Автомат тоглоомын газар ажиллуулж   болно, гэхдээ торгоно

зоос, цаасан мөнгөн дэвсгэрт, банкны карт, жетон буюу төлбөрийн бусад хэрэгслээр ажилладаг бусад тоглоомын /боулингийн төхөөрөмжөөс бусад/ тоног төхөөрөмж гаалиар оруулсан байдал

Хууль хяналтын байгууллагынхан хамтраад  нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан талаар мэдээлэл маш их гарах болсон. Ердөө л сар гаруйн өмнө цагдаагийн нэг даргын байшинд автомат тоглоомын газар ажиллаж байгаа талаар мэдээлэл гарч, баахан сүржигнэсэн.  Тоглоомын газрыг нь хаасан ч өөр байшин түрээслээд, дахиад ажиллаж байсан.  Автомат тоглоомын газар ажиллуулахыг хориглосон хуулийн ямар ч заалт байхгүй байхад тэд дахиад өөр байшинд тоглуулж л таараа, ойлгомжтой. Одоогоор Монгол Улсын ямар ч хуульд казинотай адилтгах автомат тоглоомын газар ажиллуулахыг хориглоно, ямар нэгэн шийтгэл онооно гэсэн заалт байхгүй.

Энэ асуудлыг ямар ч хуулиар зохицуулахгүй байгаа гэсэн үг. Харин автомат тоглоомыг зохион байгуулсан, тийм тоглоомын газар ажиллуулсан  бол Зөрчлийн хуулиар торгож байгаа.  Мөн хилээр мөрийтэй тоглуулах хэрэгсэл болчихоод байгаа автомат тоглоомын тоног төхөөрөмжийг оруулж ирэхийг ч хориглох ямар ч хуулийн заалт алга. Онцгой албан татвараа төлсөн л бол оруулж болно.   Үндсэндээ автомат тоглоом газар ажиллуулахыг зөвшөөрдөг мөртлөө торгодог солиотой хуулийн зохицуулалт манайд байна. Зохицуулалт ч гэж дээ, хуулийн хийдэл, цоорхой юм. Уг нь хуучин Эрүүгий хуулийн 243 дугаар зүйлд “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байсан.

243.2-т “Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг нь хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгох, 3-аас дээш 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж гэж заасан байж.  2010 оны тавдугаар сарын 19-ний өдөр Дээд шүүхийн тогтооол гарч, Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байдаг. Тэгэхдээ “Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино)” гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” хэмээж.

Өнөө автомат тоглоомын талаар маш нарийн хуулийн заалт байсан байгаа биз.  Одоо энэ заалт байхгүй, “чоно” идчихсэн. Ямар ч зохицуулалт байхгүй болсон гэдгийг энэ хэргийг шалгадаг цагдаа нар нь өөрсдөө хэлж байгаа. Хууль мэддэг хүмүүс ч ялгаагүй.

Эрүүгийн хуульд байсан заалт

 Тиймээс автомат тоглоомын газар ажиллуулдаг хүмүүс гаарч, торгуулиа төлчихөөд л үйл ажиллагаагаа явуулсаар байна.  Гаалийн Ерөнхий газраас авсан мэдээллээр, зоос, цаасан мөнгөн дэвсгэрт, банкны карт, жетон буюу төлбөрийн бусад хэрэгслээр ажилладаг бусад тоглоомын /боулингийн төхөөрөмжөөс бусад/  тоног төхөөрөмжийг 2017 онд БНХАУ-аас 22 ширхийг нь 7381  ам.доллараар оруулж ирж. Харин Солонгосоос 63 ширхгийг 71.1 мянган ам.доллараар оруулж иржээ.  Тэгвэл 2018 онд БНХАУ-аас 25 ширхгийг 24.9, Японоос 4 ширхгийг 6145, БНСУ-аас 77 ширхгийг 98.4 мянган ам.доллаар оруулж ирсэн байна. Нийтдээ 106 ширхэг төхөөрөмжийг 129.6 мянган ам.доллаар оруулж ирсэн гэсэн үг.  Тэгвэл 2019 оны аравдугаар сарын байдлаар БНХАУ-аас 108 ширхгийг 19.9, БНСУ-аас 5 ширхгийг 17.7 мянган ам.доллараар оруулж иржээ. 

