“Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах шалтгаанаа ФАТФ-тай холбож байгаа нь улс төрийн шалтгаантай”

Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор хэн нэгэн буруутныг хайж эхэлсэн. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг буруутайд тооцож, хариуцлага тооцохоор болсон. Тэднийг үүрэгт ажлаас нь огцруулахаар УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцохоор ярьж байгаа нь, хугацаанаас нь өмнө хараат бус байдалд нь халдаж буй талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо. 

Ж.Дэлгэрсайхан: Засгийн газар дотор байгаа буруутнуудыг шийтгэх чадамж УИХ-д алга

СЭЗИС-ийн багш, эдийн засагч

-Төв банкны бие даасан байдлыг хангах асуудалд дэлхийн нийтээр л анхаарч байна. Гадаадын орнуудад хараат бус байдлыг хангахын төлөө маш сайн ажилладаг. Манайх уг нь хуультай. Төв банк хараат бус байх ёстой. Ерөнхийлөгч нь зургаан жилээр ажиллана гээд хуульд заагаад өгчихсөн. Гэтэл  Монголбанкны Ерөнхийлөгчийг ийм ойр ойрхон сольдог нь улс төрийн шинж чанартай л гэж харж байна. Төв банк сүүлийн үед хамтын шийдвэр гаргадаг болсон. Засаглалын хувьд сайжирсан. Эрх зүйн орчин ч маш сайжирсан байна. Миний бодлоор Монголбанк харьцангуй академик, шинжлэх ухаанд суурилсан, судалгаатай шийдвэр гаргадаг. Тэр утгаараа Монголбанк үндсэн зорилгынхоо төлөө ажилладаг. Ажиллаж ч яваа. Байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа үндэслэлүүдийг сонссон биз дээ.  Их өнгөцхөн, төв банкны хийсэн ажил таалагдаагүй л гэж яриад байгаа юм. Байнгын хорооны гишүүдээс “Яг юу нь таалагдаагүй юм” гэж асуувал тоймтой хариулт олж сонсохгүй л байх.

Учир нь Монголбанк Засгийн газрын хэт үрэлгэн бодлогын эсрэг эрсдэлээс хамгаалах бодлогоо л барьж байгаа. Эдийн засагт болзошгүй эрсдэлийг хязгаарлахын тулд ажилласан. Ажлаа ч сайн хийж байгаа гэж би боддог. Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах шалтгаанаа ФАТФ-тай холбож байгаа нь ч бас эргэлзээтэй. Үүнийг улс төрийн шалтгаантай холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй. Учир нь ФАТФ-ын бидний биелүүлээгүй гэж үзээд өгсөн зөвлөгөөнд Төв банк, санхүүгийн зохицуулах хороотой холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй. Улс орны хэмжээний тогтолцоо чинь ажиллахгүй байна. Гааль, хуулийн байгууллага нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Шалгаж, шийтгэж чадахгүй байгаа  авлига,  хээл хахууль, мөнгө угаахтай холбоотой асуудлаа шийдэж, сайн ажилла л гэсэн.

Улс төрийн хүрээнд энэ асуудлаа шийдэх боломжгүйгээс болоод тодорхой хүнд хариуцлага тооцсон гэж харуулахын тулд Монголбанк, СЗХ руу дайраад байна. Засгийн газар дотор байгаа буруутнуудыг шийтгэх чадамж УИХ-д ч, УИХ-ын даргад ч байхгүй байх шиг. Буруутныг олъё гэж бодвол Засгийн газар, хууль хяналтын байгууллагад байна. Гэхдээ бид энэ асуудлыг залруулахын тулд эрчимтэй ажиллах ёстой болохоос хэн нэгнийг буруутгаж, уснаас хуурай гарахаар хамаг цагаа зарцуулж байгаа нь тийм ч сайн зүйл биш.

Б.Лакшми:  “Саарал жагсаалт” Монголбанк, СЗХ гэхээсээ илүү Монголыг хамарсан том асуудал  

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал

-Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах гэж байгаа нь тийм ч оновчтой шийдэл биш. Энэ байгууллага улс төрөөс хараат бус байх нь хамгийн чухал. “Саарал жагсаалт”-д орлоо гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцээд өөрсдийнхөө нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр шууд буруутан хайж эхэлсэн. “Саарал жагсаалт”-д орсон нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооных гэхээсээ илүүтэй бүхэл бүтэн системийн асуудал. Санхүүгийн салбарыг хамарсан ч асуудал биш. Монгол Улсыг хамарсан том асуудал юм. Ийм том асуудалд ганц хоёрхон хүнд хариуцлага тохоод өнгөрч болохгүй. “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор бид дүгнэлтээ хийгээд, цаашид ямар алхам хийвэл үүнээс гарах боломжтой вэ гэдгээ ярих ёстой. Цаашид яах тухайгаа огт яриагүй байж хариуцлага тооцох талаар ярьж байгаа нь өрөөсгөл. Манайд нэг том асуудал байдаг. Шинэ хүн гарч ирэхээрээ л өмнөх хүнийхээ хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэхгүй, өөрчлөөд явчихдаг. Монголбанк сүүлийн хэдэн жил эдийн засгаа дэмжсэн, зөв бодлого явуулж байсан. Энэ талаар бүхий л эдийн засагчид ярьж, хүлээн зөвшөөрдөг. Тогтвортой л үйл ажиллагаа явуулах нь чухал байна.

