“Засгийн газар дахиад 2 их наяд төгрөгийн зээл авах нь“

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар төсвийг хэлэлцэж, баталж магадгүй байгаа юм. Ирэх оны төсвийг хоёр их наядын алдагдалтай батлахаар хэлэлцэж байгаа. Ирэх онд сонгууль болно. Сонгуулийн жил гэдгээр төсвийн алдагдлыг зөвтгөөд байна гэдэг байр суурийг ч олон эдийн засагч, судлаачид илэрхийлж байгаа.  Тэгвэл ирэх жилийн төсвийн талаар зарим эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонслоо.   

Б.Дөлгөөн:  Дахиад хоёр их наядын зээл авах нь зөв хувилбар биш

Эдийн засагч

-2020 оны төсвийн зарлага маш өндөр. Үүнээс болж  төгрөгийн ханшийн дарамт өндөр байгаа юм. Хэрвээ төсвийн алдагдлаа бууруулахгүй бол энэ дарамт улам ихэссээр л байх болно. Төсвийн алдагдал өөрөө өрийн хэмжээг нэмнэ. Өрийн хэмжээ буурч байгаа гэж Сангийн сайд ярьж буй. Яг үнэндээ бол нэмэгдэж байгаа нь үнэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал, өрийн хэмжээ багассан юм шиг харагдана. Харин абсалют утгаараа нэмэгдсэн. Нэг хүнд оногдож байгаа өрийг төгрөгөөр бодоход өсч байгаа л гэсэн үг. Төсвийн алдагдал заавал байх ёстой юм уу гэвэл тодорхой бус зүйлүүдээс хамаарна. Гэхдээ хоёр том хүчин зүйлээс хамаарна. 

Нэгдүгээрт, Төсвийн зарлага хөрөнгө оруулалт нь хаашаа чиглэж байна вэ.  Тэр нь эргээд бидэнд буюу төсөвт орлого оруулах. Эсвэл бизнесүүдийн үйл ажиллагааг бүрэн дэмжээд, эргээд татвараар дамжаад төсвийн орлого бүрдүүлэх зүйл рүү оруулж байна уу. Эдийн засгийн үр өгөөжгүй янз бүрийн бүтээн байгуулалт руу оруулж байна уу гэдгийг бодох л ёстой.

Үнэхээр бизнесийн орчныг дэмжсэн, цахилгаан, дулаан гээд ашигтай зүйл рүү хөрөнгө оруулалт орж байвал алсдаа шууд болон шууд бусаараа төсвийн орлого нэмэгдэнэ. Тэгж чадахгүй бол төсвийн орлого нэмэгдэхгүй.

 

Хоёрдугаарт,  төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдалтай зэрэг яваад байна уу. Эсвэл төлбөрийн тэнцлийн хувьд алдагдалгүй явах юм уу. Хэрвээ хос алдагдалтай байвал улс орон удаан ингэж явах боломжгүй. Нэг ёсондоо манай улсын эдийн засгийн эрсдэл улам өсч байна гэсэн үг. Манай улс 2021-2024 оны хооронд 3 их наяд төгрөгийн өр төлнө. Гэтэл дахиад хоёр их наядын зээл авах нь зөв хувилбар мөн үү, биш үү. Төсвөө алдагдалтай батлахаар түүнийгээ нөхөхийн тулд зээл авах л болдог. Цаашлаад төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам импортыг дэмжиж байдаг. Импортын хэмжээ нэмэгдэхээр гадаад валют гадагшаа урсана гэсэн үг. Төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй бүх байгуулалтын ихэнх зүйлийг импортоор л авна. Сангийн яаманд татвараар дамжиж орж ирсэн орлого чинь эргээд бүтээн байгуулалтаар дамжаад, импортын бүтээгдэхүүнд шингээд гадагшаа гараад явчихвал эргээд эдийн засаг улам л эмзэг болно.

Б.Лакшми:  Төсөв батлахдаа харилцан адилгүй хуваарилсан

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал

-Манайх аймгуудын өрсөлдөх чадварын тайлан хийдэг болохоор хамгийн түрүүнд  орон нутагт хуваарилагдсан төсвийг харсан юм.

