2019 оны 11-р сарын 11
16 цаг 05 минут

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 11-ний 20 цагаа­с 11 дүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 19-24 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, өдөртөө хүйтэрч 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө хүйтэрч 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 7-12 метр.  Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  18-20 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 23 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 28 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 33 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 38 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 43 минутын өмнө"Анхдагч" ах нар4 цаг 48 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ4 цаг 48 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 53 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 58 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цагийн өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 3 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 8 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 13 минутын өмнөВалютын ханш5 цаг 18 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 23 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 28 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 33 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 38 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 43 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа5 цаг 48 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 53 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 58 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 3 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 8 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 13 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 18 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 23 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 28 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 33 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.