Г.Ганзориг: Хаа хамаагүй хүн рүү чихэж, асуудлаа шийдсэн дүр үзүүлж байна

Эдийн засагч

 

-“Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор шийдвэр гаргаж байх шиг байна. “Саарал жагсаалт” гэдэг Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг тодорхойлдог зүйл огт биш. Монгол Улсад орж ирэх валютын урсгал их байх уу, бага байх уу гэдгийг тодорхойлдог зүйл нь зээлжих зэрэглэл.  Засгийн газар зээлжих зэрэглэлээ сайжруулах талаар нэг ч арга хэмжээ авахгүй мөртлөө “Саарал жагсаалт” гээчийг гаргаж ирээд, валютын урсгал татраад, улс сүйрэх гэж байгаа юм шиг яриад, хаа хамаагүй хүн рүү чихэж, асуудлыг шийдсэн дүр үзүүлж байна. Монголд ажил хийж байгаа хүнийг халах, буулгах тухай их ярьдаг. Орлох хүн нь хэн байх талаар огт ярьдаггүй. Дараагийн хүн гарч ирээд юу хийхээ бас ярьдаггүй. Зүйрлэх юм бол, ганц хоол хийж байгаа хүнээ хөөж явуулах гээд байдаг. Хэн дараа нь, ямар хоол хийх юм, тэр нь ерөөсөө тодорхойгүй. Үүнтэй л ойролцоо үйл явдал болох гээд байна.

Г.Бумчимэг:  Асуудлаа шийдэх биш буруутныг хайхад л төвлөрөөд байна

Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал

-Төв банк хараат бус байх ёстой. Гэтэл төв банк үүссэнээс хойшхи түүхийг харахад, УИХ Монголбанкны Ерөнхийлөгчийг хугацаа нь дуусахаас өмнө огцруулдаг жишиг тогтчихоод байна. Энэ маш буруу. Үндсэн чиглэлээ хэлэлцүүлээд, УИХ-аар батлуулчихдаг. Тийм байтал удирдлагыг нь сольж байгааг харахад,  хараат бус байна гэж хэлэхэд тун хүндрэлтэй. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудлыг бид ярих ёстой. Манайхан аливаа асуудлыг шийдэхдээ юу хийхээ төвлөрдөггүй. Хэн нэг буруутныг хайхад төвлөрөөд байна. Анзаараад байхад ФАТФ-ын өгсөн үүрэг даалгаврыг яаж биелүүлэх вэ гэж төвлөрч ярилцахаасаа илүү хэнд хариуцлага тооцох вэ гэдэгт илүү анхаарал хандуулж байгаа нь харамсалтай. Төв банкны Ерөнхийлөгчийг ингэж хурдан сольж боломгүй байна. Мөнгөнийн бодлогын зөвлөлийн гишүүдийг ч гэсэн маш хурдан сольдог. Ийм баймааргүй байна. 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.246.134Irgen   • 11 сарын 18. 10 цаг 42 минут

1 USD = 2710 TUG MAN, KHURELSUKH ZASGIIN GAZAR BAYAR HURTEY! Dagaad buh zuiliin une usuj bna!!!

202.21.118.6Зочин   • 11 сарын 12. 9 цаг 29 минут

Zuv shiidver boloh ni haragdaj bna

43.242.243.60Зочин   • 11 сарын 12. 0 цаг 29 минут

Зандан шатар өөрийнхөө хүнийг ажилтай болгох шалтаг шүү ер нь Зандан шатар төрд байх хүн мөнүү

66.181.187.159Зочин   • 11 сарын 11. 21 цаг 58 минут

Занданшатар жинхэнэ буруутныг амар мэнд авч үлдээд саарал жагсаалтад хамаагүй хэдэн хүнээр туг тахихаар улайрч байна. Хар жагсаалт руу гулсахын эхийг тавилаа...

202.179.24.91Зочин   • 11 сарын 11. 21 цаг 29 минут

HUJAANUUDIN BAASNI UTNUUD BAASANDAA TSATGALDAAD HIIH YUMAA OLJ YADAN UHAANTAI HUNII DUR ESGEL UDAA DARAAH HUJAA EH ORONIHOO TERRORIST AJILLAAGAAGAA URGELJILUUL MONGOL ULSIG HORLON SUITGEVEL UURT ASHIGTAI BAOLGOH SHOWNUUDAA HIISEER

202.21.107.96Zochin   • 11 сарын 11. 21 цаг 25 минут

Ha ha ene 2 ogtsorvol bur edgerlee yu mahan tolgoi gahai honshooruudaa hoshin shog ehellee dee jinhneeree uur hen ch buruugui aan