21 аймгаар нь эрэмбэлээд үзэхэд, орон нутагт өгч байгаа төсвийн хуваарилалтыг ямар зарчмаар хийсэн бэ гэдгийг гайхсан. Зарим аймгуудад маш өндөр төсөв тавьсан. Гэтэл заримд нь гомдмоор бага төсөв хуваарилсан байх жишээтэй.

Дундговь аймагт гэхэд 2 тэрбум төгрөг хуваарилсан байхад Хэнтийн аймагт 140 тэрбумыг өгөхөөр төсөвт тусгасан байна билээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа санхүүжилтийг бүх аймагт ижил хуваарилсан байсан. Тийм байтал төсөв хуваарилахдаа энэ мэт харилцан адилгүй байгаа нь анхаарал татсан. 

 

 Г.Бумчимэг:  Төсөв, мөнгөний бодлого улстөржсөн байдлаас гарч чадахгүй байна

Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч

-Төсвийн зарлага маш их өссөн. Тэр дундаа хөрөнгө оруулалтын зарлага нэлээд өссөн. Монголбанкны төсөөллийг харахад, 2020 онд эдийн засгийн өсөлт буурахаар байгаа. Эдийн засгийн өсөлт буурч, гадаад эрэлт харьцангуй багасч, өр төлөх цаг болчихоод, валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байхад ийм их алдагдалтай төсөл өргөн барих хэрэгтэй байсан уу, үгүй юу. Бодох л ёстой. Түүнээс гадна, бид хэрэгцээгээ эрэмбэлж сурмаар байна. Бидэнд олон урлаг соёлын олон байгууллага хэрэгтэй байгаа юу. Эсвэл сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна уу. Гэх мэтээр эрэмбэлэх цаг болсон. Маш олон барилга байгууламж барихаар төсөвт суулгаж өгсөн. Барилга байгууламж барихаар ипморт өснө. Ашиглалтын зардал гэж жил болгоно гарна. Тиймээс энэ мэт асуудалдаа анхаарал хандуулмаар байна.

Бид ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлд маш их ач холбогдол өгдөг. Яагаад тэр зээлийг зах зээлийн хүүнээс бага хүүтэй өгөх ёстой юм. Энэ чинь өөрөө гажуудал бий болгоод байна.

Аймаг болгонд тэнцүү хуваарилсан ч гэсэн тэнд сонгон шалгаруулалтыг хэн хийх билээ. Суманд сонгон шалгаруулалтыг хэн хийх вэ. Ашиг хонжоо хайх нөхцлийг бүрдүүлэх боломжийг олгож байгаа нь өөрөө буруу. Ипотекийн зээлийн хувьд мөн адил. Барилгын салбар руу бүхий л бизнес эрхлэгчдийг татан оруулах сэдэл өгч байна. Өөр салбарт бизнес эрхлэхийн оронд байгаа мөнгөөрөө байшин барих нь илүү дээр гэсэн байдлыг үүсгэж байгаа юм. Зах зээлийн хүүнээс бага хүүгээр олгож байгаа, ашиг хонжоо хайх сэдлийг бий болгосон зээлүүдийг зогсоох хэрэгтэй гэж бодож байна.

Дээрээс нь, Монголбанкнаас өргөн барьсан 2020 оны мөнгөний бодлого өмнөх жилүүдтэйгээ төстэй байсан. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж жил болгон оруулж ирдэг. Гэхдээ бодит байдал дээр энэ маш хүндрэлтэй. Яагаад гэвэл, төгрөгийн ханш 20 төгрөгөөр сулрахад л хүмүүс дуулиан, шуугиан болгодог. Ялангуяа ам.доллар, төгрөгийн хадгаламжгүй байгаа иргэдийн дунд маргааны сэдэв болдог. Гэтэл төгрөгийн ханш бага зэрэг суларч байгааг хөөрөгдөх зүйл мөн үү, биш үү гэдгийг анхаарах хэрэгтэй байна.  Төсөв батлах болохоор л манай аймагт тэдэн төгрөг хуваарилах ёстой, тийм ч соёлын төв, ийм ч байшин барина гэдэг. Үндсэндээ улстөрчдийн өгөөш нь төсөв. Ханш бас ялгаагүй, өгөөш аятай л байна. Төсөв, мөнгөний бодлого улстөржсөн байдлаас ерөөсөө гарч чадахгүй байгаа. Үүнд маш сайн анхаарах ёстой.

