Үндэсний брэнд  ₮ төлбөрийн картыг   EMV чип технологид шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

 

Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Үндэсний брэнд ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжрах төдийгүй ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм.

       Энэ хүрээнд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч “Мастеркарт” байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд банкууд, финтек компаниуд, СЗХ, ХХЗХ, Монголын банкны холбоо болон Монголбанк, “Мастер Карт интернэйшнл” компанийн удирдлагууд оролцож, хамтын ажиллагааны гэрээнд Монголбанкийг төлөөлж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, "Мастер карт интернэйшнл" компанийг төлөөлж, Ази, Номхон далайн орнууд хариуцсан Ерөнхийлөгч Линг Хай нар гарын үсэг зурлаа.

       Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд “₮-карт”-ыг Монгол Улс дахь арилжааны банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулж, төлбөрийн системийн хөгжилд чухал ач холбогдол бүхий алхам хийсэн бөгөөд 2019 оны 2 дугаар улирлын байдлаар ₮ карт зах зээлийн 74.9 хувийг эзэлж, нийт 2.7 сая ширхэг ₮ карт зах зээлд ашиглагдаж байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шударга гишүүн Т.Аюурсайхан дүүргийн нам булаах гэж оролдоод шившигээ тарив12 сар 15. 16:11“Чингис хаан” одонт THE HU хамтлагийнхан ЭХ ОРОНДОО ирлээ12 сар 15. 16:05Бүх цахилгаанаа нарны эрчим хүчнээс авдаг тосгон12 сар 15. 14:00Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж12 сар 15. 13:45Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт12 сар 15. 13:302019 онд дэлхийд хэвлэл, мэдээллийн 70 гаруй ажилтан амиа алдджээ12 сар 15. 13:15Хордлогод өртсөн 12 хүн сум дундын эмнэлэгт эмчлүүлж байна12 сар 15. 13:00Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна12 сар 15. 12:45Хэн ч харсан гайхмаар орчин үеийн моод12 сар 15. 12:30НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорно12 сар 15. 12:15Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг олонхын саналаар дэмжлээ12 сар 15. 12:00THE HU хамтлаг өнөөдөр ирнэ12 сар 15. 11:45Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй шалгарлаа12 сар 15. 11:30Өнөөдрийн зурхай12 сар 15. 11:15Цаг агаарын мэдээ12 сар 15. 11:00Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон12 сар 14. 20:52ОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ12 сар 14. 15:00Дэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна12 сар 14. 14:55Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд12 сар 14. 14:50Берлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ12 сар 14. 14:45Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид12 сар 14. 14:40Вильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ12 сар 14. 14:35Хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна12 сар 14. 14:30Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана12 сар 14. 14:25“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ12 сар 14. 14:20Хиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ12 сар 14. 14:15Билл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ12 сар 14. 14:10Цэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив12 сар 14. 14:05Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна12 сар 14. 14:00Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу12 сар 14. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.