218.38.194.45Зочин   • 11 сарын 11. 21 цаг 17 минут

Ediin zasagchid zev harj bna odoo saaral jagsaaltaas yaj garahaa hugatsaatai shahuu televlegeetei gargan ajillah estoi tuunees 1-2 hun soliod garchihgui shuu

81.182.6.126zochin   • 11 сарын 11. 18 цаг 44 минут

tsunh barigch naraar yariulaad yu bolohiin dollariin hansh usuhud l ogtsroh bishuu yamar tailbar uguud baina aa

202.21.116.171Зочин   • 11 сарын 11. 17 цаг 20 минут

Монгол банкны захирлыг саарал жагсаалтаас өмнө огцруулан гээ л сүржигнээ л байсан яг огцруулах болохоор одоо болохгүй улс төрж өөд байна л гэх юм.Яаг яах гээд байгаа юм бэ? эсвэл зүгэээр ажлыг нь хийлгээч улс төрийн балайнуудаа.

192.82.68.133kkk   • 11 сарын 11. 18 цаг 00 минут

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.

202.9.44.109зочин   • 11 сарын 11. 16 цаг 51 минут

Төгрөгийг цаас болгосныхоо төлөө ионгол банкны удирдлагад хариуцлага тооцоох хэрэгтэй. Саарал жагсаалтын хариуцлага үүгээр зогсохгүй гэж бодож байна.

192.82.68.133kkk   • 11 сарын 11. 18 цаг 00 минут

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.

66.181.168.8Зочин   • 11 сарын 11. 16 цаг 28 минут

Бид эдийн засагчдынхаа үгийг сонсох хэрэгтэй.

64.119.18.154зочин   • 11 сарын 11. 16 цаг 15 минут

4 хүн олж яриулчихвал аврагдана гэж андуурч байна аа даа.

64.119.18.154зочин   • 11 сарын 11. 15 цаг 55 минут

Арилжааны банкууд нь мөнгө угаадаг болсон ,түүнийгээ тайлбарлаж чадахаа больсон ,түүнийг нь дэлхий дахинд батлагаажуулаад гарын үсэг зурж байдаг Банкны Ерөнхийлөгчийг юу гэж ойлгох юм. Шинэчлэхгүй бол цус ойртсон, урамшуулал нэрээр мөнгө хувааж иддэг хэсэг бүлэг хүмүүс төв банкинд удаан суухыг эрмэлздэг болсон байна. Бас хамгаалагч нартай байдаг.

103.50.206.40Зочин   • 11 сарын 11. 15 цаг 55 минут

дөрөөлөөд ажил хийж байгаа юм шиг дүр эсгэх хэрэггүй хүүхдүүдээ энэ та нарыг бидэнд их муухай харагдуулж байна шүү

103.50.206.40Зочин   • 11 сарын 11. 15 цаг 53 минут

Би дээрээ үеийн эдийн засан ч хүн саарал жагсаалтанд орсон гээд байгаа 4 асуудал чинь тодорхой нэр заасан банк санхүүтай огтын хамаагүй юм бишүү 2-ыг одоо биелүүлчихсэн 2 н хуулийн хэрэгжилт авилгын асуудалтай юм байна гээд бид ойлгоод байхад Зандан шатар мэт томчуул ойлгохгүй бна гэдэг бол авч хаяаал өөрийн нэг хүнээ тавих, эсвэл ямар нэг барьцаанд орсон үгээ ер нь энэ ард иргэдээ тэнэг гэж бодоод тулгаа тойроод нар буруу эргээд байх хэрэг үү хүн бүр өөрт оногдсон ажилаа л хийж байвал болоо шүү хэн нэгнээс өө хайгаал нэг жаахан сэжүүр

103.229.121.176Новшнууд   • 11 сарын 11. 15 цаг 49 минут

МАН одоо булайгаа дэлгэж дуусахгүй юм аа. Угаас энэ худалч Хүрэлбаатар, зальт Нямдорж хоёрыг л хамгийн түрүүнд огцруулж хариуцлаа тооцох ёстой шүү дээ.

66.181.168.8irgen   • 11 сарын 11. 15 цаг 25 минут

Zasgiin gazartai hariutslaga tootsoh yostoi Baigaa oloogui shiidwer MANgaruud

202.72.245.122ч   • 11 сарын 11. 15 цаг 20 минут

Энгийн ухаанаар бүдүүлэг аргаа шийдэж байгаа нь засрахгүй нь шинж

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд38 минут 53 секундын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа42 минут 3 секундын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог43 минут 53 секундын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа48 минут 53 секундын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ53 минут 53 секундын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ58 минут 53 секундын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ1 цаг 4 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа1 цаг 4 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш1 цаг 9 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө1 цаг 14 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ1 цаг 19 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу1 цаг 24 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан1 цаг 29 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна1 цаг 34 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 39 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв1 цаг 44 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна1 цаг 49 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана1 цаг 54 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд1 цаг 59 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ2 цаг 4 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна2 цаг 9 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ2 цаг 14 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?2 цаг 19 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ2 цаг 24 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА2 цаг 29 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй2 цаг 34 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ2 цаг 39 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ2 цаг 44 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр2 цаг 49 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ2 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.