Хувь хүн гэртээ автомат тоглоом тавиад, ганцаараа тоглох гэж энэ төрлийн тоног төхөөрөмж оруулж ирэхгүй нь лавтай. Зарим нэг амьдралын боломжтой, мөнгөө үрж ядсан хүмүүс тийм тоглоом авчраад, заал шиг байшиндаа тавьж, тоглодог байхыг үгүйсгэхгүй. Мэдээж кино театрынхны ажиллуулдаг автомат тоглоомын газар гэж бий. Хүүхэд зугаацах төдий тоглодог. Бусдаар бол  жилдээ 100 гаруй ширхгээр нь оруулж ирж байгаагийн цаад зорилго автомат тоглоомын газар ажиллуулах л байж таараа. Өөрөөр тайлбарлах арга алга.  Яагаад гэвэл тэд ашигтай ажиллаж байгаа нь ойлгомжтой.   Ерөөс автомат тоглоомын газар тоглосон хүмүүсийн ердөө 10 хувь нь л мөрийгөө авдаг гэсэн тоог ч цагдаагийн өгдөг. Тэгээд бодохоор хэчнээн хүний амьдралаар тоглож, хэдэн төгрөгийн ашиг олж байгааг тогтоох аргагүй.

Цагдаагийн байгууллага дээр дурьдсанаар Зөрчлийн хуулийн дагуу л торгодог. Эрүүгийн хуульд хориглосон заалт байхгүй мөртлөө Зөрчлийн хуулиар торгодог нь бас л хийдэл. Эрхэм улстөрчид торгуулиар бүрдүүлдэг татварын орлогынхоо багагүй хувийг олохоор сэдсэн арга заль ч байж магадгүй. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2019 оны эхний 10 сард Зөрчлийн хуулийн 5.7-д заасны дагуу 147 зөрчлийг шалгаж, шийдвэрлэсэн байх юм.  Зөрчлийн хуулийн 5.7.1-д “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Зохион байгуулсан хүнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр л торгож байгаа хэрэг.

Тэгвэл 5.7.2-т “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Орон байраар хангасан хүнийг 2, аж ахуйн нэгжийг 20 саяар торгоно. Цагдаагийн байгууллага энэ хоёр заалтыг л барьж, 147 удаа торгууль тавьж. Гэхдээ аж ахуйн нэгжээр торгуулна гэж байхгүй, тэр талаар цагдаа нар өөрсдөө ч ярьж байсан. Бүгд л хувь хүн гэж 2 сая төгрөгөөр л торгуулдаг. Тэгээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.  Тоглосон хүнд оноох шийтгэл гэж байхгүй. Ийм л хуулийн хийдлээс болж олон хүн эд хөрөнгөө алдаж, олон гэр бүл нулимстайгаа хутгалдаж байна.

Одоо л тэд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол гэмт хэрэгт тооцохоор зүйл, заалт нэмж байгаа. Энэ талаар  Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг манай сайтад ярилцлага өгөхдөө “Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохоор болж байна. Өөрөөр хэлбэл,  өрөө тасалгаа бэлдсэн, зуучилсан, зохион байгуулалтын арга хэмжээ байх юм бол үндсэндээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр орж ирж байна. Хорих ял, торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялтай” хэмээн ярьсан. Эрх мэдэлтнүүд, эрхтэн дархтанууд хэдэн жил дураараа дургиж, ашгаа нэгэнт олчихоод одоо л хуульд буцааж заалт оруулж ирэх гэж байгаа нь энэ. Хууль батлагдтал дахиад хэдэн сарын зай байна. Тэр болтол торгуулиа төлөөд, иргэдээ шулаад байж дээ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.124Зочин   • 11 сарын 12. 21 цаг 24 минут

Tandaa huuliin hulgaichid uursduu oruulj irj ajluuldag ahtee tsagdaagiin darga nar uursduu oruulj irj togluuldag baih

202.5.194.28Өвгөн   • 11 сарын 12. 12 цаг 37 минут

Tatvar ikh avah

202.179.26.103Зочин   • 11 сарын 12. 11 цаг 49 минут

TER HAHAJ TSATSSAN BAYAN TARGAN ORONUUDIG DUURAIJ SHOROO TSARAILJ YAAHNEVDE

183.81.171.2УИХ   • 11 сарын 12. 9 цаг 05 минут

ИНЭЭДЭМ ЭНЭ 76 ТЭГЭХЭД МОНГОЛ ДЭЭЛ ЖДҮГЭЭР ГАНГАРААД ХУУЛЬ ТОГТООХ ҮНДСЭН АЖИЛ НЬ БИД НАР ДЭЭР ИНГЭЖ Л ТУСАЖ БАЙНА

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 58 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд12 сар 11. 17:556 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ12 сар 11. 17:50Жинхэнэ мэт 3D зургууд12 сар 11. 17:452020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.