Мөн төсөв, мөнгөний бодлогын уялдаа гэж ярьдаг. Нэг нь цацаад, нөгөөх нь хураагаад байхаар уялдана гэсэн үг биш. Аль аль нь зөв бодлого явуулах хэрэгтэй байна.

 Г.Ганзориг: Төсвийн алдагдлыг зээлээр л нөхөхөөс өөр аргагүй  

Эдийн засагч

-

Засгийн газар алдагдалтай төсөв баталчихвал тэр алдагдлыг ямар нэг аргаар нөхөж л таарна. Зээлээр л нөхөж таарах байх. Зээлийн хоёр суваг байгаа. Дотооддоо үнэт цаас гаргаад, мөнгө босгох. Эсвэл гаднаас зээлэх. 

Гаднаас мөнгө босгоод, зээл авахаар гадаад өрийн хэмжээ нэмэгдэнэ. Эргээд Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлдөг. Зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэдэг чинь Монгол Улсын гаднаас авч байгаа хөрөнгийн эх үүсвэрийн зардал өснө. Түүнийгээ дагаад банкны хүү өсөх нөхцөл болдог. Тиймээс бид нэг зүйлээс гарч байгаа олон үр сөрөг үр дагаврыг бодох ёстой.

Хэрвээ дотооддоо үнэт цаас гаргавал Төв банктайгаа зэрэгцээд, өрсөлдөөд явах болдог. Төв банк нь нэг, Засгийн газар нь өөр үнэт цаас гаргадаг жишээ түгээмэл биш. Дэлхийд ганцхан Монголд л байдаг байх. Ингээд яваад ирэхээр эрсдэлгүй хүүгийн түвшин гэдэг нь Төв банкных юм уу, Засгийн газрынх уу гээд асуудал үүсдэг. Дагаад мөнгөний бодлогын үр ашиг буурдаг. Төсвийн алдагдал цаанаа ийм сөрөг үр дагавартай. Энэ бүхнийг бодож байж алдагдалтай төсөв батлах уу гэдгээ шийдэх хэрэгтэй.

Орлогыг харьцангуй өөдрөг төсөөлдөг. Нүүрснээс орж ирэх орлогыг маш өөдрөг төсөөлсөн. Ирэх онд 42 сая тонн нүүрс Монгол Улс экспортолно гэж төсөөлсөн. 42 сая тонныг экспортолсон тохиолдол нэг ч байхгүй. Тэртээ тэргүй алдагдалтай байгаа төсөв төсөөлсөн орлогоо олж чадахгүй бол яах билээ. Алдагдал нь улам нэмэгдээд, миний ярьсан сөрөг үр дагаврууд улам гаарах эрсдэл байна. 

Ж.Дэлгэрсайхан:  Эдийн засаг 5-6 хувиар өсөхөөр байхад төсвийг 22 хувиар тэлсэн

СЭЗИС-ийн багш, эдийн засагч

-Манай төсөвт зорилго гэхээр зүйл их хомс харагддаг. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг баримт бичгийг бид баталдаг. Тэр дотор эдийн засгийн бодлого, өсөлттэй холбоотой ганцхан тоо байгаа нь ДНБ-ий өсөлт. Хэрвээ 2020 оны төсвийн төслийг уншсан бол ДНБ-ий өсөлт 2020 онд 6, 2021 онд 6, 2022 онд бас 6. Ийм байх боломжгүй зүйл. Зүгээр л хийсвэрээр хандаж байна гэдэг нь ойлгомжтой. Гэтэл Монгол Улсын  төсвийн эрх зүйн орчинд бүх бодлогыг хангалттай зааж өгсөн байдаг. Харамсалтай нь ирэх оны төсөв дотроо энэ бодлогыг агуулаагүй байна.

