2019 оны 11-р сарын 11
16 цаг 26 минут

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Энэ талаар нийслэлийн Татварын газрын ахлах байцаагч Д.Очирсүрэнтэй ярилцлаа.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ?

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч гэж хэн бэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6.1 /Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна/-д заасны дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх үүрэгтэй.

 

Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хугацаа?

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.

 Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөхгүй бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

  Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу  АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:

И-баримт аппликейшн ашиглан төлбөр төлж болно. И-баримт аппликейшны төрийн үйлчилгээ цэсний нэхэмжлэх хэсэгт хандаж төлбөрөө интернэт банкны аппликейшн ашиглаж төлөх боломжтой. Төлсөн төлбөрийн баримтаа ибаримтад бүртгэлтэй имэйл хаягаар хүлээн авах ба хэвлэн авах боломжтой.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын цахим хуудас www.e-tax.mta.mn, https://itax.mta.mn/home болон Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар төлж болдог. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дагуу төлбөл зохих албан татвар, төлбөрийн мэдээллийг дараах хоёр байдлаар төлөх боломжтой.

  • Монгол банк: Монгол банкаар төлж байгаа бол хэрэглэгчийн харилцах банкны төлбөрийн картын ард талд бичигдсэн CVV /Card Verification Value/ кодыг ашиглана. Ингэхдээ интернет банкны эрх нээлгэсэн байх шаардлагатай.
  • QPay: QPay ашиглан төлж байгаа бол хэрэглэгч өөрийн харилцах банкны мобайл аппликейшнээр нэвтэрч, QR код уншуулан төлнө.

Төлбөр төлөх төхөөрөмж /Киоск/ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Энэ нь тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкны карт ашиглан төлөх боломжтой төхөөрөмж бөгөөд QR код бүхий төлбөрийн баримтыг хэвлэж гаргадаг тул татварын алба, татвар хураах цэгт очиж, тамга даруулан баталгаажуулах шаардлагагүй. Одоогийн байдлаар:  

  • Дүнжингарав худалдааны төв дэх “Нэг цэгийн үйлчилгээ”-д; 
  • Нийслэлийн төр захиргааны IV байрны 1 давхарт буюу Улаанбаатар хотын банкны шилэн барилгын 1 давхарт;
  • Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төвд; 
  • Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт;
  • Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг юунд зарцуулдаг вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь Нийслэлийн төсөв болон Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Энэ нь нийслэл хотын авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг. Татвар хураах ажиллагааны зардлыг бууруулах, татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор “Татварын удирдлагын нэгдсэн систем” /e-tax.mta.mn, itax.mta.mn/, Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн систем /www.smartcar.mn/-ээс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөр төлснийг гэрчлэх “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн цахим гэрчилгээ” Татварын ерөнхий газрын даргын 2019.05.08-ний өдрийн А/75 дугаар тушаалаар баталсан энэхүү цахим татварын гэрчилгээг www.itax.mta.mn сайтаас татвар төлөгч хаанаас ч хэвлэн авах боломжтой.

Танд баярлалаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 9 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 14 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 19 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 24 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ9 цаг 29 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг9 цаг 34 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип9 цаг 39 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв9 цаг 44 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай9 цаг 49 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо9 цаг 54 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно9 цаг 59 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.