброн Жеймс өрнөд, Яннис Адетокумбо дорнод бүсийг тэргүүллээ4 цаг 24 минутын өмнөДэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов4 цаг 29 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...4 цаг 34 минутын өмнөКоронавирусний халдварын улмаас 41 хүн нас баржээ4 цаг 39 минутын өмнөД.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна4 цаг 39 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн тойм4 цаг 44 минутын өмнөТагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргав4 цаг 49 минутын өмнөОУХМ Ц.Намуунцэцэг Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ4 цаг 54 минутын өмнөТОЙМ: Коронавирус, тагнуулынхны дээрэм, Н.Номтойбаяр,казиногийн цуу тарсан долоо хоног4 цаг 59 минутын өмнөДЭМБ коронавирусний дэгдэлтэй холбоотойгоор зөвлөмж өглөө5 цаг 4 минутын өмнөБага дэлхийн аварга гэгддэг "Алтан гран при"-д Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар түрүүллээ5 цаг 9 минутын өмнөМэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой эхний шүүх хурал дуусжээ5 цаг 14 минутын өмнөШ.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна5 цаг 19 минутын өмнөБээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав5 цаг 24 минутын өмнөКоронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг5 цаг 29 минутын өмнөУханьд шинэ вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх эмнэлгүүд барьж эхэлжээ5 цаг 34 минутын өмнөОрон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа5 цаг 39 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 44 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ5 цаг 49 минутын өмнөХалдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.