2008 оноос эхлээд энэ намуудын амласан төсвийн бодлогын гол амлалтууд биелсэн бол манай эдийн засаг арай л дээр байх байсан. Тавантолгойн төмөр зам, V цахилгаан станц, Сайншандын аж үйлдвэрийн парк, Оюутолгой, Эрдэнэтэд суурилсан зэс боловсруулах үйлдвэр, нефтийн үйлдвэр гээд эдийн засгийн дэмжих, суурь дэд бүтцийн чиглэлд хөрөнгө оруулалтуудаа огт хийгээгүй. Бусад шаардлагагүй гэж болохоор олон зүйлд хөрөнгө оруулалт хийсэн. Сургууль, эмнэлэг барих нь өнөөдрийн нийгэмд хэрэгтэй, зөв байж болно. Гэтэл сумын төв болгонд бариад байгаа Соёлын төв ямар учиртай юм бэ.

Музей нэгдүгээрт үү, иргэдэд орлого оруулах ёстой дэд бүтцээ эхэлж шийдэх нь зөв үү. Хэрвээ аль эртнээс зөв сонголт хийгээд, хөрөнгө оруулалтаа үр ашигтай зарцуулсан бол Монгол Улсын эдийн засаг сайжрах байсан юм.

Монгол улс нэг л том сав. Гэтэл тэр том саванд байгаа төсвийн бодлого үрэлгэн, оновчгүй, хэт өндөр тэлэлттэй. 2020 оны төсвийн орлого, зарлага 22 хувиар тэлсэн. Гэтэл Монгол Улсын эдийн засаг 6-7 хувиар өсөх эсэх нь эргэлзээтэй. Бараг 5 руу унах эрсдэлтэй. Гэтэл төсвөө 20 хувиар тэлээд оруулаад ирж байгаа нь төсвийн бодлогын зорилго, чиглэл хаашаа явж байгааг тодорхой харуулж байна.  

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.16.93үнэнийг хэлэхэд   • 11 сарын 18. 14 цаг 13 минут

урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр сүүлдээ хятадаас өндөр хүүтэй зээл авч түүнийгээ төлж чадахгүй Киргизстан,Туркместан улсуудын нэгэн адил газар нутгаасаа таслан өгч дуусах нь дээ. Улс орноо хөгжүүлж байгаа нэг ч зүйл алга сонгуулиас сонгуульд эрх баригчид яаж дахин сонгогдох уу,яаж иргэдийн тархийх угаах уу,хэдэн хувьтай ч бай хамаагүй зээл авч цацах уу,ийм л байна даа

202.131.246.134irgen   • 11 сарын 18. 10 цаг 43 минут

1 USD = 2710TUG MAN, Khurelsukh zasgiin gazar bayar hurgey! Dagaad buh zuil une usuj bna.

103.26.195.143Irgen   • 11 сарын 12. 20 цаг 35 минут

Yum hiij bgaagaa dairch davshlah bolohoor l ene heden balai yumnuud garaad ireh yum. Ta nar hen yum be? B a a s nuudshdee

103.26.195.143Irgen   • 11 сарын 12. 20 цаг 33 минут

MAN garch ireed ardchilsan hulgaichuudiin elgeer ni hevtuulsen ediin zasagiig butsaaj sergergeed tom tom tosoluudiig ehluuleed, utasg arilgaad , neftiin uildver bariad bna. Ta nar ardchilsan nam ulsiig sonooj bhad duugarahgui haana bsan nusnuud ve? Ta nariin ediin zasagch gej yu bdag yumbe? Ger ornoo oodtei avaad yavchihaj chadahgui bj ulsiin tosoviig medehuu ta nar?

202.126.88.217иргэн   • 11 сарын 12. 14 цаг 24 минут

зээл хийгээд мөнгө цохихын тулд баахан зам талбай цэцэг ногоогоор тохижилт хийнэ. 1 сая төгрөгний ажлыг 100-р хийж 99 саяын хувьдаа авна даа

122.201.23.158Зочин   • 11 сарын 12. 13 цаг 05 минут

МАН-д энэ улс, ард иргэд ямар буруу зүйлс хийсэн юм болоо. Тэд улс орныг маань болон ард иргэдийг элгээр нь хэвтүүлж байна даа. Нэг өглөө сэрээд боссон чинь хятадын монгол болчихсон байхад гайхах хэрэггүй шүү.

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ12 сар 11. 18:002019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд12 сар 11. 17:556 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ12 сар 11. 17:50Жинхэнэ мэт 3D зургууд12 сар 11. 17